Friday, April 29, 2011

Гэсэр, Арлан гуа, гурван эгчийн тусламжаар мангасыг устгаж мөн тэнд саатаж суув.

Одоо Гэсэр Арлан гуа хоёул арга хийж. голомтын дор долоон алд гуу ухаж Гэсэр түүнд оров. Хавтгай цагаан чулуугаар дарав. Түүний дээгүүр нэгэн бүсэнд мааньт зураад бүрхүүлж тавив. Түүний дээгүүр шороо үрвэ. Тэр шороон дээгүүр хагд өвс тавив. Улаан цагаан жирэмсэн хосолсон утас уяж тавив. Мангас үдэш улаан нарнаар хөх зэс луусандаа хандгай буга ачиж айсуй. Тэр луус нь хармаа хуухирч, хазаарын зуузай хэмлэж, газар малтсаар дүүлж дэвхцсээр айсуй. Ороолон, Гараалан хоёр бор морь энд тэнд дүүлэн түлхэлцэж гүйж айсуй. Энэ жигтэй эмийн минь жиг биз. Бачит эмийн минь бач биз. Дайсан ирсэн болов уу хамарт минь цох хорхойн үнэр үнэртнэ. Төлөгний минь улаан утсыг үтэр өг гэв. Арлан гуа Эвий, эвий Жигтэй эм жиг хүрч гэгч чинь юу вэ Жигтэй Гэсэр минь ирж жилбэт мангасыг жиглэж байж огтчих бол тугай Бачит эмийн бач нь хүрч гэгч чинь юу вэ Баатар Гэсэр хаан минь ирж бачит мангасын багалзуурыг огтолж бас бурхаддаа тахил өгөх болтугай Чи надад юу гэж хилэгнэж байна Намайг идье гэвэл үтэр идэгтүн. Гэсэрийг муу гэж, чамайг сайн гэж босож оргож ирлээ би. Жигт, бачит гэж би өнөө гэрт чинь суугаад яах вэ би гэв. Жигт, бачит гэлээ гэж одоо чи намайг юу гэж харав Төлөгний улаан утсыг минь авч өг. Эм хүний салтаан доогуур бүү гарга Нохойн салтаан доогуур бүү гарга. Зүүн хаяагаар бүү гарга. Төлгийн минь билэг төөрөх буй. Баруун хаяагаар гаргаж өг гэв. Арлан гуа ороод мөн тэр муу гэсний бэлгээр хийгээд өгөв. Луусан дээрээ байж төлөг үзэв. Эвий Арван зүгийн эзэн Гэсэр хаан ирж луугаар дарж, хар шороогоор үрэл хийж хэвтэнэ үү, яана гэв. Арлан гуа Эвий чи юу хэлнэм Гэсэрийг хэн булах вэ Одоо би булав уу Дэр хөх огторгуй эцэг минь болон дуудайсаа. Доор хөрст алтан дэлхий хүн болон дуудайсаа. Энэ би хоёрын хэлэлцэхийг чагнаж байж сонсоорой гэв. Гэсэрийн нэгэн хувилгаан огторгуйгаас хүн болон дуудав Гэсэрийг муу гэж ирлээ чи. Одоо яв гэв. Гэсэр дороос Мангас дэмий донгодоно гэв. Мангас түүнийг сонсмогц Эвий яасан жижиг билээ гэж түүнийг дахиж үзэв. Үзээд Гэсэр үхэж байна. хар газарт орж хавтга чулуугаар даруулж, цагаан цасаар бүрхүүлж, хар шороогоор булуулж, хагд өвсөөр хучуулж түүний дээр хөх өвч ургажээ. Хүрэл эрэгтэй их далай байна. Түүний дээр хөвчин шувуу суухдаа чандраа унагааж явахбайна. Түүний дээр хэрээ, шаазгай сууж элэг болгож явах байна. Гэсэр үхсээр нэг жил барж байна. гээд буув. Их чиглүүр өг гэв. Арлан гуа нэгэн их төмөр баганыг чирж авчирч өгөв. Мангас түүнийг авч шүдээ чигчлээд шүдний завсраас өвч хуяг дуулгатай хоёр гурван хүнийг унагав.
Ай Миний идэх идээг өг гэв. Арлан гуа тэр үхсэн хүнийг махыг хуурч өгөв. Мангас идэв.  Арлан гуа өвөрт нь оров. Ай сайн эр минь. Одоо чи өнөө гөрөөлж ирээд дэмий донгосож байна. Гэсэрийг муу гэж, чамайг сайн гэж ирлээ би. Энэ хот чинь хаалгагүй. Чи гараад явна. Би гэрт чинь хоцроно. Нүгэлт Гэсэр ирвэл нь намайг алаад явах байна. Түүний ирэхийг би мэдвэл чамайгаа гэж хэл оруулах буй гэв. Эвий Би чамд хэлэхгүй. Гурван зүйл итгэлгүй юм байдаг. Бороохой модыг модонд үл тооцох. Болжмор шувууг шувуунд үл тооцох. Болзоогүй эм нөхөрт үл тооцох гэв. Намайг авч ирээд гэртэх сайхан хатнаа залгиж орхилоо чи. Одоо нэг хатан олбол чи намайг бас идье гэж байгаа биз. Нүгэлт Гэсэр албал ч алах биз. Яая би Ерөөл минь мэдтүгэй гээд хэвтэв. Арлан гуа Энэ үг чинь зөв гээд. Хээ Хээ гэж инээгээд Нааш хэвт гэж тэвэрч авлаа. Май гэж хоёр алтан бэлзэг өгөв. нэгийг нь гарахдаа хамрынхаа үзүүрт тавьж гар. Хот минь хаалгаа нээж өгнө. нэгийг нь бас орж шигчий хуруундаа зүүж ир. Хотын минь хаалга нээж өгнө. Би ургаш явна гээд хойш явдаг буй Дөрвөн зүгт явахаа тоолж эхлэв. Арлан гуа хэлэв За сайн эр минь тэр ч тэр болтугай. Гэсэрийн хувилгааныг би булт тоолж мэднэ. Гэсэр ирвэл нь яаж дийлэх вэ чи Чиний хуилгааныг би мэдээгүй билээ. над хэлж өг. Зоог ханамжтай сонсъё би гэв. Тэр мууг ирвэл чигчий хуруугаар алахгүй юу би миний гэрээс өмнө гурван өнгө их далай бий. Түүний наана таван давхар хулс бий. наад далайн захад хулсны цаана цагаан бух, хар бух хоёр мөргөлдөж байдаг. Цагаан бух Гэсэрийг сахиус өглөөгүүр дийлдэг. Үдэд миний сахиус хар дийлдэг. Түүний минь албал тэр намайг алах биз. Түүнээс өөр намайг яаж алах билээ. Хойно нэг их хот буй. тэр хот дотор гурван охин дүү минь бий. Тэд есөн улаан модны үзүүр дээр сууж байна. Түүнийг минь албал тэр намайг чадна. Түүнээс өөр яаж чадах билээ Тэр зүүнтээ гурван далай бий. Түүнд гурван марал наадаж явдаг. Үдийн халуунд далайгаас гарч ирж гана тэрийж хэвтдэг. Тэр гурвуулыг нэг сумаар харваж оноод,дунд марлын гэдсийг хага татаж алтан хайрцагийг аваад хага дэвсэж, түүний дотроос зэс тэвнэ авч хуга татвал намайг ална. Түүнээс өөр яаж ч ална тэр намайг. Баруунтаа нэг хот бий. Түүнднэг  хувилгаан эгч минь бий. Төрсөөр над үзүүлээгүй нэг бутан хорхой сүнс минь бий. тэр хорхойг минь албал намайг алж чадна. Тэр түүнээс өөрөөр яаж алах вэ Хувилгаанаа дуусав гээд хэтэв. Арлан гуа Огоо, Тэнэг байна чи. Урьд би чамд юу хэллээ. Хэний нь хувилгаан илүү болов гэж чамаас асуусан шүү би. Бас бий юу Хэл гэв. намайг унтсаны хойно баруун самсаанаас минь их алтан загас гарч баруун морон дээр минь наадаж явах. Зүүн самсаанаас минь бага алтан загас гарч зүүн мөрөн дээр минь наадаж явах. Тэр хоёрыг алавч яах вэ. Нэг сайн бөх чинээ тэмцэж үхнэ биз би гэв. За намайг алавч ах минь тарнич лам, эх минь рагшас, гагцхүү Гарсун минь бий. Тэр гурвуулыг минь яаж ална. Миний би болж оролдоход тэмцэх биз, тэр гурвуул минь. хэрвээ тэднийг минь албал үргүй үхэх минь энэ гэв. Арлан гуа Үнэн сайн эр минь Одоо сэтгэл минь ханав. Гэсэрийн хувилгаан ийм олонгүй билээ. Чамд учирсан ерөөл минь биз гэв. Хээ хээ үнэн, үнэн гэж мангас баярлаж хэвтэв. Мангас үүрийн хяраанаар босож ургаш явъя гээд хойш явав. Арлан гуа Гэсэрийг босгов. Хоёр алтан бэлзэгэ өгөв. мангасын аливаа явдлыг булт тоолж хэлэв. Гэсэр За одоо гайгүй гэж билгийн хээр морио урианы сангаар огторгуйгаас буулгаж авав. Гарахдаа нэг алтан бэлзгийг хамрынхаа үзүүрт тавиад ирэхэд хаалга нээж өгөв. Гурван өнгө дамжиж таван өнгө хулсыг түүлж очив. Наадах далайн захад цагаан бух, хар бух хоёр мөргөлдөж байв. Цагаан бух мэгшэж хоёр хөлөө бохирч, нүдээ улаанаар эргүүлж, цагаан хөөс гаргаж байв. Хар бух баруунтаа онголзож байв. Гэсэр хар бухыг нумаа татаж харвав. Зүрхний эхийг тас харваад, билгийн гурван алд хар шор сэлмээрээ тас цавчив. Таван өнгө хулсыг түймрээд хойшоо харалгүй дутаав. Хаалганд хүрч ирэхэд алтан бэлзгийг чигчий хуруундаа зүүж үзүүлэв. Хаалга нээв. Хойш хартал гурван өнгө далай нь Гэсэрийг гүйцэж ирэв. Гурван өнгө далайгаас Гэсэр дутааж билгийн хээр мориороо хаалга руу давхив. Далай, хээр морины хондлой дээгүүр өрөвхийж алдав. Хаалга хаагдав. Далай орондоо харив. Гэсэр Арлан гуадаа хэлэв тэр мууг алаад ирэв би гэв. Үдийн цагт хоёулаа сайхан найрлаж суув. Үдэш мангас айсуй за гэж гуундаа орж хэвтэв. Үдэш мангас ирэв. Ёо халхай толгой минь өвдөнө. гэсэр ирэв гэв. Арлан гуа өгүүлрүүн Ээ сайн эр минь Толгой чинь яав юм олж эс идэвүү чи гэв. Бага цөөхөн олж идэв. Толгой минь гэнэт дүнгэнэж өвдөж явна мангас өглөөгүүр босон хойш явна гээд урагш явав. Гэсэр гаран хойш явав. Их хотод хүртэл гуван охин дүү нь өсөн улаан модны үзүүр дээр сууж байв. Гэсэр хувилж өнгө чимэгт сайхан хүн болж хот дотор нь хүрч ирэв. Есөн улаан модны ёроолд хүрэн аливаа зүйлийн наадмаар наадан дуулав Энэ улаан модны дэргэд суугч гурван охид хэнийх болов Дээр хурмаст тэнгэр гурван сайхан охин бий гэлээ. Гэсэр хааны охид бий гэлээ. Мангасын гурван сайхан охид бий гэлээ. тэр дөрвүүлийн нэгнийх нь охин биз. Энэ ийм сайхан охид миний дэргэд бууж ирээд манай наадмыг үзээсэй. Хэрээ буюу Шаазгай буюу Энэ модонд юу гэж суудаг болов гэв. Үнэхээр энэ хүний үг зөв. Бид шувуу буюу энэ модны үзүүр дээр дэмий суух минь юу вэ гээд бууж ирэв. Наадахыг үзэж охид наадалцан гайхалцав. Ай Хүн чи хэнийхи билээ гэв. Би баруунтаа мөнх газраас ирлээ би. Хар малгайт Гармын өгсөн зуун найман хив мяндас зангиа над бий. Түүнийг зүүхүү та гэв. Эвий Их ламын өгснийг юу гэж үл зууна Аль өг гэв. Хүзүүндээ зүүх үү хөлдөө зүүх үү та гэв. Юу гэж хөлдөө зүүх вэ бид Хүзүүндээ зүүе бид гэв. Нааш ир Би зүүж өгье гээд өврөөсөө гурван нумын хөвч аваад гурвуулыг боомилж алав. Есөн улаан модыг огтлоод хотыг нь түймэрдээд орхив. Мангас үдэш Толгой минь өвдөнө гэж ирэв. Бас биеэ өвдөж байхад гөрөөлөх хэрэг юу вэ чамд идэх юм дутав уу нэг өдөр өнжиж биеэ сайн болгоосой чи гэв. Чи надад юу хэлж байна өвдөвч гайгүй. гөрөөлнө гээд унтав.
***   ***   ***  
Маргааш зүүн тийш явъя гээд баруун тийш явав. Гэсэр гаран зүүн тийш явав. Уд модонд гэтэж хүртэл нь гурван марал наад далайн захад очиж хэвтэнэ. Гурвуулыг нэг сумаар харваад дунд марлын гэдсийг хага татав. Тэр дотроос нь алтан хайрцаг унав. Хага дэвсээд зэс тэвнэ авч хуга татаж орхиод ирэв. Мангас үдэш Толгой минь их өвдөж байна гэж ирэв. маргааш өнжиж биеэ сайн болгоосой чи гэв. Чи минь над юу хэлнэ Маргааш чамайг хөтлөж явж үзүүлье би гэв. Маргааш үүрийн хяраанаар мангас босов. Толгойгоо боож Яв гэж Арлан гуаг хөтөлж аваачив. их алтан гэртээ оруулав. Түүнд ундуй сундуй үхсэн хүнийг хурааж орхижээ. Бас нэг аливаа чимэгт олон сайхан гэртээ оруулав. Түүнд малын мах, загасны мах, гөрөөсний мах эд бүгдийг дүүргэж тавьжээ. нэг хувхай модон гэр байна. Түүндээ аваачиж оруулав. Алт мөнгө эдийн сан тэд бүгдээ хурааж тавьжээ. Эднийг идье гэж болбол ганц өдөр идэж орхино. Нөөж идье гэнэ биш үү би гэв. өвдөвч гайгүй. гөрөөлөхөөр явъя би гэж зүүн тийш явав. Гэсэр гаран баруун дахь хотыг нь тэмцэв. Гэсэрийн амнаас нэг хөгшин хуа марал дүүлэн давхина довтлон ирэв. Гэсэр нумаа татаж магнай цагаанаар харвасанд сум нь түүний охор сүүлний угаар гарав. Тэр марал сумыг цухуйлган дутаав. Гэсэр гэрт нь хөөж хүрэл их хотондоо ороод Есөн давхар чулуун хаалгаа хаав. Гэсэр тэр хаалгыг болд сүхээрээ цоо цохилоод ортол цал буурал эмгэн доод соёогоо тэнгэрт тулгаж, дээд соёогоо алтан дэлхийд тулгаж хоёр хөх алтан дэлхий дээр унжуулж орой руу нь харвасан сумыг охор сүүлний угаар төмрийг нь гялаалган нохойчлон оцоон сууна. Ёо халхай, яалаа гэж сууна. Гэсэр гуа сайхан хүн болж ороод Ай эмгэн Яасн бэ чи гэв. Алтан дэлхийд дураар явж амьтныг барьж иддэг билэ би. Өнөө нэг хүнийг барьж идье гэж очиж билээ, би Гэнэт ингэж харвуулж зовлонд орж хэвтэнэ. Өднөөс нь барьж суглаж цөхөв би. Үүсгэрээс нь барьж сугалж цөхөв би. Хар цусыг булгилтал харвав. хайрт амийг минь тасартал харвав. Ай Сайхан гуа хүн хэнийх вэ чи Энэ сумыг минь сугалаж өг гэв. Эвий эмгэн минь чиний сумын сугалж үл чадах би. Дээр хурмаст тэнгэрийн ч сум биз. Дундад Асур нарын ч сум биз. Би сугалж чадахгүй гэв. Авай хоёулаа нөхөр болъя Эгч минь чи яачихав Намайг дүүгээ үл таних чинь юу вэ гэв. Авай чи хэн минь билээ гэв. Дүү чинь мангас бишүү би гэв. Авай минь чиний өнгө хэзээ ийм сайхан болов гэв. Гэсэр хааны хатныг авснаас хойш ийм сайхан болов би гэв. За намайг юу гэж харвав чи гэв. Эгч чи намайг төрсөөр сүнсий минь нэг бутан хорхойг үзүүлээгүй гэж чингэж уурлаж харвалаа би гэв. Авай чинийхээ амийг хүнд үзүүлбэл чамд муу болно гэж чингэж үл өгдөг билээ. Үүний учраас чи намайг алах гэв үү гээд Ав гэж өрнүүлж орхив. Эгч минь Нааш ир, сумыг чинь сугалъя гэв. Сугалагч болоод сумаар сэндлэн алав. Сүнсийг нь битүү байшинд оруулж түймэрдэж орхив. Мангас үдэш ирэв Ёо халхай толгой гэж өнхөрч хэвтсээр унтав. Баруун самсаанаа нь их алтан загас гарч баруун мөрөн дээр нь наадаж явна. Зүүн самсаанас нь бага алтан загас гарч зүүн мөрөн дээр нь наадаж явна. Арлан гуа, хоёр уутанд нүүрсийг оо болгож нухаад суух орондоо хоёулыг тавив. Гэсэрийг босгов. Гэсэр босоод их болд сүхээ билүүдэв. хар хийгч юу вэ гээд мангас өмнөх ууттай нүүрсийг залгиж орхив. Арлан гуа өгүүлрүүн Зүүдлэж байна уу чи Намайг идье гэж байна уу хар хийгч юу вэ гэв. Утас ээрч суутал утас минь тасарч тогоонд орж хар хийв гэв. За би үзье гэв. Нэг ээрээд харжигнуулав. Адил байна гээд хэвтэв. Гэсэр хаан босон сумаа эрчийдэв. Мангас босон харайж нөгөө ууттай нүүрсийг залгиж орхив. Зул үгүйд зулны гэрэлд байж залги намайг гэв. Бар хийгч юу вэ гэв. Чагтага татахад минь түр хийв гэв. За тат тат гээд татав. Адил сонсдов гээд унтав. Гэсэр хоёр болд сүхээ барьж ирэв. Арлан гуа хоёр атга нүүрс атгуулав. Намайг цавчихад чи энэ нүүрийг тэр шарханд нь хийж орхи гэв. Гэсэр хоёр мөрөн дэх алтан загасыг хоёр мөртэй нь тас цавчив. Цавчсан хойноо Арлан гуа өнөөх нүүрсээ шарханд нь хийж орхив. Мангас унаж босоод Гэсэрийг мэдээд Хорт Гэсэрт хуртсан минь гээд Гэсэртэй авлав. Мангасыг Гэсэр унагаагаад арван хоёр толгойгий нь огтолж хэрчиж байв. Арван нэгэн толгойгий нь огтлон дусаж. Нэг толгойгий нь огтлох гэтэл мангас үг хэлэв. Арван хорын үндсийг таслагч айх мэт богд алахын алахын муугаар алав чи намайг. Чи бид хоёрт их өшөө үгүй билээ. Дүүгээ чамайг муу гэж эмийг чинь авч ирсэнгүй билээ би. Хатан чинь өөрөө ирсэн биш үү. Хатнаасаа асуу. Хоёулаа ханьлая. Хаана өшөөт дайсан бий  болбол түүнийг хоёул алъя. Өвөл миний газарт дулаан биш үү, энд сууя. Зун чиний газарт сэрүүн биш үү. Тэнд сууя гэв. Гэсэр Зөв гэж харж байв. Тэр үгэнд нь Жамцо Дари Оддам нэрт эгч нь огторгуйгаас дуудав Ай нусгай минь үүний үгийг юу гэж итгэв чи. Биеийг ширэм болсны хойно алж чадахгүй. Үтэр гэв. толгойг огтлоё гэтэл хутга нь хага татаж орхив. Ширмигүй урсгаад толгойгий нь огтолж орхив.


***   ***   ***   
 Түүний хойно мангасын унадаг хар халзан морийг унаж мангас болж хувилан ар таринч ламд хүрч буув. Буун хүрч очоод мөргөж авшиг тавиулагч болоод гэдсий нь хага татаж орхив. Лам Ом гэхээс мартаад Пад гэв. Хар халзан морь гадна унав. Ламын нусыг моринд цутгаж өгөөд эдгээв. Хүүд нь Гарсунд очив. Долоон давхар хотын гаднаас Гарсун минь гэж дуудав. Юу гэв гэж гарч ирэв. Ахай чинь таалъя, гараа өг гэв. Хот нэвт гараа нь бариад Авай хаалгаа тайл  гэв. Хаалга тайлав. Хүүгийн гарыг таалагч болоод огтолж орхив. Ахай яалаа гэж бархирч хэвтэнэ. Гүйж орон хүүг зайдлав. Эвий яалаа Алахын муугаар алав чи. Ахайн минь өгсөн түмэн цагаан адуу бий. тэр дотор дун цагаан морь бий. Түүнийг ав. Намайг тавь гэв. За мэдлээ гэв Гэсэр. Түмэн хар адуу бий. Тэр дотор бэх мэт хар морт бий. Түүнийг ав, намайг тавь Түмэн хөх адуу бий. Тэр дотор хөх оюу эрдэнэ мэт морь бий. Түүнийг ав, намайг тавь Түмэн улаан адуу бий. тэр дотор миржа гал мэт улаан морь бий. Түүнийг ав. Намайг тавь Яалаа чи гэв. Эцгинй чинь толгой. муу тэнэг хорт этгээд чи. Чамайг алавч, эс алавч тэр адуу хэнийх болох вэ гэв. Би чамайг эцгээ ал гэлээ. Чи намайг үрийг ал гээсэй гэв. Одоо энэ үг чинь зөв. Эцэг эхдээ яаж золгодог билээ чи Түүнийгээ хэлж өг гэв. Хүүгээр цамийг тоочиж хэлүүлээд толгойгий нь огтолж орхив. Мангасын эхийн гэрт хүү нь болон хүрэв. Гэсэр ирж гэнэ. Эжий Зэс тэвнэ алтан тэвнийг зааж өг гэв. Эмгэн зааж өгөв. Эмгэн адислъя гэж төмөр хэдүгээр барьж Гүрү рагша, Гүра Рагша гэж ургаш очив. Хүү алтан тэвнэ, зэс тэвнийг аван дутаав. Эмгэн мэдээд хөөв. Хүү алтан тэвна, зэс тэвнийг хуга татаж орхив. Эмгэн үхэв. Арван хоёр толгойтой мангасыг алав. Аливаа үр үндсийг тасалсны хойно Арлан гуа хатан зарлиг болов Арван хоёр толгойт мангасын аливаа үр үндсийг таслав. Одоо хоёулаа алтан сувраганы дэргэд амирлан сууя гэж Арлан гуа Гэсэрт алтан аяганд баг нэрт хар өнгөт идээг хийж бартав. Гэсэр түүнийг зооглоод аливаа бүгдээ мартан суув. Арван зүгийн эзэн Гэсэр хаан арван хоёр толгойтой мангасыг аливаа төрөлтэй нь таслаж Арлан гуа хатнаа авч алтан сувраганы дэргэд амарлин суусан дөтгөөр бүлэг энэ билээ.

No comments:

Post a Comment