Tuesday, June 28, 2011

Дэлхийг өөрчилсөн 20 эмэгтэй


1. Сафо /МЭӨ 570/- Сафо нь Лесбос аралд төрсөн Эртний Грекийн гайхалтай яруу найрагч эмэгтэй юм. Тэрээр өмнө нь хэнч бичиж байгаагүй гал эрмэлзлэл бүхий, тачаангуй яруу найргийн хэвийг бий болгожээ. Түүнчлэн эмэгтэй хүний сэтгэл зүй, нарийн тансаг эгшиг аялгуу болгоныг дүрслэн илэрхийлж чадсан анхны эмэгтэй яруу найрагч юм. Түүнийг Платон өндрөөр үнэлдэг байсан.











2. Клеопатра /МЭӨ 69 -30/- Клеопатра бол Македоны Птолемейнхний удмаас гаралтай Египетийн сүүлчийн хатан хаан юм. Клеопатра шинэ эринээс өмнө 69 онд Александри хотод төрж, 17 настайдаа хаан ширээнд заларчээ. Тэрээр улс гүрнээ Ромын булаан эзлэлтээс хамгаалахын тулд дайсныхаа талын хоёр хүчтэй удирдагчид болон Юлий Цезарь, Марк Энтони нартай хайр сэтгэлийн холбоо тогтоож байсан.






3. Жанна д’Арк /1412-1431/- Францын баатарлаг эмэгтэй Жанна д’Арк Английн эсрэг цэрэг удирдан, тэмцэж Франц төдийгүй дэлхий даяар нэрээ түгээсэн. Үсээ тайран, эрэгтэй хувцас өмссөн тэрээр 17-хон насандаа цэрэг удирдан Орлеон хотыг сүйрлийн ирмэгээс аварч байсан юм.













4. Гэгээн Тереза /1515-1582/- Яруу найрагч, мөн шашны зүтгэлтэн Авилийн Гэгээн Тереза нь Католик шашны уламжлалт хэв маягийг шинэчлэхэд гүн нөлөө үзүүлж чадсан юм.











5. Элизабет I /1533-1603/ Нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийн үед Англи улсын хатан хааны үүргийг биелүүлсэн. Хатан хаан I Элизабет католик болон протестантыг хамтад нь зөвшөөрсөн ба хүмүүсийг аль шашинд итгэж байгаагаасаа болж шийтгэл амсахыг үл сайшаасан байна. Харин сүмийн дүрэм журмыг сахих талд хатуу чанга хандаж байжээ.Хатан хаан Элизабет нь хүнтэй гэрлэж байгаагүй бөгөөд өөрийгөө Англи улстай гэрлэсэн гэж хэлсэн байдаг.




6. Сюзан Энтони /1820-1906/ Сюзан Энтони нь боолчлол болон эмэгтэйчүүд, ажилчдын эрх ашгийн төлөө тэмцэгч юм. Түүний ачаар АНУ-д эмэгтэй хүн сонгууль өгөх эрхтэй болжээ.






7. Эмили Дикинсон /1830 – 1886/ АНУ-ын болон дэлхийн шилдэг яруу найрагчдын нэг Эмили Дикинсон амьдалынхаа ихэнх үеийг ганцаараа өнгөрүүлүсэн. Түний шүлгүүд амьд ахуй үед нь олонд ерөөсөө хүрээгүй бөгөөд харин нас барахад нь гэрээс нь 40 дэвтэр 1800 гаруй шүлэг олдсон байна. Түүний бичлэгийн хэлбэр 20-р зууны утга зохиолд томоохон нөлөөг үзүүлж чадсан.










8. Элена Рубинштейн /1870-1965/ Элена Рубинштейн бол дэлхийн хамгийн анхны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийг үүсгэн байгуулагч юм. Түүний гоо сайхны бүтээгдэхүүнүүд эмэгтэйчүүдийн дунд нэр алдартай болсон ба амьдралынхаа сүүлийн мөчүүдийг буяны үйлд болон боловсрол, урлагийн салбарт зориулжээ.












9. Коко Шанель /1883-1971/ Хувцас загварын ертөнцөд шинийг авчирч чадсан дизайнер Коко Шанель 20-р зууны эмэгтэй хүний даашинзны загварыг бараг дангаараа тодорхойлж байлаа. Түүний санаанууд нэгэн хэвийн тогтсон жаягт хувьсал авчирч чадсан. Мөн эрэгтэй хүний хувцсыг засан сайжруулж эмэгтэй хүний загварын талбарт оруулж ирснээрээ анхдагч юм. Тэр бол 20-р зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг.










10. Элеанор Рузвельт /1884-1962/- АНУ-ын ерөнхийлөгч агсан Рузвельтийн эхнэр Элеанор Рузвельт нь хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч юм. Тэрээр хүний эрхийг хамгаалсан хэд хэдэн чухад ач холбогдол бүхий гэрээнүүдийг өөрийн бүрэн эрхийн дагуу хийж байсан. НҮБ-ийн хүний эрхийн хорооны тэргүүн байсан тэрбээр 1948 онд “Хүний эрхийн тунхаглал”-ыг боловсруулахад гар бие оролцож байв.Тэрээр «Siena Research Institute» компанийн 2008 онд явуулсан судалгаагаар АНУ-ын шилдэг тэргүүн хатагтайгаар тодорч байжээ.




11. Тереза эх /1910-1997/ Тереза эхийн жинхэнэ нэр нь Агнес Гонжа Бояжу юм. Тэрээр Католик сүмийн гэлэнмаа, "Бурханы хайрыг тунхаглагч цуглаан"-ыг үүсгэн байгуулагч юм. Ядуу, зовсон хүмүүсийн төлөө хийсэн ажлууд нь өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн. Агнес Калькутын 1000 гаруй өвчтэй, үхлүүт байсан хүмүүсийг өөрийн биеэр арчилж сувилан амь амьдралаа бусдын төлөө зориулсан билээ.


12. Билли Холидэй /1915-1959/ “Блюс хөгжмийн анхны атагтай” Билли Холидей нь дэлхийн бүх цаг үеийн хамгийн агуу бөгөөд уянгалаг жазз дуучинд тооцогддог. Түүний дуу хоолойнд сэтгэл хөдлөлийн өнгө аяс нэвт шингэсэн байдаг. Тэр бол дуу хөгжмийн тэр дундаа жаззын эрин үеийг тодорхойлогчдын нэг юм.






13. Индира Ганди /1917-1984/ Индира Ганди нь Энэтхэгийн анхны бөгөөд одоогооо цорын ганц эмэгтэй ерөнхий сайд. Тэрээр 1966-1977 оныг хүртэл 3 бүрэн эрхт хугацааг дараалан, мөн 1980-1984 оныг хүртэл ерөнхий сайдын албыг хашиж байжээ. Улс орноо хамгийн ороо бусгаа үед нь хамгаалан удирдаж байгаад 1984 онд бие хамгаалагчийнхаа гарт алагдсан.












14. Бетти Фриден /1921-2006/ 1960-аад оны феминист үзлийн гол төлөөлөгчдийн нэг. Түүний “The Feminine Mystique” ном нь бестселлэр болсон төдийгүй асар их магтаал сайшаалын хажуугаар маш хүчтэй шүүмжлэлийг хүлээж байжээ. Бетти Фриден эмэгтэй хүний эрх тэгш байдлыг дэмжиж, хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэж чадсан.












15. Мэрилин Монро /1926-1962/ Норма Жин Бейкэр буюу Мэрилин Монро бол бүх цаг үеийн тачаангуй болоод хээнцэр төрхийн бэлэг тэмдэг юм. Түүний тоглож байсан кинонууд тухайн цаг үедээ алдаршиж байсан ч, өнөөг хүртэл түүний үзэсгэлэнт царай, алдарт зурагнууд нь мөнхөлсөөр байгаа юм. “Би бол сайн эмэгтэй, гэхдээ би сахиусан тэнгэр биш. Би нүгэл үйлддэг, гэхдээ би чөтгөр биш. Би бол зүгээр л энэ том ертөнцөөс хайрыг хайж яваа бяцхан охин”






16. Анна Фрэнк /1929-1945/- “Анна Фрэнкийн өдрийн тэмдэглэл” бол дэлхий даяар хамгийн их уншигдсан номнуудын нэгт тооцогддог. Дэлхийн хоёрдугаар дайны үед хоргодох байранд нуугдаж байсан 13 настай бяцхан охины цаасан дээр буусан бодол санаанаас тэр цаг үеийн ороо бусгаа байдал тодхон мэдрэгддэг. Олон орны хэлээр орчуулагдан хэвлэгдсэн түүний өдрийн тэмдэглэлээс “Хүмүүс сэтгэл зүрхэндээ үнэхээр сайн санаатай байдаг гэдэгт би итгэдэг” гэдэг ишлэл алдартай юм.






17. Одри Хепбюрн /1929-1993/- 1950, 60-аад оны шилдэг жүжигчдийн нэг. Тэр өөрийн уран бүтээлүүдээрээ эмэгтэй хүний үлгэр жишээ намба байдлыг харуулж чаддаг байжээ. Түүнийг 20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодруулж байсан. 1960-аад онд тэрээр жүжигчний карьерээ орхиж үлдсэн амьдралаа UNICEF-ийн хүмүүнлэгийн ажилд зориулсан юм.








18. Опра Уинфри /1954 - / Тэр бол хамгийн анх өөрийн гэсэн ток шоутай болсон эмэгтэй. Опра бусдын хөндөж чадаагүй ч, нууцхан оршсоор байсан гэр бүлийн болон эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлуудын талаар зоригтой хөндөж, нийгэмд ил гаргаж ирж чадсан бүсгүй юм. Опрагийн шоу одоо ч дэлхийн хамгийн олон үзэгчтэй шоунуудын нэг.








19. Диана гүнж /1961-1997/ Ард түмний гүнж гэгддэг Диана гүнж нь хүмүүнлэгийн буяны үйлсээрээ дэлхийд алдартай юм. Түүний Ханхүү Чарльзтай хийсэн гэрлэлт нэг их удалгүй өндөрлөсөн ч түүний ядуу буурай улсад энэрэлтэй ханддаг төрөлхийн чанар нь дэлхийд нэрийг нь мөнхөлж чадсан юм.












20. Ж.К Ровлинг /1965 - / Ж.К Ровлинг бол алдарт “Харри Поттер”-ын зөгнөлт цуврал зохиолыг бичсэн эмэгтэй юм. Түүний бүтээл дэлхийн хүүхэд багачуудын хамгийн унших дуртай ном болж чадсан. Тэр 2006 онд Харри Поттерын сүүлийн цувралыг бичиж дуусгасан ба, цаашид ч зохиолчийнхоо ажлыг хийнэ хэмээжээ.

1 comment: