Sunday, July 10, 2011

Афоризм

1. Хэний ч амьдралд чухал биш өдөр гэж байдаггүй. Александр Вүүлкотт
2. Даруу эмэгтэй түүх бүтээх нь ховор. Лаурель Улрих Тэтчер
3. Нэг хаалга хаагдахад ахиад л нэг хаалга нээгддэг. Гэтэл бид хаагдсан хаалга руу харамсангуй харсаар байгаад яг хажууд нь нээгдчихээд байга хаалгыг олж хардаггүй. Александр Грахам Белл
4. Хүн өөрийгөө хэрхэн vнэлж цэгнэнэ, тvvний vнэ яг тийм байдаг. Франсуа Рабле
5. Үүрд амьдрах юм шиг мөрөөдөж, маргааш үхэх юм шиг амьдар. Жеймс Дийн
6. Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй, дахиж уулзахгүй байж магад. Ярослов Галан
7. Ямар ч мулгуу хүн шүүмжилж, гомдоллож, ямарваа нэгийг доромжилж чаддаг. Мөн ихэнх мулгуу хүмүүс энэ ганц чаддаг юмаа л хийх туйлын дуртай байдаг. Бенжамин Фрэнклин
8. Амьдрал цэцэг бөгөөд хайр бол түүний бал юм. Виктор Хюго
9. Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай. Марк Аврелий
10. Сонгосон нөхрөөр нь /бүсгүйгээр нь/ тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь тодорхойлж болно. Гёте
11. Нэн түрүүнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз. Пифагор
Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг. Пифагор
12. Сүүдэр болгон ихэвчлэн бидний өөрсдийн тусгал байдаг. Ральф Вальдо Эмерсон
13. Миний амьдрал тэр чигтээ миний гэрэлт хөшөө болж үлдсэн. Бен Жонссон
14. Чамд амьдрах хоёр арга байна. Эхнийх нь юуг ч гайхамшигтай хэмээн бодохгүй амьдрах. Удаах нь бүх зүйл гайхамшигтай хэмээн бодож амьдрах. Алийг нь сонгохоо өөрөө мэд. Алберт Эйнштейн
15. Ямар нэгэн зүйлийг барьж хорих нь яг л амьсгалаа түгжих гэж оролдохтой адил. Удаан байвал багтарна. Харин ямар ч юмыг үүрд өөрийн болгох ганц арга бол зүгээр л сул тавих. Тэгвэл тэр үүрд таных болно. Дийпак Чопра
16. Таны дурсамж мөрөөдлөөс тань хэзээ ч том байх ёсгүй. Дог Айвестер
17. Ямар нэг зүйлийг үнэхээр хийхийг хүсэх тусмаа би түүнийг ажил алба мэтээр хүлээж авахаа больдог. Ричард Бах
18. Өдөр бүр сайхан биш байж болно, гэхдээ өдөр бүрт ямар нэг сайхан зүйл байж л байдаг. Том алхам хийхээс бүү ай. Ангалыг хоёр удаа жижигхэн үсэрч давна гэж байхгүй. Дэвид Лойд Жеорж Боломжийг хүмүүс анзаарахгүй өнгөрөх нь олонтаа. Учир нь боломж дандаа хувцас өмссөн хүний дүрээр юм уу, ажил албын дүрээр бид нарт ирдэг. Томас Эдисон
19. Би өнгөрсөндөө хайртай. Одоодоо ч хайртай. Надад байгаа зүйлээсээ би ичдэггүй, байхгүй болчихлоо гэж ч харамсдаггүй. Колитт
20. Насаа мартаад зүгээр л амьдарсан шиг амьдар! Норман Винсент Пийл

эх сурвалж: Гоолингоо

Saturday, July 9, 2011

Сайхан наадаарай...



Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ 
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ 
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа 
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ 
Их Монгол Улс байгуулагдсаны 805 Ардын хувьсгалын 90 Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсаа байгуулсны 100 жилийн  ойн баярын мэнд дэвшүүлье.

Thursday, July 7, 2011

Богд Хааны Ордон Музейн сэдэвчилсэн үзэсгэлэн гарлаа.

"Богд Хааны Нандин Цуглуулга"-аар сэдэвчилсэн үзэсгэлэн гарч байгаа бөгөөд та бүхэн хүрэлцэн ирж сонирхоно уу. 
8-р Богд Жибзундамба хутагт бол Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, Бурханы шашны тэргүүн, үндэстний тусгаар тогтнолын хувьсгалын оюун санааны удирдагч байсан билээ. Тэрбээр 1869 онд Төвдөд мэндлээд таван настайдаа монгол газар залагдаж ирсэн цагаасаа хойш нэгэн насаа зөвхөн Их хүрээнд өөрийн олон монголчуудын тахилын орон болон шүтэгдсэн юм. Жибзундамба, Улсын Эх дагина, хатан Дондугдулам хоёр дөрвөн орд харштай байсан бөгөөд эзэн хааны хувиар ч, өөрийн сонирхлоороо ч газар газрын хамгийн ховор нандин, гайхамшигтай зүйлсийг цуглуулдаг байжээ. Энэхүү гайхамшигт цуглуулгыг урьд дүрийн Богдуудаас өвлөгдөж ирсэн, худалдан авсан, 8-р Богдыг хаан ширээнд суусантай холбогдуулан гадаад улсуудын эзэн хаадаас бэлгэнд ирсэн, ард түмнээс  өргөсөн хэмээн хувааж болно. Бид энэ үзэсгэлэнд монгол гэр сүмийн зориулалттай бүтээсэн арван зургаан батад агч буюу арван зургаан найдангийн туурган зураг, Чойжин ламын рид хувилгааны хүчээр зангидсан ган сэлэм, 13-р зууны үеийн араб сэлэм, Хөрөө загасны хошуугаар хийсэн сэлэм, Манзушир, Цагаан Дара бурхны дэлгэмэл том хөрөг, Бурхан багш голлосон Өндөр гэгээн, Цагаан Дара эхийн уран нарийн хийцтэй зээгт наамал, Өндөр гэгээний урд дүр Брүгдэжанцангийн пүрэв ( гадас), эр тахианы өндөг, лууны эвэр, зааны соёо, зааны ясан шоо, гавал, эрдэмт чулуу, хүний чулуужсан тархи, үхрийн чулуужсан тархи, галбарвасун мод, хирсний эвэр зэрэг урьд өмнө нийтэд дэлгэн үзүүлж байгаагүй ховор нандин үзмэрүүдээ танилцуулж байна. Мөн Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсаа байгуулсны 100 жилийн ой болон олон түүхт ой, үндэстний их баяр наадамд зориулан 5-р Богдын үед бүтээсэн Монголыг даагч Очирваань бурхны зээгт наамлыг анх удаа дэлгэн үзүүлж болно.


Үзэсгэлэн гарах хугацаа: 2011 оны 07-р сарын 08-аас 18-н хүртэл гарч байна.