Tuesday, June 28, 2011

Дэлхийг өөрчилсөн 20 эмэгтэй


1. Сафо /МЭӨ 570/- Сафо нь Лесбос аралд төрсөн Эртний Грекийн гайхалтай яруу найрагч эмэгтэй юм. Тэрээр өмнө нь хэнч бичиж байгаагүй гал эрмэлзлэл бүхий, тачаангуй яруу найргийн хэвийг бий болгожээ. Түүнчлэн эмэгтэй хүний сэтгэл зүй, нарийн тансаг эгшиг аялгуу болгоныг дүрслэн илэрхийлж чадсан анхны эмэгтэй яруу найрагч юм. Түүнийг Платон өндрөөр үнэлдэг байсан.







Sunday, June 26, 2011

Нанчүн, Арамжид, Түргэн Бирваа нартаа байлдав.


Одоо хайгуулын жишээ хэнд вэ гэж шавга охин Наян настай Царгин өвгөнд тусав шавга. Царгин өвгөн цагаан шаргал морио унаад Жанчирхай алтан хуягаа өмсөөд залах зэлмэн дуулгаа өмсөж араа мэт сумаа дүрж, залаа хөвчит нумаа дарж заан болд илдээ зүүж За хийхэд минь Аль замаар явах вэ Аль хааны хүрээнд довтлох вэ гэсэнд Эрдэнэт эрх Нанчүн өгүүлрүүн Өвгөн эцгээ үхэв үү, амьд уу гэж айж сууснаас залуу хүн би хатирч очоод адууг гийлж ирье Өвгөн эцгийгээ мордуулахаар хүүхэд би мордъё гэж гүйлэг бор морио унав. Хөвчин зэр зэвээ өмсөв. Зуун нөхөөст хөө хар хуягаа өмсөж мордох гэв. Нанчүнгийн эм мөн газрын хааны охин Мөнгөлжин гуаг шинэ буулгаж ирсэн ажээ. Мөнгөлжин гуа хэлэв Авай минь эм хүн шинэ ирээд саваагүй гэж бүү сана. энэ шөнө би шившигт муу зүүдийг зүүдлэв би. Эзэндээ ээлтэй, өөр хүний үзэхэд сайхан, эр халзан унагыг чоно идэв гэж зүүдлэв. Энэ явдалд бүү яв. Авай минь гэв. Нанчүн зөв гэж байна. Тэгж байтал Цотон ноён ирэв. Авай Нанчүн минь Чиний явахаа болих зөв ч байж болно. Гэвч эмийнхээ үгэнд орж, үхэхээс айж боливол чинь аймтгай муу эр гэж чамайг олон улс элэглэх боно. Цотон ноён би арван таван насандаа юу эс үйлдлээ би гэж хэлэв. За гэж Нанчүн тэр үгэнд нь Мордъё гэж мордов. Мөнгөлжин гуа эм нь уйлав. Авай Нанчүн минь гагц дахин довтолж ороод гарч ирээрэй.Хоёр дахин бүү довтол гээд есөн алд хив алчуураа тайлж өгөөд уйлж хоцров.

Friday, June 10, 2011

”Цогт тайж” кино шинэчлэгдэнэ


 ”Цогт тайж” кино шинэчлэгдэнэ БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун “Цогт тайж” уран сайхны киноны контратив хувилбарыг дижитал болгохоор Франц улс руу авч явжээ. Үндэсний төв архивын кино гэрэл зураг, дуу авианы баримтын төвийн архивд “Цогт тайж” уран сайхны кино негатив, контратив, лаванд, дуу дүрсний гэсэн таван төрлөөр хадгалагддаг аж. Ямар ч тохиолдолд анхны хувилбар буюу негатив хальсыг гадагшаа явуулж, бусдад өгдөггүй гэнэ. Харин  Франц-Монгол хоёр улсын гэрээний дагуу хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд “Цогт тайж”-ийг сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх гэж байгаа учраас хоёр дахь хувилбар буюу контратив хальсыг өгч явуулсан аж.
Монголын кино урлагийн анхны бүтээлүүдийн нэг, амьд домог болсон "Цогт тайж" кино удахгүй шинэ хэлбэрээрээ ард түмэнд хүрэх нь ээ.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Хятадын Соёлын төв үүдээ нээлээ


Хятадын Соёлын төв үүдээ нээлээУлаанбаатар хотноо Хятадын соёлын төвийн нээлт 2011.04.29-нд боллоо. Нээлтэд урлаг, соёлынхон уран бүтээлийн дээжээсээ толилуулж, Хятадын Тяньжинь хот, ӨМӨЗО-ны уран бүтээлчид тоглолтоо сонирхуулсан юм. Тус соёлын төв Хятадын соёл, урлагийн бүтээл, шинэ мэдээ мэдээллийг монголчуудад цаг алдалгүй хүргэх эорилготой тул цаашид соёлын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах аж. Ялангуяа, хоёр орны ард түмний соёлын харилцаа, хамтын ажиллагаанд тус болох үүднээс үзэгч олны анхаарлыг татахуйц, өндөр түвшний соёлын бүтээлийг сонгон танилцуулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ манай улсын соёл, урлагийн байгууллагуудтайхамтран Монголын соёл, урлагийн бүтээлүүдийг Хятадын ард түмэнд танилцуулна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Олон улсын музей шилдэг бүтээлүүдээ бүртгэлээ


Олон улсын музей шилдэг бүтээлүүдээ бүртгэлээ
Ази Европын музейн сүлжээ олон улсын байгууллага “Шилдэг бүтээлүүдийн цуглуулга” төслийн хүрээнд “Олон улсын музейн шилдэг бүтээлийн нэгдсэн сан”-г байгуулсан байна. Уг бүтээлийн санд манай улсын Уран зургийн галарейн 18 бүтээл бүртгэгджээ. Одоогийн байдлаар уг санд Азийн 57, Европын 43 музейн 2000 гаруй шилдэг үзмэр бүртгэгдсэн ажээ. Энэхүү санг байгуулснаар Ази, Европын орнуудын музейд шилдэг бүтээлийн талаарх цогц мэдээллийг багтаан  мэдээлэл солилцох боломж бүрдэх юм байна.
Ө.Яруу. Zindaa.mn

Музейгээр хамгийн их үйлчлүүлдэг нь хүүхдүүд

Музейгээр хамгийн их үйлчлүүлдэг нь хүүхдүүд   Олон улсын музейн өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс энэ жилийн музейн өдрийг "Музей ба дурсамж" сэдвийн дор тэмдэглэхээр болжээ. Энэ өдөр бүх музейн үзмэрүүдийг үнэгуй үзэх боломжтой. Тухайлбал, Байгалийн туухийн музей багачууд болон насанд хүрэгчдэд зориулсан тусгай хөтчөөр үзмэрүүдээ нээлттэй танилцуулдаг. Харин Уран зургийн галерей энэ өдрийг угтаж, өөрийн сан хөмрөгт буй уран бутээлээс бурдсэн, хөөмөл, гар урлалын үзэсгэлэнгээр үзэгчдэдээ бэлэг барих гэж байна. Сонирхуулахад, өмнөх жилүүдийн музейн өдрөөр музейгээр хамгийн идэвхтэй үйлчлүүлсэн нь хүүхдүүд байсан гэсэн албан бус судалгаа гарчээ.


Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

“Санхөмрөг” байрны хонгилд байрлаж байна


“Санхөмрөг” байрны хонгилд байрлаж байнаСоёл урлагийн хороо, Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, номын сангуудад шалгалт хийжээ. Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний уран зургийн галерей, Богд хааны ордон музейд соёлын өв хамгаалахад хууль хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих зорилгоор дээрх шалгалтыг хийсэн байна. Шалгалтад хамрагдсан музейн 20 хувь нь зориулалтын байргүй, байрны хүрэлцээ хангамж муу, дулаан, чийг хэмжигч багаж нь хуучирсан, гэрэлтүүлэг хэмжигч багажгүй, сан хөмрөг рүү орох давхар хаалгагүй, мэргэжлийн хамгаалалт муу байжээ. Сангийн сан хөмрөг галаас хамгаалах дохиоллын системгүй, нийслэлийн нийтийн номын сангийн үндсэн фонд нь байрны хонгилд байрлаж буй нь шалгалтаар илэрсэн байна.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

Tuesday, June 7, 2011

Улаан нүдэн Шимжүтэй тулалдав.

Цас Чихэр зарлиг болруун Одоо сүмбийн хөвгүүн Улаан нүдэн минь морд гэв. Улаан нүдэн бөрт улаан морио унав. Бэгтэр цагаан хуягаа өмсөв. Бэлдсэн зэр зэвээ аван Цас Чихэрт ирэв. Мөн Банжурын үгээр асуув. Явах хугацааг асуув. Цас Чихэр хэлэв хатны голын эхэнд суудаг хардаг нугасанд хачир шонхор орсон мэт болгоод ир гэв.