Friday, June 10, 2011

”Цогт тайж” кино шинэчлэгдэнэ


 ”Цогт тайж” кино шинэчлэгдэнэ БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун “Цогт тайж” уран сайхны киноны контратив хувилбарыг дижитал болгохоор Франц улс руу авч явжээ. Үндэсний төв архивын кино гэрэл зураг, дуу авианы баримтын төвийн архивд “Цогт тайж” уран сайхны кино негатив, контратив, лаванд, дуу дүрсний гэсэн таван төрлөөр хадгалагддаг аж. Ямар ч тохиолдолд анхны хувилбар буюу негатив хальсыг гадагшаа явуулж, бусдад өгдөггүй гэнэ. Харин  Франц-Монгол хоёр улсын гэрээний дагуу хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд “Цогт тайж”-ийг сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх гэж байгаа учраас хоёр дахь хувилбар буюу контратив хальсыг өгч явуулсан аж.
Монголын кино урлагийн анхны бүтээлүүдийн нэг, амьд домог болсон "Цогт тайж" кино удахгүй шинэ хэлбэрээрээ ард түмэнд хүрэх нь ээ.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

1 comment:

  1. Наранзун гуайг зарчихсан гээд нэг атаархагч бололтой нөхөр бичсэн байсныг сонсоод хөх инээд хүрсэн шүү. Тэрбумаар манай Цогттайжийг авч яах ч юм билээ, Францчууд. Тэрийг зарчих хүн биш шүү дээ.

    ReplyDelete