Tuesday, June 7, 2011

Улаан нүдэн Шимжүтэй тулалдав.

Цас Чихэр зарлиг болруун Одоо сүмбийн хөвгүүн Улаан нүдэн минь морд гэв. Улаан нүдэн бөрт улаан морио унав. Бэгтэр цагаан хуягаа өмсөв. Бэлдсэн зэр зэвээ аван Цас Чихэрт ирэв. Мөн Банжурын үгээр асуув. Явах хугацааг асуув. Цас Чихэр хэлэв хатны голын эхэнд суудаг хардаг нугасанд хачир шонхор орсон мэт болгоод ир гэв.

Улаан нүдэн явав. Шарайголын гурван хаанд хүрээд орж Банжурын явдлаар Шар гэрт хааныг довтлов. Мөн Банжурын ёсоор болгож гарч ирэв. Шар гэрт хааны Хонгорын хөвгүүн Шимжү нэхэв. Элст уулны хөтөл дээр гүйцэв. Мөн урьд зургаан эрхийтийн хэлсэн үгийг хэлж ирэв. Улаан нүдэн хэлэв Таатай муу яршиг гээд адуугаа тууж явав. Шимжү хэлэв Ай, чи адуу минь үл өгөх болбол чи баатрын шинжээр байсугай. Би мэрэгний шинжээр харвая. Үгүй болбол би баатрын шинжээр байсугай. Чи мэрэгний шинжээр харва гэв. Улаан нүдэн хэлэв Зөв. Чи намайг айв гэх болно. Би баатрын шинжээр байж өгье. Чи мэргэний шинжээр харва гэв. Баатрын шинжээр байв. Шимжү мэргэний шинжээр нумаа татаж байж харвахад Улаан нүдэн царын пялын чинээ амаа ангайгаад алгын чинээ нүдээ улаанаар эргүүлэн за харва! гээд ха ха гэж агдагнаж байв. Шимжү зүрх алдаад дээгүүр харваж алдав. Улаан нүдэн хэлэв за оодоо муу хушиг над болов уу гэв. Сумны минь бөхийг газар хол очиж бай. Толгойн чинь заадсыг салтал харвая. Унаж босоод очиж Шарайголын гурван хаандаа миний явдлыг тоолж хэлээд  үхэх болно чи муу. Сумны минь хор тэнд гүйцнэ. Хониныхоо ходоодыг идье гэвэл харигтун. Манай эндэх хорхойд мөхөө идүүлье гэвэл нааш ир гэж гурван хаанд хэл гэв. Улаан нүдэн харвав. Хэлсэн үгээр тусаж Шимжү унаж босож мориныхоо дэлийг тэвэрч гэлдэрч харив. Гэртэй  хүрч гурван хаандаа Улаан нүдэнгийн аливаа явлдыг тоолж хэлээд Нүгэлтийн сумны хор гүйцэв үү гээд Шимжү үхэв. Улаан нүдэн олон адууг урьд ёсоор хувааж авав. Цотонд бас юм эс өгөв.

No comments:

Post a Comment