Thursday, June 24, 2010

Амралт

२ сарын хугацаатай би хөдөө яваад амраад ирэе дээ өнөөдөр явлаа

Sunday, June 13, 2010

Сэтгэлийн зангилаа

Алтан нар нэлээн дээр мандан намрын нэгэн өдөр сайхнаар эхэлж байлаа.Солонгоо охин эртлэн босч, үхрээ сааж бэлчээртэй тууснаа хонь хариулахаар явдаа. уудам ногоон зүлгээр таран идээшлэх хонин сүрэг хивсэн дээр асгасан сувд мэт харагдана. хаяагаараа захалдсан хоёр малын хооронд Солонгоо Хүрлээ хоёр ихийг хуучлах зуураа удахгүй болох улсын наадмыг үл мэдэг таамаглах нь нууцхан уралдах мэт. Хүрлээ Солонгоо хоёр энэ л " Шивэрт"-ийн гол "Цэцэгт"-ийн талд хар бага наснаасаа хамт хөл нүцгэн гүйлдэн өссөн болоод ч тэр үү нэг гэрийн хүүхдүүд шиг дотно дасчээ. Солонгоогийн сэм сэмхэн тормолзох том хар нүд юуг ч өөрчилж чадам ухаалаг хөөрхөн зан цөөхөн боловч эрдмээр шижирлэгдсэн эвлэгхэн хэдэн үг Шивэртийн голоор угаагдсан бүсэлхий цохим гурваар дарсан гэзэг хэдий одоо 18хүрч байгаач арван гуравтай юм шиг намхан жаахан охины энэ л дүр Хүрлээ хүүгийн зүрхэнд аль багаас л хайрын гал асаажээ. Хүрлээ аав ээждээ туслахаар хичээлээс гарч малчин болсон бөгөөд энэ нутаг усандаа малд нүдтэй хэмээн сайшаагдсан сайхан сэтгэлтэй өндөр бор залуу боловч нутгийн сор болсон Солонгоо охинд сэтгэл алдарч гиюүрч яваа адуучин залуу болон хувирчээ. Хүрлээ Солонгоо хоёр ихийг ярих зуураа зүлгэн дээр тэмээн тавхай тоглох нь тэр хоёрыг арван наймтай гэхээргүй санагдана. Солонгоо ч гэсэн Хүрлээг үе үе бодож хонины захад уулзах бүрдээ жаргалын далайд умбан тэр мөчөө тэсэн ядан хүлээдэг болсоноо анзаарахгүйгээр өдийг хүрчээ. намар болж Солонгоо Улаангомд суралцахаар явах цаг нь болсон болохоор явахаас нь урьд хайраа илчилнэ гэж удаан бодсоны эцэст өнөөдөр л сэтгэлээ нээхээр хонинд явсан нь энэ байлаа. Хүрлээ хэлэх гэсэн үгээ яаж хэлэхээ мэдэхгүй түр тар гэсэнд Солонгоо үл мэдэг эвлэгхэн инээмсэглэн өөр яриа өрнүүлэхийг оролдоно. Тамираа Тулгаа хоёр зүүн үзүүрийн нууранд хонио хужирлачихаад Солонгоо Хрлээ хоёрыг чиглэн давхив. намар болсон болохоор дөнгөж саяхан л алыг нь мэдүүлэх гэж дөнгөж сургаж байсан дааганууд одоо хэнд ч гологдохооргүй хурдан ажнай болжээ. Тулгаа Тамираа хоёр салхи татуулан ирж зогссоноо дааганаасаа бууж тэр дөрөв ихийг ярьж суух болжээ. Тамираа Хүрлээгийн чанарлаг занд татагдаж багаасаа л сайн Хүрлээг гэсээр өдийг хүрсэн авч Тулгаа ч мөн Тамирыг өөрийг нь харах өдөр ирнэ хэмээн зүрхэндээ найдах болсон байлаа. Тамир Тулгаа Солонгоо Хүрлээ дөрөв ёстой л нэгнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй сайн найзууд хэвээр өдгөөг хүрсэн боловч сэтгэл зүрхэнд нь улалзах тус тусын хайр нь хааяа нэг энэ л найзуудын гинжин холбоо хөндийрөх шалтгаан болох болсоныг тэр дөрвийн хэн нь ч анзаарахгүй болов. Улаангомруу цэнхэр өнгийн ачааны машинаар эрдэм сурахаар Солонгоо ангийнхантайгаа хамв явсанд нөгөө гурав гаргаж өгөхөөр ирсэн байлаа. Хайраа илчилж чадаагүй Хүрлээ сэтгэлийг нь нууцхан хүлээж байсан Солонгоо хоёр нэг нэгрүүгээ хайрын харцаар ширтэх нь Тамирын сэтгэлд хар буулгах шиг болов. Дөрвүүлээ салж салж ядан дараагийн зуны амралт хүртэл баяртай гэж хэлтэл машин хөдөллөө. Солонгоо зам зуураа нулимсан дунд тормолзох нутгаа зүрхэнд нь ганганах шувуудаа сэтгэлийг нь шаналгах Хүрлээгээ гэх мэт олон зүйлийг эрэгцүүлэн бодсоор нэг л мэдэхэд Улаангомд ирчихсэн байлаа. Арван жил сурсаны эцэст сургууль авахгүй бол гэсэн бодол өөрт нь хэцүү санагдаж байсан ч Хүрлээгийн хөөрхөн инээмсэглэл түүний зүрхэнд тодорч сэтгэлийг нь баясгах шиг санагдана. Сумаас ямар л машин ирнэ суманд шинэ соргог юу л болно бүгдийг нь л Солонгоогийн ангийнхан дор нь мэддэг нь гэм биш ёс болжээ. Удсан ч үгүй "Хүрлээ Тамираа хоёр гэрлэх болсон гэнэ. Ээж аав нь хүчээр суулгах гэж байгаа боловч Хүрлээ дургүй л байгаа Тулгаа Тамираад сайн ч гэлээ Тамираа Хүрлээтэй гэрлэн гэж хатуу шийдсэн гэнэ" хэмээн цуу яриа Улаангомоор нэг тарах нь тэр Солонгоо эхэндээ ч итгэхгүй хичээлээ хийлгүй хайрын зовлон амссаар хэдэн сарыг хойноо үлдээлээ. Хавар болж цэрэг татлага явагдахад хайрт хархүү Хүрээ бас ирсэн сураг сонсогдов. Солонгоо Хүрлээг харахыг тэсэн ядан хүлээж, хурдан л Нийгэмлэг дээр очмоор байсан ч Тамираа гэж бодсоноо очиж зүрхлэсэнгүй. Дэмий л Нийгэмлэгрүү нэг алхсанаа нүднийхэн урд зурвасхийн торох Хүрлээг харсанаа нүдээ буруулж Хүрлээг өөрөөс нь илүү хайрлаж чадах хамгийн сайн найз Тамираагаа бодоод гэрлүүгээ алхлаа. Арван найман нас хүртлээ үерхэж дассан энэ л үерхэлээ авархын тулд өөрийнхөө хайрыг золиослох ёстой гэж өөрөө өөртөө үе үе шивнэвч зүрх нь нэг л зөвшөөрсөнгүй бололтой хариу нийгэмлэгрүү алхахыг санал болгох шиг болов. Солонгоо толгойд эргэлдэх бодлоо дийлсэнгүй бололтой гэртэй ирж дэмий л Хүрлээгийн хамт авахуулсан зургаа харж сэтгэлээ баясгана. Хүрлээ сумаар нэг тарсан цуу ярианаас хойш Солонгоотой ярих ч эрхгүй гэж өөрийгөө зэмлэх болсон болоод ч тэр үү Солонгоотой уулзаж зүрхлэхгүй л байсаар Улаанбаатар эх орныхоо үүрэгт албандаа ч мордох нь тэр Солонгоо Хүрлээ хоёр нэг нэгнийгээ үл ойлголцсоор Солонгоо нэгэнт сэтгэлийн найдлагагүй ганцаар үлдэв. Өөрийн ганцаардсан сэтгэлээ дарж ядахдаа аль есдүгээр ангид ирсэнээс нь хойш хойноос нь алхаха болсон дээд үеийнхээ Хуягаад сайн болох ёстой юм шиг Хуягаатай хааяа хааяа уулзах боллоо. Хуягаа хэдийн өөрийнхөн сумынх биш ч гэсэн даруухан ер нь л Улаангомын гэхэд гайгүй хүүхэд байсан болохоор Солонгоо Хуягаад тийм ч муу ханддаггүй байв. Солонгоо 10р ангиа төгсөн гээд өдөр шөнөгүй л хичээл давтаж Хүрлээг бодох зав өөртөө гаргахгүйг хичээнэ. Удсан ч үгүй Солонгоо шалгалтай амжилттай өгч хүссэн сургуулиа аван сумын зүг явлаа. Урьд нь сумруугаа ирэх мөч бүрд хайртай залуу нь нүдэнд нь үзэгдэж хурдан харихыг хүсдэг байсан ч харин одоо эзгүй зэлүүд харанхуй ойруу явж байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байв. Солонгоо төрсөн нутагтаа яагаад ингэж бишүүрхэж урьдын адил догдлохгүй байгаа шалтгаанаа өөрөөсөө эрсэн ч хариултыг нь үл олно. Олон нуурын ногоон зүлгээр өнгө өнгийн цэцэг найгаж дээгүүр нь эрвээхэй алагтарчээ. Усны шувууд гангар гунгар донгодож Шивэртийн голын малчид дөнгөж зусландаа буусан үе. Солонгоо 1р курс тул эрт тарж ирээд хоёр гурав л хонож байв. Солонгоогийн нэг дүү нь гаднаас орж ирсэнээ Эгчээ таныг дуудаж байна гэв. Ангийнхныхан нь нэгэн л байх гэж бодон Солонгоо гартал Хүрлээ Тамираа Тулгаа гурав ирчихсэн байлаа. Солонгоо нүдэндээ ч итгэсэнгүй дэргэд нь очиж чимээгүйхнээр мэндийг нь асуугаад дуугүй болов. Тамираа их л буруутай юм шиг харцаар харсанаа Солонгоо Уучлаарай. Би хэдий Хүрлээд сайн байсан ч Хүрлээгийн сэтгэлд чамаас өөр хэн ч байхгүй болохоор ер нь тэгээд Хүрлээ та хоёр бие биедээ сайн болохоор найз нь та хоёрт аз жаргал хүсье дээ. Би энэ олон жилийн турш Хүрлээ гэсээр Тулгаагийн сэтгэлийг ч олж харалгүй явжээ. Одоо харин би дахиж хэзээ ч Тулгааг зовоож хүлээлгэхгүй. Солонгоо чи ч гэсэн арван хэдэн жил зүрхэндээ хадгалсан энэ хайрандаа үргэлж эзэн нь байх ёстой шүү гэж хэлсэнээ за за миний үг ихэдлээ Солонгоо чиний хайртай хээр морийг чинь барьж ирсэн юм гэж тогтож ядан зогсох дөрвөн морьлуу гараараа заалаа. Солонгоо тийм сайн найзтайгаа сая л ухаарах шиг болж баярласандаа нулимс дусгаж байв. Хурдан мориныхоо эрчээр Цэцэгтийн талаар давхисаар Таван харын хяр дээр гарч ирэхэд багаасаа амьсгалж дассан төрсөн нутгийн нь агаар урдаас нь зөөлнөөр илбэж байлаа. Энэ л нутагтаа зүрх сэтгэлээрээ үүрд холбогдсон тэр дөрвийн сэтгэлд жаргалын гал асаж энэ нутагтаа үүрд амьдрах болно гэж чимээгүйхэнээр шивнэх нь сонсогдох шиг болов.

Thursday, June 3, 2010

Өнөөдөр их гоё өдөр

Өнөөдөр ер нь бол маш сайхан өдөр болж байна би өнөөдөр улсын шалгалтай өгчөөд нэг л их эрх чөлөөтэй хүн сууж байна даа। маргааш тойрох зуруулан гэсэн тэрийн зуруулаад л дипломаа аваал сургууль минь баяртай боллоо доо। хэдийн би ангийнхнаасаа сүүлд төгсөж байгаа ч гэсэн сэтгэл минь хөдлөөд нэг л гоё байна। хурдан л дипломаа авах юмсан гэж бодоод байна। би худалдаа төгсөхдөө хэзээ ч ингэж сэтгэл хөөрч байгаагүй гэтэл энэ ангийг энэ сургуулийг төгсөж байна гэж бодохоор л нэг л гоё байна даа। би энэ сэтгэлийн хөдөлгөөнөө үгээр хэлэшгүй тийм л гоё байна даа.