Sunday, June 26, 2011

Нанчүн, Арамжид, Түргэн Бирваа нартаа байлдав.


Одоо хайгуулын жишээ хэнд вэ гэж шавга охин Наян настай Царгин өвгөнд тусав шавга. Царгин өвгөн цагаан шаргал морио унаад Жанчирхай алтан хуягаа өмсөөд залах зэлмэн дуулгаа өмсөж араа мэт сумаа дүрж, залаа хөвчит нумаа дарж заан болд илдээ зүүж За хийхэд минь Аль замаар явах вэ Аль хааны хүрээнд довтлох вэ гэсэнд Эрдэнэт эрх Нанчүн өгүүлрүүн Өвгөн эцгээ үхэв үү, амьд уу гэж айж сууснаас залуу хүн би хатирч очоод адууг гийлж ирье Өвгөн эцгийгээ мордуулахаар хүүхэд би мордъё гэж гүйлэг бор морио унав. Хөвчин зэр зэвээ өмсөв. Зуун нөхөөст хөө хар хуягаа өмсөж мордох гэв. Нанчүнгийн эм мөн газрын хааны охин Мөнгөлжин гуаг шинэ буулгаж ирсэн ажээ. Мөнгөлжин гуа хэлэв Авай минь эм хүн шинэ ирээд саваагүй гэж бүү сана. энэ шөнө би шившигт муу зүүдийг зүүдлэв би. Эзэндээ ээлтэй, өөр хүний үзэхэд сайхан, эр халзан унагыг чоно идэв гэж зүүдлэв. Энэ явдалд бүү яв. Авай минь гэв. Нанчүн зөв гэж байна. Тэгж байтал Цотон ноён ирэв. Авай Нанчүн минь Чиний явахаа болих зөв ч байж болно. Гэвч эмийнхээ үгэнд орж, үхэхээс айж боливол чинь аймтгай муу эр гэж чамайг олон улс элэглэх боно. Цотон ноён би арван таван насандаа юу эс үйлдлээ би гэж хэлэв. За гэж Нанчүн тэр үгэнд нь Мордъё гэж мордов. Мөнгөлжин гуа эм нь уйлав. Авай Нанчүн минь гагц дахин довтолж ороод гарч ирээрэй.Хоёр дахин бүү довтол гээд есөн алд хив алчуураа тайлж өгөөд уйлж хоцров.


Нанчүн мордож явав. Элст уулын оргил дээр гарав. Улаан нүдэнгийн явдалаар хар гэрт хааныг довтлоод гарч ирэв. Нанчүнтэй уулзаж урьдын баатруудын хэлэлцсэний адил үгсийг ярилцав. Аранжид Нанчүнг харвая гэж нумаа дэлэв. Нанчин Гэсэрийн сахиусанд залбирав. Харвах  үед их хуй салхи салхилсан учир сум нь дээгүүр гарч явав. Одоо хишиг над болов гэв. хүүхэд хүн надад юуны нэр төр байх билээ гээд хуягт хүний дундуур шувт харваад хуяг морийг нь авав. Гагц хүнийг алаад адууг нь авч очвол Гэсэр хааны минь гучин баатар намайг элэглэх болно. Нанчүн хүнтэй учрахаас айж ганц хүнийг алаад ирэв гэж их улс элэглэх болно. гэж дахин довтолж оров. Уулын түргэн Бирвааг довтлов. Түмэн цэргийг нь тас цавчив. Гэзгийг нь баглаж аваад гүйлэн бор мориныхоо сүүлнээс уяв. Есөн идээ чанагчийг нь тас цавчив. Есөн туг хиурыг нь аваад. Есөн сүрэг агтыг нь авч гарч ирэв. Уулын түргэн Бирва элст уулын хөтөл дээр гүйцэж ирэв. Ирээд хэлэв төвдийн дээрэмчин хөвгүүн чи дайлах болбол Шарайголын гурван хаантай дайтахгүй надтай юу гэж дайтав Алалдах болбол Шарай голын гурван хаантай аладдахгүй надтай юу гэж алалдав. Балбын хааны хөвгүүн Түргэн Бирва намайг таниагүй юу чи Чи муу тугийг залаад яав гэж таслав чи Тугийг ишийг минь яав гэж хугалав чи Адууг минь зүгээр орхи. Авай, зовлон гэв. Нанчүн хэлэв Үй, Эцгийн чинь түрүү Чи муу уулын түргэн Бирва болбол би тэнгэрийн хөвгүүн Эрдэнэт Нанчүн байна. Гэсгээшгүй Гэсэр хааны хувилгаан баатрууд гэгч бид бишүү. Арван зүгийн эзэн гэсэр богдын минь аль муугий нь мэдээд шарай голын гурван хаанд ирэв чи. Урьд Цас Чихэр, Шуумар бид гурвуул ирснээ чамд мэдүүлье. Чиний муугийн толгой хэдийн огтлох билээ гэв. Тэгтэл Нанчүнгийн дээгүүр гурван галуу нисэж айсуй. Уулын Түргэн Бирва хэлэв Ай, Төвдийн хөвгүүн чиний дээгүүр нисэж ирэгч гурван галууны дунд дахь галууг харвая. Түүнээс сум минь цааш нэвтэрч өмнөхийг нь төмөр зэвээрээ сүлбэж, хойдохыг нь өдөөр шүргэж орхино. Энэ гурван галууг тэгж харваж би чадвал адууг минь орхи. Эс чадвал адууг чи ав гэв. Нанчүн За гэв. Түргэн Бирва галууг чиглүүлэн нумаа дэлж татаж байна. Нанчүнг дээш харах завсар Түргэн Бирва Нанчүнгийн хоёр сугаар нэвт харвав. Нанчүн унаж босов. Есөн алд цэмбэн алчуураа тайлж хоёр сугаараа хар цус булиглуулж байж тас боож байна. Нанчүн хэлэв Эцгийн чинь толгой Энэ муу чи айсан бишүү. Хоёр эм хэрэлдээд нэгийгээ хайчаар бүлсэнтэй адил бишүү. Би чиний ганц муу суманд үл үхэх Араг сиймхий гэгч баатар эр Нанчүн шинжээ үзүүлье би. Чи хол газар очиж малгайныхаа залаанд дэрс хатга. Дэрсний үзүүрт хонины хоргол хатга. Залаанаас дээгүүр хорголоос доогуур, гэгч дэрсийг тас харваж орхиё. Чи очиж гурван хаандаа хэл. Би хоёр сугаар нь нэг сумаар нэвт харвав гэж хүрч хэл гэв. Түргэн Бирва За гэж Нанчүнгийн хэлсэн үгээр тэмдэг хатгаж хол очиж буруу харж зогсов. Нанчүн нумаа дэлж байхдаа хэлэв Эцгийн чинь түрүү Чи хуурав гэж, би хууртав гэж харихуу гээд хуягт хүнийг дундуур нь шувт харваж алав. Бор мориндоо алавхийж унаад Бирваагийн толгойг тас цавчаад гүйлэн бор мориндоо молцог хийв. Түүний морийг аваад олон адуугаа тууж Элст уулын зоон дээгүүр тууж явна. Явтал цус урсаар усгүй газар цангаж унах болов. Баруун тийш хэлбийж очиход нь зүүн дэлээрээ түшэж тогтоов. Зүүн тийш хэлбийж очиход нь зүүн дэлээрээ түшиж тогтоов. Дэл дээгүүр нь алдалж унахад толгой дээш өргөж түшсэн боловч эрхгүй унав. Төдий унаж хэвттэл нь хоёр чоно махыг идье гэж хүрч ирэв. Хоёр хэрээ нүдийг нь цохъё гэж нисэж ирэв. Гүйлэн бор морь нь Нанчүнгийн дээр нь дөрвөн хөлөөрөө хаацайлан байж Нанчүнгийн магтаж уйлав хөх огторгуйд дураар явагч начин шонхор минь, Доош унавуу чи, эжий минь Гүн далайд дураар явагч аврага загас минь, өөшинд торов уу чи, эжий минь, Хөрст алтан дэлхий дээр дураар явагч Гэсэр хааны ач Нанчүн минь, шулмаст атгагдав уу чи. Эжий минь  Гучин баатрын минь хуурын хөг, хулсны үе мэт учирч билээ. Гучин бор морь бид шувууны жигүүр мэт учирч билээ. Эрхтэн тэнгэрийн хөвгүүн Нанчүн минь. Энэ Замбутивийн хүнд алагдав уу чи, эжий минь Хан тэнгэрээс заяагаар төрсөн хайрт Нанчүн минь, Хар тэргүүт хүнд алагдав уу чи, эжий минь Эрдэнэт махбод биеийг танд идүүлбэл намайг хэн гүйлэн бор морь гэх билээ гэж хоёр чоныг хойгуураа гарахад өшиглөж урдуураа гарахад зууж, цавчиж батганыг сүүлээр ширвэж уйлж байна. Нанчүн бяцхан сэхээтэн байсан ажээ. Морины салтаан доогуур хялааж үзээд хэрээнд үг хэлэв Ай, хоёр хэрээ сонстугай. Огторгуйд явах жигүүртний хаан гарди, орчлонгийн урхит хүний урхинд торвол гарах чөлөөгөө үл олно гэлээ. хар ууланд явах хүрэн эрээн барс, орчлонгийн гөрөөчин хүний аванд орвол орох гарах чөлөөгөө үл олно гэлээ. Би тэр мэт боллоо. Миний хоёр нүднээс байтугай, махбод би минь хэнийх болов. Та нарынх болно идэхээсээ урьд очиж Цас Чихэр эхлэн гучин баатарт үг хэл. Танай эрдэнэт Нанчүн өшөөт дайсныг өм довтолж, охид хөвгүүдийг нь олзолж Элт уулын зоогоор адууг нь  тууж айсуй. Замдаа усгүй цангаж үхэх гэж байна. Ус авчирч өг гэв. Зургаан зүйл амьтны хэл мэдэх Буйданд хэлээрэй гэв. Энэ мэт хэлэх үг олон байвч хай хэрээ Буйдангаас бусад гучин баатрууд шувууны хэл мэдэхгүй гэв.

***   ***   ***   .
Тэр хоёр хэрээ явав. Хүрч их цэргийн дээр эргэж явна. Нанчүнгийн аливаа явдлыг цөм тоолж өгүүлбэл Буйдан олон улсын дууг хураа дуугүй бай гэв. Хэрээний үгийг чагнаж сонсоод Буйдан хэлэв эвий эвий, энэ хоёр хэрээний үгээр болбол Нанчүн минь мэгдэж байгаа бололтой гэж уйлж босон харайв. Цас Чихэр, Буйданг яав Нааш ир гэж дуудав. Би мэдэв. Эр хүний дотор хуягт дуулгат хүн багтах бишүү. Эм хүний дотор яст үст хүүхэд багтах бишүү. Нанчүнгийн минь тусыг тул хэрээний үгийг булт Цасд тоолж хэлэв. Цас Чихэр, Рогма гуа, Буйдан гурвуул нуун далд уйлж байв. Их цэрэгт эс сонсгов. Их цэргээ хуурч ЦасЧихэр, Рогма гуа, Буйдан гурвуул Нанчүн маань тоолшгүй олон мал эдэлж айсуй. Бид ус аваачиж өгье. Нанчүнгаа угтъя хэмээгээд мордож явав. Тэр минь үхчихсэн болов уу Амьд болов уу ганга эмчийг дуудав. Гунгаа эмч эр, эм хоёул хэлэв Энэ жил зүүн тийш явах тал муутай. хэрвээ явбал үхэх болно гэв. Буйдан ирж тэр үгийг Цас, рогма гуа хоёрт хэлэв. Рогма гуа уурлаж хэлэв энэ муугийн үгийг сонс Гэсэр хааныг минь эзгүй гэж намайг эм хүн гэж, Нанчүнгийн минь төлөө явахгүй гэж байна, энэ муу. Чамайг алавч надаас ял хэн нэхэх вэ гээд гунгаа эмчийг аваад явав. Дөрвүүл Элст уулын зоогоор эрж олохгүй явтал гэнэт далдаас нэгэн их араа гараад тэнгэрт хүртэл тоос хадуулаад явав. Дөрвүүл тэр мөрөөр мөшгиж явтал рогма гуа танив Гэсэрийн минь билгийн хээр морины мөр бишүү энэ гэв. Үүнийг нэхэж яаж гүйцнэ гэв. Буцаад ирсэн мөрөө мөшгиж явав. Тэгж явтал олон адуу хүн хураасан мэт цуглаж байв. Дэргэд нь Нанчүн байв. Гүйлэн бор морь нь угтан уйлж ирэв. ЦасЧихэр, Рогма гуа хоёул уйлав. Гэсэрийн билгийн хээр морь нь Нанчүнгийн унасныг хувилгаанаар мэдэж ирж, Нанчүнгийн дэргэд олон агтыг хурааж байгаад явсан нь тэр байжээ. Гунгаа эмч Нанчүнг үхсэнийг хоёр сугаар нь эм хийгээд эдгээв. Нанчүн Шарай голын гурван хааныг дайлснааа булт тоолж хэлэв. Түмэн хүний гэзгийг Уулын Түргэн Бирваагийн толгойг бүгдэд үзүүлэв. Түүнийг авч үзэж бүгдээр инээлдэж суув.

No comments:

Post a Comment