Thursday, March 31, 2011

Цотон Журыг эхтэй нь хєєв.

Сэнлон өвгєн эх улсдаа нүүж очив. Олон улсынхаа захад буув. Цотон чоно авлаж явсаар үзэв. “Ээ ! ийм сайхан цагаан гэр хэнийх вэ? Энгүй олон мал хэнийх вэ? Асууж ир” гэж хүн илгээв. “Сэнлон  өвгөнийх” гэж ирэв. Цотон ноён бүгдээрээ гэрт нь ирэв. “Ээ! ийм олон мал, орд цагаан гэр хэн өгөв?” гэж асуув. Жур дэргэд нь ирээд хэлэв: “Төмрөө үл мэдэх хуурай билүү чи? Төрснөө үл мэдэх нохой билүү чи? Чамайг ахыгаа хөөж орхисонд дээд тэнгэр, доор лусын хаад бүгдээр өршөөж өгсөн гэр мал байна” гэв. Тэд “Энэ мууг үз” гэв. (Нэгэн цагт Цотон ноён тэргүүлэн Дос, Донсар, Лин гурван отог улсыг хураагаад их чуулган хийж суув) Цотон ноён өгүүлрүүн “Долоон албин доолон зуун хүн, доолон зуун морь, заяатай, заяагүйг (аль тохиорсоноо) барьж иднэ гэнэ. (Бидэнд харьяат улсыг идэж барах байнам. Тэр долоон обин сар бүр хошоод хүн өгье. Нэгэн өдөр зуун хүн морь идэхийг байг гэж хэлж илгээ) гэв. Тэр олон лус нь Цотон ноёны үгээс үл давахын тулд“ Тийм бол зөв байна. Чи мэдэх биз” гэв. Тэндээс Цотон ночн өгүүлрүүн: “Ноён ч болов, харц хүн ч болов, ер бүгдээрээ жишиглэж тэр долоон албинд идэш өгье. Бид ноёд ахлаж очьё” Жур эх хоёулыг хишиглэж (ээлжид) өгье. Энэ өдөр та хоёр оч. Долоон албин барьж идтүгэй. Хойд өдөр биш хүн өгье” гэв. Жур “За” гэж инээв. Эх нь “авай минь, яая, чи юу гэж инээнэм? Би чамайг байлгасан боломжтой” сайн хєвгүүн төрөв үү гэж билээ. Барсан муу хєвгүүн төрсөн байна. Долоон албин гэгч өдрийн долоон зун хүн, долоон зуун морь барьж иднэм гэнэ бишүү. Чи бид хоёрыг барьж идтүгэй гэж оч гэнэм биш үү гэв. “Эжий ! минь дуу” гэв. “Эм  хүн чи үл мэднэм. Энд суувал Цотон авгай ална. Тэнд очвол долоон албин идэх ёсон нь адил буюу” гэв. Дөрвөн насандаа данхар Донхор хоёр хайнаг үхэрт хэлтгий хар цачраа ачиж болжморын хоолойг өөдөлж яв. Болжморын хоолойн эхэнд хүрч буув. Хэлтгий хар цачраа барив.

Сэнлон гурван хүүхдээ шалгав .


 Энэ гурван хүүхдийн нэгтээ  нь  л би байя. (Энэ гурван  хєвгүүдийн  сайн мууг  үзье)“ гэж  ятуу  урхидаж  барив.  Тулманд  хийж амсрыг  нь  боов. Өвгөн  хайнаг үхрээ  унаж Цасыг  сундалж  авач ирэв. (Євгєн  сэмээр  хавтаганы  амсрыг  нээв) Ятууг дүрхрэхэд  үхэр туйлж  орхив. Євгєн  үхэгч  болж  хэвтэнэ. Цас уйлна : “Ахай минь нэг  гэвэл  аавыг  тавиулах билээ.Үгүй гэвэл  аяныш  таниулах билэ. Эвий яалаа! Гэж  уйлаад  ирэв. Өвгєн  үхрээ  унаад  харьж  иржээ.Маргааш  босоод  Ронсаг  бас  сундалж   аваачив.  Урьд  ёсоор  үхэр  туйлж орхив. Өвгєн  үхэгч  болж хэвтнэм.  Ронса  уйлаад  харьж ирэв. Өвгєн  үхрээ  унаад  харьж  ирэв. Маргааш  босоод Журыг  бас сундалж  аваачив. Явж байтал  нэг  хятад тариа тарьж  явна.  Тарианы  захад бай мод босгож, модон дээр нь шаазгай сууж байв. Урьд ёсоор ятуу  дүрхрэх, шаазгай нисэхэд үхэр туйлж орхив. Өвгєн үхэгч болж хэвтэнэ. Жур буун гүйж үхрээ  барьж их дуу гарч уйлагч болов. Уйлаад хэлэв: “Намайг уйлав гэж энэ уул сургав уу? Уулын  дэргэдэх мод сургав уу? Энэ  хорт хятад тариа эс тарьж, тарианы захад бай мод эс босговол  шаазгай юу гэж суугаад босох билээ?  Үхэр юу гэж туйлах билээ? Өвгєн минь юу гэж үхэх билээ? Энэ хятадыг эрүүлсүү (шийтгэе) би” гэж очив. Жур урьд үгээ хятадад тоолж хэлэв. “Одоо чи үхсэн хүнээ амьд хүнээр тєлүүлж авья гэнэ үү ёи?” гэж хятад үл анхаарав. Жур  ирж хятадын тариаг тас эвдэж явна. Хятад тариандаа хорсож гүйж ирэв. “Чи ямар зарлиг  болном, чиний зарилгаар  чинь больё би. Тариаг  минь бүү эвд чи” гэв. “Чамаа ял янх єг гэхийг байя. Энэ уулын модыг хадаж авчир. Эцгийнхээ ясыг дэгдээе би.” Гэв. Хятад яв. Уулын модыг хадаж авчирч өгөв. Жур эцгийнхээ гадуур мод хураав. Их түймэр шатаав. Гал дүрэлзэн шатахад өвгөн хялааж харав. “ахай минь үхсэн хүн харсаар үхвэл хойд амьд үрдээ  муу гэлээ” гэж эцгийнхээ нүдэнд шороо битүүлэн хаяв. Гал бас дүрэлзэн шатахад өвгєн хоёр хөлөө атирав. “Үхсэн хүн  хоёр хөлөө атирсаар үхвэл үлдсэн эм хүүхний үе нь үл сунам  гэлээ” гэж аврага мод үүрч ирж эцгийнхээ хоёр хөл дээр тавив. Эцгээ одоо галд өргөж аваачив. Аваачиж галд орхоё гэхэд “Жур! Ахай чинь үхсэнгүй амьд байна” гэв. “Ахай минь, үхсэн хүн дуу  гаргавал хойд үрдээ муу ёр гэлээ” гэж галд орхино. “Авай (Жур) минь! Ахай чинь  үхсэнгүй гэж байтал амьдаар нь алдаг буюу?” гэв. “Ахай минь үхсэнгүй байна, сайн” гээд  үхэрт нь дүүрч харьж ирэв. Өвгєн гэртээ ирээд эмгэндээ хэлэв: “Гурван хүүхэдтэйгээ малд явж билээ. Гурван  хүүхдийнхээ сайн муугийг нь тэнсье гэж явж билээ. Цас минь  баатар сайн  хүн болох байнам. Ронса минь зєєлєн (зєєвєрлєн) идэх хүн болох байна. Удаа нь  хэлэхэд Жур минь үл  хүрэх байна. (Жур минь  хэнээс ч  илүү сайн  эр болох  байна!) гэв. Чингээд євгєн гарч одов. Эмгэн (Ронсагийн эх) муу санав: “Орхидос эмээс тєрсєн хєвгүүн  миний хоёр хүүхдээс илүү болох гээч юу вэ? Үүнийг үтэр үгүй болгоё би” гэж ширээн дээр  хоёр хүүхэддээ сайхан идээ хийж тавив. Журд ондоо хор хийж тавив. Гурван хүүхэд үдэш ирэв. Цас Ронса хоёр ширээн дээрээ гарч идээгээ идэж сууна. Жур зүүн тийш харж байна. Эх нь хэлэв: “Авай Жур! Юу гэж харж байна? Ширээн дээр гарч идээгээ ид” гэв. Жур гүйж гарав. Аягатай идээг аваад барьж сууж үг хэлэв: “Эжий ахай минь, манд урьд аяганы өмч хадгалж өгч  бүлгээ. Энэ өдрөөс малын өмч хагалж өгөх байна даа. Хоёр ах минь идэв. Эцэг эхдээ дээжээ эс барина. Эцэг нь эс мэдсэнээсээ авч идье гэтэл бас татаж авав“. Хэзээнээс  эцэг эхийн гэр болохын эх тогоо энэ билээ” гэж тогоонд хийв. Тогоо хагарав. Тулганд  дусаав. Тулга хагарав. Тоононд дээш цацав. Тооно нь хэмхрэв. “Гэр болохын (урьд учирсан) шар нохой билээ” гэж нохойн толгой хоёр анги салав. Үлдсэнийг өөрөө зооглож, улараа нэвчүүлж  лусын хаад дахь эгчдээ тахил өгөв.

Monday, March 28, 2011

Хойт насандаа учирна

                  Манай ажлын харуул ах энэ номыг бариад сууж байхаар нь надад нэг уншуулчийт гээд аваад уншиж эхэллээ. Ажлын зав цаг чөлөө энэ тэрийн заваар нь уншсаар байгаад ер нь бол сонирхолтой хэсэг дээр ирцэн байгаа. Энэхүү эмгэнэлт роман нь маш гоё ном байна. Буриадуудын хэлмэгдүүлэлт тэдний амьдрал энэ тэрийг харуулан бас хайр сэтгэл, атаа жөтөө үхэл хагацал юу эс байхав ер нь бол бүх зүйлийг энэхүү романд гарч байна. Сэнгийн Эрдэнэний энэхүү ном та бүхэн олж уншаарай гайхалтай сонирхолтой ном гэдэгт итгэж болно шүү.
2011.03.30-ны өдөр л номоо уншиж дуусгалаа ш дээ хүүхэн хувилгааны хойд дүрээр тодорсон тэр хүү яасан бол тэр л их сонирхолтой байна.

Wednesday, March 23, 2011

Мастер Маргарита хоёр

   2010 оны зун эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа энэхүү номыг уншив. Сонирхолтой ном бас жаахан адал явдалтай. Энэ ном манайд хэдэн жил болсон бүү мэд намайг л 10 жилд байхад л энэ номыг аавд хэн нэгэн бэлэглэсэн гээл гэрт авч ирээл би ч энэ зузаан номыг яаж ч унших вэ дээ энэ одоо юуны тухай юм бол гээл эхлээд хэсэг гарчиглах санаатай уншиж байгаад залхуу хүрээд орхицон байсан юм. Харин энэ зун уншаад гайгүй бас яахав гэж бодлоо. Зугаатай сонирхолтой ном байсан. Надад таалагдсан ном энэ номыг уншихад илүүдэхгүй шүү.

Tuesday, March 22, 2011

Майкл Делл



Америкийн мэдээллийн технологи дахь бизнесмэн. "Делл Компьютер Корп." компанийг үүсгэн байгуулагч, эзэн, захирлуудын зөвлөлийн дарга. Уг компани нь компьютерийн систем, программ хангамж зэргийг зохион бүтээх, үйлдвэрийн салбарт тэргүүлдэг юм.
Харин яаж хэрхэн баяжсан гэсэн сонирхолтой түүхийг номноос уншаарай.
Эх сурвалж. ДЭЛХИЙН ШИЛДЭГ БИЗНЕСМЭНҮҮД номноос

Monday, March 21, 2011

Сэнлон баяжиж гэр бүлээ авчрав.


Түүний   хойно  хонь  нь төрөв.  Дун  цагаан  хурга  гарав.  Гүү нь  төрөв. Билгийн  хээр унага  төрөв.  Үхэр төрөв. Төмөр  хөх  хирс  үхэр төрөв.  Нохой төрөв. Төмөр  хушуутай  зэс  өлөгчин  төрөв.
Гэсэр  тэд бүгддээ  сан   тавьж, огторгуй дахь Навса Хүрз эмэг  эхдээ  залибарав. “Эжий минь энэ  бүгдийг минь  сайхан тэжээж  өсгө. Намайг  хэзээ өг гэсэн цагт  тэднийг өгөөрэй” гэв. Тэд  бүгдийг  нь Насва Хүрз  эмэг эхдээ  үзүүлж өгөв. Эх нь “Зөв” гээд авлаа . Сэнлон өвгөн, зовлонт эмээс  төрсөн гэж  нэрийг Жур  гэж нэр  өгөв.  Жур  хоёр  гурван малаа  хариулж  явнам.  Явахдаа  гурван  долоон  хулс сугалаж  авав.  Гурван  долоон харгана  сугалж  авав. Дэрсээр  муу гүүгээ  цохилов. “Энэ гурван  долоон дэрс  минь цохих  тусам  дэрсэн цагаан адуу болцогоо” гэж  цохилов. Хулсаар  муу  үхрээ  цохив. “Навч  мэт  сүүлтэй, хулсны  үе  мэт  өнгөтэй  ийм сайхан  үхэр төрцгөө ” гэж  цохив. Харганаар хамуутай тэмээгээ  цохив.  Хувилгаанаар  шившиж  цохилсонд тэд бүгд булт төрнөм. Гагц  гүүнээс дэросэн  цагаан  адуу  төрцгөөв.  Мөн  алиныг тоолном? Гэсэрийнхээ  зарилгаар  сар бүр  дэд дэдээр  төрөв. Гэсэрийн зарилгаар  сар бүр төрөхөд  тоолшгүй олон малтай  болов.  Сэнлон өвгөн баяр нь танаггүй “Миний ерөөл буй за . Ганцын эх мянга гэгч энэ  байнам гэхэд нь Амаржин: “үнэн биш юу вэ тэр чинь? Чиний ерөөлийг би хэдийн мэдсэн билээ  Адвиш  ерөөлтэй  биш үү, чи ” гэж  хуурч  зарлиг  болгов.
Сэнлон, “энэ  малыг  маань хэн  хадгалнам?” гэж  их  улсдаа  очив.  Цоьонд  хүрч хэлэв: “Хүний  үзэн  ядаж  хөөж  орхисон  үзэсгэлэнт сайхан эмээс  чинь нэг муу  хєвгүүн  төрж  байна.  муу  гэж байлгана  уу? Сайн гэж  хаан  орон  суулгана уу? Мууч болов суулгах жишээтэй  л болов. Эм, хүүхэнд, гэр  малыг минь  над өг” гэв.  Бүгд улс “Сэнлон  өвөгнийх  зөв биш үү” гээд  эм, хүүхэд, тэд  бүгдийг нь булт  өгөв. Сэнлон  өвгөн  тэндээ  авч  харьж ирэв.
***   ***   ***   ***   ***
 (Нөгөө эмээс  Цас (Фаца Шалгар), ронса  нэрт  хоёр  хєвгүүн  ажээ)”Цас, Ронса, Жур гурвуул энэ малыг  минь  хариул” гэв.  Гурван хүүхэд мал  хариулж явна.  Жур  холын уулыг  ойр болгож, ойрын  уулыг  хол болгож, малыг  хувилганаар  адуулж  явна.
Жур эцэгтээ  хэлэв: “миний ерөөл  буй за гэж, малаа  өсгөв гэж баярлах чинь юу билээ? Одоо  орд  цагаа гэрийг  үл  барих  чинь юув” гэв.  Гэж  явав. Модонд  хүрч  бүгдээрээ  мод  огтолж  явав. Өвгөн  шудрага  модыг  огтолж  нэг хэдийг  унагав.  Жур  хувилгаанаар ханыг ханаар, унийг  униар  босгосцгоов.  Сэнлон   өвгөн сайхан  шудрага  мод үзэж  огтолъё гэж  очивч Жур  хувилгаанаар  өргөст  мод болгоно. Өвгөн  огтолж  ядаж  гараа  эсгэж  ирэв. “Нүгэлт  муу хєвгүүн  очиж  билээ. Шудрага  сайхан мод  гэж огтлоё  гэтэл өргөст  мод болно: Гараа  эсгэж  санд мэнд  харьж ирэв би” гэв.  Жур  орд  цагаан гэрийнхээ   модыг авч ирэв. “Ахай минь, огтолсон  модоо юу  гэж  орхиж ирэв чи? Чиний  орхисон  модыг би  авч гэр  хийж ирэв би” гэв. “Үнэн. Би  мод огтолж  билээ. Огтолсон  модоо  газар  эндэж  гээгч  билээ би.  Энэ  муу хулгай  хийж  авсан  ажээ” гэв. “Ахайн минь  үг үнэн.  Чиний  огтолсон модноос  хулгай  хийж авсан  мод чинь   тэнд  хоёр  гурван  гэрийн  мод байна.” гэв. “Чи  юу  огтолж  явнам?”  “Би хүч үл  хүрэхдээ чиний  огтолсон  модоор  гэр хийв  би” гэв.  Тэр гэрээ  бүрхүүлэв.
***   ***   ***  
 Гурван  хүүхэд  малд  очив.  Сэнлон Ронсагийн  эхийг  дотночлон  явнам.  Цас Чихэр, Ронса  хоёрт  ширээн дээр тавьж өгөв.  Журд нохойн идэх муу аяга эд  хийж өгнө.  Жур  гурван  атга  цагаан чулуу  гурван атга хар  чулуу  авав.  Цагаан  чулуугаа  хадны дээр дэлгэж тавина. Олон  мал  өөрсдөө  бэлчиж  очно.  Харихдаа хар  чулуугаар  хавтгандаа  хийгээд  ирнэ.  Олон  мал  хойноос нь  өөрсдөө дагаж ирнэ.  Маргааш  өглөөгүүр  гурвуул  бас  малд  явав.  Малынхаа  дэргэд  суугаад  ярив.  Жур  хоёр ахдаа  үг хэлэв: “Бид ийм  олон  мал хариулж  явж өдөр  бүр хоосон  явмой Нэгэн  тугал  алж идье” “Алж  идье” гэхэд Ронса  хэлэв: “Эцэг эх маань  биднийг лонгодмой” гэв. Цас Чихэр дуугүй  суув. “Донгодох  юмыг  би даая. Цас Чихэр минь нэг   тугал  барь” гэв.  Цас нэг  тугал барив.  Жур алав.  Арьсыг битүү туламлан  өвчив. Махыг  идээд  ясыг  тулам дотор  хийгээд  сүүлээс  нь  барьж  гурван  үе  даллвасаа  амьд  тугал болон  олон тугалын  хойноос  гүйв.  Малаа  авч харьж ирэв.  Гурван хүүхэд гэртээ оров.  Цас, Ронса хоёр босож байв.  Жур зүүнтэй  тавьсан  идээнээс идэж  суув. Эх нь хэлэв: "Жур  юунд  идээгээ идэв?  Та  хоёр  юунд   үл  идэх буй? " гэв. Ронс хэлэв: “Жур  дүү маань  маньд нэг тугал алж  өгч, түүний  махыг идэж  цадав. Идэхгүй” гэв. Сэнлон  өвгөн: “Ээ! Жур тэр чинь үнэн үү?” гэж  асуув. “Худал хэлнэм. үгүй ”гэв. Өвгөн  ташуур  барьж  босон харайв. Журыг  ташуураар  савна. Савахад нь Жур  ташуур дээрээс  нь  ноцон хэрэлдэж  байв.  Байтал Амаржил гүйж  ирэв. “Юу  болов? Өвгөн!” гэв.  “Энэ муу  чөтгөр  хүүхэд чинь  нэг  тугал барьж  алж идэв гэнэ. Ийм  нүгэлт  ажээ” гэж уураа  даран  ядаж  байв.  Амаржил хэлэв: “Барсан муу, тэнэсэн муу хүлгөр! Чиний  тугал  тоо гүй буюу? Тугалаа  бүртгэе” гэв. “Чам мууд юуны  ийм  олон  мал  билээ? Үнэн  идсэн  ч гэсэн  ганц  тугалын  төлөө  үүнийг  минь  жанчих  чинь юув? Үнэн  идсэн  ч гэсэн  ганц тугалын төлөө  үүнийг  минь  жанчих чинь юув? Биеийнхээ  сайнаар өсгөсөн  мал  мэт  санаж  байна чи” гэж  донгодов.  Өвгөн  гүйж тугалаа  бүртгэв.  Тугал нь  бүрэн ажээ. Өвгєн  гэртээ  гүйж  очив.  Ронсыг “Яасан  худалч билээ?” гэж  донгодов. “Үүний хойно  чи худал хэлэв зээ. Би чамайг  үхтэл  гөвшинө” гэв.
Маргааш єглєє  гурван  хүүхэд бас  малаа  авч  очив.  Жур  нэг  тугал алав.  Ронс  сүүлний  ясыг нь  хулгайлж  өвөртлөв.  Урьд ёсоор махыг авч  идээд  ясыг  тулмын  дотор  хийв. Мєн  гурван  үе  даллаваас  оготор  тугал болон  олон тугалын  хойноос  мєрєєр  нь  гүйж очив.  Малаа  авч  гэртээ  ирэв гурвуул. Ронса хэлэв: “Жур дүүгийнхээ  аль  өгсөн  тугалын  сүүлийг  идье” гэж  өврөөсөө  цустай  сүүл гаргаж  галд булж суув. Өвгөн “Ронса! Энэ  чинь юув?” гэв. “Жур дүү минь  маньд нэг тугал  алж  өгч, түүний  дээрээс  нь  аван ноцолдов” “Энэ их  зөнтөг (зөнөг)  болох нь энэ үү?  Энэ намайг  давхийвэл  жанчъя гэж над  тэмүүлнэ” гэв. Журын эх нь  гүйж ирэв. “Юун  нүгэлт хүлтгэр, яав?” гэв.  “Нэг  тугал алж гэж Ролнса  сүүлний  цустайг  шарж  сууна.  Үнэн  буюу? Худал буюу?” гэв.  Журын эх нь хэлэв: “Чи энэ хєвгүүнийхээ үгээр  юунд  ингэж  жанчнам? Тугалаа  бүртгэж  үзээсэй” гэв.  Өвгөн  тугалаа  бүртгэв.  Олон  тугал бүрэн ажээ.  Нэг  тугалын  сүүлнээс  цус гарч  явна. “Сүүлий  нь огтолсон байна” гэж  өвгөн  гэртээ  гүйж ирээд Росыг  гөвшив. “Чи тэр бармыг юу гэж  гүжирднэм?” Бултаж  ирээд  хотчийг  хорино  гэгч  энэ  байна  гэв.
***   ***   ***
 Заяатай  худал хэлэгдэхээр үнэнээр хэлэгдэе би. Заяатай  маргааш  чиний  малаас  олныг  алж  идье  би гэж  Жур  хэлэв.  Гурвуул  малд явав.  Жур  хониноос  нь есөн  ирэг алж  их тогоо  хувилгаанаар  хурааж Ронсаг   сүрээр   дарж  тэр махыг  бїгдийг  болгов.  Махаа гаргаад сан  тавьж, хамаг  бүгдийг сахиусандаа  залибарнам: “дээр Хурмаст  тэнгэр  ахай минь, дэд нь  болбол Эсруа аймагт  арван  долоон тэнгэр нар,  дэргэдэх  гучин  гурван тэнгэр дор  нар, Навса Хүрзэ эмэг  эх  гурван зуун  жаран  өөр хэлтэн  амьтан  сахиус  минь, Мо гүүш, Данбо нэрт  төлөгч  минь,  Уулсын хаан Овоо Гүнжид  алтан  дэлхийн  хувилгаан эцэг минь, ялгуусан  гурван  өхий  минь,  дээд  арван зүгийн  бурхан  сахиус минь, доод  дөрвөн их  Лусын  хаад минь, Та бүгддээ  муу  биеэ  үзүүлэх  минь энэ.  Ариун  тахил  тахиж наманчлах  минь  энэ буй ” гэв.
 Хамаг  сахиус нь : “Нусгай  минь  алтан   дэлхийд  төрж  байна . Хамарт  мань  сайхан үнэр  үнэртэж  байна.  Төрж  маньд  бэлгэ  үзүүлэх нь энэ  байна гэв.
Тэд бүгдээрээ  залбираад Цас, Ронса хоёрын  өмнө  их  ширээн  дээр  идээ  тавьж  өгөв.
Цас чадах  чинээгээрээ  идэж  сууна.  Ронса Гэсэрийн  сүрд  дарагдаж  үл  идэж  сууна. Жур  сахиусаа хурааж  олон хүн болгоод  бүгд идэж  орхив.  Ронса  босоод гэрээ  тэмцэв.  Цас, Жур хоёул  малдаа  очив.  Ронса  эцэг эхдээ хэлэв. “жур хєвгүүн чинь есєн   эрэг хага татаж алав. Олон  тогоо  хурааж  ирж  бүгдийг чанав. Махаа болгож гаргасан хойноо дэмий  дээр  тэнгэр гэнэ, доор  лусын  хаад гэнэ, дэмий  бурхад гэнэ, юу юу хэлэв, дэмий олон  юм хэлнэ  билээ .  Би  эс мэднэ.  Цас бид   хоёрт  мах чанаж  өгөв.  Харан  хониныхоо тулд  гомдож  эс  идэв би.  Хамаг  мал хашаа  очсоныг  ч  эс мэднэ. Махаа  идэхдээ   дэмий  явдалын  буюу  олон хүн  ирэв.  Дэмий “Буу, буу” гэж  угтан  гүйж  морийг  нь авцгаана.  Тэд  бүгдээрээ хуримынхаа махыг  бултыг  идэж  орхив” Ронса  энэ үгийг  өвгөнд  хэлэв.
Өвгөн “Ийм  нүгэл ажээ, ийм  чивэл ажээ гэж  ташуураа  барин  малдаа гарав.  Дээр гарч  өвгөн саравчилж  харваас Жур дэрэгдээ  олон мал тууж  явах ажээ. Өвөгний  нүдийг хувлгаанаар халхалж  бие  малаа   эс үзүүлэв.  Өвгөн гэртээ гүйж  харьж  ирэв. “Үсэд  бараагүй огт харагдахгүй  байна. халаг хуухай.  Жур гэгч  чамайг дээ” гэж занаж сууна. Занаж  суутал  Жур  олон  малаа  түрхэртэл  тууж, дуулж элдэж   ирэв. “За  чи малаа бүрэн  тууж  ирэвүү? Чамайг мэдлээ  би” гээд  ташуур барин  угтан гарав. Журыг  ташуураар  савна.  Савтал ташуурыг  нь булаан  авч  хаяж орхив.  Өвгөн  Журыг  ноцов. Жур  унагч болоод “Ёо халхай” гээд  өвгөнийг  дээгүүрээ  хаяж   орхив. Өвгөн “Ёо ёо” гэж  бархирна. “Жур ч болов “Ёо халгай” гэв. Амаржил  гүйж  ирнэ.”Өвгөн, яав яав?” гэнэ .”Хөвгүүн  төрж гэж санаж билээ  Чиний хэлсэн үг  үнэн  байсан аж.  Есөн   эрэг хага  татаж  алж  идэв гэнэ.  Энэ намайг  жанчих гээд  харин толгой дэгүүрээ  хэт хаяж  орхив.  Бие минь  эвдэр үү яав? Адвиш  өвднөм” гэв. “эвдэрвэл  эвдрэг. Ронса  урьд  тугал  лав гэн гэн  ирлээ. Тэр нь үнэн  байл уу? Одоо  есөн эрэг  алав гэнэ. Биеийг  чинь хаясан  ч  үнэн биз. Иргээ  бүртгэж  одоо үз” гэв. Өвгөн  очиж  ирэг  бүртгэв. Ирэг нь бүрэн ажээ.  Өвгөн  ирэв: “Халаг хуухай, Ронса  яалаа чи?” гэж өвгөн  гаслав.  Амаржил хэлэв: “Авай Жур яалаа  чи? Гэр хийсэн хүн, хойно суув  гэлээ.  Гишүү  огтолсон  хүн,  урьд  явав гэлээ. Чамайг  Ронса  алъя  гэж байна.  Одоо  Ронсаг  хов үг  хэлж ирвэл Ронсын  үгээр өвгөн  жанчъя гэж  очвол  хуу (цөм) тоолж өг” гэж Амаржил  хэлэв. “Чиний  мууг  аль  бүр  үзэх вэ би? ” гэв.
Жур Ронсыг   донгодов: “Чиний урьд, ганцаараа  олон мал  ч  өсгөлөө  би.  Ганцаараа  ч  болов  дуугүй хариулуж  явлаа би.  Өдөр  бүр алж  идвэл  би энэ малыг  яаж өсгөх билээ? Чи над   өших  чинь  юу билээ?  Худал хэлэн хэлэн хэрэлдүүлэх  чинь  юу вэ? ” гэж донгодов. Ронса дуун  эс гарав.  Цас Чихэр  инээв.  Өвгөн: “Эвий эвий,  их үнэн  биш юув? Чамайг үүний  хойно  хэлбэл  гөвших буй” гэв.
***   ***   ***
 Маргааш  өглөөгүүр өвгөн  дотроо санав. “та  гурав  миний шийдээр явж  чадахгүй байна. Малд одоо  би очилцоно” гэж Цасыг аван  малаа тууж  явав.  Тэр өдөр  дуугүй  хариулж  үдэш  өвгөн, Цас хоёр малаа тууж  ирэв. Түүний маргааш  өвгөн Ронсыг авч  явав. Хоёул  малаа хариулж  явсаар  гурван  хонийг  чононд  бариулж  идүүлэв.  Үдэш  ирэв. “Би  мал хариулж  билээ. Энэ муу Ронса  хонийг  хариулж явсаар  гурван хонь  чононд  бариулж  идүүлэв” гэж хэлэв.  Жур хэлэв: “Намайг  бол жанчих  байсан . Мундаж (аз болж) намайг  эс аваачсан  зөв болж ” гээд суув.
Өвгөн маргааш  өглөөгүүр  Журыг  аван малаа  тууж гарав.  Жур  холын  уулыг  ойр  болгож  ойрын уулыг хол  болгож  явав.  Хонины захад очъё  гэтэл  чоно гүйж явна. “Ахай  минь энэ  чоно  гүйж явахыг  мэдэв үү? ” гэв.  Өвгөн  хэлэв: “Юу мэдэх вэ? Хонь гэтэж  явнам за” гэв. “за  ахай  чи  энэ  чоныг харваж оно.  Оновол  чи нэг ирэг  авч  алж  махыг  над бүү  єгєлц. Чи  бултыг  ид . Чамайг  алдвал  би харвая . Би оновол  би нэг  ирэг алж  махыг би  идсүү.  Чамд бүү өгөлцье би” гэв.  Өвгөн “За” гэв.  Өвгөн  чоныг харвав . Эс хүргэв. “Ахай минь  одоо хишиг  над   биш үү? ” гэв. Өвгөн “үнэн буй” гэв. Жур харвав. Сум нь онов. “Ахай  чи  өвгөн хүн,  дулаан  бүслүүр (бэлхэмж) хий “ гэж  (чонын  арьсыг) өгөв.
Жур одоо өвгөнийг   хувилгааны  сүрээр дарав.  Есөн хонь  алав.  Олон  тугал  хурааж  хонийг  бариж  явахад  өвгөн: “Халай Жур” гэж дуугарах гэв.  Дуун гарч  үл  чаднам. “Ээ! яалаа” гэж   босох  гэв. Өндийгөөд  босож  үл  чаднам. Өвгөн дуун  үгүй харж  суунам одоо. Хонины махыг  Жур гаргав. Мөн  бас олон  сахиусаа  хурааж  өвгөнд  олон хүн болж, ширээ өргөж  аваачиж  тавьж өгөв. Өвгөн Гэсэрийн  сүрд дарагдаж  идэж  үл  чадна.  Хоёул  одоо  босов.  Өвгөн  босож  гэрээ тэмцэж  гүйв. Жур  малд очив.  Өвгөн  гэртээ  очиж эмдээ хэлж  гашуудав. “Авай яая, ийе. Би үзлээ. Ронсыг хэлдэг үг  эгээ  үнэн  байна. Есєн  ирэг алав. Махыг Жур ганцаар  тас  идэж орхив.  Амаржил! Чиний  чөтгөр  гэж  хэлэгч  чинь үнэн  байна.  Муус  буюу, мангас  буюу  энэ? Энэ малыг  барсан  хойно  мань биеийг  барьж  идэх  байна  энэ”. Өвгөн  чингэж  гашуудаж  суунам.  Жур  олон  малаа  тууж  элдэж  ирэв.  Өвгөн  ташуураа  барин гарч байв: “авай жур, ьашуураар  цохилтол нь  ноцов. “Өвгөөн! Яав, юу вэ? ” гэв, “Өнөө  чи яасан олон хонь хага татав чи?”гэв. “Явя. Чи  бид хоёулаа  энд  учраа  ололцохгүй. Цасад заалдъя” гэхэд “За ” гэж Жур  бид хоёул  хонинд  очим гэхүүл  хонины  захад чоно гүйж явна. Энэ муу хүү над хэлэв. “Ахай , энэ чинь  чоно гүйж  явахыг  мэдэв үү чи? ” гэв.  Чингэхэд “Хонь  идье гэж  явнам за” гэв би. “Ахай бид хоёул мэлзээ хийе гэв.  Чингэхэд  “Гайгүй, юу билээ ?” гэв би. “Энэ чоныг харваж  оно. Оновол хонь алж махыг над  бүү ам  хүргэ Чи ганцаар алж махыг ид ” гэв. Чингэхэд “За ”гэв. ”Чамайг алдвал  би харвая. Хэрвээ  би оновол мөн урьд  ёсоор идье би ” гэв. “За” гэж хоёул  харвав. Өвгөн хүн  би эс  хүргэв Жур харваж  алав.”Жур, өвгөн хоёул мөн  урьд хонь  идсэныг  тоолж  хэлэв Цас хэлэв: “Өчигдөр Ронса та хоёул малд очоод гурван  хонь чононд  бариулж  идүүлэв  гэнэ билээ. Мэлзэж  харваад  урьд  идсэнээ юу гэж заалднам Ахай чинийх буруу. Өвгөн хүн дуугүй яв” гэв. “Энэ хүүхдийн минь зан ааш нь өөр  байна” гээд  явав.
***   ***   ***
Маргааш бас  Журыг  аван  малд очив. Адуу  үхрийн  захад шаазгай  модны дээр сууж  байв. Үнээ үхрийн  дэргэдүүр  гүйж  явна. Жур хэлэв: “Ахай чи мэдэв үү? Үнэг   шаазгай хоёр юуны төлөө  ингэж  малын дэгэд  явна?” гэв. Өвгөн: “Эс мэдэв? ” гэв. “Шаазгай морины даарь цохъё гэж явна  биш үү. Түүнээс  улам  морины нугасанд  орж үхэх  биш үү. Энэ хоёулыг чи бид  хоёр  харваж алья. Бидний  хэн  албал нэг үхэр, нэг  морь  алж  идье.  Нэг нэгэндээ  ам бүү  хүргэе” гэхэд  өвгөн “За" гэв.  Шаазгайг  харвав. Өвгөн эс  хүргэв. “Ахай минь  үнэг мөн  энэ  байна. Харав” гэв. Өвгөн  ойрхон  байна  гэж баярлан  нумаа  дэлэв.  Жур  хувилгаанаар  нумыг эс далгав. “Ээ! Яалаа би?” гэж  өвгөн  нумаа  ярвайж  татна. Үл  даанам, “ахай, үтэр” гэв.  Өвгөн цочиж харвав.  Эс хүрэв.  Жур  шаазгай үнэг  хоёрыг  харваад   алав.  Үнэгийг өвгөнд  өгөв.  Жур   шаазгай  үнэг  хоёрыг  харваад  алав. Үнэгийг  өвгөнд  өгөв.  Жур  адуунаас  нэг  тарган  гүү сонгож  алав. Үхэрэс нэг  тарган  үхэрийг  сонгож алав.  өвгєн бас “Халаг ” гэж хэлье гэвч  хэлж  үл  чаднам. Жур  махаа  болгов. Өвгөнд  бас ширээн дээр  аваачиж  өгөв.  Өвгөн  идэж үл  чаднам.   Жур хувилгаанаар  бултыг  идэв.  Жур одоо дуулж  сууна : “Морины  дарт цохьё гээд шаазгай, үхрийг  хордуулья  гээд  үнэг,  тэр  хоёрыг  харваж  алъя  гээд  өвгөн- Энэ  гурвуулаам  өөр нэн  ичгүүрт юм  буй  боловуу? ” гэж  дуулав. Өвгөн босож  гэрээ тэмцэж  гүйв.  Эмдээ  хэлэв: “Одоо би түүнтэй  ханилахгүй. Малыг  минь  булт идээд  хойно  намайг идэх байна.  Энэ  аалиар  чөтгөр  ч  биш  мангас  л буй за энэ” гэв.

Гэсэр , хэрээ, чєтгєр, оготно гурвыг алав.


Тэр  цагт  чөтгөрийн хар хэрээ  нэг настай  хүүхдийн  нүдийг  цохиж  болгож  алдаг  байжээ . Гэсэрийг  төрөв гэж  сонсоод  нүдийг нь  цохьё гэж айсуй  ажээ . Гэсэр түүнийг  хувилгаанаар  мэдэв.  Нэг  нүдээ  хялааж , нэг нүдээ аньж , хялаасан  нүдэн дээрээ  есөн  салаат төмөр урхийн  шижимнээс  татаад  чөтгөрийн  хар  хэрээг бариад  алж  орхив.
Тэр цагт  ямаан  шидэт , нохой  хоншоорт  чөтгөр, Гүнгү эцэг Эргэслон (Гэлон) лам болон хувилч ирж, хоёр настай хүүхдийн толгой  дэр авшиг тавигч болоод  хэлийн үзүүрийг  тас хазаж хэлгүй  болгох байсан ажээ . Түүнийг Гэсэр мэдэв.  Тэр  чөтгөр айсуйг  гэсэр мэдээд  дөчин  таван  дун  цагаан  шүдээ  зууж  хэвтэв.  Хүрч ирээд  лам болж  толгой дэр авшиг тавив . Хуруугаар  шүдийг нь  ухаж, соёогоороо бас шүдийг  нь соёодож  эс  хүч хүрэв. “Энэ  хүүхэд  тань  язгуур  эх хэлтэй  билүү,  угаас  ингэж  зуурч тєрж  билүү” гэж  асуув. “Уйлнам билээ  бид эс мэдэв” гэв. Чөтгөр  одоо  хэлээ  дүрж  хөхүүл нэм. Хөхөгч  болоод хэлийг   багалзуураар  нь тас  хазаж  алж  орхив.
Гурван насандаа  чивлийн  оготно  шар  үхрийн чинээ  болж  газрын  хөрсий урвуулж , Монгол  улст муу  үйлдэж байсан ажээ . Гэсэр түүнийг мэдээд  үхэр хариулагч  өвгөн  хүн болон  сүх  барин гүйв. Шар  үхрийн чинээ  оготно  газрын  хөрсийг  урвуулж  явтал өвгөн  сүхээрээ үхрийн эвэр хоорондуур  цохиод  алж  орхив.  Дав дээр  гурван догшныг  алав.

Tuesday, March 15, 2011

Гэсэр тєрєв.

Гэртээ  ирсэн хойно Амаржилын  хэвлэл нь  ихдэж  босож  сууж  үл  чадах болов.  Арван  тавны єдєр  єглєєгүүр  євгєн урхиа  авч  малаа  тууж  одохоор  гарахад  нь Амаржил  хэлэв: “Чи юу гэж  явнам? Миний  хэвэлд хүн хэлэлцэх  мэт  гингнэнэ. Би ганцаараа  айж  үхнэм. Ганц  энэ  єдєр миний  дэргэд  суу чи. ” гэхэд  Сэнлон  євгєн хэлэв: “Чиний  дэргэд би сууя  гэхэд  огтоно  хэн алах  вэ ? Хоёр гурван малыг  минь хэн  үзнэм? Оготно  эс албал  бид  хоёр  амиа  юугаар тэжээнэм?” гэж  эс болж явав.  Євгєн  явж  огтоно  урхидан , далан  огтоно  алж  ирэв.  Гэртээ үүрч  ирэв.  Євгєн “Язгуураас  энэ  єдєр илүү алав би” гэж євгєн  гэртээ  баярлаж “Эртний  минь ерєєл  буй за” гэж баярлаж  суув . Оготноо гэртээ  тавиад  очив.
Бас үдийн  хойно үдшийн  урьд эхийн хэвлийн  дотор  хєвгүүн нь  дуулан тавив: “овоо  Дүнжин  гарво нэртэй,  молор эрдэнэ биетэй, дун  цагаан шүдтэй , гарди шувуун  тэргүүтэй, алтан  шор хонгорцог үстэй,  үсний минь үзүүрт  уд  модны цэцэг дэлгэрсэн  мэт, би тєрєх буй . Би тєрвєл дэд тэнгэр нарыг  эзлэгч  би болох буй” гэв. Бас нэг дуулав: “Аръяа Авалоки нэртэй, дэлгэрэнгүй  цагаан  гэрэлтэй , улаан  хонгор  царайтай , дээд  бие минь  хүний  бие  мэт, доод  бие минь  лусын  хаад могойн  бие  мэт  би тєрєх  буй .  Би  тєрвєл  доод  лусын  хадыг  эзлэгч  би болох  буй ” гэв. Бас нэг дуулав: “Жамцо Дари Оддам нэртэй,  маш  цагаан  єнгєтэй,  єнгє гэрэл  арван зүгт  дэлгэрсэн  би тєрєх  буй .  Би тєрвєл  арван  зүгийн  дагинасыг эзлэгч  би болох  буй”гэв.
 Бас нэг  нь дуулав: “Гэсэр Сэрво Дондув нэртэй  , дээд   биенд минь  арван зүгийн бурхан тєгссєн, дунд  биенд  минь дєрвєн их тэнгэр  буй .  Би  тєрвєл энэ замбуулингийн  эзэн арван  зүгийн  ачит Гэсэр  мэргэн  хаан болох  би”  гэж дуулав. Эх нь “Эвий эвий, эвий  эвий,  намайг  ертєнцийн  хүч  эс хэрэглэж , гурван голын  бэлчээрт хєєж  орхисон .  Над  юуны  бурхан  тєрж  над  баригднам аж .  Над  чєтгєрийн  хувилгаан  хєвгүүн  тєрж  баригднам зээ .  Муу  эцэг   тань Сэнлон  євгєн  єлгий  хийхээс  түүний  амийг  тэжээх  хүн үгүй .  Таныг  би  єлгийдэж  тэжээхээс  үүрийн чинээ хар Цачирт  минь  амь  тэжээх  хүн  үгүй : Одоо  би таныг  єлгийдєе” гэж гичгинэ  ухах  есєн  алд тємєр  гадсаар  дєрвєн  эрвэй (алд) гуу тус тусд нь  ухаж  тавив.  Чингэтэл  Овоо Дүнжин гарво “Эжий надад зай тавь” гээд оройгоос  гарч  унав. Єнгє  чимэг нь  адвиш  сайхан гуа  ажээ. Мєлхєж татаж  эхдээ үл  гүйцэгдэж  явна. Эх  нь хєєн  гүйцэн ядаж  явтал  дээр тэнгэр  нараас  молор  эрдэнэ  заанд  эмээл  хазаар  тохож , цан хэнгэрэг  дэлдэж , сан хүж  шатааж , молор  эрдэнэ  заанд  цан хэнгэрэг  дэлдэж  байж  унуулаад  аван  одов тэнгэр.  Эх нь : “Эвий минь, үнэн   бурхна  байсан  байна”  гэж  уйлав.
Уйлтал: “Єхий (эгч) минь, над зай  тавь” гэв.  Эх нь  баруун  гараа  єргєж  оройгоо  дарав. Дартал  баруун  суганаас  нь унав Бас  мєлхєж  татаж  эс  гүйцэгдэв.   Доорхи  их далайгаас  Лусын  хаан  урьд ёсоор  молор  эрдэнэ  заан арсланд  мєн эмээл  хазаар тохож , цан хэнгэрэг , хүж  шатааж  лусын  хаанд  аван одов.  Их далайд  авч одов.
Бас нэг нь : “Єхий минь , над зай  тавь” гэв. Эх нь  хоёр  сугаа хавчиж хоёр гараараа оройгоо  дарж  байтал  хүйснээс  нь  унав . Урьд  хоёроос  єнгє  чимэг нь  үлэмж  сайхан гуа  байв.  Бас эхдээ үл  гүйцэгдэж  явнам. Эх нь хєєж  явтал  арван  зүгийн  дагинас  хєх  хирс  заанд  эмээл  хазаар  тохож, сан  хүж тавьж цан хэнгэрэг  дэлдэж  ирж, арван  зүгийн  дагинас  авч гарав. “Эвий эвий, эвий эвий гуу ухаж тавилаа? Одоо  ядаж  нэгийг  нь ч  таньж  золгож  тэвэрч  озож  хагацах нь  эвий  минь  эвий  яалаа ” гэж  уйлав.
Уйлтал нь  бас нэг  Гэсэр Сэрво Дондув : “Эжий минь  би аль мєрєєр гарах вэ?” Эх нь : “Авай  минь  ёстой  мєрєєр  тєр” гэж  дуудав.  Ёстой мєрєєр  тєрєв.  Баруун нүдээ  хялайж , зүүн  нүдээ харж  баруун гараа  далайж , зүүн гараа  атгаж , баруун хєлєє  дээш єргєж, зүүн хєлєє  жийж, дєчин  таван  дун цагаан  шүдээ  зуусаар  тєрєв, Эх нь “эвий эвий, яая би? Урьд  үзэгдэвч  гурвуул минь  булт  бурхадын  хувилгаан тєрж  над  эс баригдав.  За   нүгэлт  хєвгүүн  чєтгєрийн  хувилгаан  тєрж  над баригдав.  Авай минь , чиний  хүйг  юугаар  огтолном би?” гэж  дэрэн дотроос хянгарыг  авч  хүйгий  нь  хєрєєдєв.  Тэр  хянгар хүйгий нь  эс даав. “Эжий минь, энэ  хянгар  чинь  миний хүйг  үл даана. Гэрийн  ємнє  их далйн  дорх  ирмэгт хар  чулууг  авч  огтол ” гэв. “Огтлохдоо  ерєєл  ерєє . Авай  минь , чулуунаас бат  амьтай болтугай гэж  огтол.  Хүйг  минь  цагаан євсєєр  боо.  Авай   минь , эзэлсэн улс  чинь  цагаан євснєєс  олон  болтугай  гэж боо” гэв.
Эх нь хормойдоо  цуглан хүүхдээ  аван гүйв.  Их далай  дорхи  ирмэгт  хар  чулууг  авч  огтлов.  Огтлохдоо  мєн  урьд  үгээр  огтлов. Хүйг нь  цагаан  євсєєр боов.  Боохдоо  мєн  урьд  үгээр  ерєєв. Гэсэрийг  үзэгдэхэд баахан  хүйтэн  бороо  орсон ажээ .  Эх нь  гэсэрийн хүйг  огтлох  гээд чигчий  хуруугаа  хєлдєєв.  Энэ,  нїгэлт , энэ  чивэлт хүүхдийн  хүйг  огтлох гэж  яваад  чигчий  хуруугаа  хєлдєєв би  гэж  уйлав. “эжий  минь бүү хараа,  бүү уйл Энэ  хуруугаараа  их далайд дүр, ямар  болох нь вэ?” гэв.  Эх нь хүүхдийн үгээр  их далайд  дүрэв. Хуруу нь урьдах мэт сайхан болов. Эх нь хүүхдээ авч  очив. “Авай чамайг юунд єлгийднєм?” “Энэ  гуунд єлгийдєе” гэж  єргєв. Хүүхэд эхээс  алдуулан  унав. Бас эх нь єрєв. Хүүхэд  эхээс  луулан  унаад  ноцолдон байж  үг хэлэв:  “ Эжий минь, Баруун  нүдээ хялаасан минь   элээ  шуламсыг  тас хялайсан миньбилээ . зүүн  нүдээ харсан минь энэ заяа, тэр  заяа  хоёрыг тэгш харсан минь билээ . Баруун гараа  далайсан минь  эсэргүйцэгч  бүгдийг  тас далайсан минь билээ. зүүн гараа атгасан минь  хамаг  бүгдийг  эзлэн барих  минь билээ . Баруун хєлєє дээш єргєсєн минь  шашныг  мандуулх минь  билээ . Зүүн  хєлєє   жийсэн  минь тэр тэрс  буруу  номтныг  доройтуулан  гишгисэн минь билээ .  Дєчин  тван  дун  цагаан  шүдээ зуусар  тєрсєн  минь догшин  шуламсын   сүрийг тас  залгисан минь  буюу” шээж  үг  хэлэв. Эх нь : “эвий эвий,  эвий эвий , хүүхэд тєрвєл нэргүй  хоёр хуруугаар хамраа  бєглєж  тєрнєм билээ .Нүдээ аньсаар , шүдээ  зуусаар  тєрєм билээ .  Энэ  яасан  хортой хэлтэй  хүүхэд тєрж  хэрэлдсээр , барилдсаар  тєрлєє” гэж хэрэлдэж  байв.
Хэрэлдэж байтал Сэнлон  ирэв. Нэгэн  үе  эм хүний  дуу  гарна, нэгэн үе  барын  дуу мэт гарна. Сэнлон  євгєн  малаа тууж , рван  огтоно  үүрч, нэг гартаа  есєн  салаат  тємєр үхрийг хєсрєєс  олж  ячирж  ирэв. “Энэ юув?” гэв.  Амаржил хэлэв: “Ад муу хувхай  хөлтгєр хишиг гүй хөлтгєр! Чамайг  би энэ єдєр миний дэргэд суу  гэж   эс хэллүү би? үүний  урьд  гурван  хүүхэд  хаагуур  минь  гарцгаав . Булт  бурхадын  хувилгаан  тєрж тэнгэр  гарах нь  тэнгэрт  гарав, Лусын хадад орох нь  оров.  Дагинаст гарах нь  дагинаст гарав.  Дээд тэнгэр  гэж,  доод  лусын  хаад  гэж,  арван  зүгийн  дагинас  гэж хэн  мэдлээ .  Тэд  бүгдийн тоогч  мэдсэнгүй  алдав.  Ав одоо  муу хөлтєгрийг , Чєтгєрийн хувилгаан хүүхэд тєрж  намайг  барьж  идье гэж  ингэж байна” гэв. Євгєн хэлэв. “Эвий, чи чєтгєрийн  хувилгааныг яаж мэдэв? Дэмий  тааж  мэдэх  бид бурхад буюу? Єєрийн  үрсийг  яаж  алнам? Тэжээж  үзье. Энэ  єдєр би наян  оготно алав. Энэ муу  хоёр гурван  мал  минь булт  боостов. ” (Хээлтэй  болов) . хэвэл нь газраас  улам  үргэлжилж  явна.  Язгуур гэрийн маань  дэргэд  оготно үгүй  билээ .  Годил харвах газарт  оготно  иржээ . Энэ єдєр  хамаг газар  цас  орсон бєгєєд  манай энэ  муу гэрийн  гадна  годил харвх газар  цас орсонгүй .  Есєн салаат  тємєр  урхи  үүнийг  годил харвах  газраас  олов би.  Энэ  би?  Тєрснєєс  ийм  юм  эс үзлээ  би.  Энэ  тор буюу,  урхи буюу? Энэ  олж авчирсан юм минь энэ” гэв. Эх нь: “Чамайг яаж  алах  вэ? Тэжээж үзье” гэв.
 

Амаржил жирэмсэн болов

Хєєж  илгээсэн  хойно  Сэнлон  євгєн  хоёр гурван  малынхаа  дэргэд  огтоно  урхидаж  явав.  Нэгэн  єдєр  арваадыг  алж, нэгэн єдєр дотор  наймыг алж  явав. Амаржил  түлээ түүж  явав.  Амаржил  түлээнд  очиж  явтал  ємнє  нь нэгэн  шувуун хэнхдэгтэй , хүн ууцтай  тийм харцага  суу  босож  явна. Амаржил дуудаж  асуув: “Хэнхдэг  чинь яасан шувуутай адил  буй? Ууц  бєгс  чинь  яасан хүний  тєрєлтэй  адил буй? Энэ  юуны  бэлэг  буй?” гэж  асуув. Харцага хэлэв: “Шувуун  хэнхдэгтэй  болсон минь  үүдсэн  биеэ  эвдэн  ирсний  шинж  билээ . Дээр тэнгэр  нараас  одоо  ертєнцєд  хувилж тєрєх  сайн эхнэр  эрж  явнам би. Тєрєвч  би  ийм  сайн эхнэрт  тєрнєм.  Үгүй ч болов  байнам  зээ би” гэж  хэлэд  нисэж одов.
Амаржил  шинийн  наймны  шєнє  түлээ  түүж  харьж  иртэл  зуур  нэгэн  их хүн  учралдаж  үхэт хийж  унав. Амаржил хэвтэж  биеэ  тэнхрэхээр  харьж  ирэв.  Хярмаг  цас  орсонд  Амаржил  мєн түлээ  түүж  мєрєєр  мєшгиж  үүрийн хярааны  үед  шєнийн  унасан  газрт  очиж  үзвэл тэнд нэгэн алд дэлэм мєртэй  хүн  олсоны  мєрийг үзэв. “энэ  яасан  их  мєртэй  хүн очив? гэж  мєрєєр нь  мєшгив. Тэр  мєр нь их хадны  хєндийд оров.  Хадны  хєндийгєєр  Амаржил  шагайж  үзэв.  Үзвэл  алтан ширээн дээр  бар цоохор  тугтай , бар цоохор  малгайтай, бар цоохор дээлтэй, бар цоохор  гуталтай  хүн алтан  ширээний  мєг  түшлэгийг түшин  сууж: “Энэ  шєнє алжаахын  муугаар алжаав би” гэж (сахлынхаа  хярууг  арчиж) суув.  Амаржил  үзээд айж дутаан  харьж  ирэв.

Цотон, Сэнлонг эхнэртэй нь хєєв .

Тэр цагт Дос, Донсар , Лин гурван  отог  улс байжээ.  Досын  ноён Сэнлон байв. Донсарын  ноён Царгин байв. Лингийн ноён Цотон  байв. (Тэдгээр амьтныг зовоож  явагч тэр гурвуул ажээ) Цотон ноён агт сайтай  ажээ . Нэг  уруу  орхисон  чулууг  гүйцэх  буурал  морь ажээ . Нэг нь  голоор гүйх үнэгийг гүйцэх үнэгэн  ухаа  морь  ажээ . Нэг нь хєндлєн гүйх зээр  гүйцэх  зээрэн  ухаа  морь ажээ .Тэр  гурван  отог  улс Го баянд  цэрэг мордож  айсуй  гэж  цотон  яарч  нэгэн сайн  мориор  урьд    хүрч  хэл  оруулав: “танд Дос, Донсар , Лин гурван  отог улс  цэрэг  мордож  айсуй” гэв. Го баян  дүрвэж  нүүв. (Го баян  єгүүлрүүн: “Сайн үг  хэлсэн  авай минь . Чи  юу дуртайгаа ав” гэв. Цотон  ноён єгүүлрүүн : “Тэр  үзэсгэлэнт хүүхнээ єг” гэв. Амаржил єгүүлрүүн: “Эцэг минь. Эцэг минь  би Цотон ноёны  үг нь гурил мэт болоод  зүрх нь  гүр хар чулуу мэт гэнэ  билээ: Би  очихгүй. ” гээд дутааж  гарав.  Цотон ноён єгүүлрүүн: “Эцэг чинь нэгэнтээ үгээ хэлж барсны  хойно  чи  дутааж хаашаа  гарах” гээд хєєв.) Го баяны  охин  Амаржил  мєсєн дээр халтирч  унав.Охиныг барив. Охины  сүүжний мах  тасарч  доглон болов.  Цотон ноён “Би  ийм доглон эм  авбал миний нэрд муу болно үүнийг єєр хүнд єгье гэж ахдаа Сэнлон  ноёнд  єгье, хойно  авахад  сайн” гэж  арга  сэтгэж єгєв.
Сэлонд єгсний хойно охины  хєлийн мах эдгэв.  Урьдах  мэт єнгє  чимэг  гуа  сайхан болов.  Цотон  ноён үзэн ядаж “Ийм  сайхан гуа  үзэсгэлэнт  эм  бидэнд  олох  бэрх  билээ. Үүнээс  сайн хєвгүүн  тєрнє гэж  тєлєгч  нар хэлсэн.  Гэтэл  сайхан хєвгүүн  эс тєрєв.  Энэ  цаг самун болсон  нь энэ  эр эм  хоёроос  болов.  Сэнлон,  Амаржил  хоёрыг  хєєж  орхиё . Урьдах  эм, гэр , малыг  хагацуулж  авъя” гэв. (Тэр  цагт  тэдгээр  амьтан  Цотон  ноёны  үгээс  үл давах  билээ) Сэнлон ноёнд  цоохор  тэмээ  цоохор  ботготой,  цоохор  хонь  цоохор  хургатай , цоохор  ямаа цоохор  ишигтэй, цоохор  нохой  цоохор  зулзагатай , хэлтгий хар цачир  єгч гурван  голын  бэлчирт  цєлж  илгээв.
 

Saturday, March 12, 2011

Тал нутгийн эзэн бүсгүй

Гурваар дарсан хархан гэзгээ
Газар шүргэм арагш нь хаяад
Алгаар эргэлдсэн хөөрхөн нүдээ
Хацар цоргим нааш нь ширтээд

Танаар бадарсан цагаахан шүдээ
Бахдал төртөл яралзуулан инээж
Галаар төөнөсөн халуухан гараа
Баясал сэргэтэл харамгүй атгуулж

Уулзах болгондоо хайрыг бэлэглэж
Учрах болгондоо жаргалыг авчрагч
Тал нутгийн эзэн бүсгүй чамд
Гал дөлийн хайраар би дурлана.

1956 он. Б. Явуухулан түүвэр зохиол

Monday, March 7, 2011

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийн мэнд дэвшүүлэе


Төрөлх сайхан орондоо
Төө зайгүй хайртай
Түмний манлай намдаа
Төрсөн үрийн сэтгэлтэй
Хангайн цэцгээс сайхан
Хангал согооноос жавхаатай
Эмэгтэйчүүдийн алдрыг
Эгшигт дуундаа магтая.
Уралдан хийх хөдөлмөрт
Үүлэн борын хурдтай
Урлан бүтээх ажилд
Уран гарын эрдэмтэй
Хангайн цэцгээс сайхан
Хангал согооноос жавхаатай
Эмэгтэйчүүдийн алдрыг
Эгшигт дуундаа магтая.
Хүн ардын дотроос
Хүний эхийн алдартай
Хүнийг хайрлах сэтгэл нь
Хүжийн галын илчтэй
Хангайн цэцгээс сайхан
Хангал согооноос жавхаатай
Эмэгтэйчүүдийн алдрыг
Эгшигт дуундаа магтая.
Цэнхэр номин огторгуй
Одод үгүй бол үзэмжгүй
Энхэр ард түмэн минь
Эхчүүдгүй бол өнөргүй
Хангайн цэцгээс сайхан
Хангал согооноос жавхаатай
Эмэгтэйчүүдийн алдрыг
Эгшигт дуундаа магтая.

1960 он. Б. Явуухулан түүвэр зохиол

Thursday, March 3, 2011

Гэсэрийн тєрєхийг угтаж мэдэв.

Түүний хойно  ертєнцийн  цаг  самуун  болсонд хар  тэргүүт  хүнээс  эхлэн  нисэх  шувуу ,  гүйх гєрєєс  бүгдээрээ  хүслэн  нэрт  овоон  дээр  чуулган хийв. Гурван  зуун єєр   єєр хэлтэн амьтан , Аръяа Аланкари охин  цагаан  тэнгэр  хэлмэрч  хийв.  Мо гүүш, Данбо нэрт Уулсын хаан Овоо Гүнжид  энэ  гурвуул тєлєг орхив.
Аръяа  Аланкари  охин  цагаан  тэнгэр хэлэв: “ай , гурван  тєлєгч  нар энэ  ертєнцийн  цаг самуун  болсныг  даран  чадах хаан  тєрєх үү? Үгүй юу ? Тєлгєє орхиж үз” гэв.  Мо гүүш  тєлєгөө  орхив . Тєлєг  орхисны  хойно хэлэв . “Овоо Дүнжон  гарво нэртэй,  молор  эрдэнэ  биет, дун  цагаан  шүдэт , гарди шувуу тэргүүт, алтан  шар  хонгорцог  үстэй, үсний үзүүрт нь  уд модонд  цэцэг  дэлгэрсэн мэт тэр тєрєх буй.  Тэр  тєрвєл  дээр тэнгэр нарыг  эзлэгч  тэр болох  буй” гэв. “За , нэг дахиж тєлєг  орхи” гэв. Данбо нэрт тєлєгч  тєлєг  орхив.  Орхиод хэлэв: “Аръяа Авалоки Одкари нэртэй , дэлгэрсэн  цагаан гэрэлтэй , улаан  хонгор  царайтай , дээд  бие нь  хүний  бие мэт доод  бие нь  лусын хаад  могойн  бие мэт , тэр тєрєх буй . Тэр   тєрвєл  доод лусын хаадын  эзлэгч  тэр  болох буй” гэв. “За, уулсын хан Овоо Гүнжид  тєлєг орхи” гэв. Тєлєг  орхив. “Жамцо Дари Оддам нэрт   маш  цагаан  єнгєтэй , єнгє гэрэл нь  аран  зүгт  дэлгэрсэн  тэр тєрєх  буй .  тэр тєрвєл  арван  зїгийн  бурхан  тєгссєн , дунд  биед нь  дєрвєн их  тэнгэр  нар  тєгммєн,  доод  биенд нь найман  их Лусын хаад  тєгссєн  эр тєрєх  буй .  тэр тєрвєл  энэ  Замбутивийг  эзлэгч  арван зїгийн  эзэн  ачит  гэсэр  мэргэн хаан  тэр  болох  буй ” гэв.
Аръяа Аланкари  охин  цагаан тэнгэр  бас хэлэв: “Тэд бүгд нэг эх, нэг эцгээс  тєрєх үү? єєр  эцэг , єєр  эхээс тєрєх үү? Эцэг нь  хэн буй , эх нь  хэн буй? Бас тєлєг  орхиё” гэв. “Эцэг нь Уулсын хаан Овоо Гүнжид энэ болно .Эх нь Го  баяны  охин Амаржил  болно” гэв. “нэг нэгэндээ  туслахын  тулд  нэгэн эцэг , нэгэн эхээс  тєрєх буй” “Эцэг нь энэ,  эх нь энэ  буй ажээ . Хаанаас  ирэх вэ ? ” тєлєгч  нар хэлэв : “Ертєнцийн  цаг самуун  болсныг  мэдэж дээр  бурханаас  зарлигтай , Хурмаст тэнгэрийн хєвгүүн  юм уу? Ертєнцєд  ингэж  тєрєх  юм уу ?  Бид  эс  мэдэв” гэв.
Аръяа  Аланкари  охин  цагаан тэнгэр,  тэнгэрт гарав.  Мо гүүш Данбо нэрт ,  уулын хаан Одоо  Гүнжид Хүслэн нэрт  овоон  дээрээс  буув.  Гурван  зуун єєр єєр хэлтэн  амьтан  тархав.  Тэр  бүгд “Тєлєгч нарын үг  үнэн  болов уу?” гэж  ярилцаж “Үнэн” гэж  тарав.

Хурмаст дунд хүү ертєнцєд буух болов .

Бас  хурмаст тэнгэр: “За  Үйл  бүтээгч ээ ! Эд  бүгдийг  үг нь энэ  байна. Одоо чи  юу  хэлнэм?” гэв. “Би юу хэлэх вэ? Хаан эцгийн зарлигаар  очвол ч очъя . Хурмаст тэнгэр ахай минь , над Шүүдрийн  гилбэлгээн  єнгєт хєє хар  хуягаа  єг.  Цахилгаан  єнгєт  далавчаа єг.  Нар сар  хоёрыг   хамтаар  зэрэгцүүлэн  ургуулан  хийсэн  манлай  цагаан  дуулгаа  єг.  Оюун эрдэнэ  оньт  гучин   цагаан  сумаа єг. Догшин хар нумаа єг. Билгийн  гурван  алд хар шор сэлмээ  єг. Дуурсахуй  нэрт   алтан уургаа  єг. Ерэн  гурван  жингээр  хийсэн  их болд  сүхээ єг. Жаран гурван  жингээр хийсэн  бага болд  сїхээ єг. Есєн салаат  тємєр урхиа єг. Энэ  бүгдийг найман ертєнцєд  тєрхєд  буулгаж єгєєрэй” гэв. Хурмаст тэнгэр эцэг нь : “За єгье” гэв. “Гучин гурван  тэнгэр нарын  гурван  тэнгэр  та нар,  над  ертєнцєд нэгэн хэвлээс тєрєх гурван  хувилгаан эгчийг буулгаж єг. Нэг  тэнгэрт  нь миний  биеийн  дүртэй нэгэн хувилгаан ахыг  буулгаж єг.  Бусад тэнгэр нар  энэ дагуулж  явагч сайдаасаа  гучин  баатрыг  буулгаж єг. Би  ертєнцєд таныг илгээнэ гэж  их  дурлаж  єг гэх  биш , Хурмаст тэнгэрийн хєвгүүн  ертєнцєд  очоод  хаан  орныг  сууж  эс чадвал , хїнд дйилдвэл таны нэрд муу  биш її? Догшныг  доройтуулж  амьтныг  жаргуулж  явбал  сайн  нь  энэ биш үү ? гэж  гуйх  минь энэ  билээ “  гэв. Хурмаст тэнгэр,  гучин  гурван тэнгэр  нар  бүгдээрээ : “зєв  биш юув, үйл  бүтээгчийн  энэ үг нь? Чамайг  илгээх  газарт  юу гэж  хайрланам бид? Бултыг  єгье” хэмээв.  Үйл  бүтээгч “За” гэв. “Ах минь  Амин сахигч , дүү минь ТєгсЦогт эс очив. Ертєнцєд хүрч  амьтны  тусыг бүтээсний  хойно хаан  эцгийн  минь  хаан оронд  суух хишиг  над буй за?” гэв.  Бас “зєв” гэв. “Соронзон хүрлээр  бүтээж хийсэн  их илдээ єгєєрэй, ахай минь” гэв. “Єгье” гэв. “Ертєнцєд  тєрсєн  хойно минь  над  амьтанд  үл  гартах  нэгэн сайн  морь  буулгаж єгєєрэй” гэв. “Зєв, єгье” гэв.