Friday, April 8, 2011

Цас Журыг эргэж очив.


Жур хэлтгий хар цачрынхаа гадна долоон албины хөл морь, гурван зуун хал улсын хөл морь, тэр олон агтаа гаднаа зогсоож байв. Цас Чихэр ах нь уйлав: “Нусгай Журыг минь Цотон ноён нүд муулж долоон албинд барьж идтүгэй гэж илгээлээ. Долоон албин барьж идэв үү? Идсэн бол долоон албинтай тэмцэж үхье би. Амьд болбол дүүдээ золгоё би” гэж жигүүрт бор морио унав. Цавдат ялтсан хуягаа өмсөв. Дуурсахуй нэрт дуулгаа эрдэнэт тэргүүндээ өмсөв. Гучин цагаан сумаа дүрэв. Догшин хар нумаа барив. Хүрмэй нэрт цод цас болд илдээ зүүв. Болморын хоолойг өгсөж явав. Болморын хоолойн эхэнд олон адуу байхыг үзэв. Жигүүрт бор морио нууж уяв. Хүрмэй нэрт цул болд илдээ суга татав. Сэмхнээр цөм цөм гэж гүйж шагайж ирэв. Үзтэл нусгай Жур гэртээ хөлөрч дээлээ тайлж сууна. Цас Чихэр сэлмээ дүрэв. Гүйж оров. “эвий! Цас минь” гэж босон гүйн тэврэлцэн уйлалдав. Гэсэр, Цас хоёулыг уйлж байхад алтан дэлхий бүгд догдлон хөдлөв. “Цас минь намайг үхсэн байвал долоон албинтай алалдвал гэж ирсэн чинь энэ байна. Амьд болбол надад золгоё гэж ирсэн чинь энэ байна. Баатрын чинь бэлэг шинж энэ байна. Авай минь! дуу” гэж алтан дэлхий нь тавьж номхотгов. “Авай минь! Би чинь нусгай Жур биш буй. Арван зүгийн эзэн ачит Гэсэр мэргэн хаан би мөн. Үүнийг минь хүнд бүү хэл авай минь! Арван таван насандаа хүртэл хамаг догшдыг Жур биеэр явж номхотгох болно би Тэр дээр Гэсэр биеэ үзүүлж таныгаа дагуулах буй би” гэв. Цас Чихэр инээв. Жур хэлэв: ”Чи урьд харь. Би хойноос чинь очъё” Энэ гурван зуун агтыг минь тэр муу эцэгт минь аваачиж өг. Энэ долоон морийг чи ав. Авай минь, би харив. Цотон ноён угтаж асуув. “Цас чи энэ олон агт хэнээс авав чи?” гэж асуув. “Журыг долоон албин барьж идлээ. Би долоон албиныг алж, агтыг авч ирэв.” Гэв “Тэр муу үхвэл үхтүгэй. Чи минь л мэнд ирсэн сайн” гээд явав. Эцэгтээ гурван зуун агт өгөв.“за надаас өөрцгүй байна. Энэ хүүхэд минь” гэж өвгөн баярлав.
(Тєдий  цотон  ноён Цасын гэрт очоод “Морь  єгье гэсэн билээ. Єг. ” гэв. Цас Чихэр  єгїїлрїїн: “Энэ  муу Цотон  чи Журыг  минь  долоон албинд  илгээж  алуулаад надас  морь авна  гэх чинь  юу вэ? Журын тєлєє  чамайг алъя ” гээд  илдээ  барьж  босоход  Цотон  ноён ихэд айж гэрээс  гаран  мориндоо  харайж  мордоод  дуьааж  харив)

No comments:

Post a Comment