Friday, April 8, 2011

Жур, Ир Тонгорог мангасыг алав.


Тэр цагт Ир Тонгорог нэрт мангас тэнгэрт дэвшүүлж тулгаж барьсан Хүрмэ нэрт суварганы оргил дээр гарч суух ажээ. Өглөөний нарыг өрнө зүгийн хүнд үл үзүүлж, үдийн нарыг дорно дахь хүнд үл үзүүлж, хүнийг хоногийн газраас харж үзээд үдийн газраас өрөвхийгээд залгихын Жур мэдэж чивэлт халтар тарвагыг ухаж тарвагачлах хүн болон хувилж хүрэв. Суврганы ёроолоор нүх ухаж хэвтэв. Мангас дуудаж асуув. “чи юун хүн буй? “Ай хайрхан чамд алдах ёсон үгүй. Би үгүйтэй яданги хүн, тарвагчилж тарвага алж явна. Энэ нүхэнд тарвага орж, тарвга ухаж хэвтнэм би” гэв. Мангас дуугүй суув. Сувраганы наад ёроолоос тэртээх ёроолыг хөндийлж ухаад суврагын түлхэж орхив. Суврага унаж дөрөв таван анги болов. Мангас сувраганы үзүүр дээрээс нь унаж бяцарч үхэв. Жур түүнийг алаад харьж ирэв. Хэлтгий хар цачраа ачаалаад эхтэйгээ явав. Их улсдаа хүрэв. Цотон ноён үзээд “эвий” гэв. Жур “Юу вэ?” гэв. “Чамайг Цас долоон албин барьж идэв гэж хэлэв. Цас долоон албиныг алаад агтыг авч ирэв гэж хэлэв над” гэв. “одоо Цас бид хоёрыг яая гэнэт чи одоо?” гэв. Цотон ноён: “Эх нь яа гэвэл тэгнэ” гэв. “Эцэг эхдээ Цас намайг юу гэж гүжир хэлэв?” гээд явав.

No comments:

Post a Comment