Wednesday, April 27, 2011

Гэсэр мангасынд очив.


 
Гурван жил болсон хойно гэсэр хаан билгийн хээр морио унав. Эрдэнэт олон чимгүүдээ өмсөж явах болов. Рогма хатан зарлиг болруун Хээр морь Гэсэрийн явдлыг эс дуусгавал дэд сүүлийг чинь хяргаж үнс болгоно гэв. Гэсэрийн идэх рашаанд идээг хавтганд хийж өгөв. Хээр морио идэх үзэм чихрйг хүзүүнд нь уяж өгөв. Гэсэр хаан явав. Гэсэр хойшоо харж явав. Хээр морь хэлнэм Эм хүн тэр үгийг хэлсэн байхад чи юу гэж хойшоо харна гэв. Гэсэр явав Цас Чихэр хойноос нь хөөж ирээд Биш баатрууд байтугай. Би ганцаар явалцая гэв. Гэсэр зарлиг болруун Чи надтай очих ёсгүй. Энэ сумыг минь би мэт санаж яваарай гээд саманд нэрт сумаа сугалж өгөв. Тэр сумыг аваад их гомдож уйлсаар харив. Гэсэр хаан билгийн хээр морио унаж өндөр уулын оргил дээр гарав. Морио дэвхцүүлж дүүлүүлж байж, ялгуусан гуван эгчдээ залбирав. Ийн өгүүлрүүн Овоо Дүнжин Гарво минь, Аръя Аволки Одкари минь, Жамца Дари Оддам минь та ялгуусан гурван эгч минь Аль зүгт одъё би нусгай чинь гэж залбирав. Гурван эгчийн сахиус нэгэн хөх шувуу бууж ирэв. Авай нусгай минь яв гэж дорно зүгт аван одов. Хөх шувуу хэлэв. Гэсэр нусгай минь, үүний цаана арван хоёр толгойтой мангасын хувилгаан, нэг бух гөрөөс бий. Баруун эврээ дээд огторуйд тулгаж, зүүн эврээ доод дэлхийд тулгаж, нэг идэхдээ талын өвсийг тал долооно. Нэг ус уухдаа нэг уулын урсгал горхины усыг эх адаггүй тас залгилж орхино. Ийм хэцүү дайсан буй. Авай минь хичээж дайл гэв. Гэсэр хаан Эгчийн минь зарлиг зөв гэж явж довтлов. 
Бух гөрөөс аравны газар харайв. Билгийн хээр морь долооны газар харайв. Гурван газрын зайтай хоцорч явахдаа Гэсэр хаан оюу эрдэнэ очит гучин цагаан сумаар намнав. Сумыг нь ялгуусан гурван эгч нь цуглуулж авав. Гэсэр хаан бух гөрөөсийг эс онож, мөрөө буцааж сумаа эрж эс олов. Гэсэр хаан бух гөрөөсийг эс алаад Эгч минь яалаа Бух гөрөөс аравны газар харайв. Билгийн хээр морь минь долооны газар харайв. Гурван газрын зайтай хоцорч явахдаа оньт гучин цагаан сумаар намнав. Оюу эрдэнэ оньт гучин цагаан сумаа эс олов бие минь ядрав. Морь минь зүдрэв. Эгч минь яалаа гэж уйлж явна. Ялгуусан гурван эгчийн сахиус нэг хөх шувуу ирж хэлэв. Авай нусгай минь юу гэж уйлнам эм хүн үү чи эр хүн за гэсэн газартаа юу гэдэг билээ. Оюу эрдэнэ оньт гучин цагаан сумыг чинь авч тавьсан. Зоогло ламын адис шнгэсэн идээ, билгийн хээр морийг чинь бордох арвай буудай эднийг бэлэн хийж тавьсан би. Эднээ аваад яв. Авай Гэсэр минь гэв. Очтол тэр бүгд нь бэлэн байв. Аваад Эгчийн минь зарлиг үнэн байна гэж оюу эрдэнэ оньт гучин цагаан сумаа дүрж адист идээгээ зооглож, билгийн хээр морио бордоо явав. Бух гөрөөсийн мөрөөр явж ойртож хээр хонов. Билгийн хээр морио сойв. Өөрөө нойрсохдоо зүүн хойш хандаад урд хормойгоор толгойгоо бүтгээд Гуа Довыг дэрлэн нойрсов. Бух гөрөөс шөнө Дөл болох цагт ирээд билгийн хээр морийг Би чамайг авч одъё Чи үл болох болбол чамайг залгина гэв. Билгийн хээр морь өгүүлрүүн Нүгэл хэлэнцэт этгээдэд очихгүй би. Чи намайг залгих гэвэл би Гэсэрийг сэрээж босгоё. Чи намайг залгиж болохгүй. Бусад морь шиг санаж байна. Намайг залгивч дөрвөн таваг минь гишгээсээр байхын тул чи бид хоёул зэргээр үхэх биз гэв. Төдий бух гөрөөс айгаад нэгэн өрөвхийвж долоохдоо билгийн хээр морины дэл сүүлийг бас долоов. Бас нэг долоохдоо оюу эрдэнэ оньт гучин цагаан сумны өдийг тас долоов. Билгийн хээр морь хэлнэ Бух гөрөөс нааш сонс. Болбол намайг маргааш битгий гүйцээрээй чи гээд Гэсэрийн нүүр дээр нь уулын чинээ баасаар баагаад явав. Арван зүгийн эзэн Гэсэр хаан үүрийн хярд сэрэн цочиж уулын чинээ баасыг хаяж орхив. Тэр баас нь нэгэн тал дүүрч хэвтэв. Босон харайвал билгийн оньт гучин цагаан сум нь өөдгүй хавчаахайн сум болж байв. Хүний сахиус ингэж байхад, миний огторгуйн дахь олон сахиус минь, орчлон дахь аль бүгд хамаг сахиус минь та бүгдээр яалаа. Ялгуусан гурван эгч минь Бух гөрөөс ирж билгийн хээр морины дэл сүүлийг тас долоож хамуут хээр даага болгож, оюун эрдэнэ оньт гучин цагаан сумыг минь өдийг тас долоож гучин цагаан сумыг минь өөдгүй хавчаахай болгож орхиж гэв. Ялгуусан гурван эгчийн сахиус нэг хөх шувуу ирж хэлэв Авай минь, уйлах болбол харь. Эр хүн атаандаа биш үү Эхнэр хүн чөтөөндөө биш үү. Эрэг эс нурвал хас хад болно билээ. Эр хүн эс эндвэл хүрэл эрдэнэ чулуун зүрхт болно гэлээ. Билгийн хээр морийг бодож дэл сүүлийг ургуулах арвай буудайг тавилаа би. Биед чинь зооглох ламын адис шингэсэн идээг тавьлаа би. Оюун эрдэнэ оньт гучин цагаан сумыг чинь өдөлж тавьлаа би язгуурын хийснээс муухай болов уу Сайхан болов уу Үз гэв. Үзтэл язгуурын хийснээс үлэмж сайхан мэт байв. Гучин цагаан сумаа дүрж биедээ зооглоод билгийн хээр морио өглөөгүүр үд болтол гурван үе бодоод дэл сүүлийг ургуулаад, Гэсэр хаан явав. Бух гөрөөсний мөрөөр явж билгийн хээр мориндоо үг хэлэв. Ай Билгийн хээр морь минь бух гөрөөсний өмнө  гүйж гарах уу Эс гарвал дөрвөн тавгийг чинь огтлоод эмээл хазаараа үүрээд харина би гэв. Билгийн хээр морь нь Арван зүгийн эзэн Гэсэр хааны минь зарлиг зөв. Бух гөрөөсний өмнө гүйж гарвал гарна би. Бух гөрөөсний магнайн цагаанаар харваад баруун хажуугийн хардлахын түүгээр сумаа гарга. Чамайг түүнийг алвал өшиглөж орхойд огторгуй дахь гурван эгчид чинь очъё би гэв. За, зөв гээд Гэсэр хаан билгийн ташуураар баруун гуяыг гурав гуядаад давхив. Хээр морь Гэсэрт уурлаж Гэсэрийг огторгуйгаар аван явав. Амыг нь татан ядаж хээр морь нь Гэсэр хаанд зарлиг болов Ай Билгийн хээр морь минь огторгуйд явагч үл тогорууг хөөх начин харцага билүү би. Алтан дэлхий дээр зүгээр яваасай, Авай минь гэв. Алтан дэлхий дээр бууж хөвчин газрыг цөмөр цөмөр гишгэж харайж явна. Тоос нь Гэсэрийн толгой дээгүүр бур бур хийж явна. Ай билгийн хээр морь минь, хөвчин газрыг хөндийлөн гүйх номин солонго уу чи Алтан дэлхий дээр зүгээр гүйж аль. Хэрэгтний өмнүүр гараасай авай минь гэв. Алтан дэлхий дээгүүр гүйгээд бух гөрөөсний дээгүүр гарав. Билгийн хээр мориор Гэсэр хаан дайран харвав. Бух гөрөөсний магнай нь цагаанаар харвасан сум нь баруун хажууны харлахын түүгээр гартал харвав. Бух гөрөөсийг сумаар харваад билгийн хээр морио орхиж гүйн очиж охор сүүлнээс нь гурван үе огтолж үмхэв. Ялгуусан гурван эгчийн сахиус огторгуйгаас заларч ирээд бодит биеэр зарлиг болов Авай нусгай минь Дайрах чинь баатар эрийг шинжтэй байна. харвах чинь хавтай мэргэн шинжтэй байна. Билгийн хээр морио хол орхиод бууж ирэх чинь тэнэг шинжтэй байна. Урьд огтлоод үмхэх чинь залгидаг шинжтэй байна. Энэ бух гөрөөсний махыг огторгуйд олон сахиус бүгддээ, ялгуусан гурван эгчдээ, бүгд олон сахиусандаа дэд дэдээр ариун тахил тахиад зооглоосой чи минь гэв. Эгчийн минь зарлиг зөв. Өлсөв үү Яав би Өшив үү Яав би гээд бух гөрөөсний махыг дэд дэдэээр тэд бүгдээрээ ариун тахил тахиад зооглов. Гэсэрийг мордоход нь ялгуусан гурван эгч нь хэлэв. Авгай нусгай минь үүнээс цааш шулмасын газарт бузар буртаг муу буй. Бид очихгүй. Чи минь ганцаараа яв. Очих замд шулмасын хувилгаан нэгэн албит гол бий. Түүнд морь хүн, хад дэмий хангинаж урсааж байдаг. Түүнд Гүрү суухаа гээд билгийн ташуураар гурав дохиод гарч. Түүний цаана шулмасын хувилгаан хоёр хад бий. Хав хав хийж нийлж салж байдаг. Түүнд чи аргаа мэдэж гарч яв Авай минь Түүнээс цааж алтаа явдлаа чи мэд гээд харив. Арван зүгийн Гэсэр хаан явав. Өнөөх албинд гол хүрэв. Гурван эгчийн минь хэлэгч үг үнэн байна гэв. Гүрү суухаа гээд билгийн ташуураар гурав дохиход гарч явав. Түүний цаана мангасын хувилгаан хоёр хаданд хүрэв. Эгчийн минь хэлэгч хоёр хад энэ байна гэв. Билгийн хээр морио хувилгаж хамуут хээр даага болгов. Биеэ хувилгаж хатсан муу хүн болов. Хаданд хүрээд хадыг хуурч үг хэлэв Эвий Эвий Энэ хоёр хадны үтэр түргэн хав хав хийх нь юутай сайхан билээ Зөв, зөв. Төвдийн газраас ирсэн хамуут хээр даагатай хатсан муу хүн наймаг үзээд үтэр түргэн хав хав хийнэ болов уу Энэ ер язгуурын сурсан зан нь энэ болов уу манай төвдийн газрын хаад бол хүнийг зуур хоногийн газраас, эсвэл үдийн газраас хав хав хийж алдаг билээ. ай, би айж үхэх гэж байна. Би харъя гэв. Хоёр хаад Энэ хүний үг зөв гээд Хөөрхий, айна гэнэ. Үнэхээр ч зуур хоногийн газраас ирээд хав хийж алъя гээд хоёр хаад хол болов. Гэсэр хаан хоёр хаадыг хол болгоод билгийн хээр морио дав хийж гуядаад гарав. Хоёр хаад гэсэрийг хавчиж ална гээд өвөр зуураа хамхарч бутарч хэвтэнэ.

***   ***   *** 
Гэсэр хаан цаана хүрээд мангасын аливаа өнгөт улсыг үзээд мөн тэр өнгөөр хувирч гарч явав түүний цаана мангасын тэмээ хариулагч хүн тэмээний чинээ чулуу эрчийдээд нитгэрээд сум болгож явна. Гэсэр түүний үзээд үхрийн чинээ чулууг аваад сум болгож эрчийдэв. Ай нөхөр  Чи хэнийх вэ гэж дуудав. Тэмээчин Би тэмээчин гэв. За хоёулаа цохиолдож наадъя гэв. За зөв гэв. Дээгүүр цохих уу доогуур цохих уу гэв. Тэмээчин хэлнэ Би дээгүүр цохиё Чи доогуур цохь гэв. Тэмээчин Гэсэрийг тэмээний чинээ хадаар далайж байж цохих гэв. Гэсэр Жур биеэр хувилаад бага хүн болоод байв. дээгүүр цохиод алдав. Ай нөхөр Хишиг над болов уу гэв. Гэсэр хаан доогуур нь цохигч болоод зүрхний нь эхээр цохлив. Тэмээчин мужирч унав. Дарж хэвтээд үг асуув Гэсэр мангасын хот нь хаана байна Наад зам нь хялбар юм уу мангас хаагуур гөрөөлж явдаг юм гэв. мангасын хот мөн энэ ойр бий. наана нь тэнгэрийн цагаан даваанд тэнгэрийн хүүхдээр харуул тавьсан. Түүний цаана манай мангасын хүүхэд хар даваанд харуул харж буй. Аливаа учрыг тэнгэрийн хөвгүүн мэднэ гэв. Гэсэр хаан түүнийг алаад нөгөө гурван хошуу малчныг мөн тэр ёсоор алаад явав.

***   ***   *** 
Тэнгэрийн цагаан даваанд хүрэв. Тэнгэрийн хүүхэд Гэсэрийг үзэж уйлаад дуудав Эвий Энэ газар улаан хөлт амьтан үл гэх билээ. Хэрвээ хүн ирвэл мангас адах билээ. Аль богд болов Яаж танъя гэж уйлав хүүхэд. Авай хүүхэд бүү ай Нааш ир. Би арван зүгийн эзэн Гэсэр хаан. Та тэнгэрийн хүүхэд үү Яасан билээ та гэв. Эцэг эхэд эрхлээд алтан дэлхий дээр бууж наадаж явтал биднийг арван хоёр толгойтой мангас гэнэт ирээд өрөвхийлж аван ирэв. Гэсэр ирэх болов уу гэж манаа харуул тавьсан нь энэ билээ гэв. За тийм болбол арван хоёр толгойтой мангасыг би алж өгье. Та над юу өгөх вэ хүүхэд гэв. Ай богд чамд юугаа боловч үл хайрлана гээд мөргөв. ай Арван зүгийн эзэн Гэсэр хаан минь Үүний цаана ертөнцийн шар даваа бий. Тэр хүүхдэд мөн үгээ хэлээд гарч оч. Түүний цаана нүгэлт арван хоёр толгойтой мангасын даваанд мангасын хүүхдээр харуул тавьсан. Тэр даваанд явшгүй гуу, мод, хад, бий. Өдөр ч үгүй, шөнө ч үгүй, хав харанхуй будан мэт байх бий. Түүнд энэ хэрэгтэй болов уу гэж өврөөсөө гал эрдэнэт шил авч өгөв. Ай богд Тэр давааг гарах болбол үүнийг барьж гарвал гэрэл орох буй гэв. ай хөөрхий хүүхэд Энэ чинь зөв гэв. таныг ачилъя. Ай богд Тэр давааг гарч очвол цаана нь гурван өндөр уулын дунд жалганд нэг тохой чинээ хүн бий. төлөгний улаан утсаар шарж идэх мах үл андах ийм бэлэг буй. Түүгээр бэлэг үзүүл. Сайн гэвэл оч. Муу гэвэл байг гэв. Зөв гээд. Гэсэр хаан явав. Ертөнцийн шар даваанд тэнгэрийн хүүхдийн үгээр хэлж гарав. Түүний цаана мангасны хар даваанд хүрэв. Хүрэл үнэхээр өвс үгүй өнөр уул байв Өдөр шөнө үл мэдэгдэж мана тунаж хав харлаж байна. Бэлд нь бууж балин өргөж олон сахиусандаа залбирна. огторгуй дахь олон сахиус минь, ялгуусан гурван эгч минь. тэнгэр хүрхрэх мэт, луу нажигнах мэт болж нудрагын чинээ мөндөртэй бороо оруул. Өшөөт дайсны хэцүү давааг өрсөн давна би гэв. Тэнгэр хүрхрэх мэт, луу нужигнах мэт их бороо болж нударгын чинээ өндөрт хур орж байв. Эрднийн шилийг баруун гартаа атгаж билгийн хээр морио тэр давааг харайлгаж гарч очив. мангасын хүүхэд мөндрөөс айж толгойгоо бүтээж хэвтэнэ. Гэсэр нударгын чинээ чулуу өвөрлөж мангасын хүүхдийн толгойг цоо цоо цохиж алав.

***   ***   ***  
Тэднийг алаад цааш гурван голын дунд гол өөд явав. Үнэхээр тохойн чинээ хүн байна. Гэсэр билгийн хээр морио хувилгаж хамуут хээр даага болгов. Биеэ хувилж муу хүн болоод хүрч буу. Бууж очихдоо Хол бай. Энэ тохойн чинээ хүн төлөгний улаан утсаар шарж идэх мах үл андах гэж худал үг байх гэж бодов. Гэсэр тэгээд хүрч суув Тохойн чинээ хүн чи үз. Цагаан мөрөн өөд цагаан атан тэмээнд буй. Түүнийг дээрэмдэхэд очно би. төлөг үз. Шар мөрөн өөд шарга азрагатай адууг дээрэмдэхээр очно би. Төлөг үз. Хар мөрөн шар азрагатай адууг дээрэмдэхээр очно би. Төлөг үз. Хар мөрөн аад хөр халзан азаргатай адууг дээрэмдэхээр очно би. Төлөг үз. Тохойн чинээ хүн улаан утсаа ганц сугалж үзэв. Цагаан маран аад бүү оч. Бурхны зам буй. Шар мөрөн өөд бүү оч. Сав ертөнцийн замбуй. Хар мөрөн өөд оч. Мангаст зоригтой байна чи. Явдал чинь бүтэх байна гэв. Мордтол нь Өө байз Нэг утсаа үзээгүй билээ гэж дуудав Гэсэрийг үзэв. Үзээд хэлэв Дээд биенд чинь арван зүгийн бурхан төгссөн байна. Дунд биенд чинь дөрвөн их тэнгэр нар төгссөн байна. Доод биенд чинь дөрвөн их лусын хаад төгссөн байна. Адилтгавал энэ Замбуутивийн эзлэгч арван зүгийн эзэн Гэсэр хаан чи биш үү Энэ муу тохойн чинээ хүн төлөгний улаан утсаар шарж идэх мах үл андах гэж ухдал үг гэж худал үг гэж бодож ирсэн байна гэв. Ай мэргэн оточ Түүнд минь уурлав уу гэж асуув. Юу гэж уурлах вэ Энэ өндөр уулын дунд замаар гарч очтол мангасын хувилгаан нэгэн эрвэн сэрвэн мод бий. Ихэр модны дэргэдүүр хүн гарахад ирт мэсээр цавчилж алдаг буй. Түүнийг хичээж дайл гэв. За гээд Гэсэр хаан явав.

***   ***    ***  
Тэр модны барааг үзээд билгийн хээр морио огторгуйд гаргав. Биеэ хувилгаж гуйланч хүн болов. Билгийн гурван алд хар шор сэлмээ хувилгаж хоёр ачмагт хийсэн баахан гурил болгов. Хамаг зэр зэвсгээ хувилгаж хоёр ачмагт хийсэн баахан гурил болгов. Шил ишт оновч хутгаа баруун ханцуйндаа хийв. Модны дээрээс нь хүн болон мэсээр далайна. Дээш харахад их дуугаар Эвий гэв. Гуйлагч хүн намайг ирж суухад мод билээ. Энэ мод юу гэж хүн боон ирт мэсээр далайх яасан хувилгаан мод билээ энэ Би энэ ахуйг тойрсон хэрмэл гуйланч билээ. Дээр хурмаст тэнгэрийн хувилгаан модон буй гэлээ. Өштөн дайсныг үзвэл өрсөн ална. Тэр мод үгээгүү ядуу хүнийг үзвэл өршөөн хайрлана гэлээ. Түүний хувилган мод болов уу Энэ замбутивийн эзэн Төвдийн Гэсэр хааны хувилаан мод болов уу энэ Харьтан дайсныг үзвэл хар сэтгээд алдаг гэнэ. хамаг үгээгүү ядууг үзвэл зам зааж өгдөг гэлээ. Хамгийн эзэн Гэсэр хааны хувилгаан мод болов уу чи Яаж танъя Арван хоёр толгойтой Рагшасын хааны хувилгаан мод буй гэлээ. тэр болбол яахыг нь эс мэдлээ би. Ахуйг тойрсон муу үгээгүү яданги гуйланч билээ би. Өнөө энэ модны ёроолд баахан тамс ургаж, түүнийг ухаж ид гэв. Төмс ухагч болж модны ёроолыг хөндийлөн ухаж сумч шил ишт оновчоор тас тас огтчив. Модыг түлхэж орхиод Гэсэр билгийн гурван алд хар шор сэлмээр тас дэлдээд түймэрдэж орхив.

No comments:

Post a Comment