Wednesday, April 20, 2011

Тавилан




 Амьдрал vргэлжилдгээрээ vргэлжилдэг нь хууль. Нэг хvний тухайд амьдралын эцэс тєгсгелийн тухай ярьж ахул нийт хvн терэлхтний хувьд тийм ойлголт байдаггvй, нэг нь негеегее залгамжлан vргэлжлэх заяатай аж. Дархан гэж найрамдлаараа овоглосон нэгэн хот бурхантын хендийд суурилснаэс хойш хэдэн арван жил енгерчээ. Тэр хот vйлдвэр, орон сууцны дvvрэг гэж хоёр хуваагддаг, тvvнийг заагласан хэдэн шовгор орой байдгийг тэнд амьдрагсад андахгvй мэднэ. Харин тэр шовгоруудын дунд Дарханчуудын амин тэтгэгч болсон цэвэр усны байгууламж байдгийг тэндхийн ажилчид, анх барилгажуулсан цеехен хэдэн орос ах нараас еер хэн ч мэдэхгvй. Тэр хэдэн шовгоруудын дундаас хамгийн ендер нь болох нилээд эрсхэн эгц толгодын орой дээр босгосон чулуун овооны дэргэд очоод харахад хагархай шаазан, элдэв терлийн таяг, арц хvж асаасны ул мер нvдэнд тусна. Чухам тэр овооны дэргэдээс Дархан хотын терх байдлыг ажиглаж болно. Тэдгээр шовгоруудын эргэн тойронд евс ногоо бусдаас илvv сугсалзан найгалзах нь гал тvймрээс намайг авраач хэмээн дохилзож байгаа мат сэтгэгдэл терvvлнэ.
Толгодын орой дээрээс нар мандах чигт Тушээт, тvvнээс баруун тийш тойруулан харахад алдарт Буурлын болон Ширээ нуруу, чанх хойд чигт Хонгорын уулс будан манан дунд сvглийн тодорно. Ийм болохоор эдгээр толгодыг намхан гэж хэлэхийн аргaгvй. Дархандаа ендер уулын оргил болох эдгээр толгодын бэл уруудан хурц тод енгийн элдэв хувцас емссен арван хэд орчим насны хvvхдvvд бууж явлаа. Тэдний дунд яваа жинсэн емд, савхин цамцтай, гуч гаруй насны ендер хех хvн бусдаас ялгарна. Аргагvй юм даа, ургаж байгаа цэцэгсийн дундах олон наст ургамал яаж харагддагийн vлгэр мэт. Тэр хун бол Дархандаа тедийгvй улсад нэр нь дуулддаг болсон математикийн багш Сvхбаатар аж. Тэрээр амралтын едрее даасан ангийн сурагчидтай хамт намрын зугаалга аятай енгерvvлж байгаа нь энэ. Сурагчид хоёр тасарсны эхний беен дунд нь охидууд голдуу багштайгаа цуг явна. Харин ангийн эрчvvд нь сvvл барьсхийн цувран явж байлаа. Тэд сайндаа ч ингэж сvvл бариагvй аж. Ангийн багш болон ховч охидоос нууж цэнхэр утаа суунаглуулан явах хvсэлдээ хетлегдсен нь тэр ажгуу. Сvхбаатар багшийг хойшоо эргэн харахад татаж буй тамхиа ханцуйн дотроо нууж юу ч болоогvй аятай хойноос нь алхална. Тэгээд багшаа цааш эргэнгvvт хоорондоо инээлдэн тамхиа татацгаана. Энэ хэдэн хvvхдvvдийн дунд богинохон савхин цамцан дотуур хvрэн енгийн битvv захтай ноолууран цамц емсеж, тэр болгон хvн емсеед байдаггvй америк жинс зэрэг vнэтэй хувцсаар ердийн хувцасласан туранхай ендердv бор хvv бусдыгаа ахлах байдалтай харагдана. Тvvний емсеж зvvсэн, байгаа бие терх нь ихэд зохицсон болох нь нvдэнд тусна.



Энэхүү зохиолыг уншиж үзлээ сонирхолтой л юм. Гэхдээ зохиолын баатар Дондог хэтэрхий азтай хэрнээ бас  их ухаантай нөхөр бололтой. Алтанцаг хувьд... л байна даа. Хүн сайхан аав ээжийн буянд хэр их азтай бас жаргалтай амьдардаг вэ гэдэг нь ойлгомжтой. Аав ээжээ хайрлаж явцгаая. Ээжүүд яг л ийм байдаг буруу зүйл хийж байгаа ч гэсэн тэр нь үр хүүхдийнхээ төлөө байдаг учир буруу гэж бодсон ч хийдэг. Аавууд ийм л буурьтай байх хэрэгтэй. Эндээс харахад эхнэрүүд минь нөхрөө бага үглэж бага загнаж буруутга нэг нэгэндээ буулт хийж амьдар. Гэр бүлд ер нь нам ямар хамаа байна. Ингэж туйлширахаа больмоор юм. Гэр бүлийн хүмүүс нэг үзэл бодолтой байвал уул нь гэтэл одоо өөр болцон юм байна. Одоо...
Дан ганц эрэгтэй хүн биш эмэгтэй хүн ч гэсэн хааяа нэг буулт хийж байх хэрэгтэй. Бас нөхрүүд байна нөхөр бол нөхөр шиг, эр хүн бол эр хүн шиг гэрийн тулгуур багана шиг ноён нуруутай байх хэрэгттэй, хэрэгтэй хэрэггүй юманд шалчихнадаг хов жив хөөдөг хүн ямар ч эр хүний шинжгүй харагддаг юм шүү. Хамгийн гол холыг бодох ухаантай байх хэрэгтэй. Ууж болно идэж болно тэрийгээ шингээж чаддаг байх хэрэгтэй. Эр хүнд овиллогогүй зан зохихгүй. 
Эмэгтэй хүн бас хэтэрхий мөнгөнд дурлаж болохгүй. Шуналтай байж болохгүй. Хэзээч өөрийгөө эмэгтэй хүн урт үстэй ухаан богинотой гэж бодож болохгүй. Бас хэтэрхий бардам байж болохгүй. Гэр бүлийн амьдрал эхнэр нөхөр хоёулангаас шалтгаалж байдаг. Тэр гэр бүл ямар байна тэр орчинд өссөн хүүхэд тийм л байна гэж боддог байсан...
Хэтэрхий хангалуун амьдралдаа ташаарч эцэг эхийн буянг муугаар эдэлж яваа хүмүүс байхад тэрийг нь зөвөөр ашиглаад өөрт ашигтайгаар эцэг эхийн ачлалыг ухаарч ухамсарласан бас нэг хэсэг байдаг. Монгол эмэгтэй хүн цэвэр ичимхий байсан... монголын охид жаахан ч гэсэн ичиж амьдар. Ичих булчирхай гээд уул нь нэг эрхтэн байгаа тэрийгээ ажиллуулахгүй байна даа охидууд. Манайхан манай монгол ийм байна хүн нь тийм байна гэж хэлэхээсээ өмнө хийх хэрэгтэй байна. Хэлээл байна хийж байгаа юм нь хаана байна. Ажлын байр байхгүй байна л гэнэ байж л байна ш дээ. Олоод хий л дээ хүмүүс бүгд нэг дарга болох юм шиг яах гэж ажил голж байдаг юм чаддаг чаддаг ажилаа хийгээд явахад юун болохгүй байгаа юм бол. Уул нь нэг зохиол уншсан юмсан гэтэл одоо ажил энэ тэр гээд л баахан юм ярьж л байна. 
Хүний гарт байгаа юмнаас илүү толгойд нь байгаа юм илүү гэж... А. Шопенгауэр хэлсэн байх юм гэтэл одоо зарим хүмүүс ингэж бодохоо байсан байна... Гурван цэгийн цаана мөн ч их зүйл байна даа. Бодмоор зүйл их байна даа.    


No comments:

Post a Comment