Monday, April 11, 2011

Жур Арлан гуатай уулзав.


Журыг гөрөөлж явтал Ма баяны охин Арлан гуа нэгэн хонь алж махаар нь үүрэгнэ жимстэй талх хийж тулманд хийж үүрч ирэв. Жур ирж уулзав.“Охин хэнийх билээ?” Ямар хэргээр ирэв чи? Гэв. “Ма баяны охин Арлан гуа билээ би. Ахай минь, чамаас нутаг гуй гэж илгээв ” гэнэ. “Чи одоо энд суузна” гээд идээг аваачиж эхдээ өгөв. Жур охины дэргэд ирэхэд охин унтаж байв. Жур эцгийнх нь адуунд очиж унага орхисон гүүний унагыг авч ирэв. Охины хормойд хүчиж тавив. Жур охиныг “бос, бос” гэв. Охин сэрж дээш сууна. “Яасан нүгэлт  охин билээ?”Яасан чивэлт охин ирэв чи, миний дэргэд? Эцэгтэйгээ сэтгэлтэй болбол морины толгойтой хүүхэд төрнө. Ахтайгаа сэтгэлтэйгээ болбол морины дэлтэй мэт хүүхэд төрнө. Дүүтэйгээ сэтгэлтэй болбол морины сүүлтэй мэт хүүхэд төрнө. Энгийн улс хятад боолтойгоо сэтгэлтэй болбол морны дөрвөн хөлтэй мэт хүүхэд төрнө. Чи нүгэлт охин бос“ гэв. “Ээ! энэ надад юу хэлнэм?” гэж охин босон харайв. Охины хормойноос унага унав. “эвий, Эвий! Яасан нүгэлт билээ? Яасан чивэлт билээ? Яая би? Авай Жур үүнийг минь хүнд бүү хэл. Чи намайг ав” гэв. “Үнэн үү?” гэв. Охин: “Үнэн” гэв. “Үнэн бол үүнийг минь долоо” гэж чигчий хуруугаа хатгаж цусыг нь долоолгов. Унагны сүүлийг авч “Сүйлэх минь энэ” гэж охины хүзүүнд нь гөрөөд уяж өгөв. “Эцэг чинь ганц хотоор иртүгэй (ирж нутаглатугай )! Нутгийн бус хошууны хүнийг бүү халгаа” гэв. Охин харав.

No comments:

Post a Comment