Wednesday, April 6, 2011

Жур долоон албины алав.


Жур эхдээ гал цахиж өгөөд гөрөөлөхөөр явав. Жур хоёр долоон оготно алж идэв. Нэг долоон огогтныг шарав. Нэг долоог чанав. Үдэш суутал долоон албин өмнөө хүн бөгтөрч, хойноо зуун морь бөгтөрч ирэв. Жур угтаж гарав. “ээ! Арван зүгийн эзэн Гэсэр мэргэн хаан юунд гарав чи? Бид айж үхэх биш үү?”гэв. Жур өгүүлрүүн: “Таны хуурахыг би мэдэв. Та өдрийн долоон зуун хүн, долоон зуун морь, заяатай заяагүйг барьж иднэм гэж Цотон авгай намайг  идтүгэй гэж илгээв. Хойд өдөр биш хүнийг өгье гэнэ.” гэв. “Арван  зүгийн эзэн ачит Гэсэр Мэргэн хаан, энэ зарлиг чинь юу  вэ?” Бид айж үхнэ” гэв. “За та намайг үл идэх болбол миний муу гэрт бууж цай шөл зооглож морд.” гэв. Долоон албин мордов. Жур хэлэв: “Би танд нэгэн бэлгээ үзүүлье. Та нар долоон хөл морио над өг” гэв. “ээ! долоон хөл морио өгвөл бид юу уная ” гэж өвөр хоорондоо зөвшин хэлэлцэв. Жур хэлнэ: “энэ миний долоон цагаан модыг унаж од. Уулыг огтол гэв. Галыг тасал гэв. Хадыг хамхи дайр гэв. Бутыг булга дайр гэв. Далайн тасал гэж уралдаж яв.” гэв. “Таны долоон хөл мориноос нэн сайн морь болмой за энэ минь” гэв. Долоон албин”За” гэж бууж гүйж, баярлаж ирж унан явав. Явахдаа уулыг огтол гэв. Мєн Гэсэрийн хэлсэн үгээр уралдаж явав. “өчнөөн бид хурдан морьтой болсон байна. Далайд нэн сайн гэлээ. Далайд орвол сайн гэж билээ“ гэж уралдаж оров. Долоон албин далайн ёроолд унаж үхэв. Долоон цагаан морь эзэндээ харьж ирэв. Долоон албиныг Гэсэр хувилгаанаар алав. Долоон хєл морийг авав. 

No comments:

Post a Comment