Сэнлон өвгєн эх улсдаа нүүж очив. Олон улсынхаа захад буув. Цотон чоно авлаж явсаар үзэв. “Ээ ! ийм сайхан цагаан гэр хэнийх вэ? Энгүй олон мал хэнийх вэ? Асууж ир” гэж хүн илгээв. “Сэнлон өвгөнийх” гэж ирэв. Цотон ноён бүгдээрээ гэрт нь ирэв. “Ээ! ийм олон мал, орд цагаан гэр хэн өгөв?” гэж асуув. Жур дэргэд нь ирээд хэлэв: “Төмрөө үл мэдэх хуурай билүү чи? Төрснөө үл мэдэх нохой билүү чи? Чамайг ахыгаа хөөж орхисонд дээд тэнгэр, доор лусын хаад бүгдээр өршөөж өгсөн гэр мал байна” гэв. Тэд “Энэ мууг үз” гэв. (Нэгэн цагт Цотон ноён тэргүүлэн Дос, Донсар, Лин гурван отог улсыг хураагаад их чуулган хийж суув) Цотон ноён өгүүлрүүн “Долоон албин доолон зуун хүн, доолон зуун морь, заяатай, заяагүйг (аль тохиорсоноо) барьж иднэ гэнэ. (Бидэнд харьяат улсыг идэж барах байнам. Тэр долоон обин сар бүр хошоод хүн өгье. Нэгэн өдөр зуун хүн морь идэхийг байг гэж хэлж илгээ) гэв. Тэр олон лус нь Цотон ноёны үгээс үл давахын тулд“ Тийм бол зөв байна. Чи мэдэх биз” гэв. Тэндээс Цотон ночн өгүүлрүүн: “Ноён ч болов, харц хүн ч болов, ер бүгдээрээ жишиглэж тэр долоон албинд идэш өгье. Бид ноёд ахлаж очьё” Жур эх хоёулыг хишиглэж (ээлжид) өгье. Энэ өдөр та хоёр оч. Долоон албин барьж идтүгэй. Хойд өдөр биш хүн өгье” гэв. Жур “За” гэж инээв. Эх нь “авай минь, яая, чи юу гэж инээнэм? Би чамайг байлгасан боломжтой” сайн хєвгүүн төрөв үү гэж билээ. Барсан муу хєвгүүн төрсөн байна. Долоон албин гэгч өдрийн долоон зун хүн, долоон зуун морь барьж иднэм гэнэ бишүү. Чи бид хоёрыг барьж идтүгэй гэж оч гэнэм биш үү гэв. “Эжий ! минь дуу” гэв. “Эм хүн чи үл мэднэм. Энд суувал Цотон авгай ална. Тэнд очвол долоон албин идэх ёсон нь адил буюу” гэв. Дөрвөн насандаа данхар Донхор хоёр хайнаг үхэрт хэлтгий хар цачраа ачиж болжморын хоолойг өөдөлж яв. Болжморын хоолойн эхэнд хүрч буув. Хэлтгий хар цачраа барив.
No comments:
Post a Comment