Monday, March 21, 2011

Сэнлон баяжиж гэр бүлээ авчрав.


Түүний   хойно  хонь  нь төрөв.  Дун  цагаан  хурга  гарав.  Гүү нь  төрөв. Билгийн  хээр унага  төрөв.  Үхэр төрөв. Төмөр  хөх  хирс  үхэр төрөв.  Нохой төрөв. Төмөр  хушуутай  зэс  өлөгчин  төрөв.
Гэсэр  тэд бүгддээ  сан   тавьж, огторгуй дахь Навса Хүрз эмэг  эхдээ  залибарав. “Эжий минь энэ  бүгдийг минь  сайхан тэжээж  өсгө. Намайг  хэзээ өг гэсэн цагт  тэднийг өгөөрэй” гэв. Тэд  бүгдийг  нь Насва Хүрз  эмэг эхдээ  үзүүлж өгөв. Эх нь “Зөв” гээд авлаа . Сэнлон өвгөн, зовлонт эмээс  төрсөн гэж  нэрийг Жур  гэж нэр  өгөв.  Жур  хоёр  гурван малаа  хариулж  явнам.  Явахдаа  гурван  долоон  хулс сугалаж  авав.  Гурван  долоон харгана  сугалж  авав. Дэрсээр  муу гүүгээ  цохилов. “Энэ гурван  долоон дэрс  минь цохих  тусам  дэрсэн цагаан адуу болцогоо” гэж  цохилов. Хулсаар  муу  үхрээ  цохив. “Навч  мэт  сүүлтэй, хулсны  үе  мэт  өнгөтэй  ийм сайхан  үхэр төрцгөө ” гэж  цохив. Харганаар хамуутай тэмээгээ  цохив.  Хувилгаанаар  шившиж  цохилсонд тэд бүгд булт төрнөм. Гагц  гүүнээс дэросэн  цагаан  адуу  төрцгөөв.  Мөн  алиныг тоолном? Гэсэрийнхээ  зарилгаар  сар бүр  дэд дэдээр  төрөв. Гэсэрийн зарилгаар  сар бүр төрөхөд  тоолшгүй олон малтай  болов.  Сэнлон өвгөн баяр нь танаггүй “Миний ерөөл буй за . Ганцын эх мянга гэгч энэ  байнам гэхэд нь Амаржин: “үнэн биш юу вэ тэр чинь? Чиний ерөөлийг би хэдийн мэдсэн билээ  Адвиш  ерөөлтэй  биш үү, чи ” гэж  хуурч  зарлиг  болгов.
Сэнлон, “энэ  малыг  маань хэн  хадгалнам?” гэж  их  улсдаа  очив.  Цоьонд  хүрч хэлэв: “Хүний  үзэн  ядаж  хөөж  орхисон  үзэсгэлэнт сайхан эмээс  чинь нэг муу  хєвгүүн  төрж  байна.  муу  гэж байлгана  уу? Сайн гэж  хаан  орон  суулгана уу? Мууч болов суулгах жишээтэй  л болов. Эм, хүүхэнд, гэр  малыг минь  над өг” гэв.  Бүгд улс “Сэнлон  өвөгнийх  зөв биш үү” гээд  эм, хүүхэд, тэд  бүгдийг нь булт  өгөв. Сэнлон  өвгөн  тэндээ  авч  харьж ирэв.
***   ***   ***   ***   ***
 (Нөгөө эмээс  Цас (Фаца Шалгар), ронса  нэрт  хоёр  хєвгүүн  ажээ)”Цас, Ронса, Жур гурвуул энэ малыг  минь  хариул” гэв.  Гурван хүүхэд мал  хариулж явна.  Жур  холын уулыг  ойр болгож, ойрын  уулыг  хол болгож, малыг  хувилганаар  адуулж  явна.
Жур эцэгтээ  хэлэв: “миний ерөөл  буй за гэж, малаа  өсгөв гэж баярлах чинь юу билээ? Одоо  орд  цагаа гэрийг  үл  барих  чинь юув” гэв.  Гэж  явав. Модонд  хүрч  бүгдээрээ  мод  огтолж  явав. Өвгөн  шудрага  модыг  огтолж  нэг хэдийг  унагав.  Жур  хувилгаанаар ханыг ханаар, унийг  униар  босгосцгоов.  Сэнлон   өвгөн сайхан  шудрага  мод үзэж  огтолъё гэж  очивч Жур  хувилгаанаар  өргөст  мод болгоно. Өвгөн  огтолж  ядаж  гараа  эсгэж  ирэв. “Нүгэлт  муу хєвгүүн  очиж  билээ. Шудрага  сайхан мод  гэж огтлоё  гэтэл өргөст  мод болно: Гараа  эсгэж  санд мэнд  харьж ирэв би” гэв.  Жур  орд  цагаан гэрийнхээ   модыг авч ирэв. “Ахай минь, огтолсон  модоо юу  гэж  орхиж ирэв чи? Чиний  орхисон  модыг би  авч гэр  хийж ирэв би” гэв. “Үнэн. Би  мод огтолж  билээ. Огтолсон  модоо  газар  эндэж  гээгч  билээ би.  Энэ  муу хулгай  хийж  авсан  ажээ” гэв. “Ахайн минь  үг үнэн.  Чиний  огтолсон модноос  хулгай  хийж авсан  мод чинь   тэнд  хоёр  гурван  гэрийн  мод байна.” гэв. “Чи  юу  огтолж  явнам?”  “Би хүч үл  хүрэхдээ чиний  огтолсон  модоор  гэр хийв  би” гэв.  Тэр гэрээ  бүрхүүлэв.
***   ***   ***  
 Гурван  хүүхэд  малд  очив.  Сэнлон Ронсагийн  эхийг  дотночлон  явнам.  Цас Чихэр, Ронса  хоёрт  ширээн дээр тавьж өгөв.  Журд нохойн идэх муу аяга эд  хийж өгнө.  Жур  гурван  атга  цагаан чулуу  гурван атга хар  чулуу  авав.  Цагаан  чулуугаа  хадны дээр дэлгэж тавина. Олон  мал  өөрсдөө  бэлчиж  очно.  Харихдаа хар  чулуугаар  хавтгандаа  хийгээд  ирнэ.  Олон  мал  хойноос нь  өөрсдөө дагаж ирнэ.  Маргааш  өглөөгүүр  гурвуул  бас  малд  явав.  Малынхаа  дэргэд  суугаад  ярив.  Жур  хоёр ахдаа  үг хэлэв: “Бид ийм  олон  мал хариулж  явж өдөр  бүр хоосон  явмой Нэгэн  тугал  алж идье” “Алж  идье” гэхэд Ронса  хэлэв: “Эцэг эх маань  биднийг лонгодмой” гэв. Цас Чихэр дуугүй  суув. “Донгодох  юмыг  би даая. Цас Чихэр минь нэг   тугал  барь” гэв.  Цас нэг  тугал барив.  Жур алав.  Арьсыг битүү туламлан  өвчив. Махыг  идээд  ясыг  тулам дотор  хийгээд  сүүлээс  нь  барьж  гурван  үе  даллвасаа  амьд  тугал болон  олон тугалын  хойноос  гүйв.  Малаа  авч харьж ирэв.  Гурван хүүхэд гэртээ оров.  Цас, Ронса хоёр босож байв.  Жур зүүнтэй  тавьсан  идээнээс идэж  суув. Эх нь хэлэв: "Жур  юунд  идээгээ идэв?  Та  хоёр  юунд   үл  идэх буй? " гэв. Ронс хэлэв: “Жур  дүү маань  маньд нэг тугал алж  өгч, түүний  махыг идэж  цадав. Идэхгүй” гэв. Сэнлон  өвгөн: “Ээ! Жур тэр чинь үнэн үү?” гэж  асуув. “Худал хэлнэм. үгүй ”гэв. Өвгөн  ташуур  барьж  босон харайв. Журыг  ташуураар  савна. Савахад нь Жур  ташуур дээрээс  нь  ноцон хэрэлдэж  байв.  Байтал Амаржил гүйж  ирэв. “Юу  болов? Өвгөн!” гэв.  “Энэ муу  чөтгөр  хүүхэд чинь  нэг  тугал барьж  алж идэв гэнэ. Ийм  нүгэлт  ажээ” гэж уураа  даран  ядаж  байв.  Амаржил хэлэв: “Барсан муу, тэнэсэн муу хүлгөр! Чиний  тугал  тоо гүй буюу? Тугалаа  бүртгэе” гэв. “Чам мууд юуны  ийм  олон  мал  билээ? Үнэн  идсэн  ч гэсэн  ганц  тугалын  төлөө  үүнийг  минь  жанчих  чинь юув? Үнэн  идсэн  ч гэсэн  ганц тугалын төлөө  үүнийг  минь  жанчих чинь юув? Биеийнхээ  сайнаар өсгөсөн  мал  мэт  санаж  байна чи” гэж  донгодов.  Өвгөн  гүйж тугалаа  бүртгэв.  Тугал нь  бүрэн ажээ. Өвгєн  гэртээ  гүйж  очив.  Ронсыг “Яасан  худалч билээ?” гэж  донгодов. “Үүний хойно  чи худал хэлэв зээ. Би чамайг  үхтэл  гөвшинө” гэв.
Маргааш єглєє  гурван  хүүхэд бас  малаа  авч  очив.  Жур  нэг  тугал алав.  Ронс  сүүлний  ясыг нь  хулгайлж  өвөртлөв.  Урьд ёсоор махыг авч  идээд  ясыг  тулмын  дотор  хийв. Мєн  гурван  үе  даллаваас  оготор  тугал болон  олон тугалын  хойноос  мєрєєр  нь  гүйж очив.  Малаа  авч  гэртээ  ирэв гурвуул. Ронса хэлэв: “Жур дүүгийнхээ  аль  өгсөн  тугалын  сүүлийг  идье” гэж  өврөөсөө  цустай  сүүл гаргаж  галд булж суув. Өвгөн “Ронса! Энэ  чинь юув?” гэв. “Жур дүү минь  маньд нэг тугал  алж  өгч, түүний  дээрээс  нь  аван ноцолдов” “Энэ их  зөнтөг (зөнөг)  болох нь энэ үү?  Энэ намайг  давхийвэл  жанчъя гэж над  тэмүүлнэ” гэв. Журын эх нь  гүйж ирэв. “Юун  нүгэлт хүлтгэр, яав?” гэв.  “Нэг  тугал алж гэж Ролнса  сүүлний  цустайг  шарж  сууна.  Үнэн  буюу? Худал буюу?” гэв.  Журын эх нь хэлэв: “Чи энэ хєвгүүнийхээ үгээр  юунд  ингэж  жанчнам? Тугалаа  бүртгэж  үзээсэй” гэв.  Өвгөн  тугалаа  бүртгэв.  Олон  тугал бүрэн ажээ.  Нэг  тугалын  сүүлнээс  цус гарч  явна. “Сүүлий  нь огтолсон байна” гэж  өвгөн  гэртээ  гүйж ирээд Росыг  гөвшив. “Чи тэр бармыг юу гэж  гүжирднэм?” Бултаж  ирээд  хотчийг  хорино  гэгч  энэ  байна  гэв.
***   ***   ***
 Заяатай  худал хэлэгдэхээр үнэнээр хэлэгдэе би. Заяатай  маргааш  чиний  малаас  олныг  алж  идье  би гэж  Жур  хэлэв.  Гурвуул  малд явав.  Жур  хониноос  нь есөн  ирэг алж  их тогоо  хувилгаанаар  хурааж Ронсаг   сүрээр   дарж  тэр махыг  бїгдийг  болгов.  Махаа гаргаад сан  тавьж, хамаг  бүгдийг сахиусандаа  залибарнам: “дээр Хурмаст  тэнгэр  ахай минь, дэд нь  болбол Эсруа аймагт  арван  долоон тэнгэр нар,  дэргэдэх  гучин  гурван тэнгэр дор  нар, Навса Хүрзэ эмэг  эх  гурван зуун  жаран  өөр хэлтэн  амьтан  сахиус  минь, Мо гүүш, Данбо нэрт  төлөгч  минь,  Уулсын хаан Овоо Гүнжид  алтан  дэлхийн  хувилгаан эцэг минь, ялгуусан  гурван  өхий  минь,  дээд  арван зүгийн  бурхан  сахиус минь, доод  дөрвөн их  Лусын  хаад минь, Та бүгддээ  муу  биеэ  үзүүлэх  минь энэ.  Ариун  тахил  тахиж наманчлах  минь  энэ буй ” гэв.
 Хамаг  сахиус нь : “Нусгай  минь  алтан   дэлхийд  төрж  байна . Хамарт  мань  сайхан үнэр  үнэртэж  байна.  Төрж  маньд  бэлгэ  үзүүлэх нь энэ  байна гэв.
Тэд бүгдээрээ  залбираад Цас, Ронса хоёрын  өмнө  их  ширээн  дээр  идээ  тавьж  өгөв.
Цас чадах  чинээгээрээ  идэж  сууна.  Ронса Гэсэрийн  сүрд  дарагдаж  үл  идэж  сууна. Жур  сахиусаа хурааж  олон хүн болгоод  бүгд идэж  орхив.  Ронса  босоод гэрээ  тэмцэв.  Цас, Жур хоёул  малдаа  очив.  Ронса  эцэг эхдээ хэлэв. “жур хєвгүүн чинь есєн   эрэг хага татаж алав. Олон  тогоо  хурааж  ирж  бүгдийг чанав. Махаа болгож гаргасан хойноо дэмий  дээр  тэнгэр гэнэ, доор  лусын  хаад гэнэ, дэмий  бурхад гэнэ, юу юу хэлэв, дэмий олон  юм хэлнэ  билээ .  Би  эс мэднэ.  Цас бид   хоёрт  мах чанаж  өгөв.  Харан  хониныхоо тулд  гомдож  эс  идэв би.  Хамаг  мал хашаа  очсоныг  ч  эс мэднэ. Махаа  идэхдээ   дэмий  явдалын  буюу  олон хүн  ирэв.  Дэмий “Буу, буу” гэж  угтан  гүйж  морийг  нь авцгаана.  Тэд  бүгдээрээ хуримынхаа махыг  бултыг  идэж  орхив” Ронса  энэ үгийг  өвгөнд  хэлэв.
Өвгөн “Ийм  нүгэл ажээ, ийм  чивэл ажээ гэж  ташуураа  барин  малдаа гарав.  Дээр гарч  өвгөн саравчилж  харваас Жур дэрэгдээ  олон мал тууж  явах ажээ. Өвөгний  нүдийг хувлгаанаар халхалж  бие  малаа   эс үзүүлэв.  Өвгөн гэртээ гүйж  харьж  ирэв. “Үсэд  бараагүй огт харагдахгүй  байна. халаг хуухай.  Жур гэгч  чамайг дээ” гэж занаж сууна. Занаж  суутал  Жур  олон  малаа  түрхэртэл  тууж, дуулж элдэж   ирэв. “За  чи малаа бүрэн  тууж  ирэвүү? Чамайг мэдлээ  би” гээд  ташуур барин  угтан гарав. Журыг  ташуураар  савна.  Савтал ташуурыг  нь булаан  авч  хаяж орхив.  Өвгөн  Журыг  ноцов. Жур  унагч болоод “Ёо халхай” гээд  өвгөнийг  дээгүүрээ  хаяж   орхив. Өвгөн “Ёо ёо” гэж  бархирна. “Жур ч болов “Ёо халгай” гэв. Амаржил  гүйж  ирнэ.”Өвгөн, яав яав?” гэнэ .”Хөвгүүн  төрж гэж санаж билээ  Чиний хэлсэн үг  үнэн  байсан аж.  Есөн   эрэг хага  татаж  алж  идэв гэнэ.  Энэ намайг  жанчих гээд  харин толгой дэгүүрээ  хэт хаяж  орхив.  Бие минь  эвдэр үү яав? Адвиш  өвднөм” гэв. “эвдэрвэл  эвдрэг. Ронса  урьд  тугал  лав гэн гэн  ирлээ. Тэр нь үнэн  байл уу? Одоо  есөн эрэг  алав гэнэ. Биеийг  чинь хаясан  ч  үнэн биз. Иргээ  бүртгэж  одоо үз” гэв. Өвгөн  очиж  ирэг  бүртгэв. Ирэг нь бүрэн ажээ.  Өвгөн  ирэв: “Халаг хуухай, Ронса  яалаа чи?” гэж өвгөн  гаслав.  Амаржил хэлэв: “Авай Жур яалаа  чи? Гэр хийсэн хүн, хойно суув  гэлээ.  Гишүү  огтолсон  хүн,  урьд  явав гэлээ. Чамайг  Ронса  алъя  гэж байна.  Одоо  Ронсаг  хов үг  хэлж ирвэл Ронсын  үгээр өвгөн  жанчъя гэж  очвол  хуу (цөм) тоолж өг” гэж Амаржил  хэлэв. “Чиний  мууг  аль  бүр  үзэх вэ би? ” гэв.
Жур Ронсыг   донгодов: “Чиний урьд, ганцаараа  олон мал  ч  өсгөлөө  би.  Ганцаараа  ч  болов  дуугүй хариулуж  явлаа би.  Өдөр  бүр алж  идвэл  би энэ малыг  яаж өсгөх билээ? Чи над   өших  чинь  юу билээ?  Худал хэлэн хэлэн хэрэлдүүлэх  чинь  юу вэ? ” гэж донгодов. Ронса дуун  эс гарав.  Цас Чихэр  инээв.  Өвгөн: “Эвий эвий,  их үнэн  биш юув? Чамайг үүний  хойно  хэлбэл  гөвших буй” гэв.
***   ***   ***
 Маргааш  өглөөгүүр өвгөн  дотроо санав. “та  гурав  миний шийдээр явж  чадахгүй байна. Малд одоо  би очилцоно” гэж Цасыг аван  малаа тууж  явав.  Тэр өдөр  дуугүй  хариулж  үдэш  өвгөн, Цас хоёр малаа тууж  ирэв. Түүний маргааш  өвгөн Ронсыг авч  явав. Хоёул  малаа хариулж  явсаар  гурван  хонийг  чононд  бариулж  идүүлэв.  Үдэш  ирэв. “Би  мал хариулж  билээ. Энэ муу Ронса  хонийг  хариулж явсаар  гурван хонь  чононд  бариулж  идүүлэв” гэж хэлэв.  Жур хэлэв: “Намайг  бол жанчих  байсан . Мундаж (аз болж) намайг  эс аваачсан  зөв болж ” гээд суув.
Өвгөн маргааш  өглөөгүүр  Журыг  аван малаа  тууж гарав.  Жур  холын  уулыг  ойр  болгож  ойрын уулыг хол  болгож  явав.  Хонины захад очъё  гэтэл  чоно гүйж явна. “Ахай  минь энэ  чоно  гүйж явахыг  мэдэв үү? ” гэв.  Өвгөн  хэлэв: “Юу мэдэх вэ? Хонь гэтэж  явнам за” гэв. “за  ахай  чи  энэ  чоныг харваж оно.  Оновол  чи нэг ирэг  авч  алж  махыг  над бүү  єгєлц. Чи  бултыг  ид . Чамайг  алдвал  би харвая . Би оновол  би нэг  ирэг алж  махыг би  идсүү.  Чамд бүү өгөлцье би” гэв.  Өвгөн “За” гэв.  Өвгөн  чоныг харвав . Эс хүргэв. “Ахай минь  одоо хишиг  над   биш үү? ” гэв. Өвгөн “үнэн буй” гэв. Жур харвав. Сум нь онов. “Ахай  чи  өвгөн хүн,  дулаан  бүслүүр (бэлхэмж) хий “ гэж  (чонын  арьсыг) өгөв.
Жур одоо өвгөнийг   хувилгааны  сүрээр дарав.  Есөн хонь  алав.  Олон  тугал  хурааж  хонийг  бариж  явахад  өвгөн: “Халай Жур” гэж дуугарах гэв.  Дуун гарч  үл  чаднам. “Ээ! яалаа” гэж   босох  гэв. Өндийгөөд  босож  үл  чаднам. Өвгөн дуун  үгүй харж  суунам одоо. Хонины махыг  Жур гаргав. Мөн  бас олон  сахиусаа  хурааж  өвгөнд  олон хүн болж, ширээ өргөж  аваачиж  тавьж өгөв. Өвгөн Гэсэрийн  сүрд дарагдаж  идэж  үл  чадна.  Хоёул  одоо  босов.  Өвгөн  босож  гэрээ тэмцэж  гүйв. Жур  малд очив.  Өвгөн  гэртээ  очиж эмдээ хэлж  гашуудав. “Авай яая, ийе. Би үзлээ. Ронсыг хэлдэг үг  эгээ  үнэн  байна. Есєн  ирэг алав. Махыг Жур ганцаар  тас  идэж орхив.  Амаржил! Чиний  чөтгөр  гэж  хэлэгч  чинь үнэн  байна.  Муус  буюу, мангас  буюу  энэ? Энэ малыг  барсан  хойно  мань биеийг  барьж  идэх  байна  энэ”. Өвгөн  чингэж  гашуудаж  суунам.  Жур  олон  малаа  тууж  элдэж  ирэв.  Өвгөн  ташуураа  барин гарч байв: “авай жур, ьашуураар  цохилтол нь  ноцов. “Өвгөөн! Яав, юу вэ? ” гэв, “Өнөө  чи яасан олон хонь хага татав чи?”гэв. “Явя. Чи  бид хоёулаа  энд  учраа  ололцохгүй. Цасад заалдъя” гэхэд “За ” гэж Жур  бид хоёул  хонинд  очим гэхүүл  хонины  захад чоно гүйж явна. Энэ муу хүү над хэлэв. “Ахай , энэ чинь  чоно гүйж  явахыг  мэдэв үү чи? ” гэв.  Чингэхэд “Хонь  идье гэж  явнам за” гэв би. “Ахай бид хоёул мэлзээ хийе гэв.  Чингэхэд  “Гайгүй, юу билээ ?” гэв би. “Энэ чоныг харваж  оно. Оновол хонь алж махыг над  бүү ам  хүргэ Чи ганцаар алж махыг ид ” гэв. Чингэхэд “За ”гэв. ”Чамайг алдвал  би харвая. Хэрвээ  би оновол мөн урьд  ёсоор идье би ” гэв. “За” гэж хоёул  харвав. Өвгөн хүн  би эс  хүргэв Жур харваж  алав.”Жур, өвгөн хоёул мөн  урьд хонь  идсэныг  тоолж  хэлэв Цас хэлэв: “Өчигдөр Ронса та хоёул малд очоод гурван  хонь чононд  бариулж  идүүлэв  гэнэ билээ. Мэлзэж  харваад  урьд  идсэнээ юу гэж заалднам Ахай чинийх буруу. Өвгөн хүн дуугүй яв” гэв. “Энэ хүүхдийн минь зан ааш нь өөр  байна” гээд  явав.
***   ***   ***
Маргааш бас  Журыг  аван  малд очив. Адуу  үхрийн  захад шаазгай  модны дээр сууж  байв. Үнээ үхрийн  дэргэдүүр  гүйж  явна. Жур хэлэв: “Ахай чи мэдэв үү? Үнэг   шаазгай хоёр юуны төлөө  ингэж  малын дэгэд  явна?” гэв. Өвгөн: “Эс мэдэв? ” гэв. “Шаазгай морины даарь цохъё гэж явна  биш үү. Түүнээс  улам  морины нугасанд  орж үхэх  биш үү. Энэ хоёулыг чи бид  хоёр  харваж алья. Бидний  хэн  албал нэг үхэр, нэг  морь  алж  идье.  Нэг нэгэндээ  ам бүү  хүргэе” гэхэд  өвгөн “За" гэв.  Шаазгайг  харвав. Өвгөн эс  хүргэв. “Ахай минь  үнэг мөн  энэ  байна. Харав” гэв. Өвгөн  ойрхон  байна  гэж баярлан  нумаа  дэлэв.  Жур  хувилгаанаар  нумыг эс далгав. “Ээ! Яалаа би?” гэж  өвгөн  нумаа  ярвайж  татна. Үл  даанам, “ахай, үтэр” гэв.  Өвгөн цочиж харвав.  Эс хүрэв.  Жур  шаазгай үнэг  хоёрыг  харваад   алав.  Үнэгийг өвгөнд  өгөв.  Жур   шаазгай  үнэг  хоёрыг  харваад  алав. Үнэгийг  өвгөнд  өгөв.  Жур  адуунаас  нэг  тарган  гүү сонгож  алав. Үхэрэс нэг  тарган  үхэрийг  сонгож алав.  өвгєн бас “Халаг ” гэж хэлье гэвч  хэлж  үл  чаднам. Жур  махаа  болгов. Өвгөнд  бас ширээн дээр  аваачиж  өгөв.  Өвгөн  идэж үл  чаднам.   Жур хувилгаанаар  бултыг  идэв.  Жур одоо дуулж  сууна : “Морины  дарт цохьё гээд шаазгай, үхрийг  хордуулья  гээд  үнэг,  тэр  хоёрыг  харваж  алъя  гээд  өвгөн- Энэ  гурвуулаам  өөр нэн  ичгүүрт юм  буй  боловуу? ” гэж  дуулав. Өвгөн босож  гэрээ тэмцэж  гүйв.  Эмдээ  хэлэв: “Одоо би түүнтэй  ханилахгүй. Малыг  минь  булт идээд  хойно  намайг идэх байна.  Энэ  аалиар  чөтгөр  ч  биш  мангас  л буй за энэ” гэв.

No comments:

Post a Comment