Monday, March 21, 2011

Гэсэр , хэрээ, чєтгєр, оготно гурвыг алав.


Тэр  цагт  чөтгөрийн хар хэрээ  нэг настай  хүүхдийн  нүдийг  цохиж  болгож  алдаг  байжээ . Гэсэрийг  төрөв гэж  сонсоод  нүдийг нь  цохьё гэж айсуй  ажээ . Гэсэр түүнийг  хувилгаанаар  мэдэв.  Нэг  нүдээ  хялааж , нэг нүдээ аньж , хялаасан  нүдэн дээрээ  есөн  салаат төмөр урхийн  шижимнээс  татаад  чөтгөрийн  хар  хэрээг бариад  алж  орхив.
Тэр цагт  ямаан  шидэт , нохой  хоншоорт  чөтгөр, Гүнгү эцэг Эргэслон (Гэлон) лам болон хувилч ирж, хоёр настай хүүхдийн толгой  дэр авшиг тавигч болоод  хэлийн үзүүрийг  тас хазаж хэлгүй  болгох байсан ажээ . Түүнийг Гэсэр мэдэв.  Тэр  чөтгөр айсуйг  гэсэр мэдээд  дөчин  таван  дун  цагаан  шүдээ  зууж  хэвтэв.  Хүрч ирээд  лам болж  толгой дэр авшиг тавив . Хуруугаар  шүдийг нь  ухаж, соёогоороо бас шүдийг  нь соёодож  эс  хүч хүрэв. “Энэ  хүүхэд  тань  язгуур  эх хэлтэй  билүү,  угаас  ингэж  зуурч тєрж  билүү” гэж  асуув. “Уйлнам билээ  бид эс мэдэв” гэв. Чөтгөр  одоо  хэлээ  дүрж  хөхүүл нэм. Хөхөгч  болоод хэлийг   багалзуураар  нь тас  хазаж  алж  орхив.
Гурван насандаа  чивлийн  оготно  шар  үхрийн чинээ  болж  газрын  хөрсий урвуулж , Монгол  улст муу  үйлдэж байсан ажээ . Гэсэр түүнийг мэдээд  үхэр хариулагч  өвгөн  хүн болон  сүх  барин гүйв. Шар  үхрийн чинээ  оготно  газрын  хөрсийг  урвуулж  явтал өвгөн  сүхээрээ үхрийн эвэр хоорондуур  цохиод  алж  орхив.  Дав дээр  гурван догшныг  алав.

No comments:

Post a Comment