Tuesday, March 15, 2011

Амаржил жирэмсэн болов

Хєєж  илгээсэн  хойно  Сэнлон  євгєн  хоёр гурван  малынхаа  дэргэд  огтоно  урхидаж  явав.  Нэгэн  єдєр  арваадыг  алж, нэгэн єдєр дотор  наймыг алж  явав. Амаржил  түлээ түүж  явав.  Амаржил  түлээнд  очиж  явтал  ємнє  нь нэгэн  шувуун хэнхдэгтэй , хүн ууцтай  тийм харцага  суу  босож  явна. Амаржил дуудаж  асуув: “Хэнхдэг  чинь яасан шувуутай адил  буй? Ууц  бєгс  чинь  яасан хүний  тєрєлтэй  адил буй? Энэ  юуны  бэлэг  буй?” гэж  асуув. Харцага хэлэв: “Шувуун  хэнхдэгтэй  болсон минь  үүдсэн  биеэ  эвдэн  ирсний  шинж  билээ . Дээр тэнгэр  нараас  одоо  ертєнцєд  хувилж тєрєх  сайн эхнэр  эрж  явнам би. Тєрєвч  би  ийм  сайн эхнэрт  тєрнєм.  Үгүй ч болов  байнам  зээ би” гэж  хэлэд  нисэж одов.
Амаржил  шинийн  наймны  шєнє  түлээ  түүж  харьж  иртэл  зуур  нэгэн  их хүн  учралдаж  үхэт хийж  унав. Амаржил хэвтэж  биеэ  тэнхрэхээр  харьж  ирэв.  Хярмаг  цас  орсонд  Амаржил  мєн түлээ  түүж  мєрєєр  мєшгиж  үүрийн хярааны  үед  шєнийн  унасан  газрт  очиж  үзвэл тэнд нэгэн алд дэлэм мєртэй  хүн  олсоны  мєрийг үзэв. “энэ  яасан  их  мєртэй  хүн очив? гэж  мєрєєр нь  мєшгив. Тэр  мєр нь их хадны  хєндийд оров.  Хадны  хєндийгєєр  Амаржил  шагайж  үзэв.  Үзвэл  алтан ширээн дээр  бар цоохор  тугтай , бар цоохор  малгайтай, бар цоохор дээлтэй, бар цоохор  гуталтай  хүн алтан  ширээний  мєг  түшлэгийг түшин  сууж: “Энэ  шєнє алжаахын  муугаар алжаав би” гэж (сахлынхаа  хярууг  арчиж) суув.  Амаржил  үзээд айж дутаан  харьж  ирэв.

No comments:

Post a Comment