Monday, March 7, 2011

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийн мэнд дэвшүүлэе


Төрөлх сайхан орондоо
Төө зайгүй хайртай
Түмний манлай намдаа
Төрсөн үрийн сэтгэлтэй
Хангайн цэцгээс сайхан
Хангал согооноос жавхаатай
Эмэгтэйчүүдийн алдрыг
Эгшигт дуундаа магтая.
Уралдан хийх хөдөлмөрт
Үүлэн борын хурдтай
Урлан бүтээх ажилд
Уран гарын эрдэмтэй
Хангайн цэцгээс сайхан
Хангал согооноос жавхаатай
Эмэгтэйчүүдийн алдрыг
Эгшигт дуундаа магтая.
Хүн ардын дотроос
Хүний эхийн алдартай
Хүнийг хайрлах сэтгэл нь
Хүжийн галын илчтэй
Хангайн цэцгээс сайхан
Хангал согооноос жавхаатай
Эмэгтэйчүүдийн алдрыг
Эгшигт дуундаа магтая.
Цэнхэр номин огторгуй
Одод үгүй бол үзэмжгүй
Энхэр ард түмэн минь
Эхчүүдгүй бол өнөргүй
Хангайн цэцгээс сайхан
Хангал согооноос жавхаатай
Эмэгтэйчүүдийн алдрыг
Эгшигт дуундаа магтая.

1960 он. Б. Явуухулан түүвэр зохиол

No comments:

Post a Comment