Tuesday, March 15, 2011

Цотон, Сэнлонг эхнэртэй нь хєєв .

Тэр цагт Дос, Донсар , Лин гурван  отог  улс байжээ.  Досын  ноён Сэнлон байв. Донсарын  ноён Царгин байв. Лингийн ноён Цотон  байв. (Тэдгээр амьтныг зовоож  явагч тэр гурвуул ажээ) Цотон ноён агт сайтай  ажээ . Нэг  уруу  орхисон  чулууг  гүйцэх  буурал  морь ажээ . Нэг нь  голоор гүйх үнэгийг гүйцэх үнэгэн  ухаа  морь  ажээ . Нэг нь хєндлєн гүйх зээр  гүйцэх  зээрэн  ухаа  морь ажээ .Тэр  гурван  отог  улс Го баянд  цэрэг мордож  айсуй  гэж  цотон  яарч  нэгэн сайн  мориор  урьд    хүрч  хэл  оруулав: “танд Дос, Донсар , Лин гурван  отог улс  цэрэг  мордож  айсуй” гэв. Го баян  дүрвэж  нүүв. (Го баян  єгүүлрүүн: “Сайн үг  хэлсэн  авай минь . Чи  юу дуртайгаа ав” гэв. Цотон  ноён єгүүлрүүн : “Тэр  үзэсгэлэнт хүүхнээ єг” гэв. Амаржил єгүүлрүүн: “Эцэг минь. Эцэг минь  би Цотон ноёны  үг нь гурил мэт болоод  зүрх нь  гүр хар чулуу мэт гэнэ  билээ: Би  очихгүй. ” гээд дутааж  гарав.  Цотон ноён єгүүлрүүн: “Эцэг чинь нэгэнтээ үгээ хэлж барсны  хойно  чи  дутааж хаашаа  гарах” гээд хєєв.) Го баяны  охин  Амаржил  мєсєн дээр халтирч  унав.Охиныг барив. Охины  сүүжний мах  тасарч  доглон болов.  Цотон ноён “Би  ийм доглон эм  авбал миний нэрд муу болно үүнийг єєр хүнд єгье гэж ахдаа Сэнлон  ноёнд  єгье, хойно  авахад  сайн” гэж  арга  сэтгэж єгєв.
Сэлонд єгсний хойно охины  хєлийн мах эдгэв.  Урьдах  мэт єнгє  чимэг  гуа  сайхан болов.  Цотон  ноён үзэн ядаж “Ийм  сайхан гуа  үзэсгэлэнт  эм  бидэнд  олох  бэрх  билээ. Үүнээс  сайн хєвгүүн  тєрнє гэж  тєлєгч  нар хэлсэн.  Гэтэл  сайхан хєвгүүн  эс тєрєв.  Энэ  цаг самун болсон  нь энэ  эр эм  хоёроос  болов.  Сэнлон,  Амаржил  хоёрыг  хєєж  орхиё . Урьдах  эм, гэр , малыг  хагацуулж  авъя” гэв. (Тэр  цагт  тэдгээр  амьтан  Цотон  ноёны  үгээс  үл давах  билээ) Сэнлон ноёнд  цоохор  тэмээ  цоохор  ботготой,  цоохор  хонь  цоохор  хургатай , цоохор  ямаа цоохор  ишигтэй, цоохор  нохой  цоохор  зулзагатай , хэлтгий хар цачир  єгч гурван  голын  бэлчирт  цєлж  илгээв.
 

No comments:

Post a Comment