Thursday, March 3, 2011

Гэсэрийн тєрєхийг угтаж мэдэв.

Түүний хойно  ертєнцийн  цаг  самуун  болсонд хар  тэргүүт  хүнээс  эхлэн  нисэх  шувуу ,  гүйх гєрєєс  бүгдээрээ  хүслэн  нэрт  овоон  дээр  чуулган хийв. Гурван  зуун єєр   єєр хэлтэн амьтан , Аръяа Аланкари охин  цагаан  тэнгэр  хэлмэрч  хийв.  Мо гүүш, Данбо нэрт Уулсын хаан Овоо Гүнжид  энэ  гурвуул тєлєг орхив.
Аръяа  Аланкари  охин  цагаан  тэнгэр хэлэв: “ай , гурван  тєлєгч  нар энэ  ертєнцийн  цаг самуун  болсныг  даран  чадах хаан  тєрєх үү? Үгүй юу ? Тєлгєє орхиж үз” гэв.  Мо гүүш  тєлєгөө  орхив . Тєлєг  орхисны  хойно хэлэв . “Овоо Дүнжон  гарво нэртэй,  молор  эрдэнэ  биет, дун  цагаан  шүдэт , гарди шувуу тэргүүт, алтан  шар  хонгорцог  үстэй, үсний үзүүрт нь  уд модонд  цэцэг  дэлгэрсэн мэт тэр тєрєх буй.  Тэр  тєрвєл  дээр тэнгэр нарыг  эзлэгч  тэр болох  буй” гэв. “За , нэг дахиж тєлєг  орхи” гэв. Данбо нэрт тєлєгч  тєлєг  орхив.  Орхиод хэлэв: “Аръяа Авалоки Одкари нэртэй , дэлгэрсэн  цагаан гэрэлтэй , улаан  хонгор  царайтай , дээд  бие нь  хүний  бие мэт доод  бие нь  лусын хаад  могойн  бие мэт , тэр тєрєх буй . Тэр   тєрвєл  доод лусын хаадын  эзлэгч  тэр  болох буй” гэв. “За, уулсын хан Овоо Гүнжид  тєлєг орхи” гэв. Тєлєг  орхив. “Жамцо Дари Оддам нэрт   маш  цагаан  єнгєтэй , єнгє гэрэл нь  аран  зүгт  дэлгэрсэн  тэр тєрєх  буй .  тэр тєрвєл  арван  зїгийн  бурхан  тєгссєн , дунд  биед нь  дєрвєн их  тэнгэр  нар  тєгммєн,  доод  биенд нь найман  их Лусын хаад  тєгссєн  эр тєрєх  буй .  тэр тєрвєл  энэ  Замбутивийг  эзлэгч  арван зїгийн  эзэн  ачит  гэсэр  мэргэн хаан  тэр  болох  буй ” гэв.
Аръяа Аланкари  охин  цагаан тэнгэр  бас хэлэв: “Тэд бүгд нэг эх, нэг эцгээс  тєрєх үү? єєр  эцэг , єєр  эхээс тєрєх үү? Эцэг нь  хэн буй , эх нь  хэн буй? Бас тєлєг  орхиё” гэв. “Эцэг нь Уулсын хаан Овоо Гүнжид энэ болно .Эх нь Го  баяны  охин Амаржил  болно” гэв. “нэг нэгэндээ  туслахын  тулд  нэгэн эцэг , нэгэн эхээс  тєрєх буй” “Эцэг нь энэ,  эх нь энэ  буй ажээ . Хаанаас  ирэх вэ ? ” тєлєгч  нар хэлэв : “Ертєнцийн  цаг самуун  болсныг  мэдэж дээр  бурханаас  зарлигтай , Хурмаст тэнгэрийн хєвгүүн  юм уу? Ертєнцєд  ингэж  тєрєх  юм уу ?  Бид  эс  мэдэв” гэв.
Аръяа  Аланкари  охин  цагаан тэнгэр,  тэнгэрт гарав.  Мо гүүш Данбо нэрт ,  уулын хаан Одоо  Гүнжид Хүслэн нэрт  овоон  дээрээс  буув.  Гурван  зуун єєр єєр хэлтэн  амьтан  тархав.  Тэр  бүгд “Тєлєгч нарын үг  үнэн  болов уу?” гэж  ярилцаж “Үнэн” гэж  тарав.

No comments:

Post a Comment