Thursday, April 21, 2011

ХЯТАДЫН ГОНМА ХААНЫ ТӨРИЙГ ЗАССАН ГУТГААР БҮЛЭГ.


Хятадын Гонма хааны хатан бурхан болов. Хатнаа бурхан болсонд хаан зарлиг болов. Үүнд минь боссон хүн босоогоор уйл. Суусан хүн суусаар уйл Идёсэн хүн идсээр уйл Идээ эс идсэн хүн байсаар уйл. Энэ засгийг хэн хүн эвдээд буруу явбал тэр хүний тэргүүнийг мянган хэсэг болгох буй гэж хаан ийм зарлиг болгов. Хамаг улс гашуут болж хааны сайд яамны гадна цуглаж үг хэлэлцэв. Хатан бурхан болсон билээ. Ясыг барих оршуулах билээ. Лам нарыг хурааж дөчин есөн хоног ном уншуулсан билээ. Хаан хатан гэргий хэлэлцэж авбал болно. Хамаг улсаа жаргуулбал зохино. Энэ хатан гагцаар үхсэн биш. Хамаг улс цөм үхэх байнам гэв. Ийм зарлиг юу вэ энэ? Одоо энэ хааны сэргээн чадагч хэн болов? гэж эрэлцэв.

Эрэлцэж олон ядаж суутал тэр хааны долоон хожгор дархан ажээ. Долуулаа бүр ах дүү болно. их ах нь Саваагүй сахруу хожгор ажээ. Түүнийг ятган явагч эм нь буюу. Тэр хожгор дархан үйл барьж ажлаа хийж суутал эмдээ үг хэлэв. Энэ хааны түшмэд хааныг хэн сэргээж чадах болов гэнэм. Арван зүгийн эзэн ачит Гэсэр мэргэн хаан сэргээж эс чадвал түүнээс өөр хэн сэргээж чадах буй? Энэ муусайн мэдэхгүй байна гэв. Эм нь хэлэв Эвий Яасан саваагүй тэнэг муу нүгэлт хожгор билээ чи. Хааны зайсангуудыг эс санасныг чи сануулах буюу? Өмнөх ажлаа дуугүй хий гэв. Саваагүй хожгор эр юугаа үл илгээхийг мэдээд Ус авчир, өлсөж үхэх гэж байна. Идээ чанаж идэе гэв. Эмээ явахад авч явах савны ёроолыг шивж шивж орхив. Эм нь эрийнхээ үгийг үнэн гэж санаад суулганы ёроолыг цоолсныг эс мэдээд оосроос нь нь барьж аваг ёроол цоорсны тул ус эс тогтож байв. Тэр эмийг удахын зуур дархан хожгор эмээ усанд явуулаад хурсан сайдын дэргэд хүрч очоод Ай түшмэд Хааныг сэргээн чадагч хэн болов Олов уу гэв, Бид эс олов гэв Энэ хааныг хэн сэргээж чадах билээ Арван зүгийн эзэн ачит мэргэн гэсэр хаан сэргээж чадах буй за. Түшмэд Энэ хэцүү буй за гэв. Чи л залж эс чадвал хэн залж чадах буй гэв. Явбал би явъя. Надад морь хөтөч, хүнс өг гэв. Тэдгээр ноёд, сайд ихэд баярлаж морь, хөтөч, хүнс цуглуулж өгөв. Хожгор дархан явав. Гэсэр хаанд хүрч буув. Гаднаа буухад нь Гэсэр хаан хувилгаанаар саваагүй мэдээд орохын урьд сүрээр дарав. Тэр дархан орсон хойноо суухаа үл мэднэм. Мөргөхөө үл мэднэм. Дэмий алмайрч харж сууна. Гэсэр хаан хэлэв Муу хожгор чи хэнийх вэ Яасан муу тэнэг хожгор суухгүй яав Гарах ч үгүй яав Дэмий л байдаг чинь юу вэ гэв. Гэсэр богд наян нэгэн өөр хэлээр асуувал тэр дархан төөрсөн хурга мэт мэлмэрэн дуу эс гарав. Гэсэр хаан сүрээрээ дарахаа байв. Хожгор дархан сэхээ орж мэргэн үг айлтгав Хятадын Гонма хааны хатан бурхан болж билээ. хаан зарлиг болж Боссон хүн босоогоороо уйл Явсан хүн яваагаар уйл Эс явсан хүн суугаагаар уйл Идсэн хүн идсэнээрээ уйл Эс идсэн хүн байсаар уйл гэж ийм зарлиг болж билээ. Хаан ёсгүй зарлиг засаг тархааж гүр их улс бид маш их зовов. Чингэхэд хааны заларч сэргээх ажаамуу гэж илгээв гэв. Тэр хожгор дуу эс гарав. Гэсэр хэлэв За очвол ч очъё би. Танай хааны санд аливаа зүйл эрдэнэ бүрэн гэгч үнэн үү гэв. Хожгор өгүүлрүүн Би яаж мэдэх вэ манай ноён сайд, хааны санд дутуу юмгүй гэж хэлэлцдэг гэв. Гэсэр зарлиг болруун Тийм болбол Дун цагаан уул бий. Дун цагаан уулын өвөрт дун цагаан хурга өөрөө майлж бах бий. Түүнийг авчир. Алтан ууланд алтан тээрэм өөрөө эргэж байх бий. Түүнийг авчир. Төмөр уул бий. Төмөр ууланд хөх хирс төмөр үхэр өөрөө тоглож байх бий. Түүний авчир. Зэс уул бий. Зэс ууланд зэс ноход өөрөө хуцаж байх бий. Түүнийг авчир, Алтан уул бий. Алтан ууланд соно өөрөө түрхэрч байх бий. Түүнийг авчир. Наран барих алтан цалам бий. Түүнийг авчир. Шоргоолжны хааны үлийд хурааан бий. Түүнийг авчир. Саран барих мөнгөн цалам бий. Түүнийг авчир. Бөөсний шөрмөс нэг атга бий. Түүнийг авчир. Эр харавтар шувууны хамрын цус нэгэн халз бий. Түүнийг авчир. Эм харавтар шувууны нүдний нулимс нэг халз бий. Түүнийг авчир. Зулзгана харавтар шувууны нүдний нулимс нэг халз бий. Түүнийг авчир. За эд бүгдийг авчрахгүй бол долоон дархны толгойг авчир. Энэ олон эрдэнийг авчрахгүй бол би очихгүй гэж зарлиг болов. За гээд хожгор явав. Гэсэр хааны зарлигийг тоолон ноёд сайд нартаа айлтгав. Ээ ийм  олон эрдэнийг хаанаас олох вэ Нэгийг ч олоход бэрх байна. Харин долоон хожгор дархны тэргүүнийг өгье гэв. Долуулыг цохилж өлөв. Долоон толгойг хоёр хүнээр илээгэв. Гэсэр хаанд аваачиж өгөв. Зөв хэрэгтэй хүний толгой над авчирч байна, сайн гээд нэгэн тогоонд хүний толгойг бидэнд өгөх гэж чанаж байна уу гэж санав. Хонины махыг гаргаж хоёр элчид өгөв. Долоон хүний толгойг шалзалж хоосон ясыг нь авав. Долоон гавал аяга зож хийв. Тэгж суутал хоёр элчийг харь гэв. Би хойноос чинь очъё гэв. Хоёр элч харив. Долоон гавлаар аяга хийгээд архиар арз нэрэв. Арзаар хорз нэрэв. Хорзоор шарз нэрэв. Шарзаар борз нэрэв. Борзоор дагва, дигва, марва, мирва ийм нэрт долоон халз хийж аарцанд шүүж авав. Долоон тахил барив. Бариад Навса Хүрза эмэг эхдээ салхины хүрдээр илгээв. Навса хүрзэ эмэг эх нь авч зооглоод хөлчүүхэн суув. Нусгай минь ирэв үү гэж өнгийж үзэе. Эжий чамдаа золгоё Алтан дэлхийд бууж ирсэн хойно эжийдээ золгосонгүй билээ Над шат буулгаж өг гэв. Авай минь золгоогүй нь үнэн билээ гэж дээсэн шат буулгаж өгөв. Эжий минь ганц ач намайгаа унаж үхтүгэй гэж дээсэн шат буулгаж өгөв үү чи Над төмөр шат буулгаж өг гэв. Төмөр шат буулгаж өгөв. Төмөр шатаар Гэсэр хаан гарч очиж эмэг эхдээ золгов. Эжий минь миний муу бэр чинь, миний муу эм Рогма гуа хэлнэм билээ Дун цагаан уул бий. Түүний өвөрт дун цагаан хурга өөрөө майлж байх юм гэнэ. Алтан тээрэм, төмөр хирс үхэр, алтан саваа, зэс хошуут нохой, алтан соно, бөөсний шөрмөс нэг атга, шоргоолжны хамрын цус нэг халз, наран барих алтан цалам, эр харавтар шувууны хамрын цус, эм ахравтар шувууны хөхний сүү нэг халз зулзаган харавтар шувууны нүдний нулимс нэг халз, далайн дотрх шүүст молор эрдэнэ эд бүгд миний Жало хаан эцэгт минь цөм бий гэнэ. Тэр нь үнэн буюу гэж асуув. Авай минь тийм олон эрдэнэ тэр мууд юун олдох буй Булт над буй за тэр бүгд гэв. Эжий хаана буй тэр бүгд чинь өг үзье гэв. Авай минь би чамд юу гэж хайрлах вэ Тэр оньст хайрцагт буй, ав гэв. Эхээсээ түлхүүрийг аваад оньстойг түлхээд түлхээд эмгэнийг буруу хандах зуур олон эрдэнийг аваад цөмийг өвөртөлөв. Эжий минь чамд золгов би. Одоо харъя гэж төмөр шатаар буув. Буутал эмгэн дууд. Авай Жур минь Юу гэж яарч харина чи нэгэнтээ ирснийг цай шөл зоогловол яана вэ чи гэв. Эжий чамд золголоо. Эжий минь цай шөлөөр яахна вэ гээд төмөр шатаар бууж харив. Тэр цагт хүнийг үдэхдээ хойноос нь үнс хаях ёстой байсан аж. авай минь мэнд яв гээд хойноос нь үнс хаяв. Тэр хаясан үнс нь огторгуйд бутарч цагаан үүл болжээ. Гэсэр хаан доор дэлхий дээр бууж хормойгоо дэлгэж олон эрдэнэсийг дэлгэж үзэв. Бус эрдэнэ бус буй. Дөрвөн эрдэнэ үгүй байз. Эр харавтар шувууны хамрын цус, эм харавтар шувууны хөхний сүү зулзаган харавтар шувууны нүдний нулимс, далайн доторхи шүүст молор эрдэнэ энэ дөрвөн эрдэнийг авч эс чадсан байна би. Одоо хаанаас авъя би гэж арван зүгийн эзэн Гэсэр хаан огторгуйд явагч эр харавтар шувуунд зүүд өгөв. Эр харавтар шувуу үүрийн хяраанаар сэрээд эмдээ үг хэлэв. Энэ биз төрмөн ийм зүүд эс зүүдлэв би. Энэ шөнийн зүүд минь Найранзана мөрний эхэнд найман он байдарсан хусарсан алагч үнээ үхсэн хэвтэнэ. Би очиж түүний махыг идэв. Гэж зүүдлэв би. Юун ч сайн билээ зүүд минь гэв. Эм нь хэлэв. Огторгуйгаар явагч амьтан алтаг дэлхий дээрх улайд буух ёгүй гэлээ. Алтан дэлхийд явах амьтан хөх огторгуйд гарах ёсгүй гэлээ. Одоо цагт арван зүгийн эзэн Гэсэр хаан төрөхдөө хүний мах арьсаар хучиж төрөв гэлээ. Арван зүгт хувилдаг гэлээ. Түүний идэх мах ч буй за. Зооглох рашааны далай ч буй за. Хувилгаан хүн арга хийх мэдээгүй биш үү Байг гэв. Бүү од гэв. Би огторгуйгаар эргэж үзээд хүнгүй болбол бууж идье. Хүн буй болбол эргээд ирэн, би. Зүүд минь үнэн буюу, худал буюу Очиж үзье гээд явлаа. Эм нь хорьж ядан хоцров. Арван зүгийн эзэн Гэсэн хаан Найранзана мөрний эхэнд найман он байдарсаан алагч үнээг алж махыг дэлгэж тавив. Есөн салаат төмөр урхиа цээжинд нь тосуулж тавив. Дэргэд нь нүх ухаж урхиныхаа жишмээс нь барьж нууж хэвтэв. Эр харавтар шувуу огторгуйгаар ирж эргэж үзэж явна. Хүнгүй байна гээд бууж махыг идэв. Бөгсний махыг идээд, хэнхдэгт нь орж идэх гэтэл есөн салаа төмөр урхиныхаа жишмээс нь татаад шувуу барив. Бариад дэвхцүүлж, харайлгаж байж хамрыг нь цохиж цус нэгэн халз авч байв. Чингэж байтал эм нь огторгуйгаар уйлж явж эрдээ үг хэлэв Чамд би эс хэлэв үү Одоо энэ бишүү. Одоо үхэх чинь энэ буй за гэж эм нь уйлж явахад Гэсэр хаан хувилгаанаар мэдээд зарлиг болгов. Ай эм харавтар шувуу эрйг чинь алахаа больё. Эм харавтар шувуу чи над хөхнийхөө сүүг нэг халз өг. Зулзгана харавтар увуны нүдний нулимсыг нэг халз өг. Их далай дотор бул чулууны чинээ шүүст молор эрдэнэ буй. Түүнийг өг. Энэ гурвыг авчир. Үгүй бол эрийг чинь ална би гэж харайлгаж дэвхцүүлж байна. Эм харавтар шувуу өгүүлрүүн Өрвөн зүгийн эзэн айх мэд Гэсэр хаан Эрж үзье. Бүү ал гээд явав. Зулзагандаа хөхүүлэхгүй байж нэг халз сүү авав. Их далайгаас бул чулууны чинээ шүүст молор эрдэнийг олж авав. Энэ гурвуулы авчирч арван зүгийн эзэн Гэсэр хаанд өгөөд эр юугээ авч одов. Төдий Гэсэр мэргэн хаан олно эрдэнэсээ аваад хятадын Гонма хаанд очив. Төдий хүрээд Гонма хааны гэрт ортол Гонма хаан, үхсэн хатнаа өвөрлөж сууна ажээ. Гэсэр хаан зарлиг болруун Ай хаан энэ чинь буруу бишүү. Үхсэн хүн, амьд хүн хоёр хамт суух ёсгүй буй за. Хаантан өөр гэргий авч, хамаг улсаа жаргуулбал энэ ертөнцөд алдарших сайн нэр чинь тэр гэв. Гонма хаан Энэ тэнэг хүн хэн бэ Үүнийг би ганц жил орхих байтугай арван жил болтол үл орхих болно би гэв. тийм болбол хааныг яана гээд. Гэсэр хаан гараад хааныг нойрссоны хойно өвөр дэх хатныг хулгай хийж авав. Аваад өвөрт нь үхсэн нохой хийж тавив. Хаан өглөө босоод Эвий эвий Өчигдрийн хүний хэлсэн үг үнэн байна. Энэ минь хэвтсээр нохой болов. Үүнийг цааш авч орхи гэв. Аваачиж оршуулав. Нэгэн хаалагач хүн хэлэв Гэсэр гэгч орж ирээд хатныг аваачиж орхилоо. Би айж түүнд дуу эс гарлаа гэв.Эвий эвий Энэ Гэсэр хатныг минь авч орхив. Зүгээр орхих биш, миний өвөрт амьдын нүгэлт чивэл нохойг юу гэж орхином үүнийг алъя гэж могойт гууд Гэсэрийг аваачиж орхиулав. Гэсэр эм харавтар шувууны хөхний сүүнээс могой бүгдэд баахан баахан сацав. Могой бүгд хордож үхэв. Их могойгоор дэр хийж, бага могойгоор дэвсгэр хийж хонов. Арван зүгийн эзэн Гэсэр хаан эрт босоод дуулав Энэ Гонма хаан намайг могойт тамд орхиж могойгоор алуулах хаан байна гэж саналаа би. Могойгоо надаар алуулж ургах хаан байсан аж гэж дуулав. Могойн нүхийг сахигч хүн очиж хаандаа хэлэв. Гэсэр хааныг аваачиж зөгийн тамд орхив. Алтан соноо тавиад зөгийг тас бариулав. Зөгийг алаад Гэсэр дуулав Энэ Гонма хаан намайг зөгийг тамд орхиж алуулах хаан байна гэж саналаа би. Зөгийөө надаар алуулж жаргах хаан байсан аж гэв. Зөгийн нүхийг сахигч хүн очиж хаандаа Гэсэр хааны зарлигийг цөмийг тоолж хэлэв. Бас араатны тамд аваачиж орхив. Гэсэр хаан зэс хошуут нохойгоо тавиад араатныг там бариулав. Гэсэр хаан дуулав. Энэ хаан Гэсэрийг араатан тамд орхиж алах хаан гэж саналаа би. Гэтэл надаар араатан тамын амьтныг алуулж жаргах хаан болов гэж дуулав. Араатан там сахигч хүн очиж хаандаа хэлэв тэр хүн үхсэнгүй. Араатан тамынхныг тас алаад дуулж хэвтэнэ гэв. Бас харанхуй гуунд аваачиж орхи гэв. Гэсэр хаан наран барих алтан цалмаараа, саран барих мөнгөн цалмаараа нар сар хоёрыг уурагдаж бариад байв. Харанхуй гуу нь гийгэж хонов. Гэсэр босоод дуулав. Энэ хаан Гэсэрийг харанхуй гуундаа орхиж алах хаан байна гэж саналаа би. Гэсэрэээр харанхуй гуугаа гийгүүлж жаргах хаан байсан аж гэж дуулав. Гуу нүх сахигч хүн очиж хаандаа. Гэсэрийн зарлигийг булт тоолж эхлэв. Бас, их далайд аваачиж орхи гэв. Аваачиж орхив. Бул чулуун чинээ шүүст молор эрдэнээ тэвэрч оров. Оруулахад далай хоёр анги болон хатав. Гэсэр хаан молор эрдэнийн дэргэд тоглож явж дуулав. Энэ хаан Гэсэрийг их далайдаа орхиж алах хаан байна гэж саналаа би. Гэсэрээр далайгаа хатаалгаад, хамаг улсаа усгүй жаргуулах хаан байсан ажээ гэж дуулав. Далай сахигч хүн очиж хаандаа хэлэв Тэр хүн үхсэнгүй, далай хатав. Тийм дуу дуулж явна гэв. Бас Зэс илжгэнд унуулж дөрвөн зүгээс их хөөргөчнөөр хөөрөгдүүлж алъя гэв. Гэсэр хаан морины чинээ цавгүй хар нүүрсээр биедээ нухаж түрхв. Хөөрөгчин ирж дөрвөн зүгээс их гал хүрч ирэхэд биеэсээ хувилгаанаар ус урсгаад галыг унтрааж орхив. Галыг нь унтраагаад Гэсэр урьд ёсоор дуулав. Хөөрөгчин очиж хаандаа хэлэв. Тэр хүн үхсэнгүй, энэ үгээр дуулна гэв. Бас Ирт мэсээр цавчиж ал гэв. Гэсэр хааныг харвах, цавчих гэхэд хувилгаанаар алтан саваагаар зэвийг нь хугар хугар цохилж байв. Алан ядаж очиж хаандаа хэлэв Яасан нүгэлт хүн билээ Алах арга одоо манд үгүй болов. Бид алж үл чадмой. Хаан гэгээндээ айлд гэв. Олон жад хурааж жадны үзүүрт өлгөж ал гэв. Гэсэр хааныг аваачив. Аваачиж орход Гэсэр хаан алтан тээрмээ аваачиж хуурч зарлиг болов Одоо үүнд арга үгүй билээ. Одоо үхэх минь энэ байна гэж байв. Гонма хааны охин Гүнэ гуа хувилганаар мэдэв. Энэ муу л аль бүр ингэж зовж явна гэв. Гүнэ гуа мянган алд утас, хөхөө тоть шувууг өгөөд өгүүлрүүн Чи газар усандаа нөхөргүй юу гээд уяж, утаснаасаа барьж тоть шувуугаар Гэсэр хаан гэртээ элч илгээх болов. Хотын асар дээр гаран тоть шувуундаа их дуугаар зарлиг болв Тоть шувуу минь яв яв гэв. хятадын Гонма хаан арван зүгийн эзэн Гэсэр хааныг алав гэв. Надаас дээр гурван баатар минь ирэг. Надтай тэн адил гурван баатар минь ирэг. Надаас доор гурван баатар минь ирэг. Гучин баатууд минь хойно болтугай. Есєн баатар минь ирж, энэ хааны хот балгасыг эвдээд, энэ хааныг алахын муугаар ал гэв. Үзэж байтал үнс болго. Харж байтал хар нүүрс болго Хамаг улсыг аваач гэв. Ай тоть шувуу минь яв гэв. Тоть шувуу явав. Гэсэр хаан утасныхаа шижмээс барьж байв. Гонма хаан бүгдээр сонсож Эвий Яалаа Ганц Гэсэрийг алж эс чадав бид. Одоо есєн баатар нь ирвэл биднээс юм үл үлдэх байна. Ай Гэсэр хаан шувуугаа дууд юу өг гэснийг чинь өгье бид гэв. Шувуу минь хол явав гэж байв. Ямар зарлиг болном чи Чиний зарлигаар болъё бид гэж бүгдээр мөргөв. Гэсэр хаан зарлиг болов За охиноо Гүнэ гуагаас сэмхэн асуув Авай, чамайг Гэсэрт өгье. Чи очихгүй болбол биднийг алаад чамайг аваачна гэв. Авай ахай минь Арван зүгийн эзэн Гэсэр хааныг хэрэглэвэл бас ахай юугаа ална гэж байтал би юу гэж үл очих буй Хаан Зєв гэв. Гүнэ гуаг зарлиг болов Эцгийн чинь энх жаргуулав би. Энэ биений чинь дэргэд гурван жил болтол суув би. Одоо харьж гэр малаа эргэж ирье гэв. Гүнэ гуа Эвий Арван зүгийн эзэн Гэсэр хаан минь зарлиг юу болном Энд суу гэвэл суух буй за. Үгүй болбол би чамтай явах буй за үгүй болбол би чамтай явах буй за. Энд юу гэж ганцаар сууна би гэв. Зөв хоёул бэлэглэе бэлэг шинжье гэв. Төдгүй хотын гадна гарч хоноё гэв. Гэсэр билгийн хээр морио унав. Гүнэ гуа хөх халзан луусаа унав. Хоёул хотын гадна гарч хонохдоо бэлэглэн хэлэлцэв Чиний үг зөв болж хоёул энд сууж болбол миний илгийн хээр морь, чиний луус хоёр хотынхоо зүг хандаж хонотугай. Чиний үг буруу болбол миний үг зөв болбол миний билгийн хээр морь гэр зүг хандтугай гэв. За гээд хоёул хонов. Арван зүгийн эзэн Гэсэр хаан үүрийн хяраанаар гарч харан гэтэл луус морь хоёр хотын зүг хандаж байв. ай Билгийн хээр морь минь энэ чинь юу вэ Миний гэр зүг ханд гэж дуудав. Билгийн хээр морь нь гэр зүгээ хандав. Гүнэ гуаг сэрүүлэв. Үүр цайж байна. Бос гэв. За, чи бид хоёр бэлэглэж хонов. Хэнийн бидний үг зөв. Хэнийн бидний үг буруу болов Морь луус хоёрыг харж үз гэв. Гүнэ гуа харж үзэж Чиний үг зөв. Миний үг буруу байна Эргэхээ чи мэдэх байна. Эзэн Гэсэр хаан минь харивал харь гэв. Хоёул мордов. Гүнэ гуа гагцаар гэж хот хүртэл дээд арван зүгийн эзэн Гэсэр хаан заларч явав. Зуур нэг их өндөр ууланд би хүрэв Төдгүйгээс өдий хүртэл үйлдсэн үйл маань их билээ. Одоо даянд сууя гэж суув. Ялгуусан гурван өхий нь, Овоо Дүнжин Гарво нэртэй эгч нь бууж ирэв. Авай нусгай минь дээд бие чинь арван зүгийн бурхан төгссөн, дунд бие чинь дөрвөн их тэнгэр нар төгссөн, доод бие чинь дөрвөн их лусын хаад төгссөн,жачсаны  чинь хилэнц арилна билээ. Алсны чинь сүнс тонилно билээ. Энэ Замбуутивийн эзэн Гэсэр хаан чи биш үү. Одоо үүнээс нэн илүү ямар бурхны төрөл олъё гэж суунам чи гэв. Эгчийн минь, зарлиг зөв. Морь биеэ алжааснаас сууж билээ. Харъё гээд мордов. Гэсэр хаан явав. Үүрийн хяраанаар гэртээ хүртэл Рогма гуа булган хөнжилд шургаж нойрсож байсан ажээ. Рогма гуа минь өлөнд хэвтэх улаан бяруу мэт шурга хэвтэхээр өндөр уулын оргил ээр явах өлөн буга мэт үүрийн хяраанар босч ийн тийн харан яваасай чи гэв. Нанжун хятад босов. “Ай Сэцэн Нанжун минь босон гүш оч Хурдан ир Алтан хөвөөт аргалаар дотроло Мөнгөн хөвөөт аргалаар гадарла. Усан эх мэт буй. Ихээхэн хий. Давс зээ мэт буй. Багаахан хий. Цай эцэг мэт буй. Багаахан хий. Сүү нагац мэт буй. Ихээхэн хий. Тос ноён мэт буй. Багахан хий. Буцлахад сүүн далай долгилох мэт сана. Самрахад олон бурсан хувраг ном унших мэт сана. Уухад алтан цэгций шувуу нүхэнд ороход адил сана. Арван зүгийн эзэн арван хорын үндэсийг таслагч авай богд минь заларч ирж байна. Цай яарч чана гэв. Сэцэн Нанжин Рогма гуад үг айлтгав. Тэр зарлиг чинь юу вэ Чиний бие алтан авдранд адил боловч дотор нь шар өрмөс хийсэнтэй адил буй за. Миний бие морины түнхэрцэгтэй адил оловч дотор минь Ханхуй нэрт мангас хийсэнтэй адил буй за. Арван зүгийн эзэн Гэсэр хааныг ганц тогоо цайгаар баясгах уу чи Арсланы голын эхэнд буусан Арслан авагад нь хэл. Зааны голын эхэнд буусан заан авгад нь хэл. Амраг Цас Чихэр ахад нь хэл. Тэр бүгд нь их хурим авч ирж золготугай гэв.Энэ үг миний  буруу болов уу гэв мөргөв. нанжин минь, энэ үг чинь зөв буй. Тэд бүгдэд нь улаагаар явж зарла. Гэсэр хаандаа золготугай. Сэцэн Нанжун угаалгаар явж зарлав. Тэд бүгд нь баярлаж их хурим авч ирж Гэсэр хаандаа золгодов. Их улс тархав. Хятадын Гонма хааны төрийг зассан гутгаар бүлэг.

No comments:

Post a Comment