Monday, April 11, 2011

Жур Цотонг хазааргүй морь унуулан хөөв.


Тэр худалдаачдыг явуулаад Жур тэр гэрийнхээ гадуур өргөст модоор өндөр шөрөг босгов. Ганцхан үүд гаргав. Түүндээ гучин алд төмөр аргамж хийв. Хоёр гурван алд гадас хийв. Нэг гадсаа алтан дэлхийд шааж хаалгандаа төмөр аргамжаар урхи хийж морьтой хүн багтаж орох тийм чөлөөтэй шахав. Бялуунуудыг хурааж ирж дэргэд нь тавив. Худалдаачин Цотонгийн гэрийг дайрав. Цотон ноён угтаж ирж асуув. Мөн худалдаачин өөрийн үг болгон Журын үгсийг тоолж хэлэв. Цотон ноён “сайн” гэж хар морио унаж, саадгаа бүсэлж Энхрэхийн  Зоонд хүрэв. Жур хувилгаанаар мэдэж аргамжааныхаа дэргэд үхсэн мэт хэвтэнэ. Цотон ноён хүрч ирэв. Хар морь нь хаалганаас айж үргэнэ. Мориныхоо толгой түрүүг савж гуядна. Морь давхиж шурган ортол төмөр аргамжаанд торов. Жур босон гүйн ирж, нэг гурван алд гадсаа суга татаж авав. Аваад биеийг моринд давхарлаж ороож хүлэв. Хүлээд Цотонгийн морь биеийг гөвшив. Гөвшиж гөвшиж хоёр гадсаа аваад мөн морины хүлээсийг тавьж (хазарыг авч) илгээв. Хар морь нь үсэд аван очив. “Энэ Цотон ноён галзуурав уу яав?” гэж хүн элдэж (хөөж ) үл гүйцнэ. Сарвас хийж барья гэв. Баригдахгүй дутаана. Цотон ночн хүнд эс баригдсаар долоо хонов. Төвд улс Цотонгийн гадуур авлаж тэргээр гурван двхар хүрээлэв. Ав түрсээрирж Цотонг ноцож барив. Төмөр аргамжийг тайлж авав. Мориноос нь буулгав. Цотон ноён гэлдэрхийлж байв. "Цотон авгай! Яав?” гэж бүгдээр “Олон худалдаачин миний гэрийг дайрч ирэхэд Журыг үхэж үү, амьд байна уу? гэж асууув би. Үхэж гэж над худал хэлжээ. Тэр худалдаачны эхийг нь алав уу би, эцгийг нь алав уу би? Гэж байна чи. Чиний эх эцгийг одоо Жур алав уу? Нэгэнт үхэх газарт байна чи. Зоонд түүнийг хөөж орхив чи. Чамайг жанчсаар алавч болох байсан” гэж донгодов. Донгодсон хойно бүгд улс тархав.

No comments:

Post a Comment