Wednesday, April 13, 2011

Жур эхнэртээ гавьяагаа тоочив

Журыг гарсан хойно Рогма гуа уйлаад хадам эхдээ үг хэлэв Ай эжий минь төдийгөөс өдий болтол аль бүр би ингэж зовох вэ Чиний хөвгүүн чинь намайг зовоож байна. Зүгээр явахгүй зовж явахаар боож үхье би. Эрлэг хаанд заалдъя би Цаганн нүд минь шарлав. Хар нүд минь цайв гээд гарч одов. Рогмаг гарсан хойно Журын эх нь Журыг дуудав. Жур ирэв. Эм чинь Рогма гуа үхье гэнэм. Төдийгөөс өдий болтол зовов би гэнэ. Эрлэг хаанд заалдъя гэнэм. Хүний охин үхүүлж над муу нэр болохоос зүгээр яв. Авай минь гэв. Жур өгүүлрүүн Нэжээд хошоод зүйл дутуу билээ. Эхийн зарлигаас үл давахын тул одоо Гэсэрийн биеэр хувилъя гээд гадаа гарч арван зүгийн бурхан, гурван эгчдээ есөнтэй мөргөж эхийн гэрт ороод эхдээ гурвантаа мөргөөд өөрийн гэрт ороод Гэсэр мэргэн хааны биеэр болоод хэвтэв. Рогма гуа гаднаас шагайж байгаад гүйн орж Гэсэрийн дээрээс дарав. Гэсэр зарлиг болов Эр хүн эм хүний дээрээс дарах ёстой буй за. Эм хүн эр хүний дээрээс нь дарах ёс бий юу гэв.


***   ***   ***
Рогма гуаг дөрвөн зүгт хандуулж есөн ес гучин зургаан сургаал үг зарлиг болов. Зарлиг борсон хойно намайг төрөхөд чөтгөрийн хар хэрээ нэг настай хүүхдийн нүдийг цохиж нүдгүй болгоход нүдэн дээрээ есөн салаа төмөр урхиа тусгаж чөтгөрийн хар хэрээг барьж алаад нүдэн дээр нүд нэмсэн Нүдэн Гэсэр хаан би билээ. Хоёр насанд минь ямаан шүдэт нохой хошууг төмөр араат чөтгөр Гүнгү эцэг Гэло лам болон хэлний үзүүрийг тас хазаж хэлгүй болгоход дөчин таван дун цагаан шүдээр зууж, үл хөхөж хэвтэхэд таны энэ хүүхэд язгуур угаас ийм билүү Өнөө ийм болов уу гэхэд эцэг эх минь хэлэв Язгуур төрөхөд амтай хамартай билээ. Өнөө үхэх гэж ийм болов уу Эс мэдэв гэв. чингэхэд лам хэлээ хөхүүлэв. Хэлийг нь баахан хөхөгч болоод сайн хөнөм гэхэд улам хэлээ их хөхүүлнэм. Хөхөгч болоод хэлийг багалзуураар нь дөчин таван дун цагаан шүдээрээ тас хазаж алсан. Хоёр насандаа хэлэн дээр хэл нэмсэн Гэсэр хаан би билээ. Гурван насандаа чивлий оготно газрын хөрс урвуулж Монгол улст муу үйлдэж явахад үхэр хариулагч өвгөн хүн болон хувилж бага болд сүхээ барьж очиход минь чивлийн оготно шар үхрийн чинээ хоёр эврийг хооронд цохиод алав. Гурван насандаа чивлийн оготны газрын хөрсийг урвуулж. Монгол ус муу үйлдэж явахад чивлийн оготныг алсан арван зүгийн ачит Гэсэр богд мэргэн хаан би билээ. Дөрвөн насандаа бол морын хоолойд очиж долоон албин дөрийн долоон зуун хүн, долоон зуун морь заяатай заяагүйг идэж байхад Жур биеэр хувилж долоон албиныг их далайд унагааж алсан, амьтны амин дэмээр амь нэмсэн арван зүгийн эзэн Гэсэр богд мэргэн хаан би билээ. Таван насан энхрэхийн зоонд очиж нутаглаад, Энхрэхийн Зоог өлзийт сайн нутаг болгоод, Нолом талд Тагзикийн Эрдэнийн хааны таван зуун урчуудыг хурааж хувилгаанаар гурван өдрийг нэгэн өдөр болгож ган халуун болгож хэдгэнэ зөгийгөөр ээрүүлж усгүй болгож, таван зуун худалдаачнаар эцэг эхийн ач хариулахын тулд Хоншим бодисадын сүм бариулж Энхрэх Зоог өлкийт сайн нутаг болгосон богд Гэсэр хаан би билээ.
Зургаан насандаа Рогма гуа чамайг гурван харвагч чи дагины хувилгаан Рогма гуа билээ гэж ирсэнд гурван бөхийг чинь алаад, гурван харвагч мэргэдийг чинь харваж гарсан дийлсэн, гурван түмэн хүний тэргүүнийг төөрүүлж чамайг авсан, бас Цотон ноён үзүн яван хүрч гурван түмэн хурч морь уралдуулъя гэхэд тавих бэлэг шавдаг хуяг, дуурсахуй нэр дуулга, томорцог нэрт илд, түмэн олон нэрт бамбай чимгүүдийг тавьж Морь уралдъя. Үүнд хэний морь гэрвэл тэр эрдэнийг аваад Рогма гуаг тэр хүн авъя гэв. Чингээд олон улс хурав. Би огторгуй дахь Навса Хүрзэ эмэг эхдээ залбирч билгийн хээр морио сан тавьж барьж унаад гурван түмэн хүнийг гарч ялж олон эрдэнэт чимгийг авч Цас Чихэр ахдаа өгөөд, хамгийн тойндоо эрхэндээ оруулсан тойн Гэсэр хаан би билээ. Долоон насандаа бас Цотон ноён үзэж ядан хүрч ирээд Бух гөрөөсийг хэн хүн харваж алаад арван гурван үе сүүлийг хэн хүн урьд огтолж авбл тэр хүн Рогма гуаг автугай гэв. Хамаг улс очив. Би хойноос нь хүрээд алангир нум, шихнэг сумаар бухын хоёр нүдний хооронд шувт харваж алсан, хамаг улс бүгд тойндоо оруулсан, Цотонг ичээн хариулсан хавт Гэсэр хаан би билээ. Найман насанд минь Цотон ноён бас Нэг өдрийн авд түмэн бух хэн хүн алвал Одос мөрөнд хэн олон гаргавал тэр хүн Рогма гуаг автугай гэв. Хамаг авчин хайдгаар ачаагүй нүүв. Жур биеэр алтан дэлхийгээр очиж, хувилгаан би эр огторгуйгаар очив би. Бадмаарын хөвгүүн Бам Сорза эгэм дундуур шувт харвасан хойно би хүрч гардгийг толгойн тас харвад хувилгаан биеэр гардийн сайхан хоёр отгыг авч чамд хатгаж өгсөн, хамаг харвагчийг гарсан хавт Гэсэр хаан би билээ. Арван насандаа эцэг эхийн ачийг хариулахын тулд Хоншим бодисдын сүм босгосон богд Гэсэр би билээ. Арван нэгэн насандаа муу өвчний эзэн Ругмо Нагво нэрт чөтгөрийг барьж алсан баатар Гэсэр хаан би билээ. Арван хоёр насандаа хавангийн эзэн төмөр сүйхт чөтгөрийг барьж алсан, хаванг тасалсан хамгийн эзэн Гэсэр хаан би билээ. Арван гурван насандаа боомын эзэн гүзээн толгойт чөтгөрийг алж, боомыг тасалсан богд Гэсэр хаан би билээ. Арван дөрвөн наанда лусын хааны охин Ажу мэргэн, Гэсэр хоёул авд мордов. Ажу мэргэн, Гэсэр хаан хоёр хамт явахад Гэсэр хааныг долоон бух дайрав. Долоон бухыг шувт харваад, газар хадтал харвав би. Түүний хойно Ажу мэргэнийг есөн бух дайрч ирлээ. Ажу мэргэн есөн бухыг шувт харваад хадыг хадтал харвав. Одоо Гэсэр хаан эр эмийг яаж мэдэх вэ гэж дотроо санав. Тэгж байтал нэгэн бух дайрав. Гэсэр хаан онон ядаж их улсаас хөөж гаргав. Ажу мэргэн хойноос минь хөөж очив. Гэсэ ор хойшоо харж үзээд Би ч эм хүн билээ. Надаас энэ хойд хүн муу эм мэт байна гэв. Ажу мэргэн хэлэв Өчигдөр болоход Амадайн хөвгүүн Төмөр хадайг алж, буурал морийг авлаа би. Өнөө болоход арван зүгийн эзэн Гэсэр хааныг алж, хээр морийг авах минь энэ гээд хөтөлж явна. Гэсэр эс хөдөлж хэвтэнэ. Гэсэр нэг хувилгаанаа өөр хүн болгож дуудав ажу мэргэн, арван зүгийн эзэн Гэсэр хааныг алав гэж Цас Чихэр ах нь гурван отог улсыг хурааж, Ажу мэргэнийг алъя талъя гэнэ гэж дуудав. Ажу мэргэн нуусан үсээ тайлж, баруун гөхлөө Эцэг ахад минь бүү болтугай гэж баруун гарынхаа уруу дэлгэж орхив. Зүүн гөхлөө Дүү эхэд минь муу бүү болтугай гэж зүүн гарынхаа уруу дэлгэж орхив. Гэзгээ Хятад боолд минь муу бүү болтугай гэж хойшоо дэлгэж орхив. Төдий Гэсэр мэдээд босон барилдав. Гэсэрийг нэг сөгтгөв. Гэсэр хэлэв Эр хүн гурван удаа барилдах биш үү. Дөрвөн үе тоосоо гөвөлцөх бишүү гээд бас барилдав. Гэсэр Би дийлбэл чамайг алъя гэв. Ажу мэргэн за гэв. Чигчийгээ хатгаж цусыг долоолгов. Одоо хоёул их далайд ус уухаар очив. Усанд хүрч очиход усан дотор сумын сүүдэр гялалзахыг үзэв. Гэсэр хэлэв миний хойноос хүн нум сум тэлж байна уу гэж хойшоо харж үзвэл Ажу мэргэн нум сумаа тэлж явав. Гэсэр хэлэв Чи юу гэж ингэнэм гэв. Ажу мэргэн хэлэв Би чамд тэлсэнгүй, далай дотрох загасанд тэлсэн билээ гэв. Үгээр нь загас үхэж, далай улаанаар хөдлөж байв. Хоёул далайд хүрч ус уугаад, Гэсэр хувцсаа тайлж далайд умбаад тэр далайн тэртээ гарч суув Ажу мэргэн хүлээж сууж ядав. Дээл хувцасаа тайлж далайд ороход Гэсэр мэдээд исгэрч салхи хөдөлгөж хуй салхи болоход Ажу мэргэний дээл хувцас нь модны үзүүрт өлгөгдсөн байв. Гэсэр харин ирээд дээл өмсөж байхад нь Ажу мэргэн дайрч Гэсэрийн өвөрт оров. Гэсэр дөрвөн зүгт есөн есөн сургаал үг болов. Арван дөрвөн насандаа лусын хааны охиныг авсан арван зүгийн эзэн Гэсэр ачит богд мэргэн хаан би билээ. Арван таван насандаа эдүгээ тэнгэр мэт тачигнаж, луу мэт хүрхэрч явах минь энэ буй за. Тэр үг өгүүлэхэд тэнгэр дуугарч, луу хүрхэрч рашааны хур орж байв. Гэсэрийг зарлиг болж байхад Рогма гуа нэгэн үе уйлж, нэгэн үе инээж суув. Тэндээс хамаг бүгдээр Гэсэрийн биеэр болсныг сонсоод Цас Чихэр тэргүүлэн Дос, Донсар, Лин гурван отог улс цуглаж ирээд их хурим хийж хөг дуугаар цэнгэлдэн жаргав. Арван зүгийн хорын үндэс тасалсан чигт богд Гэсэр мэргэн хаан алдаршиж дуурссан тэргүүн бүлэг ийнхүү төгсөв.

No comments:

Post a Comment