Sunday, October 17, 2010

Төрийн аудитын хараат бус байдал

Аудитын үндсэн зарчмуудын талаарх Лимагийн тунхаглалыг үндэс болгож төрийн аудитын хараат бус байдлын тухай мэдээллийг толилуулж байна. 1977 онд Аудитын дээд институтийн олон улсын байгууллагын 9-р чуулганы төлөөлөгчид Перу улсын Лима хотод
Аудитын үндсэн зарчуудын талаарх Лимагийн тунхаглал гэсэн чухал баримт бичгийг баталсан байна.
Энэ тунхаглалд төрийн аудитын зорилго, түүний үндсэн асуудлыг өөртөө агуулсанаараа ач холбогдорлтой, товч тодорхой хэрэглэхэд энгийн ойлгомжтой болсон гэж аудитын олон улсын байгууллагаас дүгнэлт гаргасан байдаг.

Лимагийн тунхаглалын зорилго бол төрийн аудитын хараат бус байдлыг бүрдүүлэхийг уриалж буй явдал юм. Энэ шаардлагыг хангахгүй Аудитын дээд байгууллага стандартад үл нийцнэ гэжээ. Лимагийн тунхаглалын шаардлага нь зөвхөн хараат бус байдлыг олж авснаар хязгаарлахгүй хараат бус байдлыг хуульд тусгаж өгөх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг.
Эндээс үзэхэд хууль эрхийн баталгаа бүхий сайн ажиллаж чаддаг байгууллагууд байх ба эдгээр нь гагцхүү хуулийг дээдэлсэн арчдлалын нөхцөлд ажиллаж чаддаг байгууллагууд байх ба эдгээр нь гагцхүү хуулийг дээдэлсэн арчдлалын нөхцөлд ажиллах боломжтой. Иймээс хууль дээдлэх ёс болон ардчлал нь төрийн үнэхээр хараат бус аудитын амин чухал нөхцөл бөгөөд Лимагийн тунхаглалын тулгуур баганууд юм.
Төрийн аудитын олон улсын сэтгүүлд 20 гаруй жилийн дараа төрийн аудитын үндсэн хууль гэж үздэг энэхүү тулгуур баримт бичгийн шинэчилсэн найруулгыг хэвлэн гаргасанг Аудитын дээд институийн олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга поктор Франц Фийдлер сайшааж талархалаа илэрхийлсэн байна.
Аудитын үндсэн зарчмуудын талаарх Лимагийн тунхаглалын үзэл баримтлал хэрэгжсэнээр Төрийн гадаад болон дотоод аудитын уялдаа сайжрахын зэрэгцээгээр дараах ач холбогдотой гэж үздэг.
- Нийтийн хөрөнгийг дэг журамтай, үр ашигтай ашиглах нь төрийн санхүүг зөв зохистой удирдах, холбогдох байгууллагаас гаргах шийдвэр үр нөлөөтэй байх урьдчилсан нөхцөл болох
- Энэ зорилгод хүрэхийн тулд улс бүр хараат бус байдал нь хуулиар баталгаажсан Аудитын дээд байгууллагатай байх
- Төрийн үйл ажиллагаа санхүүгийн хүрээнээс халь нийгэм, эдийн засгийн салбарыг хамрах болсоноор Аудитын дээд байгууллага илүү чухал хэрэгцээтэй болж байгаа.
- Аудитын тусгай зорилтууд, тухайлбал, нийтийн хөрөнгийг үр ашигтай ашиглах, санхүүгийн зохистой удирдлагыг хөгжүүлэх, захиргааны үйл ажиллагааг сайтар хэрэгжүүлэх, үнэн бодитой тайланг хэвлэн нийтлэх замаар мэдээллийг төрийн байгууллага олон нийтэд хүргэх зорилтууд нь улс орныг нэгдсэн үндэсний байгууллагын зорилгын дагуу тогтвортой байлгах болон хөгжүүлэх шаардлагатай болж байна.
Хараат бус байдал.
Аудитын үндсэн зарчмуудын талаарх Лимагийн тунхаглалд аудитын дээд байгууллагын гишүүд ажилтануудын, аудитын дээд байгууллагын санхүүгийн хараат бус байдал байна гэж дурьдсан байна.
Аудитын дээд байгуулагын хараат бус байдлыг энэ тунхаглалын 5 дугаар зүйлд тодорхойлжээ. Үүнд:
1. Аудитын дээд байгууллага аудит хийгдэж байгаа байггуллагаас хараат бус байж, гадны нөлөөллөөс хамгаалагдсан нөхцөлд зорилтоо бодитой бөгөөд үр нөлөөтэй хэрэгжүүлж чадна.
2. Төрийн аливаа байгууллага төр тогтолцооны нэг хэсэг болохын хувьд бүр мөсөн хараат бус байх боломжтой ч аудитын дээд байгууллага зорилтоо хэрэгжүүлэхэд шаардагдах ажил шшргийн болон зохион байгуулалтын хараат бус байдалтай байна.
3. Аудитын дээд байгууллагыг үүсгэн байгууласан тухай болон түүний хараат бус байдлын шаардагдах түвшинг үндсэн хуульд тусгах бөгөөд тодорхой зүйлийг холбогдох хуулиар зохицуулна. Тухайлбал, Аудитын дээд байгууллагын хараат бус байдал, аудитын бүрэн эрхэд хөндлөнгөөс нөлөөлөхийн эсрэг хууль эрхийн зохих хамгаалалтыг дээд шүүх баталгаажуулж өгөх нь зүйтэй.
Аудитын дээд байгууллагын гишүүд, ажилтануудын хараат бус байдлыг энэ тунхаглалын 6 дугаар зүйлд тодорхойлжээ. Үүнд:
1. Аудитын дээд байгууллагын хараат бус байдал түүний гишүүдийн хараат бус байдалтай салшгүй холбоотой. Гишүүд гэж аудитын дээд байгууллагын өмнөөс шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ гуравдагч этгээдийн өмнө хариуцах хүмүүс, тухайлбал шийдвэр гаргах удирдлагад байгуулагын гишүүн буюу эсвэл ганцаарчилсан удирдлгатай аудитын дээд байгууллагын даргыг хэлнэ.
2. Гишүүдийн хараат бус байдлыг үндсэн хуулиар баталгаажуулна. Тухайлбал, үүрэгт ажлаас нь чөлөөлөх горим үндсэн хууль бас тусггдах бөгөөд гишүүдийн харат бус байдалд муугаар нөлөөлөхгүй байна. Гишүүдийн томилох, чөлөөлөх арга хэлбэр тухайн орны үндсэн хуулийн бүтцээс хамаарна.
3. Аудитын дээд байгууллагын ажилтанууд мэрэгжлийн ажлаа хийхявцад аудит хийгдэж байгаа байгууллагын нөлөөнд өртгөх болон тэдгээр байгууллагаас хараат байж үл болно.
Аудитын дээд байгууллагын санхүүгийн хараат бус байдлыг энэ тунхаглалд:
1. Аудитын дээд байгууллага ажил үүргээ хэрэгжүүлэх боломж олгохуйц санхүүгийн хөрөнгөөр хангана.
2. Аудитын дээд байгууллага шаардлага гарвал хэрэгцээтэй санхүүгийн хөрөнгө авахаар улсын төсөв баталдаг төрийн байгууллагад шууд хандах эрхтэй байна.
3. Аудитын дээд байгууллага өөрт нь төсвийн утсгай зүйл анги болгон хуваарилсан санг өөрөө мэдээж зарцуулах эрхтэй байна.
Дэлхийн олон оронд төрийн аудитын хараат бус байдлын дээрх 3 чиглэлээр хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллаж байна гэж аудитын дээд институтийн олон улсын байгууллагаас дүгнэлт гаргаж байна.
Монгол улс аудитын үндсэн зарчмуудын талаарх Лимагийн тунхаглалын үзэл баримтлалд нийцүүлэн 2003 онд “Төрийн аудитын тухай хууль” Улсын Их Хурлын чуулганаар батлуулж мөрдөж байна. Манай оронд төрийн санхүүгийн болон үр дүнгийн аудит нь энэ тунхаглалын үзэл баримтлалд нийцэн хийгдэх боллоо. Монгол улсын үндэсний аудитын газраас төсвийн удирлага санхүүжүүлэлтийн хуулийн агуулгад нийцүүлж санхүүгийн тайлангийн болон үр дүнгийн аудит хийх аргазүйн баримт материал боловсруулж практикт хэрэгжүүлж байна.

No comments:

Post a Comment