Sunday, October 17, 2010

МӨНГӨН ХӨРӨНГИЙН АУДИТ

Балансын "Мөнгө" буюу "Гар дээр ба банкинд байгаа мөнгө" хэсэг нь тайлант үеийн үйл ажиллагаанд шууд ашиглагдах, аливаа хязгаарлалтгүй мөнгө буюу мөнгөн зүйлс, түүнчлэн банкинд байгаа песо буюу гадаад валютаас бүрдэнэ. Мөнгө нь нэрлэсэн үнээр үнэлэгддэг. Гэвч эргэн нөхөгдөх дүн нь нэрлэсэн үнээс бага гэж тооцоолсон бол мөнгийг цэвэр боломжит үнэ цэнэ хүртэл хасалт хийж болно. Мөнгөний аудит бол шалгалтын хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд аудиторын ажлын гол хэсэг болдог. Бизнесийн ихэнх ажил гүйлгээ нь мөнгө данстай холбоотой байдаг. Мөнгөн борлуулалт, дансны авлагын цуглуулалт, мөнгөөр хийсэн худалдан авалт, дансны өглөг ба зээл барагдуулалт, зээл авах, урт хугацаат хөрөнгийг худалдан авах ба борлуулах, өмчийн хувьцааг борлуулах, халаасны хувьцаа худалдан авах зэрэг нь мөнгө дансны дебит буюу кредит бичилтийн аль нэг болдог. Эхлээд бараа материалыг зээлээр борлуулахад мөнгөнд нөлөөлөхгүй боловч эцэстээ авлага цуглуулах үед мөнгө дансыг дебитлэдэг. Мөнгөний өөрийн мөн чанарын улмаас энэ нь зальт ажиллагаа, луйварт өртөх онцгой зүйл болдог. Мөнгө бол хөнгөн, авч явахад хялбар, авсаархан байдаг. Мөнгийг зальт үйлдлээр олж авбал түүний худалдан авах чадвар буурна гэсэн үг биш юм. Шударга ба шударга бус ямар ч байдлаар олж авсан мөнгөний худалдан авах чадвар адил байдаг. Мөнгөний алдаа гэдэг нь өөр бусад дансанд тусгагдсан алдааг илэрхийлнэ. Мөнгийг хадгалах, ашиглахтай холбогдсон эрсдлийн хувьд аудитор нилээд цаг хугацаа зарцуулдаг бөгөөд түүний аудитэд ихээхэн анхаарал хандуулдаг.
Аудитын ерөнхий зорилтууд нь бие даасан аудиторын тайлангийн дүгнэлтийн параграфт дурьдсан зүйл юм. Аудитын зорилт бол дараах зүйлсийн талаар аудитор дүгнэлт гаргах боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай зүйлс юм:
1.    санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн. санхүүгийн байдлын өөрчлөлтийн зөв тайлагнал
2.    нягтлан  бодох  бүртгэлийн  нийтээр хүлээн  зөвшөөрсөн  зарчмуудад   нийцсэн бүртгэл хөтлөлт
3.    нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудыг тайлант үед өмнөх Жилүүдтэй адил тууштай хэрэглэлт
4.    санхүүгийн тайлан дахь нэмэлт тодруулгуудын зохистой байдал
Аудитын дээрх ерөнхий зорилтуудаас мөнгөний аудитын тусгай зорилтууд гардаг.
Аудитын зорилтууд Мөнгө Хяналтын аудитын зорилтууд. Тодорхойлох нь:
1.    дотоод хяналтын оршин байдал
2.    дотоод хяналтын мөрдөлт           3. дотоод хяналтын үр ашиг
Биет аудитын зорилтууд тодорхойлох

1.    мөнгөний бүртгэлд тусгагдсан үлдэгдэл нь тайлант үеийн эцэст жинхэнэ гар дээр байгаа буюу түншийн нэр дээр банкинд байгаа мөнгө мөн эсэх
2.    санхүүгийн жилд бүртгэсэн бүх мөнгө түншийн банкин дахь харилцах данс буюу бусад хэлбэрээр тайлагнагдсан эсэх  
3.    түншийн мөнгөн зарлагууд нь зөвшөөрөгдсөн, эрх зүйн үндэслэлтэй бөгөөд холбогдох тайлант үед зөв бүртгэгдсэн эсэх
4.    мөнгөн ажйл гүйлгээг зөв тасалбар болгосон эсэх
5.    мөнгийг  нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудын дагуу тайлагнасан эсэх
6.    бүртгэлийн нийтээр хүдаэн здвшөөрсөн зарчмуудыг тууштай хэрэглэсэн эсэх
7.    мөнгөний данс нь балансанд зөв"ангилагдаж, тайлагнагдсан эсэх
8.    нэмэлт тодруулга зохистой эсэх

No comments:

Post a Comment