Sunday, October 17, 2010

Аудиторууд

Аудитор
1.Дараахь шаардлагыг хангасан мэргэшсэн нягтлан бодогч аудитын байгууллагад аудитороор ажиллана:
1/мэргэшсэн нягтлан бодогчийн хоёр, гурван дахь шатны шалгалтад тэнцсэн;
2/нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэнээс хойш мэргэшлийн ёс зvйг зөрчөөгvй;
3/аудитын байгууллагад 3-аас доошгvй жил аудиторын туслагчаар ажилласан.
2.Аудтор нь аудитын vйл ажиллагааг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжvvлнэ Аудиторын vvрэг
Аудитор дараахь vvрэг хvлээнэ:
1/аудитын vйл ажиллагааг мэргэжлийн өндөр тvвшинд, хууль тогтоомж, батлагдсан стандартын дагуу явуулах;
2/аудит хийж болохгvй нөхцөл байдал байгаа бол уг vйл ажиллагааг явуулахаас татгалзах эсхvл бусад аудитор, мэргэжилтэнг нэмж оруулах шаардлагатай байвал vйлчлvvлэгч буюу холбогдох аудитын байгууллагад нэн даруй мэдэгдэх;
З/бусад мэргэшсэн нягтлан бодогчийн нэр хvндийг гутаах vйлдэл хийхгvй байх;
4/аудит хийх явцад олж авсан аливаа мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хуулинд зааснаас өөр тохиолдолд бусдад мэдээлэхээс татгалзах. Энэ нь аудиторын vvрэг гvйцэтгэхийг больсноос хойш нэгэн адил хvчинтэй байна;
5/vйлчлvvлэгч хvсвэл шалгалтын дvн, санхvvгийн тайлан баталгаажуулсан дvгнэлтийн хууль зvйн vндэслэлийг тайлбарлаж өгөх;

Аудиторын эрхийн хязгаар

1.Аудитор дараахь аж ахуйн нэгж, байгууллагын санхvvгийн тайлан, баримтыг баталгаажуулахаас татгалзана:
1/өөрийн ажилладаг болон сvvлийн 2 жилийн дотор ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага;
2/сvvлийн нэг жилийн дотор өөрөө эд хөрөнгийн талаар /компанийн нийт гаргасан хувьцаа, ногдол хувийн 5-аас дээш хувийг эзэмшдэг, эсхvл зээл, төлбөр болон хөрөнгө оруулалтын талаар харилцаатай/ холбоотой байсан буюу одоо мөн тийм холбоотой аж ахуйн нэгж, байгууллага;
З/өөрийн ойрын садан төрлийн хvн /эцэг,эх, нөхөр, эхнэр, хvvхэд, төрсөн ах, эгч, дvv нар/ удирдах албан тушаал /эзэн, дарга, захирал, тvvний орлогчид, ерөнхий нягтлан бодогч ба тvvнтэй адилтгах албан тушаал/-д ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага.

Аудиторт дараахь зvйлийг хориглоно:

1/аудитын нэг байгууллагад vндсэн орон тоонд ажилладаг аудитор өөр байгууллагад давхар ажил эрхлэх болон бусад аудитын байгууллагад гэрээгээр ажиллах;
2/аудитын нэг байгууллагад гэрээгээр ажилладаг аудитор өөр аудитын байгууллагад гэрээгээр ажиллах;
З/аудитын нэг байгууллагад ажиллаж байгаа аудитор vйлчлvvлэгчдийг татах зорилгоор хоорондоо өрсөлдөх аливаа vйлдэл хийх.

Аудитор зарим аж ахуйн нэгж, байгууллагын санхvvгийн тайлан, баримтыг баталгаажуулахаас татгалзах vvрэгтэй заасан байдаг.
Vvнд:
1/өөрийн ажилладаг болон сvvлийн 2 жилийн дотор ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага;
2/сvvлийн нэг жилийн дотор өөрөө эд хөрөнгийн талаар /компанийн нийт гаргасан хувьцаа, ногдол хувийн 5-аас дээш хувийг эзэмшдэг, эсхvл зээл, төлбөр болон хөрөнгө оруулалтын талаар харилцаатай/ холбоотой байсан буюу одоо мөн тийм холбоотой аж ахуйн нэгж, байгууллага;
З/өөрийн ойрын садан төрлийн хvн /эцэг,эх, нөхөр, эхнэр, хvvхэд, төрсөн ах, эгч, дvv нар/ удирдах албан тушаал /эзэн, дарга, захирал, тvvний орлогчид, ерөнхий нягтлан бодогч ба тvvнтэй адилтгах албан тушаал/-д ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага.
www.monicpa.mn

No comments:

Post a Comment