Thursday, January 5, 2012

''Миний худалдаж авсан нөхөр" орчуулгын өгүүллэг

 Ayn Rand-n зохиол
"The husband I bought"-г орчуулга
Би энэ өггvллэгийг бичих учиргvй байсан юм...
Зөвхөн чив чимээгvй байснаараа л би энэ бvхнийг даван туулсан. Өөрийгөө дуугvй байлгахийн тулд магадгvй энэ хорвоо дээрхи ямар ч бvсгvй туулж гараагvй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо- Би яриж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагvй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг vлдээгvй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн vvдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хvн гарахгvй гэж би найднам. Бvх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхvv нууцаа бичэхээр шийдсэн юм. 
 
Би Гэнрид хайртай байсаан. одоо ч хайртай. Өөрийнхөө тухай өнгvрсvн амидралийнхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл юрдөө л энэ. Миний амьдрал гэвэл юрдөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж vзээгvй хун нэгээхэн ч vгvй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зvрх сэтгэл гээд бvхэл хил хязгаарыг төвөггvй давж чаддаг юм билээ. 

Би тvvнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггvй юм. Надад угаасаа чухал ч биш. Би тvvнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ, яж ягаад тvvнйиг хайрлаж эхэлсэн, хэрхэн тvvнйиг хайрладагаа ухаарсаныгаа бол бvvр ч мэдэхгvй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань 2хон vгнээс бvрдэж байсан: "Гэнри Стаффорд". тэр өндөр туранхай, бас хэтэрхий vзэсгэлэнтэй хvн байсан юм. Тэр маань асар их хvсэл тэмvлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэг цагт анзаарч байсан гэж боддоггvй. Байгалиас л тэр чигээрээ төрсөн хун байсан. Yргэлжилсэн их хvсэл мөрөөдөл тvvнд бурхнаас заясан байсан юм. Гэнри миний л мэдэх хамгийн тогс төгөлдөр, ухаалаг эр. Бvхэл хамт олон даяраа тvvнйиг гайхан бишэрдэг байхад тэр бусад хvмvvсйиг шоглон хөхөрч чаддаг байлаа. Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ тvvнйиг юу ч цочроож чадахгvй. Өөртөө шvvмлжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм.
Мэдээж манай жижиэгхэн хотын охин бvр тvvн рvv хошуурдаг байлаа. Тэр хvн бvртэй нээлттэй сээтгэнэдэг байсан ниь охидийг галзууруулах дөхдөг байв. Гэнри-н аав нь тvvнд томоохон бизнюс орхисоныг Гэнри зовлон төвөг багатай ч хангалттай мөнгө олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байжээ. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг байдал, төгс тоомжиргvй байдлаараа бизнюсээ эрхэлдэг байсан.
Ноён Барнс- бас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа "Тэр боломжгvй залуу... Би тvvнйи хайрлах бvсгvйд атаархана... харин тvvнтэй гэрлэх бvсгvйг өрөвдөнө." гэж их л бодлогоширонгуй дуугаар надад хэлж байсан юм. Тухайн уедээ бол би ганц нён Барнсын ч биш олон хvний атаархалыг төрvvлсэн: Гэнри Стаффорд намайг хайрласан. тэгэхэд би дөнгөж 21 настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсчихөөд байсан юм. Би эцэг эхийнхээ vлдээсэн vзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ дээ. Ойрын ямар ч хамаатангvй надад vлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас сайхан том цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөөрөө өөөрийнхөөрөө амидарсаар бvvр дасчихсан байв.
Энэ өггvллэгтээ би хамаг л vнэнийг хэлж байгаа учраас би өөөрийгөө vзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу! Бас бусдаас илvv цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан юм. Ер нь ухаалаг хvн өөрийнхөө ухалагийг яж ч байсан мэддэг шvv дээ. Хvмvvс бvгд л намайг "Дэндvv сайхан ухаалаг охин" "асар их ирээдvйтэй бvсгvй" гэлцдэг байсан ч гэсэн миний өөрийнхөөрөө зан-д маань нэг их дуртай байгаагvй ши сангддаг.
            Би Гэнри Стаффорд-д хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зvйл бол ердөө л энэ. Тэр миний амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт өөр хvнийг хайрлаж чадахгvй гэдгээ би vргэлж мэддэг байсан. Тэр маань ч vнэн байжээ. Магадгvй хvн хvнээ тэгж их хайрлаж болохгvй, дэмий байдаг байх. Гэхдээ одоо хэнбэ гуайи ч надад тэгж хэлээд нэмэргvй болжээ: тэр миний амьдрал байсан юм байж.
Стаффорд ч надад хайртай байсаан. Бvvр чин сэтгэлээсээ. Энэ бол тvvнйи амиьдралдаа анх удаа инээлгvйгээр харсан зvйл нь байсан юм. "Би өөрийгөө хайрын өмнө ийм хvчин мөхөс амьтан болчихно гэж хэзээ ч боддоггvй байжээ" гэж тэр маань заримдаа зөөлхөн хэлдэг байв. "Чи минийх байх учиртай, Иринэ. ягад гэвэл би өөрийнхөө хvссэн бvгдийг авах гэж хорвоод төрсөн хvн. Харин чи бол миний хорвоогоос хvсэх цорын ганц зvйл." гээд гарын маань хурууны өндөгнөөс мөр хvртэл маань vнсэж байсныг нь би мартдаггvй юм.
Би бол тvvн рvv харахдаа энэ хорвоо дээр өөр юг ч мэдэрч чадахаа больдог байлаа. Тvvнйи хөдлөж байгаа нь, ааш аяг нь дуу хоолой нь гээд бvгд л намайг чичрvvлж орхидог... Yvн шиг их сэтгэлийн хөдлөл, хvсэл биед чин нэг орчихвол хэзээ ч гардаггvй юм билээ. Сvvлчийн чин амисгал л vvнйи төгсгөл болно. Энэ мэдрэмж чиний биеийг чин шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч vлдээгvй байхад ч тэр мэдрэмж бадамлан ассаар л байх болно. Тэгээд л аз жаргал эхлэнэ дээ. Дэндvv их жаргал...
Би нэг өдрийг бvvр аягуй тод санаж байна. Yер усаар ямар баян байдаг билээ дээ... Яг л тийм их нартай нэгэн өдөр байсан юм. Тэр бид 2 дvvжйн даажин дээр тоглож байлаа. Бид 2 цав цагаан хувцастай, урт нарийн тавцангийн 2 талд нь зогсчихсон, олсноос гараараа чанга гэгч нь атгачихсан нэг талас нөгөө тал руу нисэх мэт савлуурдаж байлаа. Бид маш хурдан савлаж байснаас болоод олс хачин этгээд дуу гаргаж, би бvvр амьсгалж ч чадахгvй болчихсон байсан юм. Дээшээ... Дооошоо... Дээшээ... Дооошоо... Дэрэвгэр банзал маань өвдөгнөөс ч дээш гарч нисэн байхад тэр маань "илvv хурдан, илvv хурдан" хэмээн хашигарч байлаа. "Дээшээ... Гэнри дээшээ..." гэж би хариулсан. ТСамц нь цээж онгорхой, ханцуйгаа тохой хvртлээ шуучихсан тэр мааньи ямар ч vзэсгэлэнтэй харагдаж байгаав дээ...Гараараа олсноос барьчихсан тvvнйи хөнгөн шингэн хөдөлгөөн, хvчтэй уян бие нь савлуурыг дор нь л хөдөлгөчихөж байлаа. Yс н; салхинд намираад л...

Амьсгалж ч чадахгvй, тэр хурц наранд байхдаа би өмнөөө байгаа залуугаас өөр юуг ч мэдрэхгvй байж билээ. ДАраа нь хэн хэндээ юу ч хэлэгvйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс хамаг хурдаараа vсрэн буусан. Газарт унахдаа бид 2 гар хөлөө бяцхан шалбалцгаасан боловч тэр тухай хэн маань ч бодох сөхөө байсангvй. Тэр намайг тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгvй тэр их галзууралтайгаар vнссэн юм. Энэ нь бидний анхны удаа vнсэлцэж байсан явдал биш боловч, би тэр vнсэлтийг хэзээ ч мартахгvй. Тvvнйи гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихаж байлаа. Би тvvнйи мөрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусийг нь гартал хvчтэй базсан байлаа.) тvvнйигээ vнссэн. Дараа нь хvзvvг нь... цамцных нь онгорхой заханд хуртэл унссэн...
Тэр уед бидний бие биэндээ хэлсэн ганц л vг нь тvvнээс гарсан байлаа... Зөөлхөн шивнээ... "Yyрд ийм байна гэж хэлээч... Иринэ... Yvрд".
Дараагийнх өдөр тэр ирсэнгvй. Yдэш хvртэл сэтгэлээ чилээн хvлээлээ. Байхгvй. Дарагийн өдөр нь ч бас тэр узэгдсэнгvй. Харин миний зvгээс жаахан ч болов анхаарал татахыг хvсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дарах өдөр нь намайг дуудаж янзан бvрийн юмны тухай эцэс төгсгөлгvй мэт юмс ярисаар байснаа сvйлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюлд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцvv юм болсон гэж хvмvvс ярилцацгаах юм билээ.” гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бvхнээр нь сонсож билээ: Гэнри бvvр зvйрч дууссан байлаа. Тэр өөрөө юу ч vгvй хоосроод зогсоогvЙ, маш олон хvнд хувь заяа, асар их мөнгө төлөх учиртай vлдсэн байлаа. Гэхдээ энэ нь тvvнйи буруу биш байжээ… Зvгээр л болчихсон юм байж. Хvн бvр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бvгд л тvvнйиг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт тvvнйи нэр төр, ажил хэрэг, ирээдvЙ бvгд нь шалбаагт унасан юм.
Тvvнйи кимпань сvйрсэн нь маниа хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнри-г өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. ХYмvvс Гэнри-г хvндэлдэгийнхээ зэрэгцээгээр атаархдаг байж… эсвэл тэд тvvнйиг хvндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Би нэг хvн “ Одоо тэрнийг ямар нvvр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг сонсож байлаа. Бас өөр нэг нь “Ха ха шившигтэй юм” гэнэ...
Маш олон хvмvvс намайг ч бас зvгээр байлгасангvй. “Гэнри тэр Ирэнэ Вилмэрын юунд нь болдог байнаа.” Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хvvхэн олон хvний санал бодлыг нэг өгvvлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью— маниа нийгмийн тэргvvн хvмvvсйин нэг (гэм нь хvнтэй гэрлvvлэх 3 охинтой) надад “Чи цагаа олж зугацан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бvтэхгvЙ амьтан гэж мэдээд байсан юмаа” гэж хэлж байна. Паци нvvрээ будангаа хажуугаас нь “Тэхээр хонгор минь дараагинх нь хэн бэ?” гэх нь дуулдана…
Эдгээрийн аль нь ч надад ямар ч нөлөө vзvvлэлгvЙ байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдалыг ойлгож, энэ сvйрэл vнэхээр Гэнри-г дахиж босч ирэхгvЙ болгож уу vгvй юу гэдгийг мэдэхийг л хvсч байсан. Миний хvндэлдэг нэгэн бизнесмен санамсаргvйгээр миний бух асуултад хариулчихав. “Гэнри уг нь vнэнч шударга сайхан залуу байгаа юм” гэж тэр нэг найздаа яриж байсныг нь би санамсаргvЙ сонсчихсон юм. “Гэхдээ одоо аль болох хурдан өөөрийгөө буудах л тvvнйи нэр төрийг аварч чадах биз… ”. Тэгээд л би бvхнийг ойлгов. Би удаан ч бодсонгvЙ, мөрөн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рvv хамаг хурдаараа гvйж билээ. ТYvнйигээ харсан даруйдаа би өөрийн эрхгvЙ айн чичэрсэн. Би тvvнйигээ бараг л танисангvЙ: ширээн дээр сууж байгаа чулуун нvvр хөдөлгөөнгvЙ нvд тvvнйих минь гэхэд итгэмээргvй байлаа. Сандалных нь хажуугаар тvvнйи нэг гар нь амь;гvЙ юм шиг унжиж хурууных нь өндөг нь vл мэдэг чичэрнэ.
Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгvй. Би тvvн рvv очоод толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хvчтэй татаж намайг босгоод “Гэртээ хари Ирэнэ.” Гэж хvйтэн утгагvЙ өнгөөр хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!”
“Чи надад хайргvЙ юм гэж vv? Гэнри” гэж би өөрөө ч мэдэлгvЙ шивнэв.
“Одоо бидний хооронд юу ч болохоосоо өнгөрсөн гэдгийг чи ойлгохгvй байна гэж vv? ”гэж хэлэхэд тvvнйи дуунаас нь; зовлон шаналал, уур уцаар ханхалж байсан. Би ойлгож байлаа. Гэхдээ би ойлгонгуутаа инээмсэглэсэн юм: энэ бvгд тvvнйи хэлсэн vнэн байх ямар ч учир байхгvй. Мөнгө одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна. “Мөнгө надаас Гэнри-г булаах гэнээ? Шог юм.” Би чанга гэгчээр инээж эхэллээ… Гэхдээ айдас дvvрэн инээдээр… Хэрвээ чиний бvхэл амьдрал, утга учир, чамд байгаа ганцхан бурханыг чин зөвхөн мөнгөгvЙ болсных нь төлөө орхи гавэл инээд чин хvрэхгvЙ гэж vv?
            Тэр маань намайг сонсохыг хvсээгvЙ ч би сонсуулж чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн цаг гуйснаа ч би мэдэхгvй байна. Тэр vгvйсгэсээр л байлаа. Тэр заримдаа зөөлхнөөр намайг орхихыг гуйж, заримдаа хvйтэн өнгөөр яв гэж хашгирч байв… Гэсэн ч би тvvнйи нvдэнд нь байсан асар хvчтэй хайр хэвээрээ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч vгvй. Би тvvнйи хөлд нь сууж “Гэнри Гэнри… Би чамгvйгээр амьдарч чадахгvЙ шvv дээ…чадахгvй” гээд уйьлж байлаа. Гэхдээ л тvvнйиг намайг сонстол нь бас л зөндөө удсан… Гэхдээ цөхрөл ямагт залаа олдог юм билээ… Эцсийн эцэст тэр бууж өгсөн юм: тэр гэнэт намайг тэвэрч нvvрйиг минь нулимс vнсэлт 2оороо будаад “Тэгнээ… Ирэнэ.. тэгнэ” гэж хэлээд чичэрч билээ. Тvvнйи их хайр нь бvдийг нь дуусашгvЙ их сэтгэл хөдлөлөөр дvvргэсэн байлаа.
Манай бяцхан хотынхны гайхширал Гэнригийн дампууралаар дууссангvЙ: тэд бид 2ын тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд тvvнд хэн ч итгэсэнгvй. Итгэх ч аргагvЙ байсан юм чин… Тэд бvгд намайг галзуу солиотой мэтээр бодож байв… Гэхдээ vнээн би хайрандаа галзуурчихсан байсан юм… Хатагтай Хью хvртэл над дээр гvйж ирээд “Чи чин галзуураа юу? Чи тvvнтэй гэрлэж болохгvЙ, Ирэнэ… Энэ чин тэнэг хэрэг… тэнэг…” гэж vнэн сэтгэлээсээ хэлж байсан. Тэр бvvр хэлэх vгээ ч олохгу;И байв. Тvvнйи найз, өөрийгөө нэг их илэрхийлээд байдаагvЙ Ноён Броганхvртэл “Наадах чин солиорчихож” гэж хэлж байсан юм даг
Ноён Дэвис- манай эцэг эх 2ын хуучин анд надтай ярихаар ирлээ. Тэр намайг дахин энэ шийдвэрээ бодож vзэхийг хvсэв. Би өөрийнхөө ирээдvйг нөхрийнхөө өрийг төлөхдөө зарцуулах юм бол юу ч vгvй vлдэж хамраараа газар хатгана гэнэ. ха ха ха. Би vvнйиг сонсоод инээхээс өөр юу ч хэлсэнгvй. БИ дэндvv их жаргалтай байлаа.

Хамгийн холын хараатай vгийг Ноён Барнэс хэлсэн юм. Тэр над руу бодлогоширсон нvдээр удаан ширцэж амьдрал таньснийх нь ул мөр болж ульдсэн уйтгартай зөөлөн инээмсэглэлэээр мишээж "Чамайг дандаа ийм их баяртай байхгvй л болов уу гэж би айж байна, Ирэнэ... Ийм их хvсэл мөрөөдөл, дэврvvн тэмvvлэл сайн юм авчирдаггvй юм шvv!" гэж хэлсэн юм. Дараагаар нь тэр ГЭнри руу эргэж "Стаффорд! чи өөрийнхөө алхах гишгэхийг мэдэж л яваарай даа..." гэж хvйтэн өнгөөр хэллээ. "Надад тэгж хэлэх тань илvvц биз дээ!" гэж Стаффорд тvvнээс дутахгvй хvйтэн өнгөөр хариулсан юм.
Ингээд бид гэрлэлээ. ЗАрим хvмvvс төгс аз жаргал хэзээ ч байдаггvй гэж хэлэх нь бий. Гэхдээ би тэр төгс аз жаргалыг амссан юм. МИний мэдэрч байсан тэр эмдрэмжийг аз жаргал гэхэд ч багадна... Би Гэнригийн эхнэр нь боллоо... Би одоо Ирэнэ Вилмэр биш Ирэнэ Стаффорд. Би гэрлэчихээд яг яжк байснаа санадаггvй юм. Ер нь юу ч санадаггvй юм. ХЭрвээ хэн нэг нь ирээд надаас гэрлэчихээд яж байсан ямар байсныг маань асуувал би ганцхан л vг хэлж чадна: "Гэнри". Тэр vргэлж тэнд байсан, надад өөр юу хэрэгтэй байх билээ дээ. Би өөртөө байсан бvхнийгээ зарж тvvнйи өрийг дарж нэг ёсондоо тvvнйиг аварлаа. Бид одоо зөвхөн 2 биенийхээ төлөө амьдрах л vлдлээ: өөр хэн ч биднийг ядраахгvй, зөвхөн бид 2... 2 хvнь хамтдаа туулж болох хамгийн агуу амьдрал.
Гэхдээ нэг их удалгvй ирээдvйнхээ тухай бодохоос өөр аргагvй болсон юм. Бид нэгэнт надад байсан хамаг мөнгийг vрж, миний байшин сав, vнэт эдлэлийг бvгдийг нь зарчихсан байсан учраас, өөр орлогын эх vvсвэр олох шаардлагатай болов. ГЭнри их сургуулиа инженер мэргэжлээр төгссөн учраас энэ чиглэлээрээ ажиллах болов. ХЭдий нэг их сvртэй ажил биш байсан ч урьд нь мэргэжлээрээ ажиллаж байгаагvй тvvнд дажгvй л эхлэл байлаа.
Манайх гэдэг айл нэгэн бяцхан сууцанд амь зогоох болов. Тэгээд л амьдрал эхэлсэн дээ. Тvvнйиг зохих ёсоор ам;друулах гэж би өөртөө байдаг хамаг хvчээ шавхаж байв. Гэнри маань заримдаа эрч хvчээ хуваарьлаж чаддагvй учир, бИ тvvнйи ажилд нь ч хvртрэл туслаж байсан. Маш чухал ажлынхаа тэг дунд нь явж байж, буйдан дээр хэвтэж сонирхолтой ном уншин тамхи баагиулан хэвтэх нь тvvнйи хувид байнга тохиолддог байв. ГЭсэн ч би тvvнйи ажлыг нь хийлгэх аргуудыг vргэлж олж чаддаг байсан бөгөөд тэр маань улам л илvv амжилттай ажилласаар байлаа.
            Би тvvнйи энгийн нэгэн найз нь юм уу зарц нь болж хувьрахгvйг хичээж байв. Би тvvнйи эхнэр нь бас амраг нь байж чадсан гэж итгэдэг. Би өөртөө тодорхой бус жихvvн байдлыг бий болгоcoн нь намайг тvvнээс vл мэдэг холдуулж, тvvнйи сонирхолыг нь улам хөдөлгөж чаддаг байсан. Гэрийн бvх ажлыг чухам хэзээдээ хийгээд байгааг минь тэр хэзээ ч анзаарч байгаагvй. Би тvvнйи хувьд баталгаат бараа биш гэрийнхээ хатан хаан, нэгэн нууцлаг оршин тогтногч болж чадаж байлаа. Бид 2 гэрийн амьдралыг хэзээ ч анзаарч байгаагvй гэж би итгэл дvvрэн хэлнe. Бид асар хvчтэй сэтгэлээр жигvvрлэсэн амрагууд байлаа... Тэгээд л болоо...

Би тvvнйи амьдралыг нь романс болгож чадсан. Би амьдралын өдөр хором бvрийг өөр өөр, сэтгэл хөдлөм болгож чадсан. ГЭр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдөлгөсөн ордон байлаа.
"Чам шиг бvсгvйг бvтээх гэж хэн бодож олдог байна аа, Ирэнэ." гэж тэр маань заримдаа хэлдэг байв. "Миний амьдарч байгаа нь зөвхөн чиний хvчээр юм шvv дээ" гэж хэлээд миний мөр хvзvvг маань гал халуун vнсэлтээр төөнөдөг байлаа. Би юу ч хэлсэнгvй. БИ ер нь тvvнд хэзээ ч сэтгэлээ бvхлээр нь vзvvлж байгаагvй юм. Эр хvн өөрийгөө бvсгvй хvний бvх амьдрал гэдгийг мэдээд хэрэггvй байдаг юм. ГЭхдээ л ГЭнри vvнйиг мэдэрдэг байсныг нь би мэднэ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа биднийг vл ойшоосон өнгөөр угцан хотынхон маань арай эелдэгээр хандаж эхлэв. Гэхдээ тэмцэл, хөдөлмөр, ганцаардалаас өөр зvйлгvй байсан эхний хэдэн жилvvдэд би ганцаарахнаа л; Гэнриг хөтөлж явсан юм. Тэр жилvvдэд тvvнд надаас өөр хэн ч хэрээгvй байсан гэдгийгээ би ам бардам хэлнэ. Манай гэрээр байнга ирдэг зоцдын нэг нь миний сайн анд ноён Барнс бөгөөд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж, бидний vл бvтэх аз жаргалыг гайхдаг байв. Нэг удаа тэр "Ирэнэ, хэрвээ тэр чамд хайртай байхаа больчихвол ях вэ?" гэж асуусан юм. Би хамаг хvчээ гарган байж "ДАхиж наад тухайгаа битгий дурс, зарим юмнуудыг ярих ч хэрэггvй дэндvv муухай байдаг юм" гэж хэлж билээ. ТСАг хугацаа урссаар... гэвч бидний хайр хол хөндий болохын оронд улам бvр агуу болсоор байлаа. Бид одоо 2 биенийхээ харц, хөдөлгөөн, vйл хөдлөл бvхнийг уншиж чаддаг болсон байв. Тvvнйи ажлын өрөөний камин зуухны өмнө бид 2 vдшийг өнгөрөөх дуртайсан. Би дэрэн дээр сууж, хивсэн дээр хэвтэж байгаа тvvнйи толгойг өвдөг дээрээ тавиад дvрэлзэх галын элчинд удаан гэгч нь vнсэлцдэгсэн. "2 хvн яж ингэж нэг нэгтээ тохирдог байнаа гэж би хааяа боддог юмаа, Ирэнэ" гэж тэр заримдаа хэлнэ.
Бид ингэж 4 жил амьдарсан юм. Бvтэн 4 жил төгс аз жаргал, ухаангvй дурлал. Тийм их аз жаргал хvн болгоны амьдралд тохиолддог ч юм уу мэдэхгvй. Тэгээд бодохноо одоо би өөрийгөө зовж байна гэж хэлэх эрхтэй эсэхээ бас сайн мэддэггvй юмаа. Би амьдралд асар өндөр vнэ төлсөн нь vнэн ч, амьдрал надад бас агуу их аз жаргалыг бэлэглэж байсныг би мартдаггvй ээ! Миний туулж өнгөрсөн зовлон жаргал 2 ер нь л яг тэнцэх байх....
Бид 2 нийгмийн амьдралд дахин орж эхэллээ. хvмvvс бид 2ын жигтэй дурлалыг vзээд магадгvй ур;дынхаасаа илvvтэйгээр хvндэлж харьцдаг байсан байх. Гэнри-г хvн болгон л хvндэлж байдаг, хаа сайгvй урьж залдаг болов. Тvvнйи ажлын амжилт ч ахиж, ямартай ч хамгийн сайн инженерvvдйин тоонд зvй ёсоор багтдаг болсон байлаа. Тvvн шиг хөгжилтэй сонирхолтой хvнийг зөвхөн мөнгө төгрөггvйгээс нь болоод нийгэм тvлхдэггvй юм билээ





            Ийнхvv өөдөр хоног аз жаргалтай өнгөрч байтал тэр явдал болсон юм... Энэ бvхнийг би амьдарч туулсан юм чин бичэж чадах зориг надаас гарнаа...
Манай хотод нэгэн шинэ бvсгvй vзэгдэх болов. Тvvнйи нэр нь Клэйр Ван Дален. Тэр нөхрөөсөө салсан Нью-Ёрк-д амьдардаг нэгэн байсан бөгөөд Еврөпе-с буцаж явахдаа манай хотод байдаг холын хамаатныдаа зочлохоор ирсэн байлаа. Би хамгийн анх удаа тvvнйиг бvжгийн vдэшлэг дээр харж билээ. Тэр яг эртний уран баримал шиг уран гоо биетэй, алтан шаргал арьс гал улаан уруултай бvсгvй байж билээ. Хав хар vсээ голуур нь хувааж шулуухнаар самнасан бас урт ээмгийг эвтэйхэн нь аргагvй зvvсэн байлаа. Тvvнйи уян намуухан хөдөлгөөн нь биеийг нь ясгvй мэт харагдуулж, гар нь яг л урт тууз шиг намбалзан харагдж байв. Тэр маш энгийн хувцасласан боловч тэр л энгийн байдал нь мянган ногооноор ч vнэлэмгvй өвөрмөц байлаа... Тэр vнэхээр гайхалтай vзэсгэлэнтэй бvсгvй байсан юм. Манай хотынхон нөгөө бvсгvйн хөлд гайхал бахархалаа харамгvй шидэлцгээж байв. Аргагvй дээ, бид vнэхээр тvvн шиг бvсгvйг урьд хожид харж байсангvй. Тэр бvх хvмvvстэй эелдэг даруухнаар харьцаж байсан ч нvvрэнд дээрхь хуурамч инээмсэглэл нь бусдын хайр хvндлэлд хэдийнээ дасч бvvр залхах болсныг нь бэлхэнээ харуулна.
ГЭнри тvvн рvv харав... удаан гэгч нь тогтууханаар... Урьд нь тvvнээс гарч байгаагvй тийм их бишрэл Клэйрийн хөдөлгөөн бvрийг ажиглах тvvнйи харцнаас нь тодхон байсан юм... Тэр 2 хэдэн удаа бvжиглэв.
Yдэшлэг төгсөхөд нилээд олон залуус тvvнйиг гэрт нь хvргэж өгөхөөр яран сандралдан тvvн рvv очив. "За байз би сонгоноо" гэж Клэйр сэтгэл булаам инээмсэглэн хэлэхэд тvvнйи шинэ фенvvдйин нэг нь "Байгаа бvх хvнээс сонго" гэж хашхирав.
"БАйгаа бvх хvнээс ээ?" гэж тэр давтан хэлээд жаахан бодолхийлснээ:
"Тэгвэл би Ноён Стаффордыг сонголоо." гэв. Хэдийгээр ГЭнри тvvнйиг хvргэж өгий гэж хэлээгvй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар vгvй гэлтэй биш... Ноён Барнс намайг гэрт хvргэж ирэв.
Би Гэнри-г буцаж ирэхэд нь Клэйр-н тухай юу бодож байгааг нь асуулаа Тэр товч бөгөөд тодорхойгоор "Харин тийм. Сонирхолтой л юм" гэж хариулав. Би тvvнйиг энэ хариултнаас хамаагvй илvvгээр сэтгэл нь хөдөлсөн байсныг харсан боловч нэг их юм бодсонгvй.
ДАраагийн удаа бид vдэшлэгт уригдахад, Гэнри явах ямарч хvсэлгvй байлаа. Тэр ядарчихсан бас нилээд ажилтай байсан юм.
"ЭЭ, Гэнри яваы л даа. Биднийг хvлээж байгаа шvv дээ. Тэгээд ч тэнд олон хvмvvс байна Харвингс-нхан, Хатагтай Хью, хатагтай Брvvкс, Клэйр, Ноён Барнс гээд л" гэж намайг хэлэхэд тэр гэнэт бодлоо өөрчилж
"Ерөөсөө яв'я" гэв.

Тэр орой Клэйр Гэнри 2 хэнээс ч илvvтэгээр бvжиглэв. Клэйр нуруу нь ил гарсан даашинз өмссөн байсан бөгөөд би Гэнригийн гар тvvнйи торгон зөөлөн арьсанд уе уе хvрээд байгааг ажигалж байв. Гэнригийн нvд рvv ямар ч саадгvй ширтэх тэр хар сормууст нvд намайг гайхшруулж билээ. Ширээн дээр хvртэл тэр 2ыг нэг нэгэнд нь ойрхон суулгажээ. Yдэшлэгийг зохион байгуулагчид Клэйрийг баярлуулахийг хvссэн нь тэр байлаа.
Yvнйи дараагаар Гэнри Клэйр-н очсон нэг ч vдэшлэгийг алгасангvй. Тэр тvvнйиг машинаар дагуулан явж, тvvнйи амьдардаг хамаатных руу нь хvртэл утасддаг байв. Хичнээн ажилтай байсан ч хамаагvй тэр Клэйр-н театрт очих орой бvр тэнд очиж амждаг байлаа. Тvvнйи нvдэнд нь догдлолоор дvvрсэн сонин харц байхыг би анзаарсан юм. харин тэр гэртээ байхдаа ухаан зулаггvй ажиллаж, хаашаа ч юм яараад байдаг байв.
Би бvгдийг алган дээрээ тавьсан юм шиг харж байв. Тэгээд vхтлээ гайхсанаас биш янзан бvрийн сэжиг төрж байсангvй. Yнэндээ тэр бодол миний толгойд яагаад ч орж ирэхгvй байлаа. Тэгээд л болоо. Тэгснээ Гэнри гэнэт л Клэйр-с хамаг холбоогоо таслав. Тэр гадагш гарахыг ч хvсэхээ байж , бvх урилгануудыг vгvйсгэдэг байв. тэр гэртээ бvрзийн суух болов... харин тэр бvрзгэр харанхуйн цаана юу байснийг би харж байлаа-- Айдас.
            Тэгэхэд л би бvгдийг ойлгосон юм. Тvvнйи өөрийгөө татаж авах гэж оролдож байгаа нь надад vнэндээ ямар ч хамаагvй байлаа. Харин тvvнйи барьц алдаж байгаа байдал нь... Тэр байдал л надад бvгдийг ойлгуулсан юм. Гэхдээ мэдээж тэр дор нь биш л дээ. Иймэрхvv юмс хэзээ ч нэг дор болдоггvй... Хамгийн анх удаа надад сэжиг төрөхөд цус минь царцах шиг болж дотор муухай оргиж байлаа. Дараа нь эргэлзэл... Энэ эргэлзэлийг vгvй болгох гэж хичээсэн нь намайг улам л ихээр зовоосноос нэмэр болсонгvй. Yvнйи дараагаар тvvнйиг анхааралтай ажиглаж эхлэсэн. Тэгээд л... Тэгээд л... Явдал учрийг яруу тодоор ойлгосон доо. Гэнри Клэйр-д хайртай болсон байлаа...
Тиймээ би өөрийнхөө хувь заяагvй 2 гараараа энэ өгvvлбэрийг бичэж байна. Хvний амьдралд ярихад ч хэцvv тийм зvйлс тийм vе гардаг юм билээ. Yvнйиг би тэр vед л ойлгосон юм. Тэгэхэд би толгойдоо хамгийн анх удаа буурал vс олж харсан... Дараа нь галзуурал. Би vнэндээ vvнд итгэж чадахгvй байлаа. Би энэ явдалыг болоод байсныг харж байсан ч гэсэн энэ бугд миний толгой тархинд шингэж орж чадахгvй байлаа. Намайг эргэн тойрсон, над дотор байгаа тэр бvхэн эцэс төгсгөлгvйгээр, хэзээ дуусах нь мэдэгдэгхvйгээр унаж эхлэхийг мэдрэх ямар аймшигтай хэцvv байсан гээч... БИ эхэндээ асар тайван байлаа... Аймшигтай тайван. Гэхдээ тэссэнгvй би уйлж эхэллээ. ЗАрим шөнө аргаа барахдаа би гарнаасаа цус гартал нь хазчихаж байж билээ... Энэ бvгд тамын эцэст би тэмцэхээр шийдсээн...
МИний толгой дах амьдралын дvр зураг тэр чигээрээ солигдож, хvйтэн харанхуй айдас намайг бvрхэн авав. ГЭхдээ би хамаг болоод эцсийн хvчээ шавхан бослоо... би "Хvн авааль нөхрөө ингэж амархан явуулчихаж болохгvй" гэж өөртөө хэлсэн. Тэр нэгэн цагт минийх байсан юм чин дахиад минийх болохыг хэн байг гэхэв. Би тvvнйи сэтгэл зvрхэнд нь яг юу болоод байгааг тодорхой харж байлаа. Эхлээд тэр Клэйр-тэй жаахан сээтэгнэсэн. МЭдээж тэр vед тvvнйи хувьд ямар нэг ноцтой юм бодогдоогvй. Шинэ хvн тvvнд сонирхолтой санагдалгvй яхав. Тэр хайр дурлалын тухай зvvдлээ ч vгvй байтал тэр нь аргагvй хvрээд ирсэн. Yvнйиг мэдсэн даруйдаа тэр энэ бvгдийг эцэслэхээр шийджээ.

Ингээд бид 2уулаа тэмцэж эхлэв. Би тvvнйи төлөө, тэр өөрийнхө эсрэг. Бид 2уулаа удаан гэгч нь тэмцсэн ч... бид чадсангvй ээ! Тэмцэж байсан тэр vедээ тэр хэзээ ч надтай хvйтэн хөндий харьцаж намайг гомдоож байгаагvй. Тэр надтай vргэлжийнхээрээ зөөлөн намуухан харьцаж байв. Би ч баяр баясгалантай байсан бөгөөд... урьд урьдийнхаа улам илvй сайхан сэтгэл татам байх гэж оролдож байсан. Гэхдээ би тvvнйиг нэг ч хором буцааж, сэтгэлийг нь татаж чадаагvй юм даа. Бvх юм дууссан байлаа.
"ГЭнри, 2уулаа энэ vдэшлэг рvv явна аа!" гэж би нэг удаа их л шийдэмгий тvvнд хэллээ. Бид 2 сvvлйин vед болсон бvх vдэхслэгний урилгануудыг буцааж байсан юм. Ингээд бид 2 тэр vдэшлэг рvv явлаа. Тэр Клэйр-г тэнд харав. Би ч тvvнйиг болгоомжтойгоор ажигав... Yдэшлэгний төгсгөлд бид 2 2уулаа мэдэхийг хvсч байсан юмаа мэдэж авав. ОДоо хичнээн ч тэмцээд нэмэргvй болжээ.
БИ тэр шөнө унцангvй. Би хичнээн хичээсэн ч хоолойг минь ямар нэг юм боочихоод болохгvй байлаа. "Бид 2ын хэн нэг нь энэ тамыг насан туршдаа эдлэх хэрэгтэй болжээ... Харин би юу? Гэнри юу?"... "Тэр зовох ёстой хvн нь би байх болноо... Гэнри л лав биш... Нэг л өдөр тэр надад хамаг юмаа хэлнэ. Тэгээд л би салчихая. Хэрвээ тэр намайг явуулахгvй гэвэл би тэрэнд урьдынх шигээ их хайртай биш болсон гээд хэлнэ. Харин надад энэ бvгдийг хийх чадал хvч байгаа болов уу?"... Ямар ч гэсэн тэр надтай аз жаргалтай байхаасаа өнгөрчээ...
Ингээд нэг орой тvvнтэй цуг галын хажууд сууж байгаад би өөрийгөө хvчлэн байж "Гэнри, хэрвээ би чамайг хайр;лахаа болисон гэвэл чи ях вэ?" гэж асуув. Тэр миний нvд рvv намуухнаар харснаа "Би итгэхгvй ээ!" гэсэн...
Цаг хугацаа явсаар байсан ч тэр надад vнэний тухай нэг ч vг цухуйлгахгvй байв. Би тvvнйиг ойлгохгvй байв. Тэр магадгvй намайг өрөвдөж байсан биз, гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт надад хэлэх л ёстой доо. Тэр маань намуухан чимээгvй хэвээрээ байсан ч би тvvнйи арчаагаа алдаж цөхөрсөн нvд, цонхийж цайсан царайг харахдаа дотор минь муухай болдог байлаа. Ийм их сэтгэл хөдлөл эр хуньд ирэхээрээ хамаг ухаан санааг нь аваад явчихдаг юм. Би тvvнйиг буруутгахгvй ээ! Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч vг дуугарсангvй. Зvрх зvссэн тэр өдрvvд намайг бас шууд зvгээр орхисонгvй. Тэр юу вэ гэхээр Гералд Греи Англи язгууртан залуу байлаа. 30 эргэм насны, дэгжин, сайухан хувцасладаг, ихэмсэг, эелдэг, сээтэгнэхээс өөр мэргэжил байхгvй тэр залуу манай хотод зочилж ирсэн байлаа. Манай хотын олон бvсгvйчvvд тvvнд дурласан байсан юмдаг. Харин тэр яагаад надад тэгж их татагдаад байсныг нь би мэдэхгvй ч тэр дургvйцлийг минь vл ойшоон над руу залгаж ярилцах гэж оролдсоор байлаа. Өглөө сэрэх бvртээ одоо л Гэнри-н vгийг дуулах болов уу гэж горьдсоор босч ирдэг байсан тэр өдрvvдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа.
            Би Гэнри-г тэр тухайгаа ярьх болов уу гэж удан хvлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгvй. Клэйр Гэнри-тэй уулзах бvх нvх сvвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клэйр-тэй уулзаж болох бvх л боломжуудаас зайлшийж байлаа. Манайх гэдэг айл vдэшлэгний урилганд дарагддаг байсан. Эцэст нь Клэйр өөрийн гараа тусгай урилга Гэнри руу явуулсан байсан боловч Гэнри зөвшөөрөөгvй. Ингэж байтал нэгэн өдөр би бvхнийг ойлгосон юм. Тэр л өдөр би өөрийнхөө хувь заяаг шийдсэн...
БИ нэг vдэшлэг руу ганцаар явлаа. Мэдээжийн хэрэг Гэнри ажиллах ёстой гэж шалтаглан, муухай царайлаад гэртээ vлдсэн. Харин би vдэшлэгийг зохион байгуулж байсан дотно хvмvvсээ гомдоохгvйн тулд явахаар шийдсэн юм. Гэхдээ тэр vдэшлэг надад ёстой там шиг санагдаж байлаа. Явахад тохиромжтой цагийг хvлээн суух гэдэг тэвчээрийг минь шалгасан хэрэг байв. Гэхдээ тэр vдэшлэг рvv явсандаа би хэзээ ч харамсдаггvй...
Би өрөөг голуур нь хуваасан гоёмсог хөшигний хажуугаар өнгөрөхдөө Хатагтай Хью Хатагтай Броган 2ыг ярьж байхыг санамсаргvй сонсчихов. Тэд Гэнри, Клэйр, бас миний тухай ярьж байлаа.
- Ирэнэ тvvнйи төлөө тийм ихийг төлсөн юм чин яхав дээ. Гэнри одоо тvvнйиг орхиж явж болохгvй шvv дээ гэж хатагтай Хью хэлж байна.
- Би ч гэсэн тэгж бодож байна. Ирэнэ чин vндсэндээ авааль нөхрөө худалдаж авсан юм шvv дээ. Гэнри одоо vхэх гэж байсан ч тvvнйигээ vзvvлэх эрх тvvнд байхгvй шд гэж хатагтай Броган хатагтай Хью-г дэмжих нь тэр... Би бариьж байсан алчуураараа амаа таглав... Би одоо л учрыг ойлголоо... Би ганцаараа гэр лvvгээ алхав... Би нөхрөө худалдаж авсан... Авааль нөхрөө эд бараа шигээр худалдаж авчээ, би. Yvнд л хамаг учир нь байж. Тэр одоо намайг орхиж явж ч чадахгvй.. надад энэ тухай хэзээ ч ам нээхгvй... Тэр зовлонгоо өөртөө л хадгалах болно... Тэр надтай жаргалтай байхаасаа нэгэнт өнгөрсөн ч гэсэн насан туршдаа юу ч болоогvй юм шиг явах болно... Миний мөнгөнөөс болж... Хэрвээ тэр ярайхгvй юм бол би ярих учиртай...
Хэрвээ тэр мөнгө миний амьдралд байхгvй байсан бол би vvнйиг хийхгvй байсан биз. Магдагvй би vргэлжлvvлэн тэмцэж Гэнригээ буцааж авах байсан байх. Гэхдээ одоо бvгдийг мэдсэн хойно- би чадахгvй ээ! Надад тэгэх зvрх байсангvй. Тэр хэзээ нэгэн цаг наддаа сэтгэлээрээ буцаж ирсэн ч гэсэн би тvvнйиг надад хайртайдаа буцсан уу эсвэл миний өөрийнх нь төлөө золиосолсон бvхэнд талархан буцсан уу гэдгийг яж мэдэх билээ дээ... Тэр миний мөнгөний аолиос нь болж байгаа эсэхийг би хэзээ ч мэдэхгvй болжээ...
Би тvvнйиг сайн дураараа чөлөөлөх ёстой... яагаад гэвэл тэр надад дэндvv их өртэй учраас... Би тvvнйи төлөө хэтэрхий ихийг золиослох чадалтай байсан учраас би нөхрийгөө хадгалж явах эрхгvй болсон байлаа.
Би ямар ч гэсэн хо;длох хэрэгтэй. Яах вэ? САлая гэх vv? Тэр мэдээж хvлээж авахгvй... Тvvнд хайргvй гэж хэлэх vv? бvvр vнэмшихгvй...
МАлгайгаа толгой дээрээ байлгаж тэсэхээ болиод авахад бяцхан бороон дуслууд духан дээр минь vнсэж, зөөлөн салхи vсийг минь илбэж байлаа... Би шийдэв... Ямар ч гэсэн зvрхэн дээрээс нэг юмыг аваад хаячих шиг болов.

Байшиндаа дөхөж очоод харвал Гэнри-гийн ажлын өрөөний гэрэл асаалттай харагдав. Би тvvнд садаа болохгvйн тулд чимээгvйхэн гэртээ орж, тvvнйи өрөөнөө хажуугаар өнгөрөхдөө зvрхийг минь зvссэн тэр нэгэн дууг сонсов... Чихэндээ итгээгvй би гэдэг хvн өрөөнийх нь хаалгаар харлаа... Гэнри ширээн дээрээ сууж толгиогоо базлан уйлж байлаа. Над руу харсан байсан нуруу нь гvн харуусалаар дvvрэн нулимсыг нь гvйцээж чичрэн байв. Би хаалганаас ухашийн холдохдоо ухаан санаагаа алдчихсан мэт болсон байлаа. .. Гэнри уйлжээ...
"... Гэнри одоо vхэх гэж байсан ч тvvнйигээ vзvvлэх эрх одоо тvvнд байхгvй шд..."
Би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэдэж байлаа. Тэр намайг өөрт нь хайргvй болсонд vнэмшигvй тэхээр би тvvнд ямар нэгэн аргаар vнэмшvvлэх л хэрэгтэй.
Би өрөө рvvгээ айдас хvйдэс, цөхрөл гунигаа дааж ядан орлоо. Өглөө нь харин сэрэхэд сэтгэл нэг л тайван... Тэр шөнө юуны тухай бодож хоносноо би энэ хорвоо дээр нэг ч амьд хvнд ярихгvй.
"Ирэнэ, Юу болоо вэ?" гэж Гэнри өглөө нvд рvv минь харангаа асуув.
"Юу ч болоогvй ээ!" гэж би хариуллаа. "Онцгvй зvvд зvvдлээд... гэхдээ одоо дуусчихсан учраас санаа зоволтгvй" гэж би хэллээ. МИний тэр vед бодож чадах ганцхан зvйл гэвэл би Гэнри-д өөрийнхөө худал хурмаг гэдгийг vзvvлэх боломж олох тухай л байв. Тvvнйиг ямар ч эргэлзээгvй болгох хэрэгтэй... Тэр боломж яг тэр өдөр хvрч ирсэн юм...
Гадуур явж биагаад гэртээ буцаж ирэхдээ, Гэнри-гийн ажлын өрөөнөөс Клэйрийн дууг сонсов. Би гайхсангvй. Би хаалганд дөхөж очин тvлхvvрний нvхээр нь тэднийг харж юу ярихыг нь тайвнаар сонсов. САйхан шаргал хослол дээр тод ногоон алчуур тавьсан Клэйр-г би харсаан. Тэр vнэхээр дэнvv vзэсгэлэнтэй харагдаж байлаа.
ГЭнри "Дахиад нэг удаа хэлье. Хатагтай Клэйр та манай гэрээс гарна уу! Би таныг харах ямар ч хvсэл алга. Та ойлгохгvй байна гэж vv?" гэх нь дуулдана.
"Yгvй би ойлгохгvй байна" гэж Клэйр чангаар хэлэв. Тэгснээ Гэнри рvv хөөрхөн нvдээ жижигхэн болгон хараад "Чи муу хулчгар новш" гэж удаахнаар хэллээ.
            Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо тvvн рvv нэг алхам ойртов. Тvvнйи цайж цонхийсон нvvрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нvхээр харж буй надад хvртэл харагдахаар чичэрч байлаа.
"Яв даа!" гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нvдээ том болгон бvрэн нээхэд, тvvнйи өөрөөсөө хvртэл нуух гэж ядсан хvслэн, омог бас асар эмзэг сэтгэл нь харагдаж байлаа.
"Гэнри..." гэж хэлэхэд тvvнйи хоолой нь ягаад ч юм бие шигээ vзэсгэлэнтэй сонсогдоно.
"Хатагтай Клэйр..." гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав.
Клэйр тvvн рvv дөхөнгөө "Гэнри... Чи ингэж 2 биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?... Би чамд хайртай... Чамтай л байхыг хvсч байна" гэж хэлж байна. Гэнри vг ч дуугарах сөхөөгvй байхыг харсан Клэйр дуугаа өндөрсгөн муухан инээмсэглэж "Чи надад хайртай гэдгийг бид 2 2уулаа сайнаас сайн мэдэж байгаа шдээ. Чи арай vгvй гэхгvй биз дээ?" гэж хэлэв.
Гэнригийн нvдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгvй байлаа. тэр ч vvнйигээ мэдээд нvдээ гараараа таглав.
"Чи энд ях гэж ирсэн юм бэ???"
"Ягаад гэвэл би чамд хайртай... чамтай хамт байхыг юунаас ч илvv хvсч байна." гэж Клэйр хэлээд Гэнригийн мөрөн дээр нь гараа тавьж "Надад чи харитай биз дээ" гэж шивнэн асуув.
"Тиймээ... тийм... тиймэээ!" гэж Гэнри чангаар хэлээд Клэйрийг галзуурсан мэт татан ойртуулж уруул дээр нь озон озон vнслээ. Би гайхсангvй. Надад бvх юм урьд нь болж байсан уым шиг л санагдав. Харин Гэнрийг өөр бvсгvй vнсэхийг харах... хэцvv байсан учраас би нvдээ аньсан... Тэгээд л болоо...
"Ингэж хэлэхийг чин ямар их хvлээв ээ, би!" гэж Клэйр эцэст нь хэлээ Гэнрийг чангаар тэврэв. Магадгvй хvсч байснаасаа ч чангаар тэвэрсэн байх. гэтэл Гэнри гэнэт Клэйрийг шийдэмгийгээр тvлхээд...
"Чи бид 2 дахиж уулзаж болохгvй..." гэж хатуухан өнгөөр хэлэв.
"Yгvй дээ... хонгор минь чи бид 2 өнөө орой уулзана...Орой 9 цагт би чамайг Холтос-т хvлээж байя."
"Би ирэхгvй ээ!"
"Чи мэдээж ирнэ."
"яасан ч vгvй... хэзээ ч..."
"Чамаас гуйж байна шдээ Гэнри... 9 цагт!" гэж Клэйр хэлээд өрөөнөөс гарч явлаа. Би дөнгөж л хөшигний ардуур орж амжив. Клэйрийг явсаны дараа би Гэнригийн өрөө рvv шагайвал Гэнри сандал дээрээ толгойгоо базлан сул ойчсон байдалтай харагдана. Yсээ зогсоо зайгvй зулгаан байгаа хуруунуудаас нь би Гэнри-г хичнээн их зовж байгааг харж байлаа...
Ингээд надад боломж гарч ирлээ... Одоо л хөдлөх хэрэгтэй...
            Би өрөөндөө очиж малгай,цуваа тайвнаар тайлав. Би өрөөнөөсөө гарч шатаар уруудан Гэнри рvv явах гэж байснаа гэнэт зогтусав. "Чи мэдэж байна уу?хэнийг алдах гэж байгаагаа мэдэж байна уу, Ирэнэ?" гэж би өөртөө хэлээд гvн амьсгаа авлаа...

Ширээн дээр минь Гэнригийн нэг зураг байдаг байсан юм... Тvvнйи хамгийн сайхан гарсан зураг... Харин ард талд нь "Хайрт Ирэнэ-дээ. Гэнри. Yvрд мөнх" гэж бичсэн байдаг байлаа. Би зурганд хvрч очоод, газар өвдөглөн сууж тvvнйихээ зургийг удаан гэгч нь ширтэж залбирсан. Тvvндээ мөргөсөн..."Гэнри... Гэнри..." гэж би шивнэхээс өөрийг хэлэх чадал надад vнэндээ байсангvй. Надад төлөвлөсөн бvхнийг хийх хvч чадал хайрлаач гэж би тvvнээс гуйж билээ.
Хэсэг хугацааны дараа би босч доод давхар луу явав.
"Гэнри. Надад Хатагтай Кован захиа хvргvvлсэн байна. Өвдсөн гэнээ. Би оччихоод ирэе." гэж тvvнйи өрөөнд орж хэлчихээд гарлаа. Хатагтай Кован гэдэг нь миний бvvр дээрний нэг танил, манай хотоос 4 цагийн зайд амьдардаг бvсгvй. Би хааяахан очиж хуучилдаг байсан юм.
"Би чамайг явуулмааргvй байна. Чи бvvр цонхийгоод ядарчихаж... амрах хэрэгтэй" гэж Гэнри ер юу ч болоогvй юм шиг духан дээр минь гараа зөөлхөн тавиж хэлэв.
"МИний бие маш сайн байна. Би явчихаад маргааш өглөө хvрээд ирнэ."
Би өрөөндөө утастай байсан учраас Гэнри миний ярихыг сонсож чадахгvй байх байв. Долоон цагийн vед би Гералд Грэй руу залгаж товч бөгөөд тодорхойгоор "Та 8.30д Холтосд хvрээд ирэхгvй юу?" гэж хэлсэн юм.
"Ю... Юу гэнээ? Ох, Хатагтай Стаффорд!" гэж гэнэтийн бэлэгт баярласан тэрээр барьц алдан сандран хэлж байна. Би ч олон долоон юм ярьсангvй уцаа тавилаа... МИний төлөвлөгөө махс хялбар. гэнри 9 цагт Холтос-д Клэйр-тэй уулзахааар ирнэ. Тэгээд Грэй бид 2ыг харна. Би шөнөжөнгөө байхгvй байна гэж хэлсэн болохоор тэр хараад уурлана. Тэгээд л тэр.
Би тайвнаар хувцаслаж эхлэв. Би маш нямбай сайхан хувцаслахыг бодож хамаг тавгvй бодлоо гээхийг хvсч байлаа. Гялалзсан жижигхэн хиймэл чулуунуудтай, мөнгөлөг өнгөтэй даавуун даашинзаа өмсөж, нvvрээ будав. Би хөөрхөн харагдахыг хvч байлаа: гэхдээ тэгэхийн тулд маш их будаг шунх хэрэглэх хэрэг гарч билээ. Ингээд сууж байтал гэнэт толгойд минь "хэрвээ Гэнри Холтос-д ирэхгvй бол яах вэ? Тэр "Яасан ч vгvй гэж их л шийдэмгий хэлсэн шvv дээ. Тэр Клэйр-г эсэргvvцэж дөнгөх тийм их сэтгэлийн тэнхээтэй байвал яхав..." гэсэн бодол зуршийн орж ирэв.
            Энэхvv гэгээн бодолд цочсондоо би гартаа бариж байсан энгэсэгний шаазан хайрцагаа газар алдаад хагалчихав. "Хэрвээ.. хэрвээ тэр ирэхгvй бол, тэр Клэйр-т тийм ч их хайртай биш гэсэн vг. Тэгвэл би гэр лvvгээ хамаг эрчээрээ гvйж ирээд тvvнйигээ тэврэн хамаг vнэнээ уйлан байж хэлнэ дээ." Ингэж бодоход өчигдөрөөс хойш хуурай байсан нvд маань том том дуслуудаар дvvрч зарим нь хацар даган урсав. Гайхалтай хэрэг шvv... Хvн итгэлээ алдаж, цөхрөнгөө барсан уед итгэл найдвар өчvvхэн төдий сvvмэлзэхэд сэтгэл хамгийн хэцvvгээр зовдог юм билээ.
Би тайван байхыг хичээж хувцасаа өмсөж эхлэв. гар минь учиргvй чичирч байсан учраас хувцасаа өмсөх гэдэг амаргvй даваа байлаа. хувцаслаж дуусчихаад аялалын том цуваа нөмөрч vдшийнхээ даашинзыг нуув. Гарч явахад минь Гэнри өрөөнөөсөө гарч ирэн цувны маань захыг чанга гэгч нь товчилж өгөөд, "Анхаарлтай яваарай! Битгий хамаагvй ядарчихаарай, Ирэнэ минь" гэж хэлж билээ.
"Санаа зоволтгvй Гэнри. Би зvгээр..." гээд би тvvнйигээ vнссэн. хамгийн сvvлчийн удаа...
Ингээд л би гарч явсан... Харанхуй гудамжаар ганцаараа алхаж явахад хvйтэн салхи цувны минь доогуур гулгаж нvцгэн мөрөнд минь хурч байсаан... Зөөлхөн даавуу хөлийг маань илбэхэд би толгой дээгvvр,эгц алхах гэж байдгаараа хичээж байсан юм.
Холтос гэдэг нь манай хотын хамгийн том шөнийн клуб байлаа. Нэг их муу нэрттэй газар биш байсан ч гэсэн яагаад ч юм хvvхнvvд нэг бол нөхөртэйгээ ирдэг эсвэл бvvр ирдэггvй байсан юм...
Би ХОЛТОС хэмээх нэрийг бvтээсэн том том гэрэлт vсэгнvvдйиг харав. Хэтэрхий их гэрэл нь бараг л нvд өвтгөмөөр санагдаж байж билээ. Yvдээр нь орж дээд давхарт гарав. Зөөлөн хивсэнцэр дээр нь хvн өөрөө өөрийнхөө хөлийн чимээг сонсох ч янзгvй. Хэтэрхи гял цал болсон уйлчлэгчдийнх нь гялгар хувцаснууд нь алмаз эрдэнэ шиг хуурамчаар гялалзана. Төв танхимд нь орж ирэв vv vгvй юу жазз хөгжимийн хурц аялгуу толгой дотор минь шургаад орчих шиг л болов. Том том гэрэл vvсгvvрvvд... цагаан ширээнvvд... хар костюм... нvцгэн мөр... гялалзсан шил... торгон хэрэглэл... алмаз чулуу...
Ноён Грэй намайг хvлээж байлаа. Тэр яг л дээд зэргэлэлийн эрэгтэйчvvдйин сэтгvvл дээр гардаг гял цал зураг шиг өнгөлөг харагдаж байв. Мэдээж хvнтэй харьцаж сурсан эр гэсэндээ сэтгэл хөдлөл юм уу гайхсан ямар ч хсинж тэмдэг узуулсэнгvй, эелдэг бөгөөд хvндэтгэлтэйгээр инээмсэглэсээр. Би ширээ сонгохдоо vvдээр орж гарч байогаа хvмvvсйиг харж болох газрыг бодолцож сонгов. Ширээн дээр очоод vvд ширтэж суухад бvх юмсыг будэгхэн vылэн хөшиг бvрхсэн мэт санагдаж байсан юм. Бvх юмс манаран тунарч байхад ганцхан цэнгээний газрын хаалга л томруулдаг шилээр харж байгаа мэт тодоос тод харагдана. Одоо хvртэл.
Миний санаж байгаагаар Ноён грэй нэг юмны тухай л яриад байсан. Би бас ярьсан. Тэр инээмсэглээд л. Би бас инээмсэглэсэн байх. Хаалганы яг дээд талд нь том цаг байсан юм. Намайг Холтос-д хvрч ирэхэд цаг 8.30 болж байсан. Би тэр цагийг ширтэж цаг аажуухнаар явсаар байсан. Хэрвээ яг тэр vед хэн нэг нь миний сэтгэл рvv өнгийсөн бол том цагаан дугираг 2 зvvнээс өөр юг ч олж харахгvй байсан байх даа.
Яг 9 цагт, хормыг заагч зvv 12 тоог шvргэв vv vгvй юу том шилэн хаалга онгойв. Яг л миний хvлээж байснаар. Гэхдээ орж ирсэн хvн нь Гэнри биш Клэйр байлаа. Тэр ганцаараа орж ирэв. Цул хар өнгөтэй сатин даашинз нь тvvнйи биеийг зөөлнөөр ороожээ... толгой дээрээ тавьсан гоёмсог алмазан зvvлт нь гялалзаж, сайхан мөрөн дээгvvр нь гялалзах чулуунууд гvйх нь дуу алдмаар vзэсгэлэнтэй... Клэйр орж ирмэгцээ тээнгэлзэж танхимыг тэр чигт нь гvйлгэн харав. Гэнриг ирээгvйг мэдмэгцээ уруул нь уураа дааж ядсан бололтой чичэрч байна. Гэвч яая гэхэв тэр танхимыг туулаад нэг ширээнд очиж суув. Тvvнйи суусан ширээ нь миний байрлалаас сайн харагдаж байлаа.
9.15... Том шилан хаалга онгойх нь улам л олширч костюмтай залуус эрчvvд, vслэг эдлэл даашинз болсон хvvхнvvд чимээгvйхэн орж ирж шуугилдах олонтой нийлж байв. Би хаалганы өмнө дэвссэн зөөлөн хивсэн дээгvvр эцэсгvй мэт урсах ширэн гутал, мөнгөлөг шаахайнуудын урсгалыг ширтэж суулаа. Ядаж байхад ямар олон хvн орж гарсан гэж бодноо тэр хаалгаар. Хаалга нээгдэхийг сонсох бvрт минь хvйтэн айдас нуруу руу минь шургаж өвдөг рvv маань урсаж байлаа. Гэвч би хаалга руу харалгvй нэг ч хором сууж чадаагvй юм. "Болгоомжтой, Хатагтай Стаффорд" гэж Грэйн хэл;эх нь зvvд зэрэглээ шиг хол сонсогдов. Учир нь би барьж байсан усаа даашинз руугаа асгачихаж. Би гэхдээ тоосон ч vгvй аяган дах мөснөөс нэгийг авч ам руугаа хийлээ. Грэй над руу гайхал дvvрсэн нvдээр харж байсан юм.
9.25. Өвдөг маань гэм хийсэн хvнийх шиг чичирч байв. Хэтэрхий их чичэрснээс болоод дахиж хэзээ ч алхаж чадахгvй болчихмоор юм шиг санагдаж байж билээ, тэр vед. Би нууцхан Клэйр рvv харав. тэр бас л хvлээсээр байлаа. Тvvнйи нvд нь бас л хаалган дээр хадаастай. Ширээн дээр байсан цэцгийн дэлбээг тасдан хаях нь тvvнйиг хичнээн их санаа зовж байгааг харуулж байлаа.
9.30. Би тэвдэж байсандаа тэр юм уу, эсвэл тэнд байсан жазз хөгжим тэгж хvнд дуулдаж байсан уу толгой руу маань хvнд зvйлээр зогсоо зайгvй нvдэж байгаа юм шиг санагдаж байв. Бvгчимдэж, бачимдсан сэтгэл минь агаар муу танхимын аяыг даалгvй боочихмоор санагдаж би хvйтэн гараараа хоолойгоо барьж суулаа.
9.45-д тэр ирсэн юм. Хаалга нээгдэж, тэр орж ирэв. Яг л тэр хоромд Гэнри агаарт өлгөгдчихсөн юм шиг санагдаж байлаа. эргэн тойронд юу ч байхгvй юм шиг... Би хаалгыг харж байсан боловч яг урд нь зогсож байгаа Гэнриг л харж чадахгvй байлаа. Тэр харанхуй нvх мэт надэад харагдаж байв. Дараагийн хоромд нь би юуг ч сонсоогvй юм. Чих минь таг дvлий болсон мэт чив чимээгvй намайг нэг хором бvрхэв.
Энэ мөчид би арай гэж сэхээ аван Грэй-д "жаахан хөгжилдөе л дөө" гэж хэлэв. Би тvvнйи хvзvvгээр нь тэвэрч, мөрөнд нь нvvрээ наагаад костюмных нь захыг чангаар хазав. Тэр vед би ганц л юм өөртөө хэлж байсан нь "ирэнэ хэтэрхий чанга хашхирч болохгvй"...
            Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнри-г орж ирэхэйиг харсангvй, учрыг ч ойлгосонгvй гайхаж дууссан бvдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хvний зангаар тэр өөртөө итгэлтэй загнаж vсэнд маань гараа хvргэхийг хvртэл оролдож байлаа.
Би толгойгоо тvvн рvv харж байсан ч нvvрэндээ ямар ч хувирал гаргахгvйг хичээж байсан юм. Гэхдээ нvд маань бvхнээ нууж дөнгөсөнгvй бололтой... Грэй миний нvд рvv хараад бараг л дуу алдах дөхөж байгаа нь илт. Би салга хvн шиг гартаа барьсан жунзаа счичрvvлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. яагаад энд дарс байхгvй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй vйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зvйл шивнэхэд vйлчлэгч инээмсэглэчихээд яваад өглөө.

Би энэ бvхний хажуугаар Гэнри ажигласаар байлаа. тэр Клэйр дээр хvрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дvvрч байгаа бололтой сандал дээрээсээ vсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнри-г ирэхгvй нь гэж сандарч байсан бололтой тvvнйиг хоцорсон тухай нэг ч vг хэлсэнгvй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгvй зогсоно. Тэр хоцорсон нь надад бvгдийг урьдынхаас ч тодоор хэлж өгч байлаа. Гэнри ирэхгvй байх гэж их тэмцжээ... Yнэхээр их... Гэвч тэр тэссэнгvй юм байж... Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Тvvнйи нvдэнд унтрашгvй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ... Ямар vзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгvй ээ...

            Зөөгч надад дарс авчирч өгөв. Бvvр 2 шилийг. Грэй нэг шилийг нь авч шилэн аяганд цутгах гэсэн боловч би Гэнригийн гараас дарсыг нь булаан авч өмнөө байсан шилэн аяганд хийхдээ цvл пал хийлгэн асгаж даашинзан дээрээ хvртэл цутгачихав. Тэгээд нугуу дуурэн аягаа авч газар унагалаа. Шил хагарах чанга дуутай нийлvvлэн би чангаар инээж эхэллээ.
Грэй бvvр амаа ангайчихсан зогсож харагдана. "Инээ. чангаар хөхрөн инээ" гэж би Грэйд тулган хэлэв. Бидний ойр сууж байсан хvмvvс хэн тэр бvдvvлэг дуу гаргаад байгааг сонирхон эргэн эргэн харсаар байлаа. Яг л миний хvссэнээр.
Би усээ задлан сэгсийлгэж, бvvр сvvлдээ шилтэй дарсыг газар чулуудлаа. Хамаг чангаараа инээж "Ох Гэри минь"гэснээ энэ маань хангалттай санагдсангvй сандалаасаа босч Грэй-н өвөр дээр нь сууж тэврэн vнсэж буй мэтээр нvvрээ нvvрэн дээр нь наалаа. Ингэхдээ нь хажуудаа байсан хиймэл ханыг тvлхэн унагав. Бvхэл танхим тэр чигээрээ эргэн харахад би ичиж буй царай гарган босох тэр агшинд Гэнритэй нvvр туллаа. Би над руу харж байсан тvvнйи нvдийг хэзээ ч мартахгvй... Бид 2 чимээгvй байлаа. "Ирэнэ... Ирэнэ" гэж тэр итгэж ядан шивнэж байв.
Би айж ичиж байгаа хvний дvрийг гаргах гэж хичээж байснаа толгойгоо өргөн огт тоогоогvй царай гаргаж "Тэгээд?" гэж хэллээ. Гэнри хойшоо ухрав. Тэгээд чичирсэн. Тэр нvдэндээ итгэхгvй байгаа бололтой хэсэг дарж байснаа "Би чамд саад болохгvй ээ!" гэж хэлээд Клэйр рvv яваад өгөв. "Өөр газар луу явая Клэйр" гэж тэр Клэйр-т хэлж байна. Клэйр ч босч тэр 2 гараад явчихав. Би тэр 2ыг шилэн хаалгаар харагдахгvй болтол нь дагуулан харж билээ... Тэгээд л бvх юм дууссан...
Би тэднийг явсны дараа асар тайван болж билээ. Би Грэй руу эргэхэд тэр миний унагасан хиймэл ханыг босгож тавьж байлаа. Тэгээд "Хатагтай Стаффорд, битгий өөрийгөө зэмлэ дээ. Энэ ч дээр байсан биз." гэж хэлсэн.

"Тийм ээ, Грэй, ингэсэн нь ч дээр байсан юм" гэж би чимээгvйхэн хэлсэн.
БИд 2 буцаж ширээндээ суун, чимээгvйхнээр хоолоо идэж дуусгалаа. МИний бvх ухаан санаа тогтуун тайван байлаа. Би инээмсэглэн ярьж хажуугаар нь зөөлхөн сээтэгнэж байсан тул Грэй нөгөө ичгэвтэр явдалын тухай нэг их санаа зовж байгаа янзгvй сууна. 10.30-ын vед би тvvнйиг гэрт маань хvргэж өгөхийг хvслээ. Тэр ингэж тvргэн салах болсондоо сэтгэл дундуур байгаа нь илт боловч юм хэлсэнгvй эелдэгээр машиндаа суулган намайг гэрт маань хvргэж ирлээ. "2уулаа удахгvй дахиж уулзана биз дээ?" гэж гэрийн vvдэнд ирчихээд гарыг маань атган байж асуув. "Тэгэлгvй яхав. Тун удахгvй... ойр ойхон уулзах болно." гэж намайг хариулахаад Грэй баяр хөөрөөр дуурч яваад өгөв.
... Би гэртээ орж ирлээ. Хичнээн ч удсан юм бvv мэд ямар ч гэсэн би хөдлөлгvй удаан зогсов... Бvх юм нэгэнт ард хоцорчээ.
Би Гэнри-н ажлын өрөөнд нь орлоо. Газар хэвтэх хэдэн цаасыг авч ширээн дээр , өрөөний голд тавьсан сандалыг байранд нь тавив. Буйдан дээрхи дэрнvvдйиг засч дараа нь Гэнри-н ширээн дээрхь зураг тосол гэх мэт зvйлсийг янзлав. Тvvнйиг шугам, гортиг, бусад хэрэглэл нь газраар нэг тарж. Би тэр бvгдийг нь ширээн дээр нь тавиад зууханд гал асаалаа. ингэж хамгийн сvvлчийн удаа гэртээ эхнэр шиг байлаа би.
БYх юмийг янзалж дуусаад. би галын дэргэд очиж газар суув. Зуухны хажууд байдаг Гэнри-н тvшлэгтэй сандал , хөлөө тавидаг дэрийг нь баахан харж суулаа. САндал дээр нь сууж зvрхлээгvй учраас, хөлнийх нь дэрэн дээр толгойгоо тавиж харанхуйг бvдэг улаан гэрлээрээ, чимээгvйг дуугаараа vргээх галыг ширтэн хэвтэв. Байн байн тэр дэрийг vнсэж байснаа би санаж байна....
Yvдний өрөөнд тvлхvvр шажигнах дуу гарахад би хурдхан босч, vvдний өрөө рvv очив. Гэнри цонхийчхоод зогсож байна. Над руу харсан ч vгvй, хувцасаа тайлж өлгvvрт өлгөөд хажуугаар минь зөрөн ажлынхаа өрөө руу явлаа. Би ч дагалаа.
Бид өрөөнд орсны дараагаар чимээгvйхэн удаан зогссоны эцэст тэр хvйтэн хөшvvнээр:
"Чи надад ямар нэг юм тайлбарлах у?"
"Надад тайлбарлаад байх юм байхгvй ээ! Чи бvгдийг нь харсан."
"Тиймээ би харсан..."
            Тэр өрөөг өгсөж уруудаж хэсэг байснаа над руу харан vзэн ядалт, гутамшиг дvvрэн инээмсэглэлээр инээмсэглээд "Гэхдээ энэ чин сайн хэрэг!" гэж хэлэв. Намайг юу ч хэлэхгvй байгаад тэр улам улангасч "Чи... чи... яж ингэж чадаваа" гэж хамаг чангаараа хашгирав. Би чимээгьи л байв.
"Чам шиг эмийг би 4 жилийн турш эхнэрээ гэж дууджээ. Чи намайг бvvр галзууруулах нь Ийм юм байж хэрхэвч болохгvй. Энэ бол чи биш. Чи ийм байгаагуй шvv дээ. Чи ийм юм хийж чадахгvй." Би юу ч хэлсэнгvй.
тэр гараас минь зууран авч намайг газар луу тvлхээд "Чи новш минь. Яриач. Хэлээч! Хариулаадах надад.Ягаад чи ингэж байгаа юм бэ?"
Би тvvнйиг нvд рvv нь харж байгаад хамгийн гашуун худлыг тvvндээ хэллээ. "Би чамайг гомдоохыг vнэхээр хvсээгvй учраас энэ хайраа удаан нууж явсан. Би удаан хичээсэн бовоч vнэхээр тэсч чадаагvй." гэж би хэлсэн. Тэр намайг юуны тухай яриж байгааг сайнаас сайн ойлгосон. Тэр гарыг маань тавиж хойшоогоо ухрав. тэгснээ инээв. "Тэгвэл би чамайг баярлуулах уу, Ирэнэ? Би чамд огтоос ч хайргvй шдээ. Чамайг ийм юм хийсэнд гомдох ч vгvй байна. Би өөр эмэгтэйд хайртай. Би vнэндээ баярлаж байна". гэж тэр хэллээ.
"Чи баярлаж байна уу? Гэнри?"
"Yнэхээр ихээр баярлаж байна. Гэхдээ чамайг нэг их баяртай биш байгааг чин би харж байна ла даа."
"Yгvй дээ Гэнри, БИ сэтгэл дундуур биш байна. Бvх юм зvгээр."
"Нээрэн vv? за за газар хэвтээд байлгvй босч vз дээ." гэж хэлээд тэр дахиад өрөөг тойрон холхиж эхэлснээ "над руу битгий хар! Чи над руу харах ч эрх байхгvй шvv! Би хориглож байна." гэж хашгирав. БИ толгой унжуулж "би харахгvйээ Гэнри" гэж хэлэв.
            "Yгvй чи харах болно. Чи өөрийгөө харах болно." гэж Гэнри хамаг чангаараа хашхираад гараас минь татан намайг том шилэн хаалгатай тавиурын өмнө аваачив. "Даашинзаа хар даа чи!". Хар улаан өнгөтөй дарс мөнгөлөг даашинзыг минь бvрхэн урсчээ.
"Чи тэрэнд хайртай болсон, чи тvvнтэv явсан, одоо яая гэхэв. Гэтэл энэ дарс, энэ vнсэлтvvд, тэр олон нийтийн газар биеэ авч явж байгаа байдал..." Би юу ч хэлсэнгvй. МИний төлөвлөгөө бvтэмжтэй болжээ.
гэнри ч хэсэг дуугvй суусны эцэст тайван боловч хvйтэн өнгөөр
"Чи одоо бид 2ын хооронд юу ч байхгvй гэдгийг ойлгож ав! Угаасаа тийм юм хэзээ ч болоогvй байсан нь дээр байсан юм. Чи ч би чиний нөхөр байсныг мартах хэрэгтэй. Тийм учраас надаас чамд хадгалагддаг юм бvхнийг чи надад буцааж өг! мэд ээ!" гэж хэлэв.
"Би одоо өгнөө, Гэнри."
Би дээшээ өрөө рvvгээ явж бvх зvйлсийг авчрав, тvvнйи зурагнууд, тvvнйи бэлэгнvvд, хэдэн захиа гээд л миний тvvнээс авсан бvх юмс. Тэр миний авчирч өгсөн бvх юмсыг аваад гал руу шидчихэв.
"Би энийг авч vлдэж болох уу?" гэж би тvvнйи хамгийн сайхан нэгэн зургийг нь гартаа барин асуулаа. Гар маань чичирч байв. Тэр нөгөө зургийг хараад, зургийг авч газар чулуудав. Би тvvнйиг нь газраас авч элгэндээ тэврэв.
"ТЭгээд 2уулаа аль болох хурдан гэр бvлээ цуцлуулах хэрэгтэй." гэж Гэнри хэлээд галын хажуу дах сандал дээрээ суунгаа "Намайг ганцааранг маань орхиотох."гэв.
Би буцаж хаалга руу явж байгаад гэнэт зогссон. Тvvн рvvгээ харсан. Тэгээд тvvндээ бодож явснаа хэлсэн. Тайвнаар... "Намайг уучлаарай Гэнри... хэрвээ чи чадвал... тэгээд намайг мартаарай... Муухай бодлоор сэтгэлээ зовоож байгаад хэрэг байхгvй.Клэйр-н тухай бодож баяртай байгаарай! Миний тухай биш тvvнйи тухай бодоорой. тэгсэн нь дээр."
Тэр над руу эргэн харж "Чи уг нь ийм л байсан шvv дээ өмнө нь" гэсэн.
"Би тийм байсан. ОДоо гэхдээ би тийм биш. бvх юм өөрчлөгддөг шvv дээ. Гэнри... Бvх юманд төгсгөл гэж байдаг. Гэхдээ амьдрах сайхаан... Амьдрах агуу юм. Чи маань харин жаргалтай байх ёстой шуу Гэнри."
"Ирэнэ ээ! надад яагаад өөрчлөгдсөнөө хэлээч!"гэж намуухан хэлэхийг нь сонсох надад амар байгаагvй. Миний нэр, бас энэ ганц өгvvлбэр намайг гацааж орхив. Гэхдээ зөвхөн нэг л хором.
"Би чадаагvй юмаа. Тэсч чадаагvй юм, Гэнри" гэж би намуухнаар хэлээд дээшээ өрөө рvvгээ гарсан.




           

           
            Уруундуу орохдоо би уруулаа хэтэрхий чанга хазсанаас болж аманд мин цус амтагдаж байлаа. "энэ чин юу ч биш... энэ чин юу ч биш, Ирэнэ" гэж би өөртөө дахин дахин хэлж байлаа. яагаад ч юм бэ, би ярих хэрэгтэй байлаа. Сэтгэл дотор бөглөрөөд байгаа тэр юмийг vгээр л живvvлж чадах юм шиг надад санагдаж байв. "ирэнэ... энэ чин юу ч биш... дахиад ганц хором тэсчих... энэ бvгд дуусна... энэ чин юу ч биш...." гэж би өөртөө давтан давтан хэлж байлаа. Би өөрийгөө сохорчихоогvй гэж мэдэж байсан ч гэсэн нvд маань юу ч харахгvй байлаа. чих маань ч юу ч сонсоогvй. хэсэг хугацааны дараа арай гэж ухаан орон юм сонсож эхлэнтvvтээ би өөрийгөө "дахиад нэг хором... дахиад нэг хором..."гэж дахин дахин давтаж байгаагаа сонссон юм. гарт маань байсан Гэнригийн зураг газар унав. Би тvvнйиг харлаа... тэгэхэд л би чухам яг юу болсон, юу болоод байгаа, юу болох гэж байгааг тодорхой томруунаар харсан юм. Энэ бvхэн нэг хоромоос ч хурдан хугацаанд болж өнгөрсөн юм... яг л цахилгаан цахиад өнгөрөх шиг... хоолойд чин халуун төмөр тээглэсэн мэт болчихоод болсонгvй би хамаг чангаараа хашгирав... Одоо бодохнээ би тэгэхэд зvгээр ч нэг хашгираагvй юм. надаас гарсан тэр дуу хvний дуу биш шархадсан амьтны амьдрал гуйсан хоосон архираа байсан юм шиг....

Яг энэ нөчид Гэнри дээшээ хамаг хурдаараа гvйж ирэн хаалга тогшиж, "яасан, юу болов?" гэж хамаг байдагаараа хашхирав.
"Зvгээрээ! Би хулгана хараад " гэж аль болох тайван дуугаар хэллээ.

Би хөдлөхийг оролдсон ч газар хөлийн маань доор эргэлдээд болсонгvй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бvрхсэн мэт... Би уналаа...
Хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бvv мэд бvдээ нээхэд маань би газар хэвтэж байлаа. Өрөө хав харанхуй, бас нилээд жихvvн байх аж. Цонх онгорхой, хөшиг нь салхинд зөөлөн тийрvvлж хөдлөнө. "Би чинь ухаан алдчихсан байжээ." гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босохыг оролдов. Өвдөг маань хугарчихсан юм шиг өвдөж би өөрийн эрхгvй дахин газар уналаа. Би тэгээд газар хэвтэж байгаа тvvнйи зургийг харлаа... Цахилгаан биеээр маань гvйгээд өнгөрсөн.

Би зургийг авч тvшлэгтэй сандал дээр тавиад өөртэйгээ ярьж эхлэв. Одоо харин дуу маань хvний дуу шиг намуухан, сул дорой ч гэмээр болжээ. "Гэнри... Гэнри... Миний Гэнри... Энэ чинь юу ч биш шvv дээ. Энэ бу;гд худлаа тийм ээ, Гэнри? Энэ магадгvй зvгээр л зvvд байх... бид 2 удахгьи хамтдаа сэрнэ тийм ээ? Тэгээд л би уйлахаа боличихно. Нvд рvv маань битгий хараарай Гэнри. Би уйлж байгаа юм биш... одоо нэгхэн хормын дарааа энэ бvгд дуусна.... Хэдий энэ зvvд ч гэсэн надад хэцvv байна шvv дээ.... гэхдээ энэ бол юу ч биш... Чи надтай хамтдаа биз дээ... Гэнри... Чи бvгдийг мэдэж байгаа даа... Чи мэднэ шдээ... Би ер нь шал тэнэг байгаа биз? тийм гэж хэл л дээ, Гэнри... Инээмсэглээч дээ... Намайг шоолж бvvр инээ... юу ч болоогvй байхад чин ингэж өөрийгөө зовоож байгаа надаар даажигнаж хөхрөөч! юу ч болоогvй байхад... Юу ч болоогvй шvv дээ... Би инээмсэглэж байгаа биз дээ.... хар даа... Чи надад хайртай тээ... Чи бол ганцхан миний Гэнри... Би жаахан ядарчээ, Гэнри... Гэхдээ би одоо амарлаа... Тэгээд энэ бvгд дуусна... Yгvй би уйлаагvй байна. Би чамд хайртай, Гэнри... "

Том, хvнд, чимээгvй нулимс хацрыг маань даган урсаж байлаа. Би уйлаагvй, гэхдээ... Би ямар ч цурхирах дуу гаргаагvй. И юм ярьж, инээмсэглэж байлаа. нулимс маань л эцэс төгсгөлгvй урсаж байсан юм даг.

Тvvнйи дараагийн сард яг юу болсныг би сайн санадаггvй юм. Гэнри бид 2 гэр бvлээ цуцлуулсан. Эхнэрийн vнэнч бус байдлаас болж гэж тэр цаасан дээр бичнэ лээ. гэр бvл цуцлалтын шийдвэр гартал би Гнэригийн амьдарсан ч бид 2 нэг их олон тааралддаад байдаггvй байсан юм. Хааяа нэг тааралдахаараа зvгээр мэндлээд л өнгөрдөг байв.





           

             


            Би яж ийгээд амьдарч дөнгөсөн юм. Маш олон ном уншсанаа санаж байна. Маш олон ном... гэхдээ одоо би тэр номнуудаас нэг vг ч сананд ордоггvй юм. Ямар нэртэй ямар ном байсан... ёстой бvv мэд... Би гадуур их явдаг байлаа. хамгийн ядуучууд амьдардаг, намайг хэн ч олж харахааргvй захын гудамжнуудаар яваад л байдаг байсан. Гэхдээ би тэр vед жаахан ч гэсэн тайвширдаг байлаа. тэр vеийн юмнууд ч гэсэн бvдэг бадаг л толгойд маань байдаг юм. Нэг удаа намайг нэг хvvхэд заагаад "Энд нэг эргvv явж байна." гэж хэлснийг санадаг юм...

Би Гералд Грэйтэй ойр ойрхон уулзалддаг байсан... уулзаад сээтэгнэлцэнэ... аль болох ойрхон... би тэгэх ёстой байсан тул өөрийгөө чадахаараа хvчилдэг байлаа. Гэхдээ би бас л нэг ч удаагийнхаа болзоог санахгvй байна. Би яавч өөрийнхөө дvрийг сайн бу;тээсэн байж таарна. Нэг удаа надад Грэй "Хатагтай Стаффорд, та энэ дэлхийн хамгийн өвөрмөц, хамгийн их увидастай эмэгтэй. танай нөхөр тань ёстой тэнэг... гэхдээ би тvvнд нь ч баяртай байна л даа." гэж хэлсэн юмдаг. Би яг яаж энэ бу;гдийг хийснээ мэдэхгvй гэхдээ л ухаангvй байхдаа би болгосон л юм.

Тэр өдрvvдээс миний санаж байгаа ганц юм бол Гэнри. Би тvvнйиг дандаа хардаг байв. Тэр бvх цагаа клэйртэй өнгөрөөж байлаа. Нvдэнд нь аз жаргалын туяа татаж, vргэлж инээмсэглэж явдаг болсон байв. Би тvvнйи нvvрнийх нь хувирал бvрийг уншиж чаддаг болсныхоо хувьд гэнри-г ямар их жаргалтай байгааг шууд л мэдэж байлаа. Тэр сvvлйин хэдэн сар тvvнйиг дагасан хамгийн хэцvv хар дарсан зvvднээс сэрээд дахиад амьдрал амсаж байгаа шиг л харагддагсан. урьдын адил залуухан, хvчтэй, vзэсгэлэнтэй сайхан Гэнри... Дэндvv vзэсгэлэнтэй дээ, чи минь... Би Клэйрийг ч бас ажигладаг байлаа. тэр Гэнри-д ямар ч гэсэн хайртай байсан. Энэ бvхэн зvгээр л нэг сээтэгнл юм уу тvvнйи өөртөө итгэх итгэлийг нь тэжээх хоосон ялалт биш, гvн гvнзгий сэтгэл байсан юм. магадгvй тvvнйи анхны хайр нь ч байсан байж мэднэ. Клэйр зvгээр нэг хоосон хусэл тачаал биш ухаалаг, дээд гарлын, тогцон бvсгvй байлаа. Ухаан vзэсгэлэн 2 нь яг л адил... хэмжээлэшгvй... Гэнри жаргана аа... Би нэг удаа тэднийг гудамжинд алхаж явахд нь харж билээ... Тэд хооронд ярилцаж инээмсэглэж байлаа. Клэйр гоёмсог цагаан хослол өмссөн байсам шиг санаж байна. юутай ч тэр 2 учиргvй жаргалтай харагдаж байж билээ.

Хотынхон маань гэр бvл салалтыг vзэж чаддаггvй байсан юм. Тэгхээр мэдээж намайг юу гэж ярьж байсан нь ойлгомжтой. Ямар ч гэр бvл намайг гэртээ оруулахаас татгазаж, төвөгшөөх болсон юм. Гудамжинд хvн амьтан мэндлэхээ ч больсон. Найз маань гэгддэг байсан хvмvvсйин нvvр нь гутамшиг жигшил дvvрсэн хоосон инээд дvvрэн байдаг байлаа. Би нэг удаа Хатагтай Броган-тай тааралдсан юм. тэр намайг шинжгvй харснаа "Чи бохир амьтан! Чамайг Грэй-н мөнгөнд нь шунаж өөрийгөө худалдсаныг хэн ч мэдэхгvй гэж санаж байна уу? Гайгvй байлгvй" гэсэн. Пацы Тиллинс хэд хоногийн дараа гудманд тааралдаад "Хонгорхон минь чи ч буруу наймаа хийлээ дээ. Би аль ч ертөнцөд байсан Гэнри Стаффорд-г юугаар ч солихгvй байсан юм." гэж билээ...





           
            Ингээд гэр бvлээ цуцлуулах өдөр ирэв. ... Би дахиад л Ирэнэ Вилмэр боллоо. Нөхөртөөө vнэнч байж чадаагvйгээс болж салсан Ирэнэ Вилмэр. Тэгээд л болоо! Салахдаа Гэнри надад өгөх мөнгөнийхөө тухай ярьж эхлэхэд би юу ч авахгvй гэдгээ тодорхой хэлээд "Ноён Грэй чамаас илvv мөнгөтэй." гэж билээ. Гералд Грэй тэр өдрийн маргааш нь Нью Иөрк явах байсан юм. тэндээсээ Еврөп руу усан онгоцонд суух, би хамт явах ёстой байлаа.

Тэр орой Ноён Барнэс намайг дуудлаа. тэр сvvлчийн нэг сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр л буцаж ирсэн байлаа. Тэгээ дхамаг юмыг сонсчээ.
"За Ирэнэ минь Би маш сонин юм сонссон. чи надад тэр тухай ярих уу?" гэж тэр хоолойгоо чичрvvлэн байж хэлж билээ.
"яасан гэж Ноён Барнэс.Ямар ч сонин хачин юм энд байхгvй гэж би бодож байна. Би саяхан Гэнри-с салсан." гэж би тайвнаар хариулсан.
"гэхдээ... ммм... Энэ бvгд нээрээ чиний буруугаас болж гэж vv? Чи vнэхээр буруутай юм уу?"
"хэрвээ та vvнйиг гэм буруу гэж дуудмаар байвал тэг л дээ. Би Гералд грэй-д хайртай. тэгээд л тэр." Ноён Барнэс-н царай нь эхлээд улаан, дараа нь хөх дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугvй зогссоны эцэст
"Чи нөхөртөө хайргvй юм уу?" гэж асуусан.
"Та Гэнри Стаффордын тухай ярьж байна уу? тэр одоо миний хөхөр байхаа нэгэнт больсон. тэгээд ч би тvvнд хайргvй."
"Ирэнэ..." гээд тэр цаас нь vргэлжлvvлэх гэсэн боловч нэг л болж өгөхгvй байгаа нь илт. "Ирэнэ... энэ бvгд vнэн байж яасан ч таарахгvй. Чамайг ийм юм хийгээгvй гэдгийг чин би хvн бvрт хэлнэ."
"Би чин бурхан биш шvv дээ..."
Тэр буцаж ухраад саарал толгойгоо харамсалтайгаар сэгсэрч "Ирэнэ, чи нөхөр шигээ хvнийг тэр тэнэг залуугаар солих ч хvн биш дээ." гэж цөхөрсөн дуугаар хэлж билээ.
"Би тэгсээн, сольсон."
"Чи, Ирэнэ, чи. Би итгэж vнэхээр чадахгvй нь ээ!"
"битгий итгэ л дээ. Хэнд хамаатай юм." гэж намайг хэнэггvй хэлэхэд Ноён барнэс дахиж энэ бvгдийг тэсэхээ больсон бололтой
"тийм бол Би юу хэлэх вэ? Ирэнэ. Баяртай ирэнэ" гэж тэр удаахан хэлэв.
"Баяртай" гэж би vл тоосон янзаар хариу хэлэв...Би цонхоор тvvнйи цаашаа алхаж байгаа урьд урьдынхаасаа хvнд ядарсан харагдах дvрийг нь харж "Баяртай Ноён Барнэс... Баяртай.. Намайг уучлаарай..." гэж шивнэж байлаа.

Гэртээ хамгийн сvvлд хоносон тэр шөнө би маш орой унцан. байшин тэр чигтээ харанхуй болсон хойно би чимээгvйхэн доод давхар луугаа явсан. Маргааш аягvй бол Гэнри-д баяртай гэж хэлж амжихгvй... Гэхдээ би тvvнтэй салах ёс гvйцэтгэмээр байв. Би чимээгvйхэн унтлаганы өрөөний хаалгыг нээхэд гэнри тайван унтаж байлаа. Би орлоо. тvvнйиг харахын тулд цонхны хөшгийг жаахан нээж гэрэл оруулав. тэгээд нэгэн цагт минийх байсан орны хажууд зогслоо. Нvvр нь тайван бөгөөд дөлгөөхөн, хав хар сормуус нь хөдөлгөөнгvй, сайхан уруул нь харанхуйд цайрах нvvрэн дээр нь сийлсэн юм шиг vэсгэлэнтэй харагдаж байв. Би тvvнд хvрч зvрхлээгvй учраас гараа болгоомжтойгоор дэрэн дээр тvvнйи толгойны хажууд тавьсан. Тэгээд би газар өвдөглөн сууж уруулыг нь хичнээн vнсэхийг хvссэн ч гэнри-г сэрэхгvйн тулд тэрийгээ дарж ядан сууж байлаа. Харин гарыг нь авч уруулдаа хvргээд "Гэнри... Чи юу хийснийг маань хэзээ ч мэдэхгvй...мэдэх ч ёсгvй... Аз жаргалтай амьдраарай! Харин би өөртэйгөө хамт нэг л зvйлийг авч явах болно. "Би Гэнри-д хайртай байсан" гэж хэлэх тэр эрхийг би өөртөө vлдээнээ. Чамайг vхэн vхтлээ хайрлах тэр эрхийг би авч явна." гэж зөөлхөн шивнэсэн. Тэгээд би босч, хөшгийг хаагаад гарч явсан. Маргааш нь жихvvн саарал өдөр байлаа. Хааяхан хvйтэн бороо асгаж, зөөлөн салхи хөгшин саарал vvлсийг тэнгэр авчирсан тийм л өдөр байсан. галт тэрэг орой 10.15-д явах байсан бөгөөд Ноён Грэй өглөө нь над руу залгаж намайг орой ирж авахыг хvссэн байлаа. Тэр аз жаргалаар бялхаж байгаа нь хэнд ч ойлгомжтой байсан юм. "Би өөрөө очиноо намайг харин буудал дээр хvлээж байгаарай!" гэж би хэлсэн.





             


            Аль хэдийн харанхуй болсн ч би өрөөндөө ганцаараа суусаар л байлаа. Өөрөө ч гайхмаар тийм их цөхрөл намайг тойрно. Би Гэнри-г хvлээж байсан юм. Тэр хараахан гэртээ ирээгvй л байв. тэр Клэйр-нд очиж эрх чөлөөтэй анхныхаа өдрийг өнгөрөөхөөр явсан байсан байх. уг нь салах ёс хийх нэг их шаардлагагvй байсан ч гэсэн би vvрд явахынхаа өмнө тvvнйиг хармаар санагдаад болохгvй байлаа. гэтэл Гэнри ирдэггvй... Би цонхны хажууд сууж хэдий хvйтэн байсан ч гэсэн онгойлгож гудамжийг харж суулаа. бороо цутгаж байшингуудын дээвэр, явган хvний замнууд гялалзаж харагдана. Хааяахан өнгөрөх явган хvмvvс бvгд л нэг тийшээ учиргvй яарсн шинжтэй, цөхөрсөн ганцаардмал ч юм шиг харагдаж байсансан... Аль хэдийн 9.30 болсон ч, Гэнри гэртээ ирсэнгvй. Би цонхоо хааж жижигхэн цvнхэндээ авч явах зvйлсээ хийхээр суулаа. Надад боож баглаад байх сvртэй юм байсангvй: нэг даавуу, хуримийнхаа даашинз толгойвч 2ыг, ба Гэнри-н зураг. Ийм л хэдэн зvйлтэй би тэндээс явсан юм. Цvнхээ дурамжхан хааж байтал хаалганд тvлхvvр дуугарах чимээ, дараа нь тvvнйи хөлийн чимээ сонсогдов. Тэр хvрээд иржээ. Би малгай цув 2оо өмсөж, цvнхээ авангаа "Би vvдний хонгилоор өнгөрөхдөө ажлынх нь өрөөний хаалгыг нээгээд л харчихая. Ганцхан удаа.. Гэнри намайг анзаарах ч vгvй." гэж бодож байлаа. Ингээд би доошоо бууж, vvдний хонгилд очин Гэнри-н ажлын өрөөний хаалгыг онгойлгож хартал өрөө нь хоосон байна. Би ч одоо яая гэхэв гэж бодоод vvд рvv алхан хаалганы бариулыг атгах тэр агшинд Гэнри-н тайван боловч гунигтай дуу "Ирэнэ, надад баяртай ч гэхгvй явах гэж байгаа юм уу?" гэх нь тэр. эргэн харвал Гэнри зогсож байлаа. Дэндvv их сандарснаас хамаг хяналтаа алдчих дөхсөн би гэдэг хvн "Ааанхаа..." гэж утгагvй дуугаар хэлэв.

Би 2 тvvнйи ажлын өрөөнд орлоо. Зууханд гал асаажээ. Гэнри гуниг гялалзсан тод хар нvдээрээ над руу ширтэж "Ирэнэ, чи бид 2 vvрд салж байна. Магадгvй... Гэхдээ чи бид 2 нэг нэгэнтэйгээ учрах л хувьтай байсан шvv." гэв.
Бий дуугай л толгой дохилоо. Хэрвээ ямар нэг юм хэлчихвэл дуу хоолой маань хяналтнаас гарчих гээд хэцvv байсан юм.
"Би чамд ямар нэг бурууг тохохгvй ээ, чамайг муулах ч vгvй. Ирэнэ. Тэр орой зоогийн газар болсон явдал бол... чи өөрөө ч анзаараагvй галзуурал байсан байх. ямар ч гэсэн би чамайг тэр орой байсан эмэгтэй гэж бодохгvй байна."
"Магадгvй тийм биз... Гэнри..." гэж би тэсч чадалгvй шивнэв.
"Чи биш шvv дээ. Би чамайг vргэлж хайрлаж явсан тэр эмэгтэй чигээр чин лсэтгэл зvрхэндээ vлдээнэ." гээд Гэнри хэсэг дуугай болов. Би урьд нь хэзээ ч тvvнйиг ийм цөхөрсөн, чимээгvй байхыг нь харж байгаагvй шиг санагдана.
"Амьдрал vргэлжлэх л болно. Би өөр бvсгvйтэй... чи өөр залуутай гэрлэнэ... тэгээд бvх юм мартагдана." гэж тэр маань vргэлжлvvлэн хэлээд гарыг маань атгана.
"гэхдээ чи бид 2 дэндvv жаргалтай байсан шvv!" гэж хэлэхдээ нvдэнд нь гэнэт гэрэл тусав.
"Тийм ээ Гэнри!" гэж би шулуухан бөгөөд тайванханаар хариулсан.
"Чи тэгэхэд надад хайртай байсан уу? Ирэнэ?"
"Аанхаа, хайртай байсан."
"ГЭхдээ тэр цаг нэгэнт өнгөрч дээ... юутай ч би чамайг хэзээ ч мартахгvй, Ирэнэ. Чадахгvй. Би чамайг бодох болно..."
"тэгээрэй Гэнри минь! ЗАримдаа намайг санаж байгаарай!"
"Чи жаргалтай байна биз дээ, Ирэнэ? Би чамайг жаргаасай гэж хvсч байна."
"тэгнээ Гэнри!"
"Би ч адилхан. Магадгvй чамтай байсан шигээ тийм их жаргалтай байж ч мэднэ. Гэхдээ одоо чи бид 2 эргэж харж болохгvй ээ! Хvн чин урагшаа харж амьдрах ёстой! Чи намайг жаахан ч гэсэн бодох уу? Ирэнэ"
"Тэгнээ, би бодно, Гэнри."
Тэрний маань нvд харанхуй гуньигаар дvvрсэн байхыг би харж байлаа. Би толгойгоо өргөж гараа Гэнри-н мөрөн дээр нь тавиад намуухан бөгөөд ихэмсэгээр "Гэнри, чи жаргах ёстой шvv! бас хvчтэй, ихэмсэг амьдрах учиртай. Гуниг харууслыг давж гарч чадахгvй тэр л хvмvvс гуниг харуусалтай амьдардаг. Чи бол амьдрал руу инээмсэглэж амьдрах хув;тай хvн."
"ЗА тийм дээ. Чиний зөв... бvх юм сайхнаар төгссөн шvv дээ. Энэ бvхэн чи бид 2ын аль нэгнийх нь амьдралыг баллаж болох л байсан шvv дээ! Тэгээгvйд нь би баярлаж байна." Хэсэг дуугvй суусны дараа Гэнри
"Ирэнэ минь баяртай! Чи бид 2 дахиж энэ хорвоо дээр ч бараг уулзахгvй биз дээ." гэж хэлсэн юм. Би одоо ч санаж байна.
"Амьдрал гэдэг чин богинохон шvv дээ, Гэнри" гэж хэлэхдээ би чичирч байсан. Гэнри-д анзааруулахгvйн тулд би "Гэхдээ хэн мэдэх вэ? бид 2 60 настайдаа уулзаж ч мэднэ шvv дээ." гэж хурдхан шиг хэлэв. Гэнри инээмсэглээд, "Магадгvй ээ! Тэгээд 2уулаа энэ бvгдийг ярилцаад инээж байхгvй юу!" гэв.
"Тийм ээ! Гэнри! 2уулаа инээлдэнэ."

Тэр толгойгоо гудайлгаж гарыг маань vнсээд "Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зvйл байсан шvv!, Ирэнэ." гэж доор дуугаар шивнэсэн. тэр толгойгоо өргөж нvд рvv маань хараад "надад эцсийн удаа ганц ч гэсэн юм хэлэхгvй юм уу?" гэхэд нь би тvvнйихээ нvд рvv нь харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн.
"Би чамайг хайрласан шvv, Гэнри!"
Гэнри гарыг маань дахин vнсээд "Би жаргалтай байх болноо. Гэхдээ хэзээ ч тэр эмэгтэйтэй учраагvй байсан ч болоосой гэж хvсэх vе ч надад ирнэ. Амьдрал чин хатуу шvv дээ" гэж сул дуугаар шивнэлээ.
"Тийм ээ Гэнри!" гэж би товчхон хариулсан...

Гэнри намайг өргөж vнсэж билээ. Тvvнйи уруул нь миний уруул дээр, харин 2 гар маань тvvнйи хvзvvг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сvvлчин удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгvй.
Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цаонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи vсийг нь vлээж, харин тэр хөшсөн адил зогсож байсан... Ингэж би хамгийн сvvлчийн удаа тvvнйиг харсан юм.
Нvдээ аниж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бvv мэд. Ямар ч гэсэн нvдээ нээхэд маань такци аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж, цvнхээ аваад галт тэрэг рvv явав.






Joined: 2005 Aug 01 09:48 pm
Posts: 299
Location: A man who believes in nothing is nothing. What you believe in is who you are... Гералд Грэй намайг буудал дээр хvлээж байлаа. Тэр гоёмсог аялалын хувцас өмсчээ. Гартаа барьсан дуу алдам сайхан цэцгээ надад өгөхдөө, баяртай инээмсэглэлээ нvvрнээсээ арчиж чадахгvй байсан юм. Бид нэг их юм ч ярьсангvй галт тэргэнд суулаа. 10.15-н vед галт тэрэг хөдлөж эхлэв. Харанхуй цонхны цаагуур буудлын байшингууд, босоо шонгууд, харанхуй гудамжнууд ээлж дараагаар жирэлзэн өнгөрнө. Ингээд хот бидний ард хоцорлоо. Галт тэрэгний дугуй өнхөрсөөр...
Бид 2 кабиндаа 2уулахнаа байв. Ноён Грэй над руу нууцхан харж инээмсэглэхдээ намайг хариуд нь инээмсэглэх болов уу гэж бодсон нь илт. Би харин огт амьгvй мэт суусаар байв. Грэй "Ингээд арай гэж нэг юм 2уулахнаа vлддэг байна шvv"гэж шивнээд намайг тэврэхийг оролдсон боловч би тvvнйиг өөрөөсөө тvлхэн холдуулав.
"Байзнаарай, Ноён Грэй! Бид 2т хангалттай цаг байна шд" гэж намайг хvйтнээр хэлэхэд Грэй "Яасан бэ Хатагтай Стаффорд? Yгvй ээ! хатагтай Вилмэр. Та чин бvvр цонхийцон байх чин..." гэж vгээ зөөн асуулаа. "Яагаа ч vгvй ээ! Зvгээр л би жаахан ядраад" гэж би нөгөө л хvйтэн өнгөөр хэлэв.
БYтэн 2 цаг бид 2 чимээгvй, хөдөлгөөнгvй суулаа. Бидний эргэн тойронд байсан ганц чимээ гэвэл галт тэрэгний дугуй л байв. 2 цагийн дараа галт тэрэг маань анхныхаа зогсоол дээр зогссон бөгөөд би цvнхээ барин бослоо. "Хvvе, та чин хаачих нь вэ?" гэж Ноён Грэй дуу нь цахиртан асуухад би юу ч хэлсэнгvй буув. Галт тэрэгнээс буусныхаа дараа би Грэй-н сууж байсан кабин-н онгорхой цонхон дээр ирж "За Ноён Грэй. Намайг нэг саятан САн Франциско-д хvлээж байгаа. Би таныг зvгээр л нөхрөөсөө салахын тулд ашигласан юм. Баярлалаа. Харин энэ тухай та хvнд vг хэлээд хэрэггvй биз дээ. Эс тэгвээс бvгд таныг шоолон хөхрөх болно шуу дээ." гэж хэллээ. Тэр амаар ангайн гацчихсан... Сэтгэл нь ямар их дундуур байсныг би шууд хараад л мэдэж байв. Гэхдээ жинхэнэ эр хvний зан гаргаж надад тэр бvх сэтгэл тавгvйцэлээ vзvvлсэнгvй. Харин "Танд тэгж тус болж чадсан бол би баяртай байна." гэж эелдэгээр хэлж чадаж билээ, Грэй. Яг энэ нөчид галт тэрэг хөдлөж, Грэй малгайгаа аван над руу даллаад алга болов.

Ингээд би тэр нэг буудал дээр ганцаарааа хоцорсон. Хvн хvнд vйvлс удаахнаар хөвсөн нил хар тэнгэр намайг бvрхжээ. МИний санаж байгаагаар тэнд хуучин хашлага бас унжиж норсон модод, нойтон навчис л байсан шиг... Харин тасалбар тvгээх цэгийн цонхоор нь бvдэг гэрэл сvvмэлзэж байлаа. Надад их мөнгө байсангvй. Би гэрэл сvvмэлзэх цонхон дээр очиж байгаа бvх мөнгөйө сарвайгаад "Надад нэг тасалбар өгөөч!" гэж хэлэв. Тэндэхийн жайлчин нь нэг хялайж хархцихаад "Аль буудал руу вэ?" гэж товчхон асуухад нь би "Аль нь ч хамаагvй ээ!" гэлээ.
"ЗА та хэлээдэхээч..."
"Энэ шугамны хамгийн сvvлчийн буудал хvртэл..."
Ажилчин залуу нэг тасалбарыг миний мөнгөний хагастай буцааж тvлхээд сонин харцаар намайг ширцээр хоцров.
Галт тэрэг буудал дээр ирж зогсоход нь би "ямар ч хамаагvй нэг буудал дээр буучихна даа" гэж бодсоор дотогш оров. Би нэг цонхны хажууд суугаад дахиж хөдлөөгvй. Эхлээд цонх харанхуй байснаа гэрэлтэй болж дараа нь дахин харанхуй болсныг би санаж байна. Ямар ч байсан би 24 цагаас илvv л явсан болж таараад байгаан. Ёстой мэдэхгvй. Дахиад харанхуй нөмрөхөд би ямар нэг буудал дээр бууснаа санаж байна. Галт тэрэг зогссон... Би буусан... маш харанхуй ямар ч гэрэл vзэгдэхгvй байгааг мэдрээд буцаж галт тэргэнд суух гэсэн боловч галт тэрэг нэг хөдлөөд явчихаж билээ. Ингээд л нойрмог ажилчин, бvдэг гэрэлтэй мухлаг, өөрийгөө борооноос хамгаалахын тулд сандал доор хэвтэх нохойноос өөр юмгуй нойтон тавцан дээр vлдсэн дээ. Буудлаас цааш лавшруулан харвал нарийхан гудам бас хэдэн модон байшин харагдаж байлаа. Цагаа харвал өглөөний 3 цаг болж байв. Би сандал дээр суугаад өглөөг хvлээхээр шийдэв... БУх юм өнгөрчээ... Би хийх ёстой юмаа хийлээ... Амьдрал ингээд л дуусчихсан...



           

           

Joined:            Би одоо тэр хотхонд амьдардаг юм. Жижигхэн дэлгvvрт өглөө 9-с орой 7 хvртэл ажиллана. Би хамгийн ядуу нэгэн байшинд 2 өрөөг эзэгнэдэг, гэхдээ тусдаа шаттай болохоор намайг хэзээ яж гарч орж байгааг хэн ч анзаардаггуй юм. надад танил нөхөд энэ тэр гэж юм юу ч байхгvй. Би ажилдаа яг таг ханддаг ч хэзээ ч ярьж байгаагvй. Тийм ч учраас миний хамт ажилладаг хvмvvс нэрийг маань ч мэдэхгvй. Харин байрныхаа эзэнтэй сард нэг удаа төлбөрөө хийх гэж тааралддаг юм. Би ерөөсөө юм боддоггvй. Ажиллаад л гэртээ ирээд л идчээд унтдаг. тэгээд л болоо. Би уйлдаггvй. ЗАримдаа ойдог шилэн өөрийгөө харахад цонхийж цайсан нvvр, нvvрэндээ арай томдсон, энэ дэлхийн хамгийн тайван, чимээгvй 2 нvдийг л хардаг. Би гэртээ ч vргэлж ганцаараа байдаг. Харин Гэнри-гийн баяртай инээмсэглэсэн зураг ширээн дээр минь vргэлж байсаар ирсэн. Зурагны хvрээн дээр "Ирэнэ-дээ. Гэнри. Yvрд мөнх." гэж бичсэн байдаг юм. ядарсан vедээ би ширээний өмнө сөхөрч суугаад тvvнйигээ удаан гэгч нь хардаг...


ХYмvvс цга хугацаа бvгдийг авч оддог гэж хэлэлцдэг. Тэр хууль надад гэхдээ vнэн байгаагvй. Он жилvvд өчнөөн төчнөөнөөрөө урссан ч би Гэнри Стаффорд-д хайртай хэвээр л байсан юм. ОДоо ч хайртай. Тэр маань одоо аз жаргалтай байгаа. Би тvvнд аз жаргалыг нь авч өгсөн юм. Тэгээд л болоо. Намайг авааль нөхрөө худалдаж авсан гэж ярилцдаг хvмvvс магадгvй зөв байх. Би тvvнйихээ амьдралыг нь, аз жаргалыг нь өөртөө байгаа бvх юмаараа төлж байж худалдаж авч өгсөн. Би Гэнри-д хайртай. Хэрвээ бурхан надад дахиад амьдрах боломж олгосон бол би яг л өөрийнхөө хийснийг ямар ч эргэлзээгvйгээр хийх байсан.

Бvсгvйчvvд, охид оо! Намайг сонсох хvн бvрт би хэлье! Хэзээ ч хvнийг ухаан санаанаасаа илvv бvv хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хvсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!... Хэрвээ чи чадвал шvv дээ... БИ бол чадаагvй.

ХYн vхэн vхтлээ амьдрах учиртай. Тэгээд ч би амьдарсаар байна. Гэхдээ энэ амьдрал маань нэг их удахгvй болсныг би мэдэрч байна. Төгсгөл ирж явааг би харж байгаа. би өвчтэй зовлонтой биш ч миний ху;ч чадал, амь маань дотроосоо унтарч байгааг би мэдэрч байна. Өнгөрсөнд болж өнгөрсөнд би огтоос ч харасдаггvй. Дараа нь юу болохоос айдаг ч vгvй. Амьдралаас хvсэх ганцхан л юм надад vлдсэн: би Гэнри-г дахиад нэг л удаа харчихмаар байна. Миний бvхэл амьдрал маань болсон тэр хvнийг би ганцхан удаа эцэсийн ганц удаа хармаар байна. Ганцхан удаа... Би нэгэнт хотдоо буцаж чадахгvй учраас залбираад л хvлээгээд байдаг. Би уньхээр утга учиргvй ихээр залбирч хvсдэг. Одоо надад нэг их ч цаг vлдээгvй байна.
Гудамжаар алхан явахдаа би зөрөн өнгөрөх хvн бvрийг ажилглан хардаг. Орой нь гэртээ ирчихээд Гэнри-гийн зургийг харж "Өнөөдөр биш байнаа, Гэнри минь. Магадгvй маргааш..." гэж шивнэнэ.
Би дахиад тvvнтэй уулзах, тvvнйиг харах болов уу? Би өөртөө тэгнэ гэж хэлдэг ч дотроо тэгэхгvй гэдгээ мэдэж байдаг...

Ингээд би өөрийн тvvхээ бичэж дууслаа. Хамаг сэтгэлээ чангалан байж бичэж дуусгалаа. Хэрвээ Гэнри vvнйиг маань унших юм бол тэр ямар ч гэсэн сэтгэл дундуур байхгvй биз. Харин тэр маань бvгдийг нь ойлгоно.
Тэгээд энэ бvгдийг унщихаад тэр магадгvй... vгvй ээ... тэр надтай уулзах гэж ирэхгvй. ТИйм юм хийх ёсгvй гэдгээ тэр ойлгож байгаа. Харин тэр гудамжинд надтай зөрөөд л өнгөрөх болно. Намайг огт анзаараагvй юм шиг. Харин би дахиад ганцхан удаа... эцсийн удаа тvvнйигээ харна...


Төгсөв.

1926 Чикаго.

Эх сурвалж: mecs-orei.blogspot.com

129 comments:

  1. Yamar setgel ovtgom oguulleg ve. bitgii duusaasai geed l uilaad unshaad blaa. togsgoliig n saihnaar togsoosei gej mon c h ih huslee dee . bayarlalaa

    ReplyDelete
  2. гайхалтай юмаа хайр гэж ийм л байдаг даа

    ReplyDelete
  3. ehlel heseg deer ni unshmargui bj bgad ygd ch urgeljluuled unshad l bsan chin buur uilsana ch mdegui bna sht uilad l blaa shuugen deer duuren salfetik ymar uruvdultei yum be ... ug buriig ni nudendee tusuuluud yg l uil yvdaltai ni harlaa burhan mine yymar aimr ih zorig tevcheer ve.... ingj uuriiguu zovooh ni ymar aimshig ve yooy uruvdulteimaa bi lav hezee ch ingej shiidver gargahgui

    ReplyDelete
  4. whyyy??? hair iim bdiin bol hen negniig hairlahiig vneher hvsehgv bna. yoo arai ch dee dendvv yumaa LOVE IS PAIN

    ReplyDelete
  5. novshin bardam erjuud.

    ReplyDelete
  6. oorin medelgvi nulims urschihsan bn. ene bl jinhene hair bshe jinhenes bvvr hetersen ih hair bn

    ReplyDelete
  7. Сайхан орчуулжээ. Баярлалаа. Миний уншиж байсан хамгийн сайхан орчуулгатай өгүүллэг байлаа.

    ReplyDelete
  8. hairgui hunii bool ni bolsonoos hairtai huniihee hatan ni bai gdg ug l sanaand orloo. yostoi. aimshigtai bas gaihamshigtai. heterhi hairtai bna gdg demii ym shig bgaamaa. gehdee hen negniig hairlahgui bsanaas hen negend hairtai bsan ni hamaagui dr shuu de. baahan l uillaa.

    ReplyDelete
  9. "Бvсгvйчvvд, охид оо! Намайг сонсох хvн бvрт би хэлье! Хэзээ ч хvнийг ухаан санаанаасаа илvv бvv хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хvсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!... Хэрвээ чи чадвал шvv дээ... БИ бол чадаагvй."
    ЭНЭ ЯГ ҮНЭН ҮГ ШҮҮ. ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮТЭЙГЭЭР ХҮНИЙГ ХАЙРЛАЖ, ТУХАЙН ХҮНИЙ АЗ ЖАРГАЛЫГ УРДАА ТАВЬЖ АМЬДРАХ ХИЧНЭЭН АГУУ Ч ГСН ЭРГЭЭД ЧАМАЙГ ХАЙРЛАХГҮЙ Л БОЛ ЗҮГЭЭР ЗОЛИОС БОЛООД ХОЦОРДОГ НЬ ГУНИГТАЙ

    ReplyDelete
  10. Orchulga ni ih sain boljee.

    ReplyDelete
  11. гайхалтай юмаа, би уйлсан яагаад гэвэл энэ дэндүү агуу бас харамсмаар гунигламаар хайрын түүх байна

    ReplyDelete
  12. гайхалтай юмаа нүдэнд харагдахаар сайхан орчуулсан байна.
    хүнийг ингэж хайрлаж болдог нь гайхалтай юм.

    ReplyDelete
  13. ajliinhaa uruund hun gaihtal baahan uillaa... ene aguu setgeliin tenhee zorig tewcheer hnas n gardag bna a ene busguigiin??? Jinhene hair, aguu hair, gunigt hair, uhaangui hair...

    ReplyDelete
  14. saihan oguulleg baina. ter genrig ehnertee iluu hairtaigaa genet uhaaraaai gj yamar ih husev ee ...

    ReplyDelete
  15. uneheer saihan uguulleg, bas gunigtai. denduu tevcheertei busgui yumaa. hen ch tuun shig hen negniig hairlaj chadahgui bhaa

    ReplyDelete
    Replies
    1. Medeej shuu dee eej aav nar maani laav chadah bh arin odoonii ohiduud bol hudlaa hudlaa 1 udaa eniig unshij yarchaad l tegeed l tsagaa tulahaar hudlaa

      Delete
  16. eoh genet aih shig bolooloo shuu

    ReplyDelete
  17. үнэхээр сайхан орчуулжээ.хичнээн ч их уйлав.нэг хэсэг стрессийг нулимсаар гаргаж өгсөнд баярлалаа

    ReplyDelete
  18. yoooooooooo ygd iimiin be zuvhun uuriinh ni gj bodoj itgej bsan gantshan zurh ni uur huniih bolchihoor hichneen ih temtseldsen bol doo bi neg ih uildaggui gehdee ene uguulleg hovorhon ursah une tsenetei nulimsiig mn ungaaj dungulu

    ReplyDelete
  19. yamar aguu hair ve hairtai huniihee tuluu uuriiguu zolioslojee, gehde uneheer haramsaltai yumaa, ter hunii setgel zurh huvirsan bhd ter huniig bodood uuriiguu zolioslono gdg utgagui yum shg uneheer l chin setgelese hairtai ter hun ni amidral ni bsn bolhoor iim alham hiisen bn hamgiin gaihamshigtai ni ene busgui hiisen alhamdaa hezee ch haramsaagui ni blaa.

    ReplyDelete
  20. Uneheer gaihaltai uguulleg bna aa neg zuiliig bodohoor emegtei hun yah estoi yum be.............

    ReplyDelete
  21. genri muu novsh! ternees iluu klair jinhene shulam. ern yaj hosuudig salgah zorig ene emegteid bna? irene bish klair l uuriguu tevjih yostoi bsin! te tuulaa? hhe

    ReplyDelete
  22. Харин тэр гудамжинд надтай зөрөөд л өнгөрөх болно. Намайг огт анзаараагvй юм шиг. Харин би дахиад ганцхан удаа... эцсийн удаа тvvнйигээ харна...

    ReplyDelete
  23. ийм юм уншилгүй удчихсан байна шүү хэхэ энэ өгүүллэгийг уншхийг зөвлөсөн найздаа баярлалаа...сэтгэл их хөдөллөө нэмж нэг юм хэлхэд эмэгтэйчүүд охидууд гэлтгүй эрчүүд ч гэсэн дотроо бодолтой байж доороо суурьтай байгаарай хэн нэгнийг хайралвал ганцхан түүндээ л хайртай гэдгээ хэлээрэй !!!

    ReplyDelete
    Replies
    1. dhh unen unen hairlaval hairlasn shg hairlah hregteishd

      Delete
  24. oo shaa shaa yuuch oilgosongui yuundaa uildag bn aa daldag shasan hairiigaa bur sanchlaa :P

    ReplyDelete
    Replies
    1. hudlaa unshij unshij sonin bolchood darah gej hicheehiin tlllllll

      Delete
    2. ji bsn bol ene buhnig tevjij jadna gju tiim gj bodku l bn. hijneen j nulims unagasan

      Delete
  25. Shan ugvvleg bn dendvv gunigtai hvn bas tegj uuriiguu zoliosloj blhgvi shde

    ReplyDelete
  26. Ushuu olon shqn ugvvleg oruulaarai bvgdiin unshnaa thanks

    ReplyDelete
  27. estoi gaihaltai ymaa bas heterhii uruwdultei ymaa...

    ReplyDelete
  28. UU duussan chin nud bultsiisen bna.. Setgel uvtgum aimar, bas aguu...

    ReplyDelete
  29. Гэнри энэ өгүүлэгийг нь олж уншаад гудамжаар зөрөөд өнгөрөөсэй.

    ReplyDelete
    Replies
    1. harin dhh genri enig zaaval olj unshaasai

      Delete
    2. tiimee genryg ahiad neg ch gsn haraasa

      Delete
  30. Ямар ч хэцүү хувь тавилан бэ дээ?
    Ийм хайрын төлөө бас нэг ийм хайр өгч болдоггүй л юм бх даа...

    ReplyDelete
  31. bi hairtai bsn.. odoo j hairtai..tsaashda j hairlana gdge medej bn..
    bi uurin gsn muruudultei bieluulehin tuld 9 jil buten 9 jil hijeej
    uunigee bieluulehin davaan dr tuunteigee ujiraad..nadad tuunees iluu juhal zuil gj baihgu blsn.magadgu ene l mini aldaa bsn bh! unuudur bi uilsn zunduu uilsn. ujigdur j gsn. yagad gvel bi zorilgoo tuunteigee tsug bhin tuld ul toomsorlsn. 9 jilin hijeel zutgele inged hedhen sarin dotor nuraajihsn. bi yostoi t1. tgtl mini naidaj itgej bsn hun maani nad dr irsngui. bi j gj t1 yumshg odo boltol huleegeel bhin! buruu gdgin medseer bj. ghde ene buhen mini l buruu gdg bi medjaga. yar ter naag uurtn durla gsn bish bi uuruu l sain duraaraa hairlsishde. nadad odo neg huseh zuil uldsn.ter mini jinhene hairtaigaa ujirval tuunigee biti aldasai.harin bi..medkumda ehleed ene zogsoltgu ursah nulimsig pauzlah hregtei. tsaasha? medkue yuj bodmoorgui bn.bodoh j huj alga

    ReplyDelete
    Replies
    1. миний хувьд бол чамайг бас тэгж хайрлах хүн гарч ирээсэй гэж хүсэх хэрэгтэй гэж бодож байна.

      Delete
  32. Гудамжаар алхан явахдаа би зөрөн өнгөрөх хvн бvрийг ажилглан хардаг.
    tiime bi j gsn. 1 udaa burhan bid 2g taaralduulah bolu? yag anhnih shg

    ReplyDelete
  33. Hair ni ihdeed Irineg galzuu hun bolgon huvirgajee. Irene zaluu nsnii tsog zolbootoi bayan tansag amidraa tuunii tuluu l zoliosloson gehdee ahiad uuriin utul nasiig mun l tuunii az jargaliin tuluu zolioslono gedeg bol uneheer bj bolomgui zuil. Gehdee iim zuil hiihed ni hurgesen Genri bol hun bish.

    ReplyDelete
  34. ваув блогспот дээр ийм их сэтгэгдэл цуглардаг гэж бодсонгүй

    гайхалтай гоё орчуулга гайхалтай гоё өгүүллэг байна. Дуусчихвийдээ гэж их бодлоо

    ReplyDelete
  35. Энийг Гэнри олж уншсан болов уу. Уншсан бол... очсон болов уу...

    ReplyDelete
    Replies
    1. shal sonin bolchloo

      Delete
    2. unshsan baigaasai l gej zalbiray bid medej chadahaargui on tsagiin omno ym
      ter ymar ih tevcheer setgel ooroosoo gargasan busgui ve yoooooooooooooooooooooy

      Delete
  36. boldogson bol zojioljtoi n yarimaar l bn daanj 1926 on jicago

    ReplyDelete
  37. Ene bolson yvdal bish biz dee. Guiy, guiy.... Ene neg gaihaltai zohiolchiin uran tosoolol l bgaasaa. Hen negen emegtei huniig hairlasniihaa toloo iim zovlon tuulaagyi bgaasai gj husej bna.

    ReplyDelete
    Replies
    1. harin tmee bolson yavdal bish bgasai emegtei huniig iim ih zovooj bolohgui shdee'

      Delete
  38. tegeel bi ohiduudiig hairldiim bhgv yu. boldog bol bvgdiine hairlaal bh yumsan

    ReplyDelete
    Replies
    1. chix shig. teed bugdiig n ingeed sharxluulaad bmaar bnu. dawarcan nowsh we. cor ganc xairaa l olwol bolooo yum bishu

      Delete
  39. bardam zan hend ch hereggui bdin uur hurchle eniig chi ch bas unshaasai hishig-olzii-d

    ReplyDelete
  40. Намайг авааль нөхрөө худалдаж авсан гэж ярилцдаг хvмvvс магадгvй зөв байх. Би тvvнйихээ амьдралыг нь, аз жаргалыг нь өөртөө байгаа бvх юмаараа төлж байж худалдаж авч өгсөн. Би Гэнри-д хайртай. Хэрвээ бурхан надад дахиад амьдрах боломж олгосон бол би яг л өөрийнхөө хийснийг ямар ч эргэлзээгvйгээр хийх байсан...
    Бvсгvйчvvд, охид оо! Намайг сонсох хvн бvрт би хэлье! Хэзээ ч хvнийг ухаан санаанаасаа илvv бvv хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хvсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!... Хэрвээ чи чадвал шvv дээ...BIIIIIIIIIIIIIG LIKE

    ReplyDelete
    Replies
    1. yag vnen vg baigaa biz nzaa

      Delete
    2. zugeer l zuv, herwee chi chadval ...

      Delete
  41. Irenii setgeliig oilgoj bgaach ygaad zaaval tgj jujigleh heregtei bsan ym boloo. zugeer l uchiriig ni heleed yvah bsan ym. ooriigoo zoliosoldog uneheer haramsaltai. nuhruu munguur avsan gedeg ...bishee. Irenii zugeer l nuhurtuu denduu hairtai bsan.bh

    ReplyDelete
    Replies
    1. setgegdel uldeehgui bj chadsanguiee zunduu ih uillaa. ene bugdiig n olj meded ergeed niileesei l gj bodoj blaa. emegtei hun iim aguu. nadad mashi h taalagdla chin unench hair iim l bdag hairtai hun maan jargaltai bo l bi ch bas jargaltai...................

      Delete
    2. учрыг нь хэллээ гэхэд нөхөр нь би хайргүй гээд л гүрийх байсныг ирэнэ мэдэж байсан болохоор тэгсэн шүү дээ

      Delete
    3. jujiglehgui zgr l yavaad ogoh heregtei bsan baih. ooriigoo bur denduu zoliosloson bhiiin iim yum bj bolohguishde

      Delete
    4. uchriig ni heleed yawsan bol Henry ireeduid tugs jargaj chadahgui, uuriiguu buruutgah buruutgal ni terniig jargaahgui. Erine terend uneheer unen hairtai uchraas l jatgaltai blgahiig hussen. tegeed uuriiguu zolison. herwee terend uuriiguu hairlah joohon ch gesen zai uldsen bsan bol ter "Ohid mini herwee chadval ..." gej helehgui bsan bh.

      Delete
  42. vneheer goe ogvvlleg ymaa bi irenegiin omnoos mash ih haramsaj bna. bi l bsan bol tgj chdhgvi dee. erchvvd muu archaagvi nowshnuud emegtei hvnii hair daadaggvi. ystoi heleh ch vg oldohgvi ym

    ReplyDelete
    Replies
    1. zarimdaa arich dendvv shvv erchvvd

      Delete
    2. dhde nuguu talar bodoj uzvel irene uur hund hairtai gd genrid heltsishde tgd genri irenege az jargaltai bailgahin tuld hairtai huntei n orhijin gj bodsn j bj magadgu.ern hamgin buruutai humuus n gvel ter 2 emegtei l bgamda.hudaldaj avsn enee teree gd shal iluu yum yarij amni zugaagaa gargatsgaagad

      Delete
    3. tiim l hairtai l um bol anhnaasaa ter huuhentei n yah gj uulzuulaad bsiin ooroosoo l bolson bnshd

      Delete
  43. vnen yumaa emegtei hvnii bvh ym

    ReplyDelete
  44. Ene uguulleg gaihaltai bnaa.gehdee yum buhend muu tal bdg uchraas bid sainiig n avah yostoi bh gj bodoj bna.bi uuriiguu ingej hairiinhaaa tuluu amidralaa uguh hun gj helj chadahaa medehgui yum.ter zaluugiin hair busguigiinhee hairaas jijig bjdee.Hamgiin etsest n ene busgui buh zuilee aldsan bna shde.dahij gudamjind taaraad harsan ch hojih zuil neg ch bhgui yum shigee..

    ReplyDelete
  45. Uneheer horson setgeliig mini hogloj chadlaa, bayarlalaa. iim aguu hairtai uchirwal bi hezee ch orhihgui... bur hezee ch, 2 nud mini buten l nulimstai bailaa.

    ReplyDelete
  46. haiiiiiiran shan huuhen.jaahan l huleesen bol ter zaluu ter huuhniig martah l bsan ym. uneheer shan uguulleg ch bodit bdal der uur l bdag ymdaa. bi ch gsn neg shan zaluug ingej hairlaj blaa. gehdee hun martdag l ymdaa...

    ReplyDelete
  47. herew irina 4 jil hamt amidarch bhdaa huuhedtei bolson bol arai uur bh bsan yum. yadaj l salsan ch gesen uuriin gesen zorilgotoi bolno sh de

    ReplyDelete
  48. saihhan uguulleg amidral deer yvuulsan ni deer bh. nadad bol uur sain hun oldoh bgude

    ReplyDelete
  49. ene ali 1926nonii tuuh bna te genri unshsan bhaa zarim humuus unshaasai gnee odoo ted nar taliigaach bolsn bhaa. ene yg tseejin deer neg hund ymaar darchih shig bolchloo. bi neg ohind hairtai harin tuuniig medhgui ym uuniig unshsan chin uuruusuu aih shig boloo

    ReplyDelete
  50. neree l bitii duusaasai gj bodoj bgad l duusgalaa . ter zaluu bugdiig medeed ergeed b busguid ireesei gj yamar ih huswee. hiisen uildel ni teneg ch uneheer buruutgahiin argagui....

    ReplyDelete
  51. Genri gdg ner garj irheer l nulims dusaad bailaa. Genridee helcheeseee ygd chms salah bolsnoo helcheesee gj mun ch ih bodovdoo

    ReplyDelete
  52. ГАЙХАЛТАЙ. БИ УЙЛААГҮЙ ЭЭ. ГЭХДЭЭ ОЙЛГОЛОО. ЭМЭГТЭЙ ХҮН ИЙМ Л АГУУ ТЭВЧЭЭРТЭЙ. БҮСГҮЙЧҮҮДЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ. ЧИНИЙ ОРХИСОН ЭМЭГТЭЙ ИРЭНЭ ШИГ ЧАМАЙГ ХАЙРЛАЖ БАЙЖ Ч МЭДНЭ ШҮҮ ДЭЭ. ХАЙР СОХОР ГЭЖ ЯГ Л ЭНЭ. ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА ХАЙРЫГ ЭНЭНЭЭС ИЛҮҮ ЯАЖ ИЛЭРХИЙЛЭХ ВЭ.
    ps: Ч.ОДГАРАВаа би чамд хайртай. Энэ хайрыг жаргалтай гэр бүл болгомоор байна. Чинийхээ хүүхдүүдийг төрүүлж, өдөр бүр гарынхаа хоолыг хийж өгч, шөнө бүр чамайгаа мэдрэн жаргалтай амьдармаар байна. Чи минь бурханаас илгээсэн хамгийн том бэлэг юм шүү. Надад өгсөн чиний хайр Ирэнэ шиг гэж итгэж байна. Үнсье.

    ReplyDelete
  53. yoo fuck love is awesome
    bi ene shanalaliig biere medermeer bn...
    gaihaltai setgel mash ih hudulluu
    bi chamdaa hairtai

    ReplyDelete
  54. би өөр хүнд хайртай болмооргүй байна..

    ReplyDelete
  55. Mash ih taalagdlaa, ene zohiol nomooroi hevlegdsen bdag bolvuu,
    suuld n thdee Genri Irenegiin hairiig mdeed niileh bolvuu gj bodloo,hair huniig enrengu zuulun blgoh ymaa te.bi uuriguu bdood bhad Irene shg huniig ngj hairlaj baigaagui bhaa, ndd hrvee iim zuil tohioldson bol yah bsn bol....

    ReplyDelete
  56. GAIIHALTAI buur NUD hawchlaa BI HAIRAAS BUUR AICHLAA BI HUND HAIRTAI BOLMOGUUU UMSHG SANGDCHLAA :((

    ReplyDelete
  57. uneheer gaihaltai bayarlalaa

    ReplyDelete
  58. Би бол тvvн рvv харахдаа энэ хорвоо дээр өөр юг ч мэдэрч чадахаа больдог байлаа.

    ReplyDelete
  59. horwoo ertontsiin huwid chi hen negen harin hen negenii huwid chi horwoo ertonts ni ym shvv irinaad bol genrii yaltachgv horwoo ertonts ni bsn sht dendvv uruwdulte ymaa bayarllaa

    ReplyDelete
  60. novshiin hair iim l bdag bsaar ch bh bolno faaaaack

    ReplyDelete
  61. Би Ирана байсан бол мөн л энэ сонголтыг хийх байсан байж магадгүй. Тийм болохоор түүнийг хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрт нь ойлгомжгүй зүйл юу ч байсангүй.Зүрхээрээ мэдэрч уйлан байж уншлаа. Би ч бас хайрласан, гэхдээ ухаандаа захирагдах ёстойг мэддэг байсан юм шиг... баярлалаа.

    ReplyDelete
  62. mash ih uillaa bi
    vneheer hairtai hvniihee tuluu ner hvnd bvhnee zoriuljee. Ter zaluug vzen yadaj bna.
    ХЭЗЭЭЧ ХҮНИЙГ УХААН САНААНААСАА ИЛҮҮ БҮҮ ХАЙРЛАЖ БАЙ. ХАЙРААС ӨӨР ЯМАР НЭГ ЗОРИЛГО ХҮСЭЛТЭЙ БАЙ. ХАЙРАНДАА ЗААВАЛ ХЯЗГААР ТАВЬ. хэрвээ чи чадвал шүү дээ Харин би чадах болов уу

    ReplyDelete
  63. bi yg l ingej amidarch bga.......... ingehees ch uur argaguid hurdegiimaa....

    ReplyDelete
  64. kk uneheer gaihaltai hair baina gehdee minii tootsoolsnoor 25 han nastai baij! bas eej aawaasaa gantsaaraa vldsen bolohoor udmaa vldeehgvi dee kk ymar ch aguu hair bailaa ter hvniigee bas aaw eej busad hvmuusiig bodoh heregtei gedgiig l uhaaruulj dee!

    ReplyDelete
  65. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  66. "Бvсгvйчvvд, охид оо! Намайг сонсох хvн бvрт би хэлье! Хэзээ ч хvнийг ухаан санаанаасаа илvv бvv хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хvсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!... Хэрвээ чи чадвал шvv дээ... БИ бол чадаагvй." ene heseg ih taalagdlaa bayrlaa amara...............chadnaa bi

    ReplyDelete
  67. дуугүй суугаад, зөндөө ихийг эрэгцүүлмээр санагдаж байна

    ReplyDelete
  68. Сайхан копи паст хийжээ.

    ReplyDelete
    Replies
    1. mecs-orei.blogspot.com
      www.asuult.net/forum-д байгаа олж уншаарай...

      Delete
  69. uneheer aguu hair yum buhel buten uuriiguu zoliosloh zorig baisand n baharhaj baina...
    Sursan zangaarai shuumj bas helmeer bna ohiduud min ymarch tohioldold uuriiguu bas jaahan ch gsn bod ter hunii ireeduin sain saihan bayar jargaltai amidruulhiin tuluu hiisen ch gsen uuruu martaj chadahgui hairtai bsan ch gsen ymarch ued uuruuruu baharhaad zogsohgui ter hunii tuluu bi ch bas az jargaltai bh ystoi gj bod hezee negen tsagt tanid ch bas hair irne gdegt itge ...... bi hairtai bsan bi tuuniigee jargaltai bologson uchraas bi yahav bish bi ch bas jargaltai amidrah ystoi gj bod ungu uzemj or ulam javhaaj hatsan gazart jaahan boroo heregtei shig udahgui setgeld chin hairiin ur soyolj l taaraa hulee ghdee bas temts hairaa orhij bolson yum chin dahin hairiig huleej avah huch uldsen l baij taaraa bos! buh zuiliig chadna gsn itgeltei bai! hamgiin gaihaltai n yu geech horvoo uuruu bayan :)dahin inee hezeech bitgii uuriiguu harangui uruund tugj neelttei bai ineemsegle amidral chamd belgee zaaval ugnu amjilt husie <3

    ReplyDelete
    Replies
    1. urangoo hi chinii heldeg zov shuu yagad ch yum yag l minii sonsohiig husj baisan bolovch sonsoogui ugnuudiig helj bgaam shig sanagdlaa oguuleg goy bailaa gehdee uilaagui harin urangoogiin ug dotor neg l sonin bolgood ogshood yvchlaa magadgui bi ene l ugiig husch bsn bh bayrlalaa

      Delete
  70. ee mongol helnii yamar ih aldaatai yum be!! Goyo uguullegiig goyo l bichih heregtei shtee! Tegehdee bayarlalaa.

    ReplyDelete
  71. setgel bur hunduur bolchihloo taague huiten uitgartai

    ReplyDelete
  72. Zulaka.. Bayrlalaa ih gunigtai uguuleg blaa.. hun huniig ingetlee ih hairlaad uuruu zovood bval hetsuu l um bna.. ergeed uulzah bh gej huleen duusan duustal huleen unshlaa.... Amidral zarimdaa hatuu umaa..

    ReplyDelete
  73. уншсандааа лав харамссангүй.

    ReplyDelete
  74. bitgii duusaasai gej bodoj unshsaar btal duuschlaa uulzaad duusah bh gej bodson ch uulzsangui aguu hair yumaa iim aguu hairtai uchrah yumsan daa

    ReplyDelete
  75. ene oguullegiig unshaad heniig ch buruutgah zuil bsangue ...gehdee irina heterhii uhaalag bolhoor l iim uildel hiisen... busdiig ooriihoo orond tawij busdiig ooroosoo iluu hairlaj chaddag blhoor UNEHEER NEG ZUILIIG BODOGDUULJ CHADSAN SAIHAN OGUULLEG BLA ... AHIN OGUULLEG UNSHMAAR SANAGDJIIN

    ReplyDelete
    Replies
    1. tiim shuu goy hlle irina heterhii uhaalag bolhoor l iim uildel hiisen... busdiig ooriihoo orond tawij busdiig ooroosoo iluu hairlaj chaddag blhoor gj bi j gsn tegj bodjin

      Delete
  76. unexeer xetsuu bas jargaltai tuux yum xoo

    ReplyDelete
  77. gaihaltai hair gaihamshigtai busgui

    ReplyDelete
  78. нил үг үсгийн алдаа аятайхан зөв бичиж болдгүй юм уу?

    ReplyDelete
    Replies
    1. өөрөө зөв бичээч дээ

      Delete
    2. chi ooroo zow bichildee haha whaahaha

      Delete
    3. yun surtein be ta nar ene kriller geed site-aar l bichsen bn shte. oguulleg ni goe bn geed helj medehgui muu teneg shuumjlegchij urgelj yumiig doroi setgedeg

      Delete
  79. daj yumoo daj yum

    ReplyDelete
  80. латин үсгээр галиглаж бичсээр байгаад бүүр эх хэлээрээ зөв бичиж чадхаа байждээ хүмүүс

    ReplyDelete
    Replies
    1. eoe humuus minde iim goy uguulleg unshij bhda ug usgiin aldaaruu anhaarlaa handuulku bj bolkunu

      Delete
  81. yadaj ur udmaa uldeedeg bgada hvn chn. t1 iin

    ReplyDelete
  82. Uuriiguu hairladaggui huniig burhan ch hairladaggui gesen ug bdag. Ene medeej gaihaltai saihan uruvdum tuuh mun bolovch amidralaas hol tasarsan yum. Gants oldoh amidraldaa emegtei hun bolj turuud zuvhun hair durlaliin tuluu amidarch neg er hunii tuluu hamag amidralaa zoliosolno gedeg bj bolomgui zuil. Magadgui Ayn Rand olon busguichuudiig yag iim bish ch uur tustei olon yanziin bdlaar sohor durlaliin duulgavartai bool ni buu boloosoi gej hussendee ene uguulliig bichsen bh. Emegteichuud bid emegtei hun bolj tursnuuruu baharhaj uuriiguu uuriinhuu amidraliig uuriinhuu une tsenetei bolgoniig hairlah heregtei, gehdee ene buhniigee hen negniig hairlaad hoish tavij zoligt gargahiin tuluu bish. Uhaantai emegtei olon bh tusam yurtunts ariusdag. Busguichuudee amidraldaa uuruu ezen ni bj uhaalag baitsgaay!

    ReplyDelete
    Replies
    1. hun hunii bodol oor shuu dee zarim ni iim zuil hiisendee magadgui hairiinhaa toloo hiij bgaa hamgiin nandin zuil gej boddiimshte tegeed ch erun oortoo hairgui oor hund hairtai huniig dergedee bailgahiig husne gedeg teneg hereg.......................

      Delete
  83. Hair gedeg huniig yu ch hiihed hurgej bolzoshgui zuil

    ReplyDelete
  84. bi ch bs suuliin udaa ch bolov harmaar l bn... n;yt

    ReplyDelete
  85. ymar ix setgegdel we. goe ch zoxiol bn. gexde ene bl Irinegin ooriinx n l buru. buru argaar salj ooriinxoo ireedvig ballad xaychla. ene xvn xorwooo delxii ymar uujim, amidral ymar sxan gdgig mdkv dendv boginoxon setgesen bn. oor xvnd xairtai blsn er xvnig xajuda blgaj blku gdgig l zow medersen bn. nulims ooriin erxgv garla

    ReplyDelete
    Replies
    1. Erine-iin buruu end uchuuhen ch bhgui. Jinhene hair iim l bdag yum.

      Delete
  86. ymarch orowdoltoi ym bedee gexdee ingej ooriinxoo amidraliig zoliosln bj bj salax ymar xereg bn aa eswel salsan l ym bol ooroo ch gsn saixan amidrax xeregte shdee negen bodliin ene emegtei vnexeer xatuu setgeltei ym aa

    ReplyDelete
  87. yagaad salax yostoi gej? Xoer xuniig zereg xairlaj bolno shs. xarin eceste xen derged n uldex yostoi we? medeej bi zoxioliin baatar. xeze ch bi iim teneg uildel xiixku. ungursun bol tuux unuudur bol beleg margaash bol nuuc gej. xairtai xuniixe xuwid zuwxun dursamj tudii bxiig xeze ch xusexku tegj bas tewchixku

    ReplyDelete
    Replies
    1. Medeej chi hezeech chadahgui, yaagaad gewel chi hezeech chin hair, chin husliig oilgohgui uchraas ter.

      Delete
  88. denduu hairtai hunteigee amidarna gdg hetsuu
    deverch tsalgih tengis shg
    amrag hairand chn sagachihna
    denduu hairgui hunteigee ch amidarna gdg hetsuu
    derhiin niseh shuvuud shg
    amrag setgel togtohgui
    ene 2-n dund tenger met amidaraarai!

    ReplyDelete
    Replies
    1. ema gj dr bgaa ema bish shuu bi! nadtai sanal neg bol bicheerei.ema-zochin

      Delete
  89. Үнэхээр сонирхолтои, гунигтай, өрөвдмөөр юм... Хэсэг хугацаанд ор сураггүй байсан нулимсыг минь бага ч гэсэн гаргаж өгсөн энэ блогын админд ТОМ TNX...

    ReplyDelete
  90. Ene emegteig hairlasan shig hairlasaniih ni tuluu, bas hairlasan uchraas gargasan shiidveriinh ni tuluu uruvduh, bas buruutgah ni heterhii zohimjgui. Harin ch "Gaihamshigtai" gej aldarshuulah ni zui. Yamar ih huch ve, buhel buten amidralaa zolij chadtalaa hairlana gedeg...

    ReplyDelete
  91. ene oguullegiin angli eh ni belen bval nadruuu yavuulaaach. Denduu aguu hairiig oguuljee.

    ReplyDelete