Sunday, October 17, 2010

Аудитын чанарын хяналтын бодлого

“Аудитын ажлын Чанарын Хяналт” хэмээх АОУС аар аудиторуудын мөрдөх чанарын хяналтын ерөнхий бодлого, горимын зорилгуудыг тодорхойлсон байдаг. Аудиторуудын ажилд итгэлтэй байхын тулд тодорхой чанарын хяналтын үйл ажиллагаатай байх шаардлагатай. Энэ стандартаар компаниудыг аудитын компанийн болон бие даасан аудитын түвшинд хоёуланд нь чанарын хяналтын бодлого, горим боловсруулан мөрдөхийг шаарддаг. Аудитын Компаниуд нь бүх аудит АОУС болон холбогдох үндэсний стандарт, дүрэм журмын дагуу хийгдсэн гэдэг баталгаа олж авах зорилгоор чанарын хяналтын бодлого горим хэрэгжүүлэх ёстой. Бодлого, горимд зориулагдсан чанарын хяналтын зарим зорилгуудыг дурьдвал:
(a) Компанийн боловсон хүчин нь хараат бус байх, шударга, зарчимч , бодитой байх, нууцлал хадгалах найдвартай байдал, мэргэжлийн сахилга бат, соёлтой байх зэрэг зарчмуудыг дагаж мөрдөх хэрэгтэй.
Аудитор нь мэргэжлийн ажилдаа шулуун шударга, үнэнч, үнэн сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Шударга байж, өөрийн эрх мэдлээ хэтрүүлэхгүй, авилгалд автагдах ёсгүй. Аудитор нь үнэнч шударга хандлагатай байж, зарчимч, шударга байдалд үл нийцэх аливаа ашиг сонирхлоос (бодит байдал болон төрхөөрөө) ангид байх ёстой.
(b) Компани нь хүлээсэн үүргээ биелүүлж чадахуйц мэдлэг, ур чадвар, арга зүйтэй боловсон хүчинтэй байх ёстой.
Доорх зүйлсийн талаарх мэдлэг, ур чадварын түвшинг илүү их шааддаг. Үүнд:
• Аудитын Олон Улсын Стандарт
• НББ-ийн Олон улсын Стандарт
• Санхүүгийн тайлангийн шинжилгээ
• Зардал ,Удирдлагын бүртгэл
• Дотоод Хяналтын систем
• Бизнес болон Эдийн засгийн онол
• Мэдээллийн технологи ба систем
• Хэрэглэгдэх хуулиуд (дампуурал, татвар, хөдөлмөрийн г.м)
• Математик, Статистик
• Мэргэжлийн Ёс зүйн Дүрэм
(c) Аудитын ажилд тухайн нөхцөл байдалд шаардагдах арга зүйн сургалт, дадал туршлагын зэрэгтэй боловсон хүчнийг томилох ёстой.
(d) Хийгдсэн ажлууд нь чанарын тохирох стандартад нийцэж буй талаар боломжит нотолгоогоор хангахын тулд хүрэлцэхүйц чиглэл, хяналт болон шалгалт зэргийг бүх түвшинд явуулж байх ёстой.
(e) Ирээдүйн зорилтот харилцагч болон харилцаж буй харилцагчдын талаархи үнэлгээ шалгалтыг гүйцэтгэж байх ёстой. Үйлчлүүлэгчийг хүлээн зөвшөөрөх болон хэвээр байлгах талаар шийдвэр гаргахдаа компанийн хараат бус байдал, үйлчлүүлэгчид үнэн зөв үйлчилж чадах чадвар, үйлчлүүлэгчийн удирдлагын шударга зарчимч байдал зэргийг авч үзэх хэрэгтэй.
(f) Чанарын хяналтын бодлого, горимын үргэлжлэх боломж, үйл ажиллагааны үр дүн зэрэгт хяналт тавьж байх хэрэгтэй.
1.4 Мэргэжлийн Ёс зүйн Дүрэм
Аудиторууд нь Олон улсын Нягтлан Бодогчдын Холбооны ёс зүйн шаардлагад үндэслэн баталсан Монгол Улсын Мэргэжлийн Ёс зүйн Дүрмийг баримтлах ёстой. Ёс зүйн дүрэмд байнга нэмэлт өөрчлөлт хийгдэж байдаг ба аудиторууд энэхүү шаардлагад нийцэж байхын зэрэгцээ аудиторуудад энэ талаар мэдээлж байх ёстой.
II. Санхүүгийн Тайлангийн Аудитын Зорилго, Зорилт
2.1 Аудит гэж юу вэ ?
Америкийн НББ-ийн Ассоциациас Аудитын үндсэн үзэл баримтлалд тулгуурлан гаргасан аудитын тухай тодорхойлолтонд:
“...эдийн засгийн үйл ажиллагаа болон үйл явцын талаарх батламж мэдэгдэл болон эдгээр нь тогтоосон шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг тодорхойлохын тулд уг баталгаатай холбоотой нотлох баримтыг 4
олж авч үнэлэх болон үр дүнг сонирхсон хэрэлэгчдэд мэдээлэх системтэй үйл ажиллагаа” гэж тодорхойлжээ.
Энэ тодорхойлолтын дагуу тоолж хэмжигдэж, шалгагдаж болохуйц бүх мэдээлэл нь аудитлагдаж болох ба шалгуур үзүүлэлттэй харгалзах хамаарлын зэргийг тодорхойлоход суурь болгон ашиглах шалгуур үзүүлэлтийн талаар аудитор болон үйлчлүүлэгч байгууллага нь харилцан тохирдог.
Гэвч оршил хэсэгт дурдсанаар энэхүү гарын авлага нь зөвхөн санхүүгийн тайлангийн аудитад хамаатай. Санхүүгийн тайлангийн аудитад аудитор нь НББОУС-ын дагуу бэлтгэгдсэн санхүүгийн мэдээлэлтэй холбоотой баталгааны талаарх нотлох баримтыг хайдаг.
2.2 Аудитын зорилтууд
ОУНБХ-оос гаргасан баримт бичигт “санхүүгийн тайлангийн аудитын зорилго нь санхүүгийн тайлангууд нь бүх материаллаг зүйлсийн хувьд санхүүгийн тайлагналын үндсэн суурийн дагуу бэлтгэгдсэн гэдэг дүгнэлтээ аудиторын зүгээс илэрхийлэхэд оршино” гэжээ. Монгол улсын хувьд энэхүү үндсэн суурь нь НББ-ийн Олон улсын Стандарт (ОУНББС) юм.
Хэдийгээр аудиторын дүгнэлт нь санхүүгийн тайланд итгэж болохуйц гэдгийг баталж байгаа ч энэ нь тухайн аж ахуйн нэгжийн ирээдүйн үйл ажиллагааны хэрэгжилтийн нотолгоо болон удирдлагын зүгээс явуулсан үйл ажиллагааны үр ашиг, үр дүнгийн нотолгоо бус юм гэдгийг хэрэглэгч ойлгож чаддаггүй.
2.3 Аудитлагдсан Санхүүгийн Тайлангийн Хэрэглэгчид
Аудитын үр дүнг янз бүрийн гуравдагч талууд сонирхдог. Ихэнх тохиолдолд аудитын тайлангийн үндсэн хэрэглэгчид нь тухайн компанийг эзэмшигчид (хувь нийлүүлэгчид) байдаг. Хувь нийлүүлэгчид нь хөрөнгө оруулсан компанийнхаа үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдлыг сонирхдог. Түүнчлэн эзэмшигчдийн өмнөөс хөрөнгийг нь захиран зарцуулахаар итгэмжлэгдсэн удирдлагын тайлагнал нь хараат бус үнэлгээтэй нийцэж буй эсэхийг тодорхойлохын тулд хараат бус үнэлгээ авахыг хүсдэг.
Аудитын үр дүнг сонирхогч өөр нэг гуравдагч этгээд нь ирээдүйд хөрөнгө оруулах гэж байгаа хөрөнгө оруулагчид, банкирууд (зээлийн байдал, зээлийн гэрээний биелэлт, шинэ зээл олгох гэх мэт асуудлаар), зохицуулагч агентлаг (Үнэт цаасны хороо болон Банкны зохицуулагчид) нар юм.
2.4 Аудитын цар хүрээ
“Аудитын цар хүрээ” гэдэг нэр томьёо нь тухайн нөхцөл байдалд аудитын зорилгод хүрэх, дүгнэлт гаргахад шаардлагатай аудитын горимууд юм. АОУС-ын дагуу аудитыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай горимуудыг аудитор нь дүн шинжилгээ хийж тодорхойлох хэрэгтэй. Аудитор нь АОУС-ын шаардлагууд, холбогдох мэргэжлийн албан тушаалтан, хууль эрх зүй, дүрэм журам, аудитын гэрээт ажлын нөхцөл /болзол/, тайлагналд тавигдах шаардлага зэргийг авч үзэх хэрэгтэй.
2.5 Санхүүгийн тайлангийн ул үндэслэлтэй баталгаа
АОУС-ын дагуу хийгдэх аудит нь санхүүгийн тайлан бүхэлдээ материаллаг алдаагүй илэрхийлэгдсэн гэдэг ул үндэслэлтэй баталгаа гаргахад зориулагдсан байдаг. Ул үндэслэлтэй баталгаа гэдэг нь санхүүгийн тайлан бүхэлдээ материаллаг зөрчилгүй илэрхийлэгдсэн гэдгийг дүгнэх зорилгоор аудиторын цуглуулсан аудитын нотолгоотой холбоотой ойлголт юм. Ул үндэслэлтэй баталгаа нь аудитын бүхий л үйл ажиллагаатай холбоотой.
Гэвч аудиторыг материаллаг алдаа илрүүлэхэд нь сөргөөр нөлөөлдөг аудитын уламжлалт хязгаарлалтууд байдаг. Эдгээр хязгаарлалтууд нь доорх хүчин зүйлсээс үүдэн бий болдог. Үүнд:
(a) Тест ашиглах
(b) НББ болон дотоод хяналтын системийн уламжлалт хязгаарлалтууд (Жишээлбэл,хуйвалдах боломж)
(c) Аудитын ихэнх нотолгоо нь эцсийн байдлаар бус итгэл үнэмшлийн шинжтэй байдаг.

Санхүүгийн тайланд дүгнэлт гаргахын тулд аудитор доорх зүйлсийг гүйцэтгэх шаардлагатай.
(а) Аудитын нотолгоо цуглуулах, Жишээлбэл, аудитын горимын мөн чанар,хугацааг тогтоох
(б ) Цуглуулсан нотолгоон дээрээ үндэслэн дүгнэлт хийх,
Жишээлбэл, санхүүгийн тайлан бэлтгэхдээ удирдлагын зүгээс ашигласан тооцооллын ул үндэстэй байдлыг үнэлэх ажлуудыг хийдэг.
Өөр нэг хязгаарлалт нь санхүүгийн тайлангийн баталгаанд (жишээлбэл, холбоотой талуудын гүйлгээ) дүгнэлт хийхэд ашиглагдах нотолгоо нь хуурамч байх явдал юм.
(a) Хүлээгдэж байгаагаас ч илүү материаллаг алдаатай тайлагналын эрсдлийг нэмэгдүүлэх онцгой тохиолдол
(b) Материаллаг алдаа гарсан талаарх шинж тэмдэг
илрээгүй зэрэг тохиолдлуудад тохирох аудитын хангалттай нотолгоо олж авах тусгайлсан горимуудыг АОУС аар тодорхойлдог.
2.6 Санхүүгийн тайлангийн талаарх хариуцлага
“Санхүүгийн Тайлангийн аудитыг зохицуулах ерөнхий зарчмууд ба зорилт” хэмээх АОУС-д:
“Аудитор нь санхүүгийн тайланд дүгнэлт гаргах үүрэг хүлээдэг бол тухайн аж ахуйн нэгжийн удирдлага нь санхүүгийн тайланг бэлтгэж танилцуулах үүрэгтэй. Санхүүгийн тайлангийн аудит нь удирдлагыг үүрэг хариуцлагаас нь чөлөөлдөггүй.” гэж заасан байдаг.
Цаашилбал стандарт аудиторын дүгнэлтийн эхний параграфд:
“Эдгээр санхүүгийн тайлангууд нь компанийн удирдлагын үүрэг хариуцлага болно. Харин бидний үүрэг харицлага бол хийсэн аудитдаа 7
тулгуурлан эдгээр санхүүгийн тайланд дүгнэлт гаргах явдал юм.” гэж заадаг.
Ихэнхдээ энэхүү хариуцлагыг бүх сонирхсон этгээдүүд сайн ойлгодоггүй. Аудитын үйл ажиллагааны турш (гэрээт ажлын бэлтгэл үйл ажиллагаанаас эхлээд аудитын тайлан гаргах хүртэл) аудитор нь удирдлагад санхүүгийн тайланд хариуцлага хүлээж байгаа гэдгийг нь ойлгуулж өгөх хэрэгтэй. Энэ асуудлыг аудитын ажил эхлэхээс өмнө буюу Аудитын Гэрээт Ажлын Захидлаар шийдвэрлэдэг. Аудитын талбарын ажлын төгсгөлд Үйлчлүүлэгчийн Хариуцлагын захидал нь удирдлагын санхүүгийн тайланд үүрэг хүлээж байгааг нь тодорхой болгож өгдөг.
Илүү нарийвчилсан түвшинд аудитор нь санхүүгийн тайланг ОУНББС-ын дагуу бэлтгэхэд шаардлагатай ямарваа “аудитын тохируулга”-ын талаарх удирдлагын тохиролцоог (бичгээр бол сайн) олж авснаар үйлчлүүлэгч нь санхүүгийн тайланд үүрэг хүлээж байгааг батлах хэрэгтэй. Үйлчлүүлэгч нь аудитын тохируулгыг ерөнхий дэвтэртээ энэ хэвээр нь бүртгэхийг зөвшөөрч ч болдог, татгалзаж ч болдог. Санхүүгийн тайланг бэлтгэх зорилгоор аудитын тохируулгыг хүлээн зөвшөөрч байгаа бол аудиторын зорилго биелж байгаа юм. Бодит байдал дээр аудитор нь үйлчлүүлэгчээс уг тохируулгыг ерөнхий дэвтэртээ бүртгэхийг шаардах эрхгүй.
III. Гэрээт ажлын өмнөх үйл ажиллагаа.

No comments:

Post a Comment