Wednesday, October 13, 2010

Богд хааны ордон музей

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд Манж гүрнээс салж, тусгаар тогтносноо дэлхий дахинд зарлаж, 8-р богдыг Монгол улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Эл түүхэн үйл явдлыг санаачлан, оройлон зохион байгуулсан, удирдагч 8-р богд Жавзандамба хутагтыг эдүгээ монголчууд бараг мартах шахжээ. Түүний тухай социализмын үед шар феодал, сохор энэ тэр гээд бүхий л талаар нь муучлан доромжилж байв. Бүр түүнийг амьсгалаа хураан хураатлаа Монголын ард түмний дайсан байсан мэтээр бичиж байлаа. Монголын сүүлчийн эзэн хаан 8-р богдын Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмэр, 1911 оны Үндэсний хувьсгалын урьдчилсан нөхцөл, өрнөл, оргил болон дараах үеийн үйл явдлыг архивын эх сурвалжид тулгуурлан аль болох бодитоор нээн харуулахыг хичээнгүйлэн оролдов. Богд хаан бол Монголчуудын шашны тэргүүн, 1911 оноос төр шашныг хослон барьсан эгэлгүй нэгэн удирдагч, үндэсний хувьсгалын эцэг байсныг мартаж яахин болно.


Монгол төр, шашныг хослон баригч 8-р Богд Жавзандамбаын |1869-1924| Дэнчингалбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон ордны уран барилгын цогцолбор-Шаравпэлжээлин буюу Билгийг хөгжүүлэн бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн барьж 1906 дуусгажээ. Энэ хугацаанд тус ордны Махранзын сүм , Эрдэм итгэмжит сүм , Лаврин сүмүүдийг барьсан байна. Богд хааны ногоон ордонг 1926 оноос эхлэн музей болгсон байна. Оросын 3-р Николай хаанаас 8-р Богдод бэлэглэсэн барилгын зураг төслөөр 1905 онд өвлийн Ордно хэмээх вроп маягийн хоёр давхар цагаан байшинг барьжээ. Энэ байшинд Богд хаан хатан Дондогдуламын хамт 20 гаруй жил амьдарчээ. Одоо уг байшинд Богд хаан , хатан Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан хувцас , хааны титэм малгай , хатны гоёлын хэрэглэл , хаан , хатны сэнти , ор , гадаад улсуудаас бэлэглэсэн амьтны чихмэл , барын арьсан гэр зэргийг дэлгэн үзүүлж байна. Богд хааны Ногоон ордон , хаалгууд , хэрмэн доторх сүм дугануудын ур хийцийн талаарх зарим зүйлийг тодруулбал :
1 Янпай | халхавч хаалга | . Билгийг хөгжүүлэн бадруулагч сүмийн өмнө талд хүндэтгэлийн тэмдэг болгож Өмнөд буюу халхавч хаалга , түүний хоёр талд пайлуур буюу чулуун багана босгожээ. Халхавч хаалган дээр хослуулан түүнийг тойруулан монгол орны байгалийн баялаг , уул , усны төлөөллийг уран
гоёмсгоор товойлгон дүрсэлжээ
2 Асарт гурван хаалга | Ямба ёслолын хаалга | Энэ гурван хаалгыгн гол хаалгаар Богд хаан заларч , зүүн талынхаар аймгийн хан ,шашин , төрийн ямбат ан , хамба , цорж , ноёд болон гадаадын зочид, баруун талынхаар хөгжмийн ба хааны бие хамгаалах торгон цэргүүд тус тус орж гардаг байжээ.
3 Шөргөн хайс : Богд хааны ногоон ордон , сүмийн өмнө талд ямба ,хүнднэтгэлийн тэмдэг болгож хүрэн өнгөтэй шөргөн модыг зөрүүлж хайс хийсэн байна.
4 Тугны мод | чий-ган | Андинмэн буюу Амгалан энхийн хаалгын өмнө зүүн , баруун талд тугны модыг босгосон байна. Шашны баяр ёслолын үеэр баруун талын модонд төрийн хөх туг, зүүн талын модонд шашны шар тугийг тус тус мандуулдаг байна.
5 Андинмэн хаалга | Амгалан энхийн хаалга | 8-р Богд Жавзандамбыг төр , шашны хэргийг хослон баригч хаан болсонд зориулж 1912-1919 онд барьжээ. *Зоригт* цолтой Баажав тэргүүтэй Санжид , Тэжаан нарын шилдэг уран барилгачид уг хаалгын зургаг төслийг зохион гаргажээ. Нэг хадаасгүйгээр 108 төрлийн оньс сүлжээг ашиглах сонин сайхан зохиомж сэтгэн бодож , барьсан байна.
6 Махранзын сүм | Дөрвөн их хааны сүм | Энэ сүмийн хаалганы дээд талд алтан шар луугаар тойруулан чимсэн хөх модон самбар дээр алтан үсгээр *Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм* гэж санскрит , түвд , монгол , хятад , манж хэлээр бичсэн байдаг, Буддын шашны номлолоор Ёлхорсүрэн , Жамъяансүрэн,
Пагжийбуу , Намсрай гэсэн гал , ус , газар , тэнгэр дөрвөн махбодын эзэд буюу дэлхий ертөнцийн дөрвөн зүгийн эзэд гэж байдаг бөгөөд эдгээр нь бурхан багшийн шаныг элдвээс сахин хамгаалдаг нэсэн домогтой,
7 Жин хонх , жин хэнгэрэгний сүүдрэвч / Равса / Богд хааны ордонд жил бүр одод дэнгэр , лус тахиж амар амгалан орших хоёр төрлийн их тахилга үйлдэж байсан ба энэ үеэр тэнгэр , лусын эздэд зориулж хонх , хэнгэрэг дэлддэг байжээ. Мөн Богд хаан гаднаас залрах , явах үеэр буу гурван удаа тавьж , сангийн бүрээ татмагц долоон удаа хонх цохиж , хэнгэрэг дэлддэг байв . хурал ном , баяр ёслолын үеэр уриа дохионы журмаар хэрэглэх болсон байна.
8 Эрдэм итгэмжит | Найдан | сүм болон өмнө талын хоёр Жотхан сүм , Найдан сүмд жил бүр зуны сүүл сард Дэнчингалав дацангаас 8-16 лам ирж Богд хааны нас буяны мөрд зориулан *Найданчог* хурдаг байжээ. Одоо энэ сүмд шашнй хурал ноын үер хэргэлдэг хөгжим жансаг болон Бизьяа Аюуш , Цагаан дарх эх , буддын шашныг залгамжлагч Зонхава Лувсандагва , түүний шавь нарын хөөмөл дүр зэргийг тавьжээ. Уг сүмийн баруун , зүүн талд орших жижиг сүм Богдын ордон ба шүтээний сүмд ажилладаг донир , сойвон нар , ордны бараа бологчид шадар хүмүүс байрлаж байв. Одоо баруун талын сүмд 9-р зууны эцсээс 10-р зууны эхэн үеийн монголын урчуудын зээглэн нааж торго хоргойгоор урласан гайхамшигт бүтээлүүдийг | зээгт наамал | дэлгэн тавьсан байна. Зүүн талын сүмд мөнгөн үщийн зураачДын эрдэс чулуу , шороон будгаар зурсан танка зургууд , бурхадын хөргүүдийг тавьсан буй.
9 Ногоон Лавиран болон түүний өмнө талын хоёр Жотхан сүм. 8-р Богдын гол шүтээний сүм бөгөөд Богд өөрөө зуны цагт өдөр бүр нам бясалгаж нямба хийдэг байв. Лавиран сүмийн хамгийн дээд оройн жижиг сүмд хааны гол шүтээн Очирдарь бурхныг залж байжээ. Одоо энэ сүмд Өндөргэгээн Занабазарын бүтээсэн хорин нэгэн Дарь эх , бусад урчуудын бүтээсэн бүтээлээс тавьжээ. Баруун талын сүмд дээр үед аймгийн хан , ван , гүн , бэйс , шадар сайд нар байрлаж байсан ба сүүлийн үед Богдын бурхны сангийн сүм гэж нэрлэж байсан. Одоо энэ сүмд 9-10-р зууны эхний үеийн монгол урчуудын бүтээсэн гуулин цутгамал ,хөөмөл , шуумал , баримал , сийлбэр зэргийг дэлгэн тавьсан буй. Зүүн талын сүмд тэр үед хутагт , хувигаан , цорж , хамба , ёнзон зэрэг Богд хааны бараа бологсод байрлаж байсан бөгөөд Богдын олон сүмбүм хүлгэн судрууд бүхий номын сан байжээ. Одоо энд Богдын хэрэглэж байсан судар ном, судрын бар , бурхадын хэв , бурхан багш 16 найдангийн хамтаар Аюуш бурхад, 1912 оны нийслэл хүрээний гэрэл зураг, сүмийн загвар бий. 10 Хувцасны сангий байшин. 1913 онд Өвлийн ордны өмнө талын хананд тулгаж Хувцасны сангийн гэндэх энэ жижиг байшинг барьсан. 1915 онд Шар
орлон шатсан тул түүний\ хувцасны сангуудад байсан хувцас, эрний эд зүйлсийг Ногоон ордонд шилжүүлсэн байна. Эдгээр уран барилгын чуулгаас Богд хааны ногоон ордон бүрдэх бөгөөд урьд өмнө байсан зарим жижиг сүм , Дарь эхийн сүм , аж ахуйн үйлчилгээний барилгууд , амьтдын байр зэрэг нь
хадгалагдаж үлдсэнгүй. 1959-1961 онд Богд хааны ногоон ордны бүх барилгад их засвар хийж өнгө будгийг нь сэргээн засварласан байна. 1973 , 1981 онд Өвлийн ордны хана , шалыг сэргэн засварлаж , хазайлтыг тэгшилсэн бөгөөд 1988 онд Андинмэн хаалга , тугны мод , 1996 онд Асар хаалга зэргийг
засварласан юм. Богд хааны Ногоон ордны байгууламж төлөвлөлтийн хувьд гол тэнхлэг дээр *Цогчин дуган* буюу гол сүм орших бөгөө тэнхэлгийн дагуу буюу тэгш хэмийн байрлалаар урдаас хойш сүм , дугануудыг зориулалтаар нь эрэмбэ дараатай байрлуулдаг ёсыг баримталжээ. Богд хааны ногоон ордны
барилгууд нь хятад хэлбэр маягтай бөгөөд барилгын үндсэн хийц нь мод , чулуу, тоосго ба дээврийг хөх ваар болон төмрөөр хийсэн байна. Ногоон ордны гол хаалга , сүм дугануудын гадна , дотор талд буддын шашны зан үйл , үлгэр , домгийн үйл явдлыг дүрслэн үндэсний хээ угалз , сийлбэр , барималаар баяжуулан уран сэтгэмжтэйгээр урласан байна.

No comments:

Post a Comment