Sunday, October 17, 2010

Аудитын дотоод хяналт

Мөнгө хариуцах ба бүртгэх үүрэг ажиллагааг тусгаарлах. Мөнгөний бүртгэл хөтөлдөг ажилтан мөнгөн орлого, зарлагын бичилт хийхэд нөлөөлөх ингэснээр идсэн мөнгөө нуух бололцоогүй гэдгийг тодорхойлохын тулд сангийн түшмэл ба мөнгөний нярав нь ерөнхий нягтлан бодох бүртгэл, дансны авлагын туслах дэвтэр болон мөнгөний дэлгэрэнгүй бүртгэлээс бусад бүртгэлийг хөтөлдөггүй бөгөөд эдгээрт шилжүүлэлт хийдэггүй байх ёстой. Банкны данс ба чекэнд гарын үсэг зурах нь зөвшөөрөгдсөн байх. Банкны данс ба чекэнд гарын үсэг зурагчийг захирлуудын зөвлөл баталдаг. Чекийн зөвшөөрөгдсөн гарын үсэг зурагч уг компанид ажиллахгүй болсон эсвэл гарын үсэг зурахаа больсон бол тэр даруй банкинд мэдэгдэх хэрэгтэй. Хяналтын ийм горим байхгүй бол банкин дахь дансанд байгаа мөнгийг ашиглах нь хялбар болох бөгөөд ямар ч хяналтгүй болно. Чекэнд гарын үсэг зурах эрхийг олгохдоо захирлуудын зөвлөл нь туршлагатай, боловсролтой, сайн дүгнэлт гаргах чадвартай хүнийг томилох хэрэгтэй. Чекэнд гарын үсэг зурах уйл ажиллагаатай холбоотойгоор зохих хяналт тавигддаг.
Банкны бүх дансыг бүртгэлд тусгах. Бүртгэл хөтлөх зохих арга техникээр бий болгох хамгаалалтгүйгээр хууль бус зарлага гаргах мөнгөн сантай байхаас сэргийлэхийн тулд компанийн нэр дээр байгаа банкны бүх дансыг ерөнхий дэвтэр буюу туслах дэвтэрт бүртгэсэн байх хэрэгтэй. Тухайлбал: цуглуулсан мөнгийг зөвшөөрөгдөөгүй дансанд хадгалах. ийм хадгаламжийг бүртгэлд тусгахгүй. Уг ажил гүйлгээний бүртгэл байхгүй учраас дараа нь ердийн хяналтгүйгээр татан авалт хийнэ. Дебит ба кредит нь нэг тайлант үед бүртгэгдсэн эсэхийг тодорхойлсоноор нэг банкны данснаас өөр нэг дансанд хийж байгаа шияжүүлэлтийг хянах хэрэгтэй.
Нөхөн дүүргэх системийг хэрэглэх. Жижиг мөнгөн санг нөхөн дүүргэх системээр байгуулах хэрэгтэй. Жижиг мангөн санг байгуулах нөхөн дүүргэх системийн дагуу ерөнхий дэвтэр дэх үлдэгдэл тогтмол байдаг. Ямар ч уед биет мөнгө ба жижиг мөнгөн
сангийн зарлагын ваучер нь жижиг мөнгөн сан дансны ерөнхий дэвтрийн үлдэгдэлтэй тэнцүү байвал зохино. Зохих ёсоор зөвшөөрөгдсөн жижиг мөнгөн сангийн ваучеруудын тайлагналд үндэслэн эдгээр ваучеруудын нийт дүнгээр жижиг мөнгөн санг нөхөн дүүргэдэг. Нөхөн дүүргэхэд зарим ваучерыг орхигдуулах нь зохисгүй юм. Мөнгөн орлого ба зарлагын хувьд нөхөн дүүргэх системийг хэрэглэх нь зүйтэй. Энэ системийн дагуу бүх цуглуулалтыг бүрэн хадгалах ба жижиг мөнгөн сангаас хийгдэх жижиг төлбөрөөс бусад бүх төлбөрийг чекээр хийнэ.
Жижиг мөнгөн сан хариуцагч нь мөнгөний няраваас бие даасан байх хэрэгтэй. Нэг сангийн дутагдлыг өөр нэг сан ашиглан нуух боломжийг багасгахын тулд жижиг мөнгөн СЭН хариуцагч нь мөнгөний нярав буюу худалдан авагчдын шилжүүлэг ба бусад мөнгөн орлогыг хариуцдаг ажилчдаас бие даасан байх хэрэгтэй. Халагдсан хүмүүсийн уулзалт үдэшлэг, дайллага, бэлэг дурсгалд зориулсан ажилчдын сан гэх мэт мөнгөний няравын хариуцдаг бусад сангуудыг ерөнхий дэвтэрт тусгаагүй тохиолдолд гарсан будлианыг илрүүлэх нь ихээхэн төвөгтэй. Мөнгөн санг хариуцах ямар нэг алдаа гарсан тохиолдолд гэм бурууг бусдад тохохоос сэргийлэхийн тулд сан бүрийг хариуцах нэн тэргүүний үүргийг зөвхөн ганцхан хүнд оногдуулах хэрэгтэй.
Жижиг мөнгөн сангийн үлдэгдэл ба уг сангаас төлөх өглөгийн дүнг хязгаарлах. Ердийн хэрэгцээнээс хэтэрсэн их хэмжээний мөнгийг сангийн няравт байлгахаас сзрэмжлэхийн тулд жижиг мөнгөн санг зохих түвшнээр хязгаарладаг. Уг сан нь тогтоосон хэрэгцээнээс хэтэрсэн тохиолдолд мөнгийг зохисгүй ашиглах өөш болдог. Жижиг мөнгөн сангийн зарлагыг хамгийн дээд хэмжээгээр хязгаарлах хэрэгтэй. Энэ нь чекээр хийгдэх томоохон зарлагуудыг тогтоодог бөгөөд ингзснэзр зарлагыг шалгах ба зөвшөөрөх хариуцлага бүхий албан тушаалтны анхааралд төвлөрүүлж өгдөг. Чекээр хийгдэх зарлагатай холбогдсон хамгаалалт нь зарлагыг жижиг мөнгөн сангаас хийхээс илүү байдаг. Жижиг мөнгөн сангийн зарлагын нэн тэргүүний нөхцөл нь тохиромжтой байдал юм. Мөнгөн дүн материаллаг бус тохиолдолд компани тодорхой хэмжээний эрсдэл хүлээхэд бэлэн байдаг.
Жижиг мөнгөн сангийн ваучер бэхээр бичигдэх ба дүнг тоо ба үсгээр илэрхийлэх, Жижиг мөнгөн сангийн ваучерыг харандаагаар бичих ба дүнг зөвхөн тоогоор илэрхийлсэн тохиолдолд мөнгөний хулгайг нуухын тулд анх бичигдсэн мэдээллийг нзмэгдүүлэх болон өөрчлөхөд маш амархан болно. Бэхээр бичих ба үсгээр илэрхийлсэн тохиолдолд засвар хийхэд хэцүү болдог.
Нөхөн дүүргэх чек нь сан хариуцагчийн нэрээр байх бөгөөд зохих ёсоор нотлогдсон байх хэрэгтэй. Зөвшөөрөгдөөгүй нөхөн дүүргэлт хийхгүй байх ба зөвшөөрөгдөөгүй хүнд мөнгийг өгөх эрсдлийг багасгахын тулд жижиг мөнген санг нөхөн дүүргэх чекийг сан хариуцагчид өгөх өглөг байдлаар гаргадаг. Зөвхөн хариуцсан ажилтан зөвшөөрөл олгосон тохиолдолд ажилчдад урьдчилгаа олгож болно. Урьдчилгаа нь хяналтаас гарч, найдваргүй авлага болох ба мөнгөний дутагдлыг нуухад ашиглагдаж болох юм. Жижиг мөнгөн сангийн ваучерыг нөхөн дүүргэх тохиолдолд албан ёсны шалгалтанд зориулан чекэнд гарын үсэг зурагч төлөөлсөн байх хэрэгтэй. Дахин нөхөн дүүргэлтэнд ашиглахын тулд дараа танилцуулахаас сэргийлэхийн тулд чекэнд гарын үсэг зурагч буюу түүний хяналтанд дор байгаа хүн жижиг мөнгөн сангийн ваучерыг "ТӨЛСӨН" гэсэн үгээр хүчингүй болгоно. Жижиг мөнгөн сангийн ваучер бүрд төлбөр хүлээн авагч тэмдэглэл хийх буюу худалдан авсан зүйлсийн нэхэмжлэхээр дэмжигдсэн байвал зохино.
Мөнгийг гэнэт тоолох хэрэгтэй. Мөнгөний гэнэтийн тооллогыг түнш явуулах хэрэгтэй. Зоос болон цаасан мөнгөөр байгаа жижиг мөнгөн сан ба жижиг мөнгөн сангийн ваучерыг мөнгө дансны ерөнхий дэвтрийн үлдэгдэлтэй зэрэгцүүлэн үзвэл зохино.
Олсон орлогыг хянах хэрэгтэй. Мөнгөний няравын үүрэг ажиллагааг ачуулах, нэхэмжлэх, дансны авлагын туслах дэвтэр хөтлөх үүрэг ажиллагаанаас тусгаарлах хэрэгтэй. Дансны авлага хөтлөгч буюу бүртгэл хөтлөлт, нэхэмжлэх үүрэг хариуцлага бүхий хүмүүсээс өмнө мөнгөн цуглуулалтыг шууд мөнгөний няравт хүргэх ёстой. Шуудангаар авсан цуглуулалтын хувьд мөнгөний нярав ба бүртгэл хөтлөгчөөс өөр хүн жагсаалт бэлтгэх хэрэгтэй. Энэ горим нь жагсаалтанд тусгагдсан зүйлсийг мөнгөний бүртгэлд тусгасан зүйлстэй зэрэгцүүлэх боломж олгодог.
Тухайн хугацаандаа бичигдсэн эсвэл хугацаа хэтэрсэн чекийг хүлээн авмагц орлогын чекэнд хязгаарласан баталгаа тавих хэрэгтэй. Зөвхөн түншийн дансны хадгаламжийн хувьд уг баталгаа нь зөвшөөрөгдөөгүй хүн чекийн солилцоо хийхэд хүндрэлтэй болгодог. Цуглуулалт тэр хэвээр байх ба шууд хадгалагдах ёстой. Знэ нь ажилчид чекийг түр хугацаагаар ашиглах буюу зөвшөөрөгдөөгүй зорилгоор ашиглах явдлыг арилгахад чиглэгддэг.
Худалдан авагч төлбөр хийсэн тохиолдолд мөнгөний регистерийн бичлэг. бэлэн мөнгөн борлуулалтын тасалбар, цуглуулагчийн орлогын баримт буюу бусад адилтгах мэдээг бэлтгэх ба мөнгийг буруу хуваарилах болон хүлээн авсан мөнгөний бүртгэлийг орхигдуулах буюу өөрчлөх замаар хууль бус үйлдлийг нуух боломжоос зайлсхийхийн тулд мөнгө хүлээн авсанаас өөр ажилтан шалгах ёстой. Салбар байгууллага дахь цуглуулалтыг дансанд хадгалах бөгөөд зөвхөн төв компани татан авалт хийж болно. Зарлага хийхийн өмнө шалгах ба зөвшөөрөл олгох нь энэ хамгаалалтанд хамаарна.
Банкнаас бэлтгэн гаргадаг хадгаламжийн хуудасны хуулбарыг авах ба файл болгон хадгална. Мөнгөний нярав цуглуулалтыг банкинд үнэхээр хадгалсан гэдгийг тогтоохын тулд мөнгөний няраваас өөр нэг хүн тестийн үндсэн дээр хадгаламжийн хуудасны хуулбар ба мөнгөн орлогын бүртгэлийг зэрэгцүүлэн үзэх хэрэгтэй. Хяналт үр ашигтай байхын тулд цуглуулах, хадгаламжийн хуудас бэлтгэх, цуглуулалтыг банкинд хадгалах үүрэг ажиллагааг тусгаарлах хэрэгтэй.
Зарлагыг зохих ёсоор хянах. Чекийг урьдчилан дугаарладаг. Зевшэерэгдэөгүй хүн чек бэлтгэхэд орох явдлыг арилгахын тулд ашиглаагүй чекүүдийг хянах ёстой. Хоосон чекийг бөглөх ба хүндрэл багатайгаар мөнгө болгох боломжтой. Хоосон чекийн хяналтыг хялбар болгохын тулд түүнийг урьдчилан дугаарлах нь зүйтэй байдаг. Хоосон чекийн хангамжийг чекэнд гарын үсэг зурагчид бэлэн байлгаж болохгүй. Яагаад гэвэл чекийг хувийн зорилгоор ашиглаж болох талтай. Хоосон чекэнд гарын үсэг зурах буюу хуурамч гарын үсэг зурахыг хориглоно. Хоосон чекэнд гарын үсэг зурсан тохиолдолд чекэнд гарын үсэг зурагч нь зарлагын зохистой байдлыг тодорхойлох боломжгүй болдог. Мөн энэ нь заль мэх хэрэглэх бүрэн эрх олгодог. Хоосон чекийг эзэмшигч нь банкаар зөвшөөрөгдсөн чектэй адил дурын огноо, дүн, төлбөр хулээн авагчийг бичиж чадна.
Мөнгө болох чекийн татан авалтыг хориглох хэрэгтэй. Мөнгө болгох чекийг дурын хүн мөнгөн хөрөнге болгож чадна. Хэрэв ийм чекийг зөвшөөрөгдөөгүй хүн мөнгө болгосон бол компани маягтанд тавигдах хууль ёсны тэмдэглэгээгээ алддаг. Чек нь цалингийн. жижиг мөнгөн санг дүүргэх чек байлаа ч гэсэн түүнийг мөнгө болгох зөвшөөрөгдсэн хүнд өгөх нь зүйтэй. Хүчингүй болгосон чекүүдийг зохих ёсоор тэмдэглэх бөгөөд банкны төлсөн чекүүдийн хамт файл болгоно.
Гарын үсгийн хэв хамгаалах. Чекэнд гарын үсэг зурах машин ашиглаж байгаа тохиолдолд факс машины гарын үсэг нь хэвэнд орсон хүн уг хэвийг хариуцан хадгалах хэрэгтэй. Гарын үсэг зурагдсан бүх чек зохих ёсоор тайлагнагдсан гздгийг тодорхойлохын тулд хэрэглээ бүрийн дараа машиныг уншуулна. Чекэнд гарын үсэг зурах биет ажиллагаанаас чөлөөлөгдсөн чекэнд гарын үсэг зурагч нь хэв буюу чекэнд гарын үсэг зурах машины түлхүүрийг өөрийн хамгаалалт, ажиглалтаас гаргаж оолохгүй. Уг машин нь дахин суулгах боломжгүй бүртгэлтэй байх ёстой. Ашиглахын өмнө ба ашигласны дараа уншуулах хэрэгтэй бөгөөд чекэнд гарын үсэг зурагч нь машинаар гарын үсэг зурсан чекний тоог гарын үсэг зурах зевшөөрөл олгосон чекний тоотой харьцуулан үзнэ.
Зарлагын ваучер зохих ёсоор дэмжигдсэн байх. Дэмжих баримтуудын иж бүрдэл ба түүнийг бэлтгэх үүрэггүй дээд тушаалын ажилтаны олгосон зөвшөөрлийн хувьд зарлагын ваучеруудыг шалгах хэрэгтэй. Дэмжих баримтууд нь чекэнд гарын үсэгч зурагчийн шалгах зүйл бөгөөд бэлэн байх ёстой. Чекэнд гарын үсэг зурагч нь зарлагын зохистой байдлын эцсийн үүрэг хариуцлагыг хүлээдэг. Иймээс компанийн горим нь тэд ийм үүрэг хариуцлагатай гэж үзээд хайхрамжгүй байдал буюу зальт ажиллагаанаас үүдэх гарзаас зохих ёсоор хамгаалахад компанийг хүчлэх боломж олгох естой. Шинэ бэлтгэн нийлүүлэгчээс нэхэмжлэх хүлээн авсан тохиолдолд ахлах ажилтан нь уг бэлтгэн нийлүүлэгч хуурамч биш бөгөөд үнэхээр бизнесийн ажиллагаанд оролцсон гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Төлбөрийг нотлох зохиомол баримт ашигласнаар хуурамч төлбөр хүлээн авагчид мөнгө шилжүүлж хөрөнге завшуулах явдал гардаг. Аливаа төлбөр хүлээн авагчийн жинхэнэ бодит байдлыг шалгах хэмжүүрүүдийг гаргах нь зүйтэй.
Зарлагын чекэнд гарын үсэг зурсаны дараа дэмжих баримтуудыг хүчингүй болгох хэрэгтэй. Чекэнд гарын үсэг зурсаны дараа чекэнд гарын үсэг зурагч буюу түүний хяналтан дор ажилладаг хүн "ТӨЛСӨН" гэсэн үгээр мөнгөний ваучер ба бүх дэмжих баримтуудыг хүчингүй болгох хэрэгтэй. Энэ арга нь төлбөрийн баталгаа болгон дэмжих баримтуудыг нэгээс олон удаа ашиглахаас хамгаалдаг. Иймээс мөнгөний ваучерыг дэмжих бүх нотлох баримтуудыг хүчингүй болгох нь зүйтэй юм.
Мөнгөн хөнгөлөлтийг хариуцах үүрэг нь тогтмол байх. бүх мөнгөн хөнгөлөлтийг авсан гэдгийг харахын тулд үүрэг хариуцлага нь тогтмол байвал зохино. Хайнга буюу анхааралгүй байснаар хөнгөлөлтийг алдаж болох юм. Нэг хүн дээр үүрэг хариуцлагыг тогтмолжуулах нь хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Яагаад гэвэл хенгөлөлтийг алдвал өөрийн үүргээ гүйцэтгэж чадаагүй тодорхой хүнд хариуцлагыг ногдуулна.
Банкны тохируулгын тайланг сар бүр бэлтгэх хэрэгтэй. Ер нь банкны тайланг компани тохируулдаг. Чек бэлтгэх буюу гарын үсэг зурах эсвэл мөнгө хариуцах үүрэг хариуцлагагүй ажилтан тохируулгын тайланг бэлтгэж, шалгадаг. Банкны тохируулгын тайлан нь мөнгөн орлого ба зарлагын аудитын хэсэг болдог. Мөнгөний нярав, чек бэлтгэх ба гарын үсэг зурдаг хүн, мөнгөний ажил гүйлгээг бүртгэдэг хүнээс өөр ажилтан үүнийг бэлтгэдэг. банкны тайлан ба банкны төлсөн чекүүд нь дугтуйг нээгээгүй байхад шууд банкны тохируулгын тайлан бэлтгэдэг ажилтан хүргэгдэх ёстой. Иймээс хууль бус ажиллагаа хийсэн хун чекийг авах буюу банкны төлсөн чекийн мэдээллийг өөрчлөх боломжгүй байдаг. Тухайлбал: анх 1,000 песогоор бичигдсэн чекийг мөнгөн зарлагын бүртгэлд 100 песогоор бүртгэж болох юм.
Компанийн тохируулгын горим нь чекийг мөнгөн зарлагын бүртгэлтэй зэрэгцүүлэх, баталгааг шалгах, банкны үлдэгдлийг ерөнхий дэвтрийн үлдэгдэлтэй зэрэгцүүлэх боломжтой байвал зохино. Чекийн огноо, төлбөр хүлээн авагч, дүн нь мөнгөн зарлагын бүртгэлд тусгагдсанаас өөр байж болно. "Хоосон гоёх' буюу далд нөөц бий болгох зорилгоор гаргасан чекийг уг чек төлбөр хүлээн авагчид хүргэгдсэнээс өөр тайлант үед бүртгэдэг. Баталгааг шалгахдаа дараах зүйлд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
а.    компанийн нэр төсөөтэй байх төлбөр хүлээн авагч, зарим нь байнгын бэлтгэн
нийлүүлэгчийн нэртэй санаатайгаар адил төстэй болгож болох юм.
б.    төлбөр хүлээн авагч баталгаанд хийх өөрчлөлт
в.    олон тооны баталгаа нь төлбөр зориулагдсан төлбөр хүлээн авагчдаа очихгүй
байгааг илэрхийлж болно. Бүх цуглуулалтыг компанийн банкны дансанд
хадгалахын оронд бусдад чекийн баталгаа болгох нь тогтсон практик биш юм.
Банкны буцаан дебитлэсэн хадгаламж буюу цуглуулалтын зүйлс нь мөнгөний няраваас өэр хэн нэг хүнд шууд очих ёстой. Банкны буцаасан хадгаламж нь хууль бус үйлдлийг харуулж болох юм. Цуглуулалт бүрэн хадгалагдсан гэж харуулахыг хүсэж байгаа мөнгөний нярав нь хулгайлсан цаасан ба зоосон мөнгөнийхөө оронд хуурамч чек хадгалдаг. Сүүлд банк хуурамч чекийг буцаах ба энэ хэмжээгээр мөнгөний няравт очих үед түүнийг нууцалдаг. Харин мөнгөний няраваас өөр хүнд чекийг буцаадаг тохиолдолд хүлээн авагч нь чекийн буцаалтын тайлбарыг эрж олно.
Банкны тохируулгын тайланг шалгах. Мөнгөн орлого ба зарлагыг хариуцдаггүй компанийн ажилтан нь бүх тохируулгын тайлан ба ердийн бус тохируулгын зүйлсийн асуудлыг шалгах ёстой. Банкны тохируулгын тайлангийн нэг зорилт нь хууль бус үйлдлийг илрүүлэх явдал учраас цуглуулалт буюу зарлагыг хариуцдаггүй хүн банкны тохируулгын тайлангийн шалгалтыг гүйцэтгэнэ. Хэрэв мөнгөн орлого ба зарлагыг хариуцдаг хүн банкны тохируулгын тайланг шалгадаг бол тэрээр хууль бус үйлдэл хийх ба хэвийн бус зүйлийн талаарх мэдээллийг нуун дарагдуулж болох юм.
Орлого ба зарлагыг зөв тасалбар болгох. Мөнгөн ажил гүйлгээг чек буюу мөнгийг хүлээн авсан ба зарлагадсан өдрөөр бүртгэх хэрэгтэй. Тайлант үеүдийн хоорондох зөв тасалбар болголтыг үр ашигтай болгохын тулд мөнгөн орлогыг жинхэнэ цуглуулалтын эдөр. мөнгөн зарлагыг жинхэнэ төлбөрийн өдөр бүртгэдэг. Зарим үед компани санхүүгийн тайланг "хоосон гоёх" буюу "далд нөөц" бий болгох зорилгоор данс бүртгэлийг дараагийн тайлант үе хүртэл нээлттэй орхиж, өмнөх тайлант үеийн мөнгөн орлого, зарлагыг тухайн тайлант үед бүртгэх эсвэл өмнөх тайлант үеийн мөнгөний бүртгэлд тухайн тайлант үеийн мөнгөн ажил гүйлгээг бүртгэдэг. Мөнгөн ажил гүйлгээг эер өөр тайлант үед бүртгэх нь мөнгө, авлага,. өглөг,. орлого, зардал болон санхүүгийн тайлангийн бусад дансыг илүү буюу дутуу илэрхийлэх үр дүнтэй.

No comments:

Post a Comment