Sunday, October 17, 2010

Хяналт шалгалт ба дотоод аудитын тухай

Аж ахуйн хяналтын үр нөлөө бүхий хэлбэрийн нэг нь хяналт шалгалт байдаг.
философийн утгаараа арга гэдэг нь танин мэдэхүйн хэрэгсэл, судалгааны зорилгод хүрэх хэрэгсэл юм. Арга нь аж ахуйн үйл ажиллагааны үзэгдлийг судлах онцлогтойгоос түүний агуулга, зорилго, зорилтыг илэрхийлдэггүй.
Иймээс хяналт шалгалтын объектын талаарх төсөөллийг бий болгохын тулд түүний хамрах хүрээ, хязгаарыг тодорхойлох явдал чухал үүрэг гүйцэтгэдэг. Зах зээлийн эдийн засгийн тодорхой салбар, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйл явц, төрөл бүрийн өмчийн бэлэн байгаа байдал, хадгалалт, хамгаалалт зэрэг нь хяналт шалгалтын объектод хамрагдаж болно.
Бизнесийн НББ-д тусгагдаж байгаа бүх зүйлийг хяналт шалгалтын чухал объект гэж үзэж болно.
Европын зарим орны практикт зөвхөн бүртгэлд тусгагдсан   баримт  төдийгүй  тайлан.   балансад   тусгагдаагүй зүйлсийг нөхцөл байдлаас хамааран шалгах нь үр нөлөөтэй зүйл ч гэж үздэг. Зарим эрдэмтэд үүний эсрэгээр байцаагч нь өргөн хүрээтэй мэдлэгийг эзэмшиж чадахгүй гэж тэмдэглэсэн нь бий. Тэд тайланг шалгах үед зөвхөн ямар нэг хэлбэр, түвшингээр тайлан, баланс болон. НББ-н баримтанд, эсвэл шинжилгээ, тайлбар, дүгнэлт гаргахад шаардлагатай нотолгоог авч үзэх нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгдөг. Хяналт шалгалтын объектыг тодорхой нөхцөл байдалд зохицуулан авч үзэх шаардлагатай.
Хяналт шалгалт нь өөрийн хэрэглэж байсан аргын тусламжтайгаар удирдагч, гүйцэтгэгчдэд үүрэг даалгавартаа хариуцлагатай хандахыг шаардаж, аж ахуйч бус байдал, шамшигдал бий болгодог нөхцлийг илрүүлж арилгахад тусалж, шалгагдаж байгаа объект дээр засаж залруулах болон хэвийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон мэдээллээр хангадаг.
Яам, газрын хяналт болон эрдэмтдийн судалгааны олон жилийн үр бүтээлтэй үйл ажиллагаа нь хяналт шалгалтын үндэслэл бүхий ангилал зохион байгуулах аргыг боловсруулсан нь бидний үзэж байгаагаар зах зээлд шилжиж байгаа одоогийн нөхцөл байдлыг харгалзан дотоод аудиторууд ашиглах бүрэн боломжтой юм. Ихэнх зохиогчид хяналт шалгалтыг ижил биш шинж тэмдгээр ангилах нь зүйтэй гэж тэмдэглэдэг ба нэг ижил шинж тэмдэгт олон утга оруулсан байдаг.
Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны олон талыг шалгалтаар хамрах хэмжээ, гүнзгийрэлтийг хяналт шалгалтын ангилалын үндэс суурь болгон тавьсан нь зах зээлд шилжиж байгаа нөхцөлд чиг үүргийн (аж ахуйн системийн нэг буюу хэд хэдэн үүргийг судалдаг), зохион байгуулалтын (байгууллагын бүх ажлыг шалгах зорилтыг агуулдаг), тусгай (захиргааны одоогийн хэрэгцээгээр тодорхойлогддог) шалгалтын төрлүүдтэй нийцэж байна.
Хяналт шалгалтын янз бүрийн төрлийг хэрэглэх явдал нь хяналт шалгалт явуулах олон янзын арга зам, арга барилыг боловсруулж нэвтрүүлэхийг шаардсан. Хяналт шалгалтын практик болон сурах бичигт хийсэн судалгаа, шинжилгээ нь шалгалтын аргатай холбогдсон асуудлаар маргаантай байгаа,
нэгдсэн үзэл бодолд хүрээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрэх боломж олгож байна. Зарим зохиогчид хяналт шалгалтын арга барилыг хэтэрхий нарийвчилж хяналт шалгалтын үйл ажиллагааны тодорхой хэлбэрүүд буюу шалгалтын материалыг бүрдүүлэх арга барил хэмээн үздэг байна.
Зах зээлийн эдийн засгийн шилжилт нь уламжлалт арга барилыг өргөжүүлэх, хувирган өөрчлөх, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн үр дүн, санхүүгийн байдлыг үнэлэхэд тусладаг шинэ арга барилыг эхний ээлжинд гаргаж тавихыг шаардаж байна.
Өөрийн уламжлал, барууны туршлагыг зөвхөн бүхэлд нь бүрэлдэхүүн хэсгүүдтэй нь нэгтгэн шинжлэх нь шинжлэх ухаан, практикийн орчин үеийн шаардлагад нийцсэн арга барил, тодорхой аргачлалын үр нөлөө бухий систем бий болгох боломж олгоно.
Захиргаадалтын үеийн эдийн засгийн нөхцөлд яам газрын хяналт шалгалтын үндсэн зорилго нь хөрөнгийн бүрэн бүтэн байдал, түүний үр ашигтай ашиглалтыг хангах, дутагдал, шамшигдал, ашиглалыг илрүүлэх, үүгээр үүссэн өр төлбөрийг барагдуулахад оршиж байв. Хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын үр ашигтай урьдчилан сэргийлэх хяналтын арга боловсруулагдаж байв.
Хөндлөнгийн болон дотоод аудиторууд зүй бус ашиглалтыг илрүүлэх нь дагавар зүйл гэж үздэгээс тайлан тэнцлийг баталгаажуулах, татвар оногдуулалтыг оновчтой болгох зөвлөгөө өгөхийг гол зорилго болгодог. Иймд өмнөх практикаар боловсруулагдсан хяналт шалгалтын арга барилыг шинэ нөхцөлд зохицуулж хувирган өөрчлөх, хөрөнгийн хадгалалт хамгаалалтьш үүргийг дотоод аудиторын үүрэг гэж үзэх нь зүйтэй.
Хяналт шалгалтын үйл ажиллагааны чанарт бага анхаарч өмнөх аргачлалыг боловсронгуй болгох, шинээр аргачлал боловсруулах явдал хангалтгүй, дутагдлыг илрүүлэх, эдийн засгийн шинжилгээний үндсэн дээр зөвлөмж өгөх явдлыг сул ашиглаж, хяналт шалгалтын байцаагчийн үйл ажиллагаа нь урьдчилан сэргийлэлт, урьдчилсан дүгнэлт хийхгүйгээр өнгөрсний хойноос хөөцөлдөх шинжтэй болсон байна. Шалгалтын материалыг цахим тооцоолуурт боловсруулах ажиллагаа бараг нэвтрээгүй, шалгалтын үр дүнгээр үр ашиг багатай арга хэмжээ авч ирсэн байна. Сүүлийн жилүүдэд зах зээлийн харилцааны шинэ нөхцөл байдалтай уялдуулан яам, газруудын үүрэг функц, зорилго өөрчлөгдсөнтэй холбогдож яам, газрын хяналтад сул анхаарсныг аж ахуй эрхлэх шинэ нөхцөлд зохицуулан хөгжүүлэх хэрэгтэй байна.
Эдийн засгийн ном сурах бичиг, тогтмол хэвлэлүүдэд яам, газрын хяналт шалгалтыг устгах, эсвэл улсын хэмжээний нэгдсэн хяналт шалгалтын байгууллага бий болгоход чиглэгдсэн янз бүрийн үзэл бодол байдаг. Энэ нь хангалттай үндэслэлгүй бөгөөд зах зээлийн харилцаанд шилжих нөхцөлд ч өөрийн олон жилийн туршлагаар батлагдсан удирдлагын хяналтын үүргээ биелуүлэхийн тулд бие даасан шалгалтын хэлбэртэй яам газрын дотоод хяналт шалгалт хадгалагдах ёстой. Түүний сайн тал нь тухайн салбарын онцлогын талаар гүнзгий мэдлэг эзэмшсэн байцаагчид аж ахуйн нэгж, байгууллагын өргөн хүрээтэй асуудлыг иж бүрэн судалж шалгагдагч байгууллагын ажлыг бүх талаар сайжруулахад тус дэм болдог явдал юм.

No comments:

Post a Comment