Sunday, October 17, 2010

Жижиг мөнгөн сан

Бараг бүх компани ажилчдын хоол унааны зардал, конторын хангамжийн зүйлс гэх мэт олон тооны зүйлсэд бага хэмжээний мөнгө төлөх шаардлагатай байдаг.
Иймд үнийн дүн багатай жижиг төлбөрт тэр болгон чек бичих нь цаг хугацаа зардал их гардаг учраас компаниуд нь бага хэмжээний төлбөрт зориулан гар дээр бэлэн мөнгө байлгадаг. Энэ мөнгийг жижиг мөнгөн сан гэнэ. Жижиг мөнгөн санг зөвхөн үнийн дүн багатай, жижиг зардлуудыг төлөхөд зарцуулах ба жижиг мөнгөн сангийн хэмжээг  байгууллагын удирдлагаас тогтоож өгдөг. Жижиг мөнгөн сангийн бүртгэл нь дараах байдлаар хийгдэнэ.

1. Жижиг мөнгөн сан байгуулах үрьдчилан тогтоосон хэмжээгээр уг санг байгуулж тодорхой няравт хариуцуулж өгнө.

Жишээ нь:   Компани 1 сарын 1-нд 1500,000₮ жижиг мөнгөн санг байгуулсан.

Дт Жижиг мөнгөн сан              1500,000

Кт Касс/ харилцах                                          1500,000

2.    Жижиг мөнгөн сангаас зардал гарах үед ямар нэгэн бүртгэл хөтлөхгүй бөгөөд зөвхөн зардлыг баримт бүрдүүлж сангийн үлдэгдлийг бүрэн бүтэн байлгах үүргийг нярав хариуцана.

3.     Жижиг мөнгөн санг дүүргэх. Сар эсвэл 7 хоногын эцэст жижиг мөнгөн сан дахь мөнгө дуусах дөхсөн үёд нярав холбогдох зардлын баримтуудыг хавсарган санг нөхөн дүүргэх хүсэлтийг нягтланд гаргана. Баримтуудыг үндэслэн нягтлан бодогч дараах журналын бичэлт хийн санг нөхөн дүүргэж зарцуулсан мөнгийг няравт дахин олгоно.

Жишээ нь:  Сар бүрийн 14-нд жижиг мөнгөн санг нөхөн дүүргэнэ. 1-р сард жижиг мөнгөн сангаас дараах зардлууд гарав

Дт Ажилчдын хоол унааны зардал                      500,000

Дт Бичиг хэргийн зардал                                         100,000

Дт Бензин шатахууны зардал                                 400,000

Дт Шуудангийн зардал ба бусад зардал              400,000

Кт Касс/ харилцах                                                                      1400,000

4.       Жижиг мөнгөн сан нь байвал зохих үлдэгдлээсэй зөрсөн бол байвал зохих үлдэгдлийг гаргахдаа жижиг мөнгөн сангийн хэмжээнээс холбогдох баримтуудын дүнг хасдаг. Энэ байвал зохих дүн нь жижиг мөнгөн сан нь тооллогоор үлдэгдлийн дүнгээс зөрж болно. Энэ зөрсөн дүн жижиг мөнгөн санг нөхөн дүүргэх үед мөнгөний илүүдэл ба дутагдал дансны кт ,дт бүртгэнэ.

Жишээ нь:  Компанийн жижиг мөнгөн санг нөхөн дүүргэх үед баримтаар нотлогдох зардал нь 1400,000₮ сангийн тооллогоор үлдэгдэл 100,000₮ байв.

Дт Холбогдох зардал                                               1400,000

Дт Мөнгөн илүүдэл ба дутагдал                             100,000

Кт Касс/ харилцах                                                                        1500,000

Мөнгөн илүүдэл ба дутагдлын эзэн нь тогтоогдоогүй тохиолдолд санхүүгийн тайлан гаргах үед орлогын тайлангийн бусад орлого эсвэл бусад зардал дансанд хаана.

Дт Бусад зардал                             100,000

Кт Мөнгөн илүүдэл ба дутагдал                 100,000

Хэрэв дутагдлын эзэн нь тогтоогдсон гэвэл

Дт Авлага                                         100,000

Кт Мөнгөн илүүдэл ба дутагдал                 100,000

5.    Жижиг мөнгөн сангийн хэмжээг өөрчлөх хэрэв байгууллагын удирдлага жижиг мөнгөн сангын тогтоосон хэмжээ их байна гэж үзвэл жижиг мөнгөн сангийн кт-ийг бууруулна.

Жишээ нь:  Байгууллага жижиг мөнгөн сангийн хэмжээг их байна гэж үзэн 500,000₮ болгохоор шийдсэн.

Кд Касс/ харилцах                       500,000

Кт Жижиг мөнгөн сан                                 500,000

No comments:

Post a Comment