Monday, May 9, 2011

Цас Чихэр, Шуумар, Нанчүн нар хайгуулд явав.

Цас чихэр асууруун Цэрэг цуглав уу гэж дуудаж асуув. Цугласан гэж Шуумар хэлэв. Рогма гуа зарлиг болов Хэн түрүүлэн байлдах тухай шавга орхиё гэв. Цас чихэр хэлэв Шавгаа байзна Рогма минь. Шарайголын гурван хааны цэргийн олон цөөнийг тэнсэж ирье би. Надтай хүний бүргэд болсон Шуумар минь яв. Арван таван настай эрдэнэт Нанчун минь яв гээд Цас жигүүрт бор морио унав. Цавдат хуягаа өмсөв. Гучин цагаан сум, догшин хар нумаа дүрэв. Харил үгүй ирт хатан илдээ зүүв. Цас Чихэр Явъя гэж гурвуулаа явав. Элст уулын оргил дээр гараад харуул харж сууна. Гөрөөс энгүй олон гүйлдэж ирэв. Алтан дэлхий дээр явагч гөрөөс шархтай гүйж явна. Түүнийг үзэж Цас Чихэр зарлиг болож Их тоос хөдлөв. Энгүй гөрөөс айсуй. Шарай голын гурван хааны цэрэг хүрч айсуй юу гэж харав. Хоногийн газраас харж үзэв. Үзээд Гурван хааны цэрэг Хатны голыг өөдөлж айсуй. Өмнөх гурван зуун хайгуулчин үдийн газар яваа гэв. Шуумар, Нанчүн хоёул угтаж очоод харж үзэв. Шуумар хэлэв Эвий, эвий Цасын минь хэлэгч үнэн байна. Юутай олон билээ. Алины нь алж баръя. Цас минь Юутай өнгөтэй цэрэг билээ Огторгуйн олон одод бүгд алан дэлхий дээр буусан мэт. Алтан дэлхийн навч цэцэг огторгуйд ургасан мэт гэв. Эрдэнэт Нанчүн шүүмжлэн хэлэв. ай, Шуумар Энэ үг чинь юу вэ Шарайголын цэргийн олныг яагаад мэдэв чи Алтан дэлхийн навч цэцэг огторгуйд гарч ургасаныг хэзээ үзлээ чи Ийм оргүй худал хэлдэг үү, Шуумар чи, Эр хүнд яан ав явахда зэр зэвсгээ засвал муу болдог уу Эхнэр хүн хуриманд очихдоо засвал нь муу болдог уу гэв. Шуумар хэлэв Нанчүгийн үг зөв. Архайн дэмий үг хэлэв би. Цагаан гэрт хааны цэрэг сүү буцлах мэт айсуй. Цас минь шанагаар самарч дунд оруулагч бол. Шар гэрт хааны цэрэг түймэр шатсан мэт айсуй. Унтраагч Шуумар би болсуу. Хар гэрт хааны цэрэг нь үерийн ус урссан мэт айсуй. Нанчүн минь суваг татаж үгүй болгогч бол. Бяр юу билээ Гурвуул гурван хааныг довтолъё гэв. Шуумарын үгэнд Цас зарлиг болов Та хоёулын минь үг зөв. Гурван зуун хайгуулчдын урьдаар алъя. Түүний цаана нэг хааны агтыг булааж авъя. Хан олзолж үг авсан хойно, харих хоёрыг шийдвэрлэе бид. Шуумар нанчүн хоёул энтээгүүр очоод тэртээх сүвээг аваад бай. Би хойноос нь хашгиран ороод таныг дайруулъя. Эндээс дутаасныг та ал. Танаас дутаасныг би алъя гэв. Гурвуул мэн тэр үгээрээ болболцов. Нэг ч хүнийг амьд эс гарав. Гурван зуун агты нь хонхорт уяв. Дэргэдэх овоон дээр нь чулуугаар морьтой хүмүүсийг босгож хуяг дуулгыг өмсгөөжу амьд хүн мэт босгож орхив. Шарайголын цэргүүд нь гурван зуун хайгуулчин тэр уулын оргил дээр харж суна хэмээн хэлэлцэн суув. Цас, Шуумар, Нанчүн гурвуул бас довтлоод Цагаан гэрт хааны түмээд мянгаад агтыг булааж аван гарч ирэв. Гурван хааны отгон дүү нь Шамба Мэруз, Цагаан гэрт хааны билгийн цагаан морийг унаж дөрвөн хөлд нь дөрвөн төмөр дөш уяж, дээрээс нь нэг төмөр дөшөөж цохилж гүйцэж ирэв. Тийм хүндийг эс уявал уураа даран ядаж эзэн огторгуйд авч гарах морь байсан ажээ. Цас Чихэр нөгөө хоёртоо нэгэн үгийг хэлэв Манай хойноос энэ нэг хүн гүйцэж айсуй байна. Хэлэлцэх болбол хэлэлцэе би хэрэлдэх болбол хэрэлдэе би. Та хоёр минь адуугаа тууж яв гээд нөгөө хүнийг угтав. Шамба Мэруз гүйцэж ирээд өгүүлрүүн Эвий Яасан олон агт хөөв та Аль ах дүү билээ Хэнийх билээ Нэрээ хэл гэв. Бид Төвдийн Гэсэр хааны үхэр хонь хариулагч билээ. Манай мянга таван зуун үхэр алдагдаж билээ. Тэр үхрийн мөрийг мөшгөж явсаар гурван зуун хайгуулчинд хүрч очив. Хайгуулчин тань мөрийг гаргаж өгөв. Тэр мөрөөр мөшгөж явтал хоёр хааныд чинь хүрч очив. Үхэр гаргаж өг гэтэл Гуйланч төвд Яасан үхэр вэ гэж харин билний морины толгойг цохив. Хэн эр төрж билээ Хэн эм төрж билээ гэмээж нь агтыг чинь авсан энэ билээ гэв. Шамба Мэруз өгүүлрүүн Та юунд очоод үхрээ алдсан билээ гэв. Цас чихэр өгүүлрүүн Арван зүгийн эзэн Гэсэр хаан минь арван хоёр толгойт мангасыг алж хатнаа авч ирэв. Ирээд нуур далай мэт их хурим хийж үхэрчин хоньчингүй, аргалчин түлээчингүй бултад хишгээ өгсөн учир бид согтож унтаад үхрээ алдсан билээ. Шамба Мэруз харьж Цагаан гэрт хаанд Цасын тэр үгийг булт тоолж хэлэв. Цагаан гэрт хаан Эвий, эвий Агтыг минь аваачвал аваачтугай. Нүгэлт Гэсэр ирсэн болбол харъя би гэж уйлав. Шамба Мэруз хэлнэ Нүд чинь тэсрэв гэж, нүгэлт өвчинд дайрагдав гэж харь. Их цэргийг чинь эргүүлж авч ирэв үү би Ай таатай Муу амьтан дуу үгүй суузна. Унах найман шарга агтыг дуудан урьж мэдье би гээд явав. Шамба Мэруз нумны хачирт малгайгаа өлгөж Гуа довны дээрээс нумаар хуруйлж хол газраас дуулан урив. 
Хаан мөнх тэнгэрээс заяагаар төрсөн
Хазаарлан унасан
Хар гэрт хаан чинь
Хайрт Шамба Мэруз чинь энэ биш үү
Хар  уулыг  хөтлөөр давахад
Хандгай буга болон шургах чинь аль
Найман шарга морь минь
Эрхэт тэнгэрээс заяатай төрсөн
Эмээллэн унасан эрдэнэт Шамба мэруз чинь би энэ биш үү
Өндөр уулын өлөөр давахад
Өл буга болон дутаах чинь аль
гэж дуудахад найман шарга агт Шамба Мэрузын дууг сонсоод янцгаав. Олон агт үүрсэв. Цас Чихэр зарлиг болов Шуумар, Нанчүн хоёр минь мэдэв үү та Энэ найман шарга агт хүний хэл мэдэх байна. Тэр хүний дуу гарахад эд тэргүүлэн олон агт бүгд үүрсэв. Үгийг чинь ямар зүйлээр хувилбал тэр зүйлээр хувилая. Хичээж яв гээд олон агтыг цуглуулан гилэв. Хуа уулын хөтлөөр явтал найман шарга морь найман хуа зээр болон шургав. Цас Чихэр За, яв яв гээд харвав. Гурвуул хоорондоо шургуулж явж гурван сумаар наймуулыг харваж орхив. Олон агт бүгд хөөрч дутаав. Хариулан ядаж хашгиран Хатны голын ганга эрэг руу унагааж алав. Хариулан гомдосон чоно мэт өндөр дээрээс гарч ирж байв.
Шамба мэруз харьж Цагаан гэрт хаанд хэлэв Нүгэлт үхэрчин биш байна. Цуут Гэсэрийн гучин баатар нь биз. Довтолсон мөрт нь чулуу хэмхэрч, мод хугарч, бидний агтыг булт алж орхив гэв. Цагаан гэрт хаан үнэхээр тийм болбол авай минь харъя гэж асуув. Шамба мэруз Есөн сүв чинь бөглөрөв үү Цэргийн чинь би авч ирэв үү Харив гэх нэрээс халдаж үхэв гэх нэр дээр биш үү гэв.

No comments:

Post a Comment