Monday, May 16, 2011

Миний ургуулдаг цэцэгс

 За энэхүү модыг чинь уул нь хургана чих гэдэг юм байна гэтэл бид нар чинь мөнгөний мод гээд нэрлэсэн байдаг мөн таарч дээ.

эрэв мод сайн ургаж байвал түүний навч нь том, бөөрөнхий хэлбэртэй байх ба санхүүгийн ажил төрөл ургаштай байна гэж билэгддэг. Энэхүү ургамалыг хаана байрлуулж хэрхэн арчилж хамгаалах талаар зөвөлгөө өгье.
Энэхүү ургамал нь үржиж ургахдаа маш сайн. Түүний ганц навчнаас хүртэл шинэ мод тарьж болдог. Та зөвхөн ургамал тарьж байна гэхээс илүүтэй шидэт сахиус болгох зорилготой бол бас нэгэн онцлогийг санаж авах хэрэгтэй: тарих навчийг нууцаар тасалж авах эсвэл худалдаж авах хэрэгтэй. Шороонд суулгахынхаа өмнө үрслүүлсэн навчаа хэдэн цаг хатаах хэрэгтэй. Шороонд суулгангуутаа стакан буюу гялгар уутаар бүрж тавих хэрэгтэй. Тогтмол салх оруулж байх хэрэгтэйг анхаар.
Арчилгаа. Нэг их арчилгаа шаардаад байдаггүй, их тэсвэртэй, удаан амьдралтай, ургах тусмаа гол нь бүдүүр гоё ургаж эхэлдэг. Хамгийн гол нь нарны туяа их хэрэгтэй. Африкаас гаралтай тул хуурай, нарлаг орчинд сайн ургана. Зуны улиралд түүнийг нартай газар салхинд байлгаж болдог. Тодорхой хугацааны дараа савыг нь эргүүлж байх хэрэгтэй. Нэг тийшээгээ налз ургахаас сэргийлж байна гэсэн үг.
Усалгаа. Ургах үед нь сайн услах хэрэгтэй, харин хэтрүүлж болохгүй. Өвлийн улиралд хөрсийг нь хуурай болсон үед л услах хэрэгтэй. Тунасан ус байлгаж ер болохгүй, ингэвэл үндэс нь ялзарч ургамал үхэх аюултай. Тиймээс савны ёроол шүүрэх нүхтэй байх ёстойг анхаар.
Фен-Шуйгийн нууцаас. Булцгар, бөөрөнхий хэлбэрийн навч нь хуримтлуулах болон сайн энерги ялгаруулах онцлогтой. Энергийн урсгалийг зөв голтирол руу нь чиглүүлэхийн тулд уг модыг зөв байхлуулах хэрэгтэй. Хамгийн тохиромжтой байрлал нь зүүн хойд талын цонх. Энэ бол эд баялагийн бүс. Хойд зүгийн нар ургамалд тустай. Зүүн зүгийг Фен-Шуйд  модны байрлал, бүс газар гэж үздэг. Модны энергийг эрчимжүүлэхийн тулд модны голчод улаан лент уяах хэрэгтэй. Мөн уг модны саванд зоосон мөнгө булж  өгөх хэрэгтэй. Шинэ жилээр түүний мөчрийг зоосон мөнгөөр чимэглэ. Ингээд ч ашиг, орлого орохгүй, нэмэгдэхгүй байвал дор хаяж таньд ирээдүйд итгэх итгэл, найдвар болон сайхан сэтгэгдэл авчрина.

No comments:

Post a Comment