За би бол тэр фэнг-шү энэ тэрийн бодож тариагүй нэгийг аваад тарьсан чинь их гоё ургаад байхаар нь дахиад нэгийг аваад 2 болгосон сайхан л ургаж байна. Хулс нь Ази тивийн халуун бүс нутгаас гаралтай ургамал юм. Хулс нь Dracena буюу Луу модны аймгийн ургамал юм. 1200 гаруй төрөл зүйл дэлхий даяар тархсан байдаг. Бидний тасалгаанд ургуулдаг хулсыг Dracaena sanderiana гэж нэрлэдэг. Хулс нь хамгийн хурдан ургадаг ургамал бөгөөд байгаль дээр ургадаг зарим төрлийн хулс өдөрт 60 см ургадаг гэнэ. Хамгийн өндөр нь 40 м орчим өндөр байдаг бол хамгийн бага нь 20 см орчим өндөр ургадаг. Хулс нь модны төрөлд ордоггүй бөгөөд өвс гэсэн ангилалд багтдаг. Хулсыг гэрт тарьж ургуулж зочны өрөөний гол гоёл болж гоёмсог тансаг байдлаараа хүмүүсийн сэтгэлийг татахаас гадна хулсыг барилга, мөн хөгжимийн зэмсэг хийх, Хулсыг тарьж ургуулахад арчилгаа бага шаарддаг ч хэдэн зүйлийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Хулс тухайн орчин нөхцөлдөө дасан зохицож ургах тал дээр онцгой чанартай ургамал юм.
Хөрс
Хөрсөнд тарих тохиолдолд ус сайн нэвтрүүлдэг хөрс байх хэрэгтэй. Элс , хөвдөн хөрс, үржил шимт хөрсийг 1:1:1 байхаар тооцож бэлтгэнэ. Хулсыг мөн ёроолд нь хайрга дэвссэн шилэн саванд ус хийж ургуулж болдог. Ус бохирдоогүй цэвэр байвал усыг бүхлээр нь солих шаардлаггүй бөгөөд ус бага зэрэг ширгэсэн тохиолдолд дээрээс нь ус нэмж хийж болно.
Сав
Тарих сав маань 5 см диаметртэй сав байх нь тохиромжтой байдаг. Та хэрвээ хулсаа усанд тарих гэж байгаа бол шаазан болон шавар сав тохиромжтой байдаг. Гаднаас нарны гэрэл тусдаг тунгалаг шилэн сав нь амархан замагтаж ус бохирддог. Мөн бараан өнгийн шилэн саванд тарьж болно. Усанд тарьж байгаа тохиолдолд усыг хэт дээш нь өндөр хийвэл үндэс усны хэмжээгээр дээшилдэг тул усыг дундаж хэмжээнд байлгах нь зүйтэй.
УсалгааХөрсийг бага зэргийн чийгтэй байхаар бодож услагааг хийнэ. Хэрвээ хулсны навч эрчилж мушгирсан байдал ажиглагдвал ус дутсаны шинж, харин навч нь доош унжийсан байвал услагаа дутсаны шинж. Усанд тарьсан тохиолдолд долоо хоноод усыг солих бөгөөд шил, болон хайрга сайтар цэвэрлэн зайлж муудсан үндэсийг тасдаж авч цэвэрлэнэ. Солих усыг нэг хонуулж хлор, шохойг нь арилгасан байх хэрэгтэй.
ГэрэлНарны шууд хурц тусгалд дургүй. Хагас сүүдэрлэг гэрэлд дуртай. Навч шарлаж эхэлбэл энэ нь нарны хурц гэрэл нөлөөлсөнийх бөгөөд шарласан навчийг даруй тастаж авах хэрэгтэй. Авахгүй удвал гол ишийг гэмтээх аюултай. Зүүн болон зүүн өмнө зүг рүү харсан цонхны гэрэл дусах газар байрлуулах нь тохиромжтой.
Агаарын чийгшилХулс нь халуун орноос гаралтай ургамал тул тасалгааны нөхцөлд тарьж байгаа тохиолдолд чийгийг ихээр шаарддаг. Та өдөрт хулсныхаа навчийг бүлээн усаар шүршиж өгч байгаарай. Үүнээс гадна чийглэг байдлыг нэмэгдүүлэх нэг арга нь устай хайрга бүхий тосгуур дээр савтай цэцгээ байрлуулна. Цэцгийн савны ёроолыг усанд хүрэхгүйгээр хайрган дээр байхаар бодож усыг тохируулна.
Бордоо ба үрслүүлэхШингэн бордоогоор бордоно. Бордоог маш бага шаарддаг тул хөнгөн чанарын бордоогоор бордох буюу бордоо найруулсан тохиолдолд тунг нь бага хэмжээгээр найруулж бордоно. Бордооны тун хэтэрвэл үндэс түлэгдэх аюултай. Хавар ургамлын идэвхтэй ургалт эхлэхээс өмнө хулсны үндэсийг хувааж үржүүлж болно. Мөн тайралт хийж усанд үндэслүүлэн үржүүлж болдог. Усанд хийж үндэслүүлэхдээ 20 см орчим урттай мөчрийг сонгон авч 45 градусын өнцөг гаргаж огтолж авна.Хулс ба Фэн шүХятад хэлэнд “Fu Gwey Zhu” гэж дуудагдах бөгөөдд “Fu” нь эд баялаг, хөрөнгө зоорь “Gwey” хvч чадал, хvндлэл дээдлэл, “Zhu” нь мөнөөх хулс гэсэн утга санааг агуулж байдаг. Хулсыг эд хөрөнгө аривжуулагч, айлд эерэг сайхан энерги, эрч хүч бэлэглэгч, аз жаргалыг дуудагч гэж дорно дахины ард түмэн эртнээс дээдэлж шүтэж иржээ. Хулсан ой нь агаарыг маш сайн цэвэрлэдэг байна.Аз жаргалын хулсны тооны бэлгэдэлНэг шилэн саванд ихэнхдээ 2, 3, 5, 6, 10, 21 ширхэгийг хийж, бэлэг дурсгалд өгнө. Хоёр хос залуусынх. Гурав нь аз жаргал, эд баялаг, урт удаан жаргалтай амьдралын бэлгэдэл. Тав нь амьдралын таван талаас тансаг зvйл даллага авахуулсан юм шиг цутган орж ирэх.Зургаа нь амьдралыг урд урдынхаас гэгээлэг, өөдрөг сайн сайхан болгох.Арав нь амьдрал хийгээд алив юмс бүрэн бүтэн төгс төгөлдөр байх. Хорин нэг нь бурхны ивээлээр бvх хэрэг тань бүтэж, бизнесийн ялалт, амжилтыг тэмдэглэхэд тус тус хэрэглэнэ.
Хулс ба Фэн шү
Хятад хэлэнд “Fu Gwey Zhu” гэж дуудагдах бөгөөдд “Fu” нь эд баялаг, хөрөнгө зоорь “Gwey” хvч чадал, хvндлэл дээдлэл, “Zhu” нь мөнөөх хулс гэсэн утга санааг агуулж байдаг. Хулсыг эд хөрөнгө аривжуулагч, айлд эерэг сайхан энерги, эрч хүч бэлэглэгч, аз жаргалыг дуудагч гэж дорно дахины ард түмэн эртнээс дээдэлж шүтэж иржээ. Хулсан ой нь агаарыг маш сайн цэвэрлэдэг байна.
Аз жаргалын хулсны тооны бэлгэдэл
Нэг шилэн саванд ихэнхдээ 2, 3, 5, 6, 10, 21 ширхэгийг хийж, бэлэг дурсгалд өгнө. Хоёр хос залуусынх. Гурав нь аз жаргал, эд баялаг, урт удаан жаргалтай амьдралын бэлгэдэл. Тав нь амьдралын таван талаас тансаг зvйл даллага авахуулсан юм шиг цутган орж ирэх.Зургаа нь амьдралыг урд урдынхаас гэгээлэг, өөдрөг сайн сайхан болгох.Арав нь амьдрал хийгээд алив юмс бүрэн бүтэн төгс төгөлдөр байх. Хорин нэг нь бурхны ивээлээр бvх хэрэг тань бүтэж, бизнесийн ялалт, амжилтыг тэмдэглэхэд тус тус хэрэглэнэ.
No comments:
Post a Comment