Monday, May 16, 2011

Чамайг би олсон


Намар модод навчсаа гээдэг шиг би ганцаарддаг байсан
Намайг гэх сэтгэл хорвоод төөрдөгт би хүлээдэг байсан
Навч адил хэнд ч анзаарагдахгүй хийсдэг байсан
Намар адил зүрхэнд минь байнга бороо шивэрдэг байсан
   Харин чи намайг зун болгосон
   Халуун дулаан бас янагхан болгосон
   Хаврын цэцэгс шиг үзэсгэлэнтэй болгосон
   Хайлах цас шиг уяхан болгосон...


Өвөл шувууд бээрдэг шиг би жинддэг байсан
Өглөө босоод цонх руу ширтэн би гунигладаг байсан
Өөдөсхөн охины бээлийтэй гар даардаг байсан
Өвөл адил үргэлж сэтгэл минь жавартай байсан
  Харин чи намайг зун болгосон
  Халуун дулаан бас янагхан болгосон
  Хаврын цэцэг шиг үзэсгэлэнтэй болгосон
  Хайлах цас шиг уяхан болгосон
Тийм ээ чи намайг ганцаардлаас аварсан
Тэвэрт чинь багтаж би дулаацдаг болсон
Төөрсөн сэтгэлийг чинь би олсон
Тэгээд намрын мод өвлийн цас шиг байхаа больсон...



 Эх сурвалж  Золдэлгэр www.goolingoo.mn 

No comments:

Post a Comment