Thursday, May 19, 2011

Банжур, Зургаан эрхийтэй тулав.


Рогма гуа асуув хайгуулчны жишээ ээлж хэнд вэ Шавгаар үзэж явуулсугай гэв. Цас хэлэв Рогма гуа минь, шавгаа байзна. Нэг хоёр баатрыг би амлая. Хойдохыг нь шавгаар явуулъя гэв. Цас бас хэлэв Амбарын хөвгүүн Банжур минь морд гэв. Банжур бараан хар морио унав. Бадагт хар хуягаа өмсөв. Гучин цагаан сум, догшин хар нумаа дүрэв. Мишил болд илдээ зүүв. Мордон явахдаа Цаст айлтгав. Цас Чихэр минь Би чадан ядан чинийхээ явдлаар хийх болно. Удах уу түргэлэх үү гэж асуув. Цас Чихэр хэлэв Бид арай удаан явсан билээ. Найранзана мөрний эхэнд суусан алаг нугасанд начин шувуу орсон мэт нэг хэд шүрхийлээд ир гэв. Банжур явав. Элст уулын оргил дээр гарч Гэсэр хааныхаа сахиусанд залбирав. Цагаан гэрт хааныг довтлов. Есөн дахар хүрээлсэн цэргийг довтлов. Есөн тугий нь унагаж есөн хиурыг нь хугачив. Есөн идээ чанагчийг нь цавчив. 
Есөн сүрэг агтыг нь булаан авч гарав. Цагаан гэрт хаан үүрийн хяраанаар босож хоёр дүүдээ элч илгээв. Хоёр дүү нь хүрч ирэв. Цагаан гэрт хаан хэлэв. Сая нүгэлт хүн ирж довтлов гэж уйлан хэлэв Шамба мэруз хэлэв Чи тоочоод яах вэ Бид мэдэв. Уйлаад хэрэг бүтэхгүй. Уран аргаар нэхүүлье гэв. Одоо нэг сайн эрээр нэхүүлье гэв. Мэргэний хөвгүүн Зургаан эрхийтийг эрүүл. Тэр нэхтүгэй гэв. Зургаан эрхийт ирэв. Цагаан гэрт хааны хөлөг бор моринд хоёр уут шороо ачиж өгөөд Банжурт хэлэх үгийг зааж өгөв Ай, Төвдийн муу үгүй гуйланч дээрэмчин хүн миний адууг орхи. Унагат гүүг минь унаганаас нь хагацаалалгүй орхи. Даагат гүүг минь дааганаас хагацуулалгүй орхи. Тарганыг минь бүү хайлга. Туранхайг минь бүү эцээ. Сохор доголонг минь бүү төөрүүл. Цагаан гэр хааны минь яав гэж довтлов чи муу Есөн тугийг юу гэж унагаав. Есөн хиурыг минь юу гэж хугалав чи Есөн идээ чанагчийг минь юу гэж цавчив чи Есөн сүрэг агтыг яав гэж авч ирэв Түмэн хүний дотроос тэргүүнийг нь юу гэж шантлав чи Мянган хүний дотроос маныг юу гэж идэш болгов чи Тугийн залааг юу гэж санжуулав тулгуур ишийг нь юу гэж хугалав чи Адилтгавал Цагаан гэрт хаан минь наран саран хоёрыг шидэр ургуулах ийм хувилгаан биш үү. Би мэргэний хөвгүүн Зургаан эрхит байна. Нэг харвахдаа нэг сайн нум зургаан сумаар онилж харвадаг билээ би. Бацаг сахиад хүнийг харвахгүй байна. хэрвээ харвавал сүнс минь тамын ёроолд ойчино. Ай, чи, муу, адууг минь зүгээр орхи гэв. Амбарын хөвгүүн Банжур хэлэв Эвий Эцгийн чинь толгой Муу тэнэг хорт хүн чи. Чамд өгье гэж авсан адуу юу Энэ баян Шарай голын гуйланч Төвдөөс юун адуу өг гэж байна чи Зүгээр хариасай. Чиний хааны хувилгаан гэгч үнэн баймз. Гэсэр хаанд хувилгаан байхгүй нь үнэн гээд явав. Банжурын дээгүүр гурван тас шувуу нисэж айсуй. Эдүгээ Зургаан эрхийт өгүүлрүүн Төвдийн гуйланч хүн чи үзэж бай Чиний дээгүүр гурван тас ничэж явна. Урьдах нь эх нь байна. Хойдох нь эцэг нь байна. Дундах тас нь хөвгүүн нь байна. Дундах тасыг чиний дээр унатал харваж чадвал чиний толгой дээр хөнөөл маатай болно. Алдвал миний толгой дээр хөнөөд хамаатай болно гээд харвав. энэ дээр нэгэн шинж мэдэгдэнэ гэж харваж тасыг Банжур дэргэд унатал харвав. Банжур хэлнэ Эцгийн чинь түрүү Эр хүн шувуунд эрийн сайнаа гайхуулдаг уу Чи урьд бацаг санваар авсан гэж хэлсэн билээ. Амьтны амийг үл таслах гэгч чинь юу билээ Бацаг өгсөн лам чинь шувуу харваж албал гайгүй гэж хэлсэн үү Чи муу айж байна. одоо чи үзэж бай Энэ хойд гурван уулын оргил дээр байгч бугыг үзэгтүн. Баруун уулын буганд эхийн хутаг байна. Зүүн уулын буганд эцгийн хутаг байна. Дунд уулын бугыг харвая би. Буга харвах гээд зөвхөн бугыг харвах биш. Уулын бэлээс оройг хүртэд бут тас харвая. Зүүн баруун уулын буга хаагуур унахыг харж бай, чи муу гэж хэлээд Банжур нум сумаа дэлэхдээ нум сумандаа залбирав Нумны минь дээд гичир нь бугын эвэр билээ Доод гичир нь цагаан зээрийн эвэр билээ. Хоёр элэг нь усны хар үхрийн эвэр билээ. Бариул нь цагаан лавай билээ. хөвч нь хөх солонго билээ. Дээд гичрийг нь Гэсэр хааны минь арван зүгийн бурхан сахь. Доод гичрийг нь дөрвөн их лусын хаад сахь. Хоёр элгийг нь дөрвөн их нар тэнгэр сахь. Хөвчийг нь хөх солонго сахь. Бариулыг нь Банжур баатар би барина. Сумыг минь хий сайн салхин хөтөлж зал гээд харваж илгээ. Уулын довыг тас бут харвав. Зүүн уулыг буга нааш унав. Баруун уулын буга цааш унав. Сум нь хуй салхи болон тоос хөдлөв. Зургаан эрхийт зүрх алдаж мориныхоо дэлийг тэвэрё гэлдэрхийлж харж байв. Банжур сумаа аван адуугаа тууж явав. Зургаан эрхийт нэхэж гүйцэж ирээд хэлэв Ай Нэр чинь Банжур гэнэ үү Эрдэнэт мэргэдтэй тэмцэхгүй. Эрхтэн хаад ноёдтой зөрчилдөхгүй Одоо би чамтай шид тэмцэлдэх минь үгүй Адуугаа гуйн би чамаас гэв. Ай сайн хүн, чамайг алж адуугий чинь авах болно Чамд юу гэж өгөх вэ би гэв. Зургаан эрхийт хэлэв Авай, Банжур Тогос шувуу үхэн үхтлээ сүүлээ хардаг гэлээ. тохьтой сайн хүн үхэн үхтлээ нэрээ бодно гэлээ. Огоо ядавч дөлгөөн цагаан морь, туруун /хэрээ/  хар морь энэ хоёрыг минь өг. Энэ хоёрыг өгөл нэг шинж мэдэгдэнэ гэв. Банжур уурлаж хэлэв Урьд та харвав. Нэгэн шинж гарана гэсэн чинь чи. Одоо бас хоёр морь өг, нэг шинж мэдэгдэнэ гэнэ чи, Одоо шинж аль нь вэ Шинжээ үзүүл. Чи мууг албал Шарайголын гурван хаанд очиж намайг сайн эр гэж хэн мэдэгдэх вэ гэж алахгүй байна би. Чи бид хоёр анд болоё гэхэд унасан хүлэг бор морио өг. Цас Чихэрийн минь жигүүрт бор морьтой адил хос болно. Зүйрлүүлж уная. Тэгвэл чиний өг гэсэн морийг чинь өгнө. Тэр дээр өгсөн сайн морь нэмж өгье. Өгөх минь тэр болтугай гэв. Зургаан эрхийт Эвий, эвий Хүлэг бор морио өгчихөөд  юу хэлж харих вэ би гэв. Банжур хэлэв За чи намайг хуураад авъя гэж байна уу Одоо чамайг алаад авъя. тэгвэл хүлэг бор морь хэнийх болох вэ Минийх болно шүү гэж хэлэв. Зургаан эрхийт өгүүлрүүн Эвий, Банжур юу гэж уурлана чи Өгье гээд хүлэг бор морио бууж өгөв. Банжур хүлэг бор морийг аваад, өг гэсэн морийг есөн сайн адуутай өгөөд Миний явдлыг гурван хаандаа сайхан хэлээрэй гээд Банжур адуугаа тууж явав. Зургаан эрхийт хариад гурван хаандаа хүрч Банжурын аливаа явдлыг тоолж хэлэв. Энэ Шарайголд надаас илүү сайн эр байхгүй. Гэтэл түүнд би хорхой шиг байна. Ерийн гагц баатар нь уулыг чингэж харваж явна. Гучин баатар нь ирвэл юу үлдээх вэ гэв. Банжур гэртээ хүрэв. Хүлэг бор морио Цас Чихэрт өгөв. Олон адууг урьд ёсоор сайхан хувааж авав. Цотонд юм эс өгөв.

No comments:

Post a Comment