Monday, August 15, 2011

Хүний Аура


Хүн бүр өнөөдөр аура гэрлэн бие гэж ярьдаг тэгвэл энэ аура ямар өнгөтэй хэл¬бэр дүрстэй байдаг, био орон зайн хэмжигдэхүүнүүд нь ямар байдгийг тэр бүр мэдэх¬гүй. Эрдэмтэд хүний гэрлэн бие аураг нэлээд олон талаас нь судалжээ.
Аурад физикийн үндсэн хэд хэдэн параметрүүд байдаг. Тухайлбал био орны, хүчдэл, хэлбэр ба өнгө зэрэг байдгийг тогтоожээ. Хүний био орон зайн хэмжээ нь дунджаар 20 см-2 метр хүртэл байдаг. Хүн болгон өөрөөсөө эрчим цацруулах төрөлхийн чанартай. Тэр чадвар хүн болгонд тэгш заяасан байдаг. Эрүүл хүнд хэмжилт хийхэд биеийн гадаргуугаас 20 см зайд цахилгаан орон зайн потенциал их байх ба дасгал сургууль тэмцээний дараа улам ихэсдэг байна. Хүн бүрийн био орон өөрийн гэсэн хэмжээ, нягт бүтэцтэй байдаг байна. Эрүүл хүний аура нь тэгш алтан шар өнгөтэй аж. Харин түрэмгий шийдэмгий хүмүүсийн өнгө нь урагдсан хүрээтэй хар бараан, хар хүрэн байх ба зарим хүмүүсийн аура геометрийн дүрс хэлбэртэй үзэгддэг болохыг эрдэмтэд нотол¬жээ. ХҮП зууныг хүртэл нарны гэрлийн хугарлаар өнгө үүсдэг гэж үздэг байв. Харин 1666 онд Исаак Ньютон нарны гэрлийг шилэн призмээр нэвтлэн долоон өнгийг гаргажээ. 

Цагаан гэрэл нь улаан, ягаан, шар, ногоон, цэнхэр, хөх, нил ягаан өнгө болон задарч байв. Гэрэл нь чухамдаа тоймгүй олон өнгийг агуулдаг аж. Дээрх долоон өнгийг үндсэн долоон өнгө гэх ба бусад нь тэдгээрийн дундаас үүсдэг. Гэрэл секундэд 299792.5 км/с хурдтай . Гэрлийн хурдыг 1695 онд Данийн одон оронч Оле Рёмер тодорхойлжээ. Энэ нь тухайн үедээ ихээхэн гарамгай нээлтийн нэг байлаа. Гэрэл нь чухамдаа гэрлийн энерги бөгөөд долгио хэлбэрээр тархдаг. Өнгө бүхэн тодорхой долгионы урттай байдаг. Хүний бие мах бод нарны гэрлээс тодорхой өнгийг ялгаж шингээдэг ба ургамал амьтан ч ялгаагүй. Ямар ч өнгө нь хүнд тодорхой мэдрэмж төрүүлдэг жишээ нь дулаан өнгүүд сэргээж, эерэг сэтгэл төрүүлж байхад хүйтэн өнгүүд тайвшруулж, сулруулж байдаг. Дулаан өнгөнд улаан, хүрэн шар, хүйтэн өнгөнд цэнхэр, хөх, нил ягаан өнгө ордог. Өнгө, хүнд хүчирхэг нөлөө үзүүлдэг болохыг эрт дээр үеэс ажиглан мэдэж өнө удаан хугацааны туршид системтэй судлан үйлчлэлийг тогтоожээ.
Солонгын 7 өнгө бие махбодыг сэргээх, үйл ажиллагааг хэвийн болгох нөлөөтэй. Иймд өнгө, өнгөний хүнд үзүүлэх нөлөөний талаар тодорхой ойлголттой байх шаардлагатай юм. Гадаад орчноос харааны тусламжтайгаар мэдэрсэн өнгөний мэдрэмж төв мэдрэлийн системд янз бүрээр нөлөөлдөг байна. Их эрдэмтэн мэдрэлийн эмгэг судлаач В.М.Бектерёв өнгө нь сэтгэл мэдрэлийн процессын хурдад нөлөөлдөг болохыг судалжээ. Орчин үед өнгөний үйлчлэлийн талаар өнгөний сэтгэл судлаачид өнгө тус бүрийн хүний бие ба сэтгэл санаанд үзүүлэх нөлөөний талаар нэлээд нарийн түвшинд судалгаа хийжээ. Ийнхүү эрдэмтэд судалгааныхаа үр дүнд өнгө бүр тодорхой нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Өнгөний сэтгэл судлаач Фейбер Биррены хийсэн судалгаагаар төрөл бүрийн өнгөнөөс эрүүл хүмүүс хамгийн аятайхныг, харин неврозтой хүмүүс хамгийн тааламжгүй өнгийг сайн ялгаж байжээ. Нарны алтан шаргал, тэнгэрийн хөх, навчны маргадан ногоон өнгүүд сэтгэл тайвшруулдаг гэдгийг хэн бүхэн мэднэ. Хүн төрөх үед ямар гариг эрхэс хэрхэн нөлөөлснөөс хүний дотоод бүтэц, сэтгэл санаа, оюун ухаан түүний дотор цусны бүлэг холбоотой гэж үздэг байна. Та ямар нэг өрөөнд ормогц хананы өнгө таны сэтгэхүйд үйлчилж байгааг мэдэрнэ.1978 онд судлаачид дараах сонирхолтой туршилтыг хийв. Хүүхдүүдэд янз бүрийн зураг харуулаад, өөрсдийнхөө сэтгэгдлийг өнгөөр будахыг хүсчээ. Хүүхдүүд хөгжилтэй хэсгүүдийг улбар шар, ногоон, хөхөөр, хүнд хэсгийг хар, бар, улаанаар будсан байв. Бид сэтгэл санааныхаа байдлыг өнгөөр илэрхийлэх нь цөөнгүй. “Уурандаа час улайх”, “хар гуниг” гэх мэт. Хүн өөрийгөө илэрхийлэх, аз жаргалтай байх нь, өөрийн аурагийнхаа өнгөтэй хэрхэн зохицолдохоос шалтгаалж байдаг гэж үздэг байна. Эрүүл хүний аура нь хурц тод бөгөөд, ухаан, бие, бодол санааны эрүүл байгааг илтгэнэ. Ямар ч өвчин олон жилийн сөрөг бодлын үр дүн юм гэж ч эрдэмтэд үзэж байна. Өвчний анхны шинж тэмдэг нь хүн өвдсөнөө мэдрэхээс бүр өмнө илэрдэг. Үүнд аурагийн хэмжээ, хэлбэр, өнгө бүтэц, өөрчлөгдснөөр илэрдэг. Архаг өвчтэй хүний аура нь бор саарал өнгөтэй байх ба өвчин эдгэрэхийн хэрээр, аурагийн үндсэн өнгө буцаж ирдэг. Аурагийн үндсэн өнгө, насаараа хадгалагдах боловч сэтгэл санааны байдлаар өөр өнгө рүү шилждэг байна.Аурагийн өнгийг төрсөн он сар өдрөөр тодорхойлж болноХүний аурагийн үндсэн өнгө нь хувь заяаны тоотойгоо үндсэндээ тохирч байдаг нь ихээхэн сонир¬холтой юм. Хүний энергийн хөрөг болох аура нь маш хувийн чанар¬тай өнгөний хувьд хүний “нэрийн хуудас” аж. Иймд хүний хувь заяаны тоогоор, аурагийн өнгө болон амьд¬ралын зорилгыг олж болно. Хувь заяаны тоог, хүний төрсөн он, сар, өдрөөр тооцоолж олдог. Жишээ нь 1970 оны 8-р сарын 9-нд төрсөн хүний хувь заяаны тоог ольё.1970+8+9=1987, 1987=1+9+8+7=25, 2+5=7 долоогийн тоо 1970 онд төр¬сөн хүний хувь заяаны тоо болох нь. Бодож гарсан тоогоор харгалзах өнгийг олдог. Бидний жишээгээр гарсан 7 нь нил ягаан өнгөтэй тохирч байгаа тул уг хүний үндсэн өнгө нь нил ягаан байна. Дурьдсан тооцооноос зөрөх хоёр л тохиолдол бий. Нийлбэр нь 11 ба 22 гарах тохиолдолд нэмэхгүй хэвээр үлдээнэ. Жишээ нь 1944 оны 2-р сарын 29-нд төрсөн хүний хувь заяаны тоо нь:1944+2+29=1975, 1+9+7+5=22 буюу алтан өнгөтэй тохирч байна гэсэн үг. Энэ арга нь аурагийн өнгөтэй үндсэндээ тохирдог. Тоо бүр нь өөрийн өнгөтэй. Үүгээр аурагийн өнгийг олж болно.
1-улаан, 2-улбар шар, 3-шар, 4-ногоон, 5-цэнхэр, 6-хөх, 7-нил ягаан, 8-ягаан, 9-алтлаг шар-бронз, 11-мөнгөн, 22 алтан өнгийг тодорхойлдог ажээ.Өнгө болгон өөрийн потенциалыг агуулдаг байна.
1. Улаан өнгийн ауратай бол тэргүүлэх асар их потенциалыг агуулахаас гадна өмнөх зорилгодоо хүрэхдээ шаргуу, хувиа хичээгч байдаг. Энерги сайтай, ааш араншин нь хурц, зорилготой, сэтгэл сайхантай. Муу тал нь хувиа хичээгч, бухимдуу.
2. Улбар шар ауратай бол тэнцвэр тэй, хамтран ажиллах чадвартай хүнтэй эвсэг, зөн билэг сайтай. Энхийг эрхэмлэгчид. Муу тал нь залхуу, гутрамхай.
3. Шар потенциал: Уран бүтээлч, гялалзсан оюунлаг, хурц ухаантай, нийтэч, ямар ч сэдвээр ярьж чаддаг. Муу тал нь ичимхий, худалч.
4. Ногоон байвал анагаагчид эмлэгчид, энхийн үйлстэн, найдвартай хүн. Муу тал нь өөрийнхөөрөө зүтгэх, юмыг хүндээр тусгадаг.
5. Цэнхэр бол олон талтай. Байгалиас заяасан зан сайтай. Хөөрүү, ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай. Их үнэнч, шударга хүмүүс. Муу тал нь эхэлснээ дуусгадаггүй.
6. Хөх нь бусдын төлөө хариуцлага хүлээх чадвартай. Өглөг буяны үйлсэд сайн. Муу тал нь “үгүй” гэж чаддаггүй тул муу хүнд ашиглагдах нь олонтаа.
7. Нил ягаан оюун ухаан, сэтгэл санаа төгөлдөр. Насан туршдаа сэтгэл санааны чадавхиа хөгжүүлдэг. Муу тал нь өөрийгөө бусдаас өндөрт үзэх тул, хүнтэй таарамж муутай.
11. Мөнгөн өнгөтэй нь агуу их төлөвлөгөө зохиох авч хэрэгжүүлэх нь ховор. Эдгээр хүмүүс амьдралаас хол, мөрөөдөгчид, уран зөгнөлчид. Гэвч тэд юмыг үнэн мөнөөр нь харж чадвал амжилтад нь хүрдэг.
22. Алтан өнгө нь хязгааргүй. Энэ бол хамгийн хүчирхэг өнгө. Олон зүйлд авьяастай төдийгүй бодсон санаснаа ажил болгогчид. Амьдралынхаа сүүлчээр илүү нэрд гардаг. Гэхдээ хамгийн азтай хүмүүсийн аурагийн өнгө нь олон өнгүүдийн цогцоос бүрддэг ажээ. Хүүхэд анх төрж эхний амьсгалаа авах үед аурагийн шинж гарч ирдэг аж.

No comments:

Post a Comment