Sunday, August 28, 2011

Битүүхэн худал үнэний дунд


Битүүхэн худал үнэний дунд
Биеэ гоёж өдөржин чи бидэн олны нэг болж явна
Бодол хясал хоёр богинохон гэгч харгуйн дунд
Бас ч олон хүний үрийг хорсуулж, хожигдуулж,
Хоосон догдлуулж, хоолойг нь зангируулна …
Үе үе энэ хөгийн орчлонгийн хөндий зүрхтнүүдийн дунд
Хөөрч догдлон яваадаа сэтгэл ханана, бахдана
Хөөрхий бас сэтгэл гутарна, өөртөө ч ичнэ …
Хүний орчлонд яах гэж ирдэгээ ч мэддэг юм шиг л бид мэдэмхийрэх юм даа…
Найз нөхрийн зам юугаар холбогддогийг
Замбуулин хорвоод хэн чамд хэрэгтэйг
Заяа нь чи үнэнээр нь хэлэхгүй мөртөө
Залхтлаа бас бусдад долигноно
Зангаа хувиргаж бусдыг түлхэнэ…
Үнэн худал үгсийг заавал номоос хайх хэрэггүй анд минь
Үнэнийг заавал шүлэглэх хэрэггүй
Үгийн гашуунд дургүй чинь хүрч,
Үгээгүй муу хариулт, өөрийгөө өмөөрөх өө эрж  толгой чинь гашилж байвал
Үнэн гэдэг чинь тэр, өөр юу ч биш ээ.
Битүүхэн худал үнэний дунд
Биеэ гоёж өдөржин чи бидэн олны нэг болж явна
Бодол хясал хоёр богинохон гэгч харгуйн дунд
Бас ч олон хүний үрийг хорсуулж, хожигдуулж,
Хоосон догдлуулж, хоолойг нь зангируулна …
Миний блог

No comments:

Post a Comment