Sunday, August 28, 2011

Цаашаа бай залуу минь, надаас хол бай


Цаашаа бай залуу минь, надаас хол бай
Цаана чинь сайхан бүсгүйчүүд зөндөө бий
Цаг гарздаж намайг ээрээд яах вэ
Цаашид ч чи бид хоёр учрахгүй биз

Чухам үнэнийг хэллээ гээд надад хорсох хэрэггүй
Чамд л хэрэгтэй болохоос надад бишээ
Зам зуурын зугаа чинь болохыг хүсэхгүй
Заавал надтай хамт байх гэж хичээх ч хэрэггүй

Хэнэггүй бардам зан минь чиний өмнө нугарахгүй
Хэрэггүй үйлдэл хийж зүрхэнд чинь үлдэхийг түвдэхгүй
Хүсэл чинь нүдний чинь харцанд тодхон байна
Хямдхан хүүхэн бишээ би, надаас хол бай

Эргэж битгий хар, зүгээр л яваад өг
Итгэл найдварын гал  харцандаа ч битгий тээ
Хожим сүүлд магад чи надад баярлана
Хорвоод хүсэл бүхэн биелээд байдаггүй юмаа


DOVE

No comments:

Post a Comment