Австри (Герман хэл: Österreich), албан ёсоор Бүгд Найрамдах Австри Улс(Герман хэл: Republik Österreich) нь төв Европт орших далайд гарцгүй улс юм. Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, өмнөд талаараа Словени, Итали, баруун талаараа Швейцари, Лихтенштейн улсуудтай тус тус хиллэдэг. Нийслэл нь Дунай мөрний эрэг дээр орших Вена хот юм.
Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд дээд, доод Австрийн нутаг дэвсгэрт хүн ам ихсэх үеэс эхлэсэн байна. 996 онд "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үг нь одоо Оостеррайх (Österreich) болтлоо хувьссан ажээ.
Австри нь парламентийн засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан зургаан Европын орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос НҮБ, 1995 оноосЕвропын холбооны гишүүн байна.
Газар нутаг
Австрийн нутаг дэвсгэрийнх нь хэмжээ нь нийт 83,872 квадрат километр. Нутгийн баруун болон баруун өмнөд хэсэг нь Альпийн нурууны бүсэд хамаарна. Нутгийн зүүн болон хойд хэсэгт Дунай мөрний бэлчир, тал нутаг оршдог. Хамгийн нам дор цэг болох Нойзийдлэр нуур далайн түвшнээс дээш 115 метр, хамгийн өндөр цэг болох Альпийн нурууны Гроссглокнер оргил 3798 метр өндөр юм.Хил хязгаар
Австрийн хилийн нийт урт нь нийт 2562 км. Үүнд, Германтай 816 км, Чехтай466 км, Словактай 107 км, Унгартай 354 км, Словенитай 816 км, Швейцаритай166 км, Лихтенштайнтай 35 км.
Байгаль уур амьсгал
Эх газрын чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө Альпийн нуруунд цас их унадаг. Өндөр уулын цас нурах, Дунай мөрний усны түвшин нэмэгдэж үерболох үзэгдэл тохиолдоно.
Байгалийн баялаг
Төмрийн хүдэр, хүрэн нүүрсний нөөцтэй. Өндөр уулын бүсэд усны эрчим хүч ашиглах өргөн боломжтой.
Хүн ам
Австрийн хүн ам нь 2006 оны 10 сарын байдлаар 8,292,322 байжээ. Хүн амын өсөлт жилд дунджаар 0,22 хувьтай. Нийт хүн амын 98 хувь нь герман хэлээр ярьдаг, албан ёсны хэл нь герман хэл юм. Үлдэх 2 хувь нь хорват,унгар, словен, чех, словак, румын хэлүүдээр ярилцдаг. Хүн амын ихэнх хувь нь христийн шашинтан бөгөөд 78 хувь нь католик, 5 хувь нь протестантургалынх. 4.5 хувь нь бусад шашин шүтдэг.
Засаглалын хэлбэр
Австри нь парламентын бүгд найрамдах улс. Хууль тогтоох,гүйцэтгэх болон шүүх засаглал нь чанд тусгаарлагдсан.
Хууль тогтоох дээд байгууллага
Австрийн парламент нь Холбооны болон Үндэсний зөвлөл гэсэн хоёр танхимтай. Дээд танхим болох Холбооны зөвлөл нь муж улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс тухайн муж улсын хүн амын тооноос хамааруулан сонгодог 64 гишүүнтэй. Доод танхим болох Үндэсний зөвлөлийг 4 жил тутамд намын нэрсийн жагсаалтаар шууд сонгоно. 183 депутаттай, дөрвөн хувийн босготой. Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгчөөр 2006 оны парламентын сонгуулийн дүнд АСДН-ын төлөөлөгч, хатагтай Барбара Праммер сонгогдон ажиллаж байна.
Австри нь Европын парламентад 21 депутаттай, тэднийг Үндэсний зөвлөлийн сонгуулийн дүнг үндэслэн намуудад хувь тэнцүүлэн суудал хуваарилж илгээдэг.
No comments:
Post a Comment