Sunday, August 28, 2011

Жаргал зовлон

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
    Ингэхэд ер нь жаргал гэж
    Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо
    Хүндэт тэр жаргал тэгээд 
   

    Хүн бүхэнд адилхан уу?

Цаашаа бай залуу минь, надаас хол бай


Цаашаа бай залуу минь, надаас хол бай
Цаана чинь сайхан бүсгүйчүүд зөндөө бий
Цаг гарздаж намайг ээрээд яах вэ
Цаашид ч чи бид хоёр учрахгүй биз

Чухам үнэнийг хэллээ гээд надад хорсох хэрэггүй
Чамд л хэрэгтэй болохоос надад бишээ
Зам зуурын зугаа чинь болохыг хүсэхгүй
Заавал надтай хамт байх гэж хичээх ч хэрэггүй

Хэнэггүй бардам зан минь чиний өмнө нугарахгүй
Хэрэггүй үйлдэл хийж зүрхэнд чинь үлдэхийг түвдэхгүй
Хүсэл чинь нүдний чинь харцанд тодхон байна
Хямдхан хүүхэн бишээ би, надаас хол бай

Эргэж битгий хар, зүгээр л яваад өг
Итгэл найдварын гал  харцандаа ч битгий тээ
Хожим сүүлд магад чи надад баярлана
Хорвоод хүсэл бүхэн биелээд байдаггүй юмаа


DOVE

Битүүхэн худал үнэний дунд


Битүүхэн худал үнэний дунд
Биеэ гоёж өдөржин чи бидэн олны нэг болж явна
Бодол хясал хоёр богинохон гэгч харгуйн дунд
Бас ч олон хүний үрийг хорсуулж, хожигдуулж,
Хоосон догдлуулж, хоолойг нь зангируулна …
Үе үе энэ хөгийн орчлонгийн хөндий зүрхтнүүдийн дунд
Хөөрч догдлон яваадаа сэтгэл ханана, бахдана
Хөөрхий бас сэтгэл гутарна, өөртөө ч ичнэ …
Хүний орчлонд яах гэж ирдэгээ ч мэддэг юм шиг л бид мэдэмхийрэх юм даа…
Найз нөхрийн зам юугаар холбогддогийг
Замбуулин хорвоод хэн чамд хэрэгтэйг
Заяа нь чи үнэнээр нь хэлэхгүй мөртөө
Залхтлаа бас бусдад долигноно
Зангаа хувиргаж бусдыг түлхэнэ…
Үнэн худал үгсийг заавал номоос хайх хэрэггүй анд минь
Үнэнийг заавал шүлэглэх хэрэггүй
Үгийн гашуунд дургүй чинь хүрч,
Үгээгүй муу хариулт, өөрийгөө өмөөрөх өө эрж  толгой чинь гашилж байвал
Үнэн гэдэг чинь тэр, өөр юу ч биш ээ.
Битүүхэн худал үнэний дунд
Биеэ гоёж өдөржин чи бидэн олны нэг болж явна
Бодол хясал хоёр богинохон гэгч харгуйн дунд
Бас ч олон хүний үрийг хорсуулж, хожигдуулж,
Хоосон догдлуулж, хоолойг нь зангируулна …
Миний блог

Учраагүй яваа ханьдаа

Зүрхэнд хэдийнээ тэрлэсэн хайрын мөрүүдээ урсган
Зүүдэнд учирсан чамайгаа найргийн хэлхээгээр наадуулж
Зүс үзээгүй ханиа дуулан хүлээх учиртай
Зөн билгийн орчлонд сэтгэлийн жолоо хол байна
Чамайг хүлээн удсаныгаа жаргалд тооцон баясаж


Сократ


Грекийн агуу философич Сократ нь МЭӨ 470 оны үед Грекийн Афинд төржээ. Түүний аав нь зураач, ээж нь эх баригч байсан байна. Бага байхдаа ээжийнхээ ажлыг ихэд сонирхон, ажлыг нь ажиглан ихэнхи цагаа өнгөрөөдөг байжээ. Сократ эрийн цээнд хүрч цэргийн албанд явж олон олон баатарлаг үйлс бүтээж байсан нь түүний эрэлхэг зоригтойг харуулж байна. Аав ээж нь дээгүүр түвшний хүмүүс байсан ч Сократ өвлөж авсан эд хөрөнгөө хүмүүсийн тусын тулд үрэн таран хийсэн байна. Хамаг цагаа цэц булаацалдсан, ном хаялцах мэтгэлцээн дээр өнгөрөөнө. Хэл амаараа хэнд ч дийлддэггүй сайн маргаанч тул дийлдэгсэд нь хорссондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй байсан гэдэг. Харин Сократ үүнд нэг их эмзэглэдэггүй байсан гэдэг. Тэрээр 2 удаа гэрлэсэн. Эхнэрүүд нь хоорондоо таарамж муутай байсан бөгөөд хэрэлдэх тоолонд нь Сократ сонирхон ажиглаж суудаг байж. Гэр бүлийн талаар "Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй чи гэмших л болно" хэмээсэн нь бий. Анхны эхнэр нь гурван хүү төрүүлсэн байна.

Friday, August 26, 2011

Цотонгийн худал мэдээ .


Шарайголын гурван хаан Нанчүнгийн аливаа явдлыг хэлэлцэж цаашаагаа гурав ухарч буув. Хар гэрт хааны нэгэн баатар өгүүлрүүн Үүнээс бусад баатрууд цугаар ирвэл хэн тэсэх вэ Гэсэрийг  эмийг  авахбайтугай  , нэг баатрын  эмийг  ч  яаж  авах  вэ ?  Рогмаг  їнэхээр  въя гэх дур байвал  ,  гурван хаан  тэнгэрийг  залж  ирэв.  Тэгвэл  авч  чадах магадгїй  байна ” гэсэнд  тэр їгийг  гурван  хаанзєвшєєрч  гурван  схиус тэнгэрийг  залбирвал  даруй дээр  Хилингийн  гурван тэнгэр  , Гэрч  єчїїхэн  зовох  байна. Зововч  тєєрєг сайн  байна” гэж  бошиг  соёрхов.  ГУрван хаан ихэд  баясалцаь.  Дєрвєн тэнгэр тэдэнтэй  нєхцєлдєн  суув.

Цас Чихэр Зургаан эрхийтийг алав.


Суутал гэнэт эзгүй зургаан сум ирж тусав. Нэг нь Нанчүнд, нэг нь Буйданд, нэг нь Гунгаа эмчид ирж тусав. Нөгөө гурван сум нь тэр гурвын гурван моринд ирж тусав. Рогма гуа Эвий, Цас минь Энэ юу билээ гэж босон уйлав. Цас Чихэр зарлиг болруун Ай, Рогма гуа минь, Дайсан хүний шинж энэ биш үү гэв. Бүү уйл гээд гурвуулын гурван сумыг муталж аваад Гунгаа эмчийн эмийг хийгээд мордов. Цас Чихэр уулын оргил дээр гарч үзтэл Шарайголын гурван хааны мэргэний хүү Зургаан эрхийт далд байж харвахдаа нэгэн сайн суманд зургаан сайн сум онилж шившиж харвасан ажээ. нэг зарим сум минь хүнийг алдвал моринд тус. Морийг алдавл хүнд тус гэж шившиж харвасан ажээ. Цас Чихэр өгүүлрүүн Чи муу мэргэний хүү Зургаан эрхийт биш үү. Чи мууг би мэдэв. Амбарын хөвгүүн Банжуурт минь хүлэг бор морио юу гэж өглөө чи муу гэв. Тэр зургаан хуруут хэлэв Тэр үг чинь зөв. Танай нэгэн хөвгүүн ирж аливаа бүгдийг минь агир болгож явахад харвасан минь тэр билээ гэв. Цас Чихэр хэлэв. За тийм бол над зэмгүй шүү гээд Цас Чихэр сумаа харвав. Зургаан эрхийтийн сүнс нь зургаан хуруунд нь байсан ажээ. Тэр суманд ажирсангүй босон харайж нум сумаа дэлэв. Гэтэл Цас Чихэр хувилгаанаар мэдээд цул болд илдээ суга татаж довтлон очиж тавьтал нь зургаан эрхийг нь нум сумны хөвчтэй нь тас цавчиж орхив. Зургаан эрхийт амьгүй унав. Хуяг, морь, зургаан эрхийг нь аваад явж ирэв.
Иртэл нь Рогма гуа уйлж сууна ажээ. Цас Чихэр хэлэв Ай Рогма гуа минь. Чи уйлаад байвал энэ гурвыг энэ эмээр хэн эмнэх вэ Тэр муу Зургаан эрхийтийг алаад ирэв би гэв. Гэсэр хааны минь тэнгэрээс заяагаар авч ирсэн, үхсэн хүнийг эдгээгч Гунгаа эмчийн эмийг ихэд найруулав. Сан тавьж Гэсэр хааныхаа сахиусыг залбирав. Цас Чихэр Арван зүгийн арван хорын үндсийг тасалсан авай богдын минь дээр Хурмаст тэнгэр эцэг нь, ялгуусан гурван эгч нь аль бүгд сахиус нь дэд дэдээр өршөөн соёрх Энэ гурвуулын минь эйлсэн (явчсан) сүнсийг эргүүлж авчиръя. Хол очсон сүнсийг нь хурааж авчиръя. Энэ хийсэн эм нь өднөөс хөнгөн, сумнаас хурван болго гээд мөргөж гурвуулыг сан дээгүүр утаад Гунгаа эмчийн эмийг хийв. Гурвуул даруй дээр эдгэв. Гунгаа эмч босоод Бие минь тэнхэрээгүй байна гэж эмээсээ дахиж уув. Нөгөө хоёртоо бас уулгав. Уусны хойно гурвуулын бие нь язгуурт адил болов. Гунгаа эмч гурван мориныхоо сумыг сугалаад Зургаан эрхийтийн эрхийний нь махыг эмэндээ нийлүүлж гурван морины шарханд түрхвэл гурван морь эдгэв. Олон агтнаас есөн атран морийг сонгож алаад Гэсэр хааныхаа сахиусыг залбиран тахиж мөргөөд гурван өдөр хурим хийгээд гэрийн зүг явав. Рогма гуа, Буйдан хоёул адуугаа тууж хойноос нь явна. Цас, Нанчүн, Гунгаа эмч гурвуул Түргэн Бирваагын толгойгоор замдаа наадаж явсаар гэртээ хүрэв. Олон адууг мөн урьд ёсоор сайхан хувааж авав. Хамгийн эзэн хаан байтал Цотонд эс өгөв.

Monday, August 15, 2011

Хүний Аура


Хүн бүр өнөөдөр аура гэрлэн бие гэж ярьдаг тэгвэл энэ аура ямар өнгөтэй хэл¬бэр дүрстэй байдаг, био орон зайн хэмжигдэхүүнүүд нь ямар байдгийг тэр бүр мэдэх¬гүй. Эрдэмтэд хүний гэрлэн бие аураг нэлээд олон талаас нь судалжээ.
Аурад физикийн үндсэн хэд хэдэн параметрүүд байдаг. Тухайлбал био орны, хүчдэл, хэлбэр ба өнгө зэрэг байдгийг тогтоожээ. Хүний био орон зайн хэмжээ нь дунджаар 20 см-2 метр хүртэл байдаг. Хүн болгон өөрөөсөө эрчим цацруулах төрөлхийн чанартай. Тэр чадвар хүн болгонд тэгш заяасан байдаг. Эрүүл хүнд хэмжилт хийхэд биеийн гадаргуугаас 20 см зайд цахилгаан орон зайн потенциал их байх ба дасгал сургууль тэмцээний дараа улам ихэсдэг байна. Хүн бүрийн био орон өөрийн гэсэн хэмжээ, нягт бүтэцтэй байдаг байна. Эрүүл хүний аура нь тэгш алтан шар өнгөтэй аж. Харин түрэмгий шийдэмгий хүмүүсийн өнгө нь урагдсан хүрээтэй хар бараан, хар хүрэн байх ба зарим хүмүүсийн аура геометрийн дүрс хэлбэртэй үзэгддэг болохыг эрдэмтэд нотол¬жээ. ХҮП зууныг хүртэл нарны гэрлийн хугарлаар өнгө үүсдэг гэж үздэг байв. Харин 1666 онд Исаак Ньютон нарны гэрлийг шилэн призмээр нэвтлэн долоон өнгийг гаргажээ. 

Sunday, August 14, 2011

Австри улс


Австри (Герман хэлÖsterreich), албан ёсоор Бүгд Найрамдах Австри Улс(Герман хэлRepublik Österreich) нь төв Европт орших далайд гарцгүй улс юм. Хойд талаараа ГерманЧех, зүүн талаараа СловакУнгар, өмнөд талаараа СловениИтали, баруун талаараа ШвейцариЛихтенштейн улсуудтай тус тус хиллэдэг. Нийслэл нь Дунай мөрний эрэг дээр орших Вена хот юм.
Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд дээд, доод Австрийн нутаг дэвсгэрт хүн ам ихсэх үеэс эхлэсэн байна. 996 онд "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үг нь одоо Оостеррайх (Österreich) болтлоо хувьссан ажээ.
Австри нь парламентийн засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан зургаан Европын орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос НҮБ, 1995 оноосЕвропын холбооны гишүүн байна.

Tuesday, August 2, 2011

Бас өөр юмаа...

Би Монгол охин...
Би энэ нутгийнхаа уул бүхэнд залбирч, ургасан мод бүрээс адис авдаг Монгол охин
Би энэ газрынхаа шороо шуурсан хаварт дурлаж, бороотой намраа хайрладаг Монгол охин
Би энэ орныхоо хөдөө тал хөндийд татагдаж, хөхөө донгодсон хөвчид тэмүүлдэг  Монгол охин
Би энэ Монголынхоо элс шороо  болгоныг гамнаж, эх орныг минь доромжилсон хэнийг ч өршөөхгүй  Монгол охин!
Би Монгол охин...
Би үүр цайлгахад уулын оройгоос ургах нарантай мэндэлдэг
Би үс нь бууралтсан ухаант өвгөдийнхөө үнэн үгийг сонсдог
Би үндэс, мөчир нь хүртэл үнэтэй өөрийн Монголоо өмөөрч, үгээ хэлэх Монгол охин
Би Монгол охин...
Би тэнгэрийн энтэй талынхаа элгэнд таавар өгсөн
Би тэсгэм жавраар тэнхээ сэргэж тэрлэгэнд эрчилсэн
Би тэнүүн говийн тэнэмэл салхиар хийсэн тэмцэж ирсэн
Би тэгш таван заяат Монголынхоо тусгаар тогтнолын төлөө үхсэн ч чадах Монгол охин !

О. Амирлан

Бас өөр юмаа...

Их л догдолж бичих шүлгийн минь нэр мод
Ижий аавдаа зориулж бичсэн сэтгэлийн мод
Сэтгэлд минь ургаж буй чиний үр мод
Сэтгэж бичдэг шүлгийн минь нэр мод
Чам шиг л мөнх байж амьдрах гэсэн дээ
Чангаар хадаг уяулж мөнхрөх гэсэндээ
Удаан бодож олон засаж шүлгээ бичдэг
Ур нэмэх гэж улам л чанга уншдаг
Санаа нь бодолруу үндсээ тэлж
Үг нь тархируу өөрөө ургаж
Үнэлж болох бүхнийг бясалгаж суугаа
Саваагүй миний сэтгэлийн модоо...

Ж. Цэрэннадмид