1. Сафо /МЭӨ 570/- Сафо нь Лесбос аралд төрсөн Эртний Грекийн гайхалтай яруу найрагч эмэгтэй юм. Тэрээр өмнө нь хэнч бичиж байгаагүй гал эрмэлзлэл бүхий, тачаангуй яруу найргийн хэвийг бий болгожээ. Түүнчлэн эмэгтэй хүний сэтгэл зүй, нарийн тансаг эгшиг аялгуу болгоныг дүрслэн илэрхийлж чадсан анхны эмэгтэй яруу найрагч юм. Түүнийг Платон өндрөөр үнэлдэг байсан.
Tuesday, June 28, 2011
Sunday, June 26, 2011
Нанчүн, Арамжид, Түргэн Бирваа нартаа байлдав.
Одоо хайгуулын жишээ хэнд вэ гэж шавга охин Наян настай Царгин өвгөнд тусав шавга. Царгин өвгөн цагаан шаргал морио унаад Жанчирхай алтан хуягаа өмсөөд залах зэлмэн дуулгаа өмсөж араа мэт сумаа дүрж, залаа хөвчит нумаа дарж заан болд илдээ зүүж За хийхэд минь Аль замаар явах вэ Аль хааны хүрээнд довтлох вэ гэсэнд Эрдэнэт эрх Нанчүн өгүүлрүүн Өвгөн эцгээ үхэв үү, амьд уу гэж айж сууснаас залуу хүн би хатирч очоод адууг гийлж ирье Өвгөн эцгийгээ мордуулахаар хүүхэд би мордъё гэж гүйлэг бор морио унав. Хөвчин зэр зэвээ өмсөв. Зуун нөхөөст хөө хар хуягаа өмсөж мордох гэв. Нанчүнгийн эм мөн газрын хааны охин Мөнгөлжин гуаг шинэ буулгаж ирсэн ажээ. Мөнгөлжин гуа хэлэв Авай минь эм хүн шинэ ирээд саваагүй гэж бүү сана. энэ шөнө би шившигт муу зүүдийг зүүдлэв би. Эзэндээ ээлтэй, өөр хүний үзэхэд сайхан, эр халзан унагыг чоно идэв гэж зүүдлэв. Энэ явдалд бүү яв. Авай минь гэв. Нанчүн зөв гэж байна. Тэгж байтал Цотон ноён ирэв. Авай Нанчүн минь Чиний явахаа болих зөв ч байж болно. Гэвч эмийнхээ үгэнд орж, үхэхээс айж боливол чинь аймтгай муу эр гэж чамайг олон улс элэглэх боно. Цотон ноён би арван таван насандаа юу эс үйлдлээ би гэж хэлэв. За гэж Нанчүн тэр үгэнд нь Мордъё гэж мордов. Мөнгөлжин гуа эм нь уйлав. Авай Нанчүн минь гагц дахин довтолж ороод гарч ирээрэй.Хоёр дахин бүү довтол гээд есөн алд хив алчуураа тайлж өгөөд уйлж хоцров.
Friday, June 10, 2011
”Цогт тайж” кино шинэчлэгдэнэ

Монголын кино урлагийн анхны бүтээлүүдийн нэг, амьд домог болсон "Цогт тайж" кино удахгүй шинэ хэлбэрээрээ ард түмэнд хүрэх нь ээ.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Хятадын Соёлын төв үүдээ нээлээ

Эх сурвалж: Монголын үнэн сонин
Олон улсын музей шилдэг бүтээлүүдээ бүртгэлээ
Ази Европын музейн сүлжээ олон улсын байгууллага “Шилдэг бүтээлүүдийн цуглуулга” төслийн хүрээнд “Олон улсын музейн шилдэг бүтээлийн нэгдсэн сан”-г байгуулсан байна. Уг бүтээлийн санд манай улсын Уран зургийн галарейн 18 бүтээл бүртгэгджээ. Одоогийн байдлаар уг санд Азийн 57, Европын 43 музейн 2000 гаруй шилдэг үзмэр бүртгэгдсэн ажээ. Энэхүү санг байгуулснаар Ази, Европын орнуудын музейд шилдэг бүтээлийн талаарх цогц мэдээллийг багтаан мэдээлэл солилцох боломж бүрдэх юм байна.
Ө.Яруу. Zindaa.mn
Музейгээр хамгийн их үйлчлүүлдэг нь хүүхдүүд

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
“Санхөмрөг” байрны хонгилд байрлаж байна

Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Tuesday, June 7, 2011
Улаан нүдэн Шимжүтэй тулалдав.
Цас Чихэр зарлиг болруун Одоо сүмбийн хөвгүүн Улаан нүдэн минь морд гэв. Улаан нүдэн бөрт улаан морио унав. Бэгтэр цагаан хуягаа өмсөв. Бэлдсэн зэр зэвээ аван Цас Чихэрт ирэв. Мөн Банжурын үгээр асуув. Явах хугацааг асуув. Цас Чихэр хэлэв хатны голын эхэнд суудаг хардаг нугасанд хачир шонхор орсон мэт болгоод ир гэв.
Thursday, June 2, 2011
Subscribe to:
Posts (Atom)