Thursday, February 17, 2011



Хурмаст тэнгэр тэргүүлэн  гучин  гурван тэнгэр  нар євєр  зуураа  их  хурим  хийв.  Хурмаст тэнгэр  гурван  хүүдээ  элч илгээв.  Илгээсэн  элч нар нь  Амин  сахигч  ахад нь хэлэв : “Авай  чамайг Хурмаст тэнгэр эцэг  чинь  ертєнцєд хаан ор суухаар  оч гэнэ” гэв. Амин  сахигч нь хэлэв:  “Би хурмаст тэнгэрийн хєвгүүн  билээ . Очлоо ч ертєнцєд  хаан оронд  сууж  үл  чадах буй . хэрвээ  Хурмаст  тэнгэрийн  хєвгүүн  очоод хаан  оронд  сууж  эс  чадваас  хайрт  хаан  эцгийн  нэр  тєрийг  алдмуй . Би  дургүйдээ үл  очих биш .  Сууж  үл  чадахаа  айлтагнам би” гэв. Тэр  үгийг аваад элч Үйл бүтээгч дүүд нь очив: “Авай  чамайг Хурмаст  тэнгэр эцэг чинь ертєнцєд  хаан  оршонд  суухаар  оч гэнэ” гэв. Үйл бүээгч хэлэв: “Би  хурмаст тэнгэрийн  хєвгүүн  биш үү . Ертєнцєд  явагч  амьтан алтан дэлхийн хүн биш үү . Очивч би хааны оронд  сууж үл чадна. Надаас  ах гэвэл  хаан  суух ор Амин  сахигчид  буй заа. Дүү гэвэл Тєгсцогтод  буй заа . Надад  юуны харьяа буй” гэв. Элч  Тєгсцогтод  очив.  Мєн  урьд  үгийг  хэлэв. Тєгсцогт хэлэв. “Их  ах гэвэл Амин  сахигч очно биз . Дунд ах гэвэл  Үйл  бүтээгч  очно биз . Надад  юуны хамаа  буй . Очивч  очъё  гэж  билээ . Эс чадвал хайрт хаан эцэг  эхийн нэр  тєр хэрэггүй  биш үү ” гэж  гурван  хүүхэд  элчид  мєн энэ  үгийг  єгүүлэв.
Элч  энэ  үгийг аваад  хурмаст тэнгэр , гучин  гурван  тэнгэр  нарт  ирэв: “Гурван  хүүхдийн  чинь үг  цєм  тэр байна” хэмээв.  Хурмаст  тэнгэр  гурван  хєвгүүнээ  ир гэв. Гурван  хєвгүүн ирэв.  Хурмаст тэнгэр  зарлиг  болруун: “Би та нарын ертєнцийн самуун болов. Туслахаар  оч  гэж би єєрєє  мэдэж  зарлиг  болсонгүй билээ : Бурханы  зарлигаар би  та  нарыг оч  гэсэн билээ .  Би та нарыг  хєвгүүнээ  болов уу  гэж санаж билээ . Та  нар миний  эцэг байсан ажээ . Би та  нарын хєвгүүн байсан ажээ . Та  гурвуул  миний  хаан оронд суу. Миний  аливаа  явдлыг болбоос  мєн зєвєєр  зохиож  явагтун. (Би  бурханы зарлигаар алтан  дэлхийд  бууж амьтныг  туслая” гэж)  Хурмаст тэнгэр  энэ  үгийг  зарлиг  болов.
Хурмаст  тэнгэрийг зарлиг болсны   хойно  гурван хєвгүүн нь малгайгаа  авч  сєгдєж  мєргєв. “Эвий! Хаан эцэг минь  бидэнд  энэ  үгийг юу гэж зарлиг  болном?” Амин  сахигч  энэ үгийг хэлээд айлтгав: “Хаан  эцгийнхээ  зарлигаар юунд  үл  очном? Очивч  хааны орон сууж  үл чадах буй.  Хэрвээ   Хурмаст  тэнгэрийн  хєвгүүн  Амин  сахигч  хаан  орон  сууж эс  чадав гэж ертєнцийн хүн  элэглэвэл  таны нэрд муу буй заа .  Дэмий л тэнгэрийн  хєвгүүн  билээ  хэмээгээд очих уу би? Дүүгээ  ховлов гэхүү ?  Энэ Үйл  бүтээгч  аливаа  юмыг  энэ  чаднам ”гэв. “Эсруагийн  аймагт  арван  долоон  тэнгэр  нар наадам  хийж  их  хурим  болсонд  харвалга , барилдаан хийвч энэ Үйл   бүтээгчийг нэг ч хүн  чадахгүй , бултыг  энэ  чадна.  Євєр  зуураа  гучин  гурван  тэнгэр нар  мєн  бас  харвалга , барилаан наадам  хийхэд  бас үүнийг  дийлэхгүй  . Доор Лусын  хаадын  аймагт  бас  мєн л  мэлзээ наадам  хийвч  үүнийг  бас  дийлнэ.  Ер  аливаа  зүйл эрдмийг  энэ  үйл  бүтээгч  бүрэн  сурсан билээ .  Дэмий л  тэнгэрийн хєвүүн  гэж  очих уу бид ? Очивч  мєн энэ  чадна” хэмээв.  Гучин  гурван тэнгэр нар хэлэв: “Ер  амин  сахигчийн  энэ  үг  цєм үнэн. Аливаа  зүйл ч болов, бид сайн ч болов , ер мэлзээ  хийж харвалга барилдаан  хийвч  булт  манийг  энэ  дийлэх билээ .  Амин сахигчийн тэр  үг нь  булт  үнэн  гэж Гучин  гурван  тэнгэр нар энэ үгийг  хэлэв. ТєгсЦогт дүү нь ер  эдний үгийг дагаж  бүгд үнэн гэв.

No comments:

Post a Comment