- Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлийнхээ жагсаалтыг гарахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.
- Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэнэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.
- Цаг үргэлж алхам алхамаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлээ тодорхойлон амьдралд хэрэгжүүл.
- Төлөвлөгөө хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийх.
- Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.
- Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай. ширээ таны цонхны хажууд байрласнаас болоод цагдаа жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэгггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж таныг үймүүлдэг, ажилдаа анхаарлаа хандуулахад тань саад болдог ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.
- Өнөөдөр яавал би хурдан зорилгодоо хүрэх вэ Үүнийг өдөрт 10 удаа өөрөөсөө асууж байгаарай
- Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулдаг хүнийг дууриах гэж оролдсоныг хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийг дуусга.
- Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнхөө аргаар тухайн ажиллаа илүү бонино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.
- Амжилттай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж нозоорхоос зайлсхийж чадна.
Tuesday, January 4, 2011
Мэдэхэд илүүдэхгүй
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment