Monday, February 11, 2013

Тавилан

Л. Сарантуяагийн Тавилан роман

Сая хэд хоногт энэхүү номыг уншлаа сайхан ном байна. Гоё ч зохиол болж. Өрнөл хэсэг дээрээ сайхан өрнөж байсанаа төгсгөл хэсэг дээр хэтэрхий хиймэл юм шиг санагдлаа. Зохиолын баатар Данзан өвгөн хүүхдийнхээ сайн сайхан болсон байдлыг хараад хорвоогоос хальж байгаан хэтэрхий өрөвдөлтэй я юс шиг. Манай монголын хууль энэ зохиол дээр гардаг шиг тийм өршөөнгүй хуультай гэж үү. Хүн амьны хэрэгт холбогдсон баатар маань ямар ч ялгүй суллагдаж байгаа. Давтан хэрэг хийсэн тэгээд шоронгоос оргосон хүн ямар ч ялгүй суллагддаг хууль монголд байгаа гэж үү. Мөнгөнөөс юу ч хийж мэдэх байсан Оюундарь бүсгүй ямар хурдан өөрчлөгдөвөө. Насаараа шахуу мөнгөний хойноос гүйсэн байталаа тэр хүний сэтгэлийг өөрчөлж чадсан Майкл хүү агуу. Гэхдээ энэ бол шууд утгаараа биш. Монголын цус хэрхэн холилдож байгааг харуулсан байх л даа. Баян гадаадын иргэн л бол тэгээд хамаагүй юм шиг аашилдаг монголын охидын сэтгэлийг бас харуулжээ. Миний сэтгэлийг хөдөлгөж чадсан зохиол ч гэлээ... уншиж байхад сайхан байсан харин одоо болохоор юу гэж хэлэхээ ч мэдэхгүй л байна даа.

1 comment:

  1. Сайхан шүлэг сэтгэл сэргээдэг энэ зохиолын дараа сайхан шүлэг уншмаар санагдсан шүү...

    ReplyDelete