Friday, April 29, 2011

Гэсэр, Арлан гуа, гурван эгчийн тусламжаар мангасыг устгаж мөн тэнд саатаж суув.

Одоо Гэсэр Арлан гуа хоёул арга хийж. голомтын дор долоон алд гуу ухаж Гэсэр түүнд оров. Хавтгай цагаан чулуугаар дарав. Түүний дээгүүр нэгэн бүсэнд мааньт зураад бүрхүүлж тавив. Түүний дээгүүр шороо үрвэ. Тэр шороон дээгүүр хагд өвс тавив. Улаан цагаан жирэмсэн хосолсон утас уяж тавив. Мангас үдэш улаан нарнаар хөх зэс луусандаа хандгай буга ачиж айсуй. Тэр луус нь хармаа хуухирч, хазаарын зуузай хэмлэж, газар малтсаар дүүлж дэвхцсээр айсуй. Ороолон, Гараалан хоёр бор морь энд тэнд дүүлэн түлхэлцэж гүйж айсуй. Энэ жигтэй эмийн минь жиг биз. Бачит эмийн минь бач биз. Дайсан ирсэн болов уу хамарт минь цох хорхойн үнэр үнэртнэ. Төлөгний минь улаан утсыг үтэр өг гэв. Арлан гуа Эвий, эвий Жигтэй эм жиг хүрч гэгч чинь юу вэ Жигтэй Гэсэр минь ирж жилбэт мангасыг жиглэж байж огтчих бол тугай Бачит эмийн бач нь хүрч гэгч чинь юу вэ Баатар Гэсэр хаан минь ирж бачит мангасын багалзуурыг огтолж бас бурхаддаа тахил өгөх болтугай Чи надад юу гэж хилэгнэж байна Намайг идье гэвэл үтэр идэгтүн. Гэсэрийг муу гэж, чамайг сайн гэж босож оргож ирлээ би. Жигт, бачит гэж би өнөө гэрт чинь суугаад яах вэ би гэв. Жигт, бачит гэлээ гэж одоо чи намайг юу гэж харав Төлөгний улаан утсыг минь авч өг. Эм хүний салтаан доогуур бүү гарга Нохойн салтаан доогуур бүү гарга. Зүүн хаяагаар бүү гарга. Төлгийн минь билэг төөрөх буй. Баруун хаяагаар гаргаж өг гэв. Арлан гуа ороод мөн тэр муу гэсний бэлгээр хийгээд өгөв. Луусан дээрээ байж төлөг үзэв. Эвий Арван зүгийн эзэн Гэсэр хаан ирж луугаар дарж, хар шороогоор үрэл хийж хэвтэнэ үү, яана гэв. Арлан гуа Эвий чи юу хэлнэм Гэсэрийг хэн булах вэ Одоо би булав уу Дэр хөх огторгуй эцэг минь болон дуудайсаа. Доор хөрст алтан дэлхий хүн болон дуудайсаа. Энэ би хоёрын хэлэлцэхийг чагнаж байж сонсоорой гэв. Гэсэрийн нэгэн хувилгаан огторгуйгаас хүн болон дуудав Гэсэрийг муу гэж ирлээ чи. Одоо яв гэв. Гэсэр дороос Мангас дэмий донгодоно гэв. Мангас түүнийг сонсмогц Эвий яасан жижиг билээ гэж түүнийг дахиж үзэв. Үзээд Гэсэр үхэж байна. хар газарт орж хавтга чулуугаар даруулж, цагаан цасаар бүрхүүлж, хар шороогоор булуулж, хагд өвсөөр хучуулж түүний дээр хөх өвч ургажээ. Хүрэл эрэгтэй их далай байна. Түүний дээр хөвчин шувуу суухдаа чандраа унагааж явахбайна. Түүний дээр хэрээ, шаазгай сууж элэг болгож явах байна. Гэсэр үхсээр нэг жил барж байна. гээд буув. Их чиглүүр өг гэв. Арлан гуа нэгэн их төмөр баганыг чирж авчирч өгөв. Мангас түүнийг авч шүдээ чигчлээд шүдний завсраас өвч хуяг дуулгатай хоёр гурван хүнийг унагав.

Thursday, April 28, 2011

Гэсэр хаан, Мангасын ордонд Арлан гуатай уулзав.

Мангас хувилгаан модоо алдсан тул гөрөөлж явтал гэнэт толгой өвдөнө гэж их далайдаа орж биен сэрүүцье гэж хэвтэнэ. Хэвтсээр унтав. Арван зүгийн эзэн Гэсэр хаан харцага болж хувилан хүрэв. Мангасын зүүн нүдэн дээрээс хатгаад дутаав. Мангас өрөвхийж алдаад босож бүргэд болоод хөөв. Гэсэр цаад өндөр уулын оргил дээр гараад тохойн чинээ хүн болж наадаж явна. Мангасыг хүрч ирэхэд бас бор харцага болон нисэж их далайд ирээд тохойн чинээ хүн болж наадаж явна. Их далайд мангасыг хүрч ирэхэд мөн харцага болон нисээд явав. Мангас гүйцэн ядаж гэртээ харив. Арлан гуад үг хэлэв Эвий, яалаа би. Энэ биеэ төрсөөр ийм зовлонг эс үзлээ би. Энэ өдөр гөрөөлж явтал миний толгой гэнэт өвдөөд их далайд орж биен угааж хэвтсээр унтав би. Гэнэт бор харцага ирээд зүүн нүдний минь дээрээс хатгаад дутаав. Босож хөөтөл минь өндөр уулын оргил дээр гараад тохойн чинээ хүн болоод наадаж явна. Өндөр уулын өөд хөөе гэтэл харин их далайд нисэж очоод бас тохойн чинээ хүн болж наадаж явна. 

Wednesday, April 27, 2011

Гэсэр мангасынд очив.


 
Гурван жил болсон хойно гэсэр хаан билгийн хээр морио унав. Эрдэнэт олон чимгүүдээ өмсөж явах болов. Рогма хатан зарлиг болруун Хээр морь Гэсэрийн явдлыг эс дуусгавал дэд сүүлийг чинь хяргаж үнс болгоно гэв. Гэсэрийн идэх рашаанд идээг хавтганд хийж өгөв. Хээр морио идэх үзэм чихрйг хүзүүнд нь уяж өгөв. Гэсэр хаан явав. Гэсэр хойшоо харж явав. Хээр морь хэлнэм Эм хүн тэр үгийг хэлсэн байхад чи юу гэж хойшоо харна гэв. Гэсэр явав Цас Чихэр хойноос нь хөөж ирээд Биш баатрууд байтугай. Би ганцаар явалцая гэв. Гэсэр зарлиг болруун Чи надтай очих ёсгүй. Энэ сумыг минь би мэт санаж яваарай гээд саманд нэрт сумаа сугалж өгөв. Тэр сумыг аваад их гомдож уйлсаар харив. Гэсэр хаан билгийн хээр морио унаж өндөр уулын оргил дээр гарав. Морио дэвхцүүлж дүүлүүлж байж, ялгуусан гуван эгчдээ залбирав. Ийн өгүүлрүүн Овоо Дүнжин Гарво минь, Аръя Аволки Одкари минь, Жамца Дари Оддам минь та ялгуусан гурван эгч минь Аль зүгт одъё би нусгай чинь гэж залбирав. Гурван эгчийн сахиус нэгэн хөх шувуу бууж ирэв. Авай нусгай минь яв гэж дорно зүгт аван одов. Хөх шувуу хэлэв. Гэсэр нусгай минь, үүний цаана арван хоёр толгойтой мангасын хувилгаан, нэг бух гөрөөс бий. Баруун эврээ дээд огторуйд тулгаж, зүүн эврээ доод дэлхийд тулгаж, нэг идэхдээ талын өвсийг тал долооно. Нэг ус уухдаа нэг уулын урсгал горхины усыг эх адаггүй тас залгилж орхино. Ийм хэцүү дайсан буй. Авай минь хичээж дайл гэв. Гэсэр хаан Эгчийн минь зарлиг зөв гэж явж довтлов. 

Tuesday, April 26, 2011

Монголын их хатдын нууц товчоо



Энэхүү номыг 2011.04.21-нд ажлынхаа нэг охиноос авч уншихаар  эхэллээ. Үнэхээр сайхан ном байна. Одоохондоо дуусаагүй ч гэсэн энэ ном нууц товчоотой жаахан зөрөлдөөд байх шиг яг аль үнэн түүх юм бол энийг мэдэхийн хүсээд байдаг нэлээн ном унших хэрэгтэй болох нь дээ гэж бодож байна даа. Хэрэв  Чингисийн үед амьдарч байсан бол гоё байхгүй юу тэр үед яг юу болсон гэдгийг мэдэх нь байн шүү дээ. Түр хугацаагаар өнгөрсөн үедээ очоод ирдэг ч болоосой манай монгол ер нь ямар байсан одоо ямар болж байна. Хүмүүс нь ямар байж одоо ямар болсон бидний түүх ямар байсан номонд байгаа шигээ байна уу эсвэл манайхан өөрөөр бичсэн байна уу гээд зөндөө л юмыг мэдэж авахыг бодох л юм. Уул нь би түүх, уран зохиол, яруу найргын төрөлтэй ном их унших дуртай ч сүүлийн үед түүхийн номнууд өөр хоорондоо зөрөөд байгаа болохоор аль нь үнэн аль нь худал болохыг мэдэхээ байгаад ирж байх шиг байна. Тийм болохоор энэ ном миний хамгийн сүүлийн түүхийн ном болог доо гэж бодсон ч гэсэн сайхан сайхан ном гараад ирэх юм даа. Тэгээл өөрийн эрхгүй уншаал эхэлнэ шү дээ. Манай ажлын охинд бас ногоон нүдэн лам байгаа гэсэн харин энийг уншиж дуусгаад л ногоон нүдэн ламруу орон доо. Зарим нэг хүмүүс ногоон нүдэн ламыг их шүүмжлэхийн зарим нэг нь магтахын харин би уншиж дуусгаад л яагаад магтсан яагаад шүүмжлээд байгааг нь мэдэх л байхдаа. 

Гэсэр хаан арван хоёр толгойт мангастай байлдахаар бэлдэв.



Арван зүгийн эзэн Гэсэр хаан зарлиг болов Хятадын Гонма хаанд очиж төрийг засаж Хятадад гурван жил сууж ирэв би. Рогма гуа минь чинийхээ дэргэд ирээд чилээрхэж удав би. Одоо Арлан гуадаа очъё гэж Билгийн хээр морийг минь барь гэв. Билгийн хээр морийг барив. Рогма гуа үг айлтгав. Арван хорын үндсийг таслагч айх мэт богд минь Арлан гуа хатан чинь муу болов гэлээ. Одоо хаана очих вэ чи гэв. Эвий энэ юу гэнэ Тэр минь өнөө яаж муу болох билээ Байз би очно гэв. Рогма Цотонд хүн илгээв. Цотон ирэв. Рогма Цотон хоёр үгсэж Цотон Гэсэрт үг айлдав. Ай богд минь Үнэнийг айлтгая би чамд. Арлан гуа чинь чамайг түдэж явна гэж арван хоёр толгойтой манаст оргож очив. Авай минь морь биеэ түргэн зуур амар гэв. Богдын зарлиг эмийн минь буруу болбол эмэ ална би. Би явъя гэж Гэсэр хаан мордъё гэж байна. Цотон ноён Айх мэт богд минь хар багаас мангастай оролдож явж мангасын мангасны барилыг би авлаа. Авай минь би нэхье гэв. Авай минь байг Тэр муу мангас хэцүү буй за. Би нэхье гэв. Авай минь тэр мууд юуны хэцүү билээ Би нэхье гэв. Авай минь тийм болбол яарч яв гээд хурим хийв. Өглөг өгч их улсынхаа хагас дундуурт өгөв. Цотон аргалж гэртээ харьж зэр зэвээ авч нэхье гэж явав. Хоёр гурав хоноод Цотон ноён Би чилээрхэв гэж их улсдаа зар өгөв. Түүний хойно Цотон ноён Би муу болон өвдөв гэж бас их зар өгөв.

Thursday, April 21, 2011

ХЯТАДЫН ГОНМА ХААНЫ ТӨРИЙГ ЗАССАН ГУТГААР БҮЛЭГ.


Хятадын Гонма хааны хатан бурхан болов. Хатнаа бурхан болсонд хаан зарлиг болов. Үүнд минь боссон хүн босоогоор уйл. Суусан хүн суусаар уйл Идёсэн хүн идсээр уйл Идээ эс идсэн хүн байсаар уйл. Энэ засгийг хэн хүн эвдээд буруу явбал тэр хүний тэргүүнийг мянган хэсэг болгох буй гэж хаан ийм зарлиг болгов. Хамаг улс гашуут болж хааны сайд яамны гадна цуглаж үг хэлэлцэв. Хатан бурхан болсон билээ. Ясыг барих оршуулах билээ. Лам нарыг хурааж дөчин есөн хоног ном уншуулсан билээ. Хаан хатан гэргий хэлэлцэж авбал болно. Хамаг улсаа жаргуулбал зохино. Энэ хатан гагцаар үхсэн биш. Хамаг улс цөм үхэх байнам гэв. Ийм зарлиг юу вэ энэ? Одоо энэ хааны сэргээн чадагч хэн болов? гэж эрэлцэв.

Wednesday, April 20, 2011

Тавилан




 Амьдрал vргэлжилдгээрээ vргэлжилдэг нь хууль. Нэг хvний тухайд амьдралын эцэс тєгсгелийн тухай ярьж ахул нийт хvн терэлхтний хувьд тийм ойлголт байдаггvй, нэг нь негеегее залгамжлан vргэлжлэх заяатай аж. Дархан гэж найрамдлаараа овоглосон нэгэн хот бурхантын хендийд суурилснаэс хойш хэдэн арван жил енгерчээ. Тэр хот vйлдвэр, орон сууцны дvvрэг гэж хоёр хуваагддаг, тvvнийг заагласан хэдэн шовгор орой байдгийг тэнд амьдрагсад андахгvй мэднэ. Харин тэр шовгоруудын дунд Дарханчуудын амин тэтгэгч болсон цэвэр усны байгууламж байдгийг тэндхийн ажилчид, анх барилгажуулсан цеехен хэдэн орос ах нараас еер хэн ч мэдэхгvй. Тэр хэдэн шовгоруудын дундаас хамгийн ендер нь болох нилээд эрсхэн эгц толгодын орой дээр босгосон чулуун овооны дэргэд очоод харахад хагархай шаазан, элдэв терлийн таяг, арц хvж асаасны ул мер нvдэнд тусна. Чухам тэр овооны дэргэдээс Дархан хотын терх байдлыг ажиглаж болно. Тэдгээр шовгоруудын эргэн тойронд евс ногоо бусдаас илvv сугсалзан найгалзах нь гал тvймрээс намайг авраач хэмээн дохилзож байгаа мат сэтгэгдэл терvvлнэ.

Tuesday, April 19, 2011

ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ ХАРИУ


АКИМЫГ ОЛНЫ ӨМНӨ ЦААЗЛАЖ, ГЭР ХОТЛООР НЬ ХҮЙС ТЭМТРЭХИЙГ САНААРХАЖ БУЙ ЯРГАЧИНГУУДАД ӨГӨХ ХАРИУ