Showing posts with label Зохиол. Show all posts
Showing posts with label Зохиол. Show all posts

Thursday, January 5, 2012

''Миний худалдаж авсан нөхөр" орчуулгын өгүүллэг

 Ayn Rand-n зохиол
"The husband I bought"-г орчуулга
Би энэ өггvллэгийг бичих учиргvй байсан юм...
Зөвхөн чив чимээгvй байснаараа л би энэ бvхнийг даван туулсан. Өөрийгөө дуугvй байлгахийн тулд магадгvй энэ хорвоо дээрхи ямар ч бvсгvй туулж гараагvй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо- Би яриж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагvй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг vлдээгvй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн vvдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хvн гарахгvй гэж би найднам. Бvх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхvv нууцаа бичэхээр шийдсэн юм. 

Wednesday, April 20, 2011

Тавилан




 Амьдрал vргэлжилдгээрээ vргэлжилдэг нь хууль. Нэг хvний тухайд амьдралын эцэс тєгсгелийн тухай ярьж ахул нийт хvн терэлхтний хувьд тийм ойлголт байдаггvй, нэг нь негеегее залгамжлан vргэлжлэх заяатай аж. Дархан гэж найрамдлаараа овоглосон нэгэн хот бурхантын хендийд суурилснаэс хойш хэдэн арван жил енгерчээ. Тэр хот vйлдвэр, орон сууцны дvvрэг гэж хоёр хуваагддаг, тvvнийг заагласан хэдэн шовгор орой байдгийг тэнд амьдрагсад андахгvй мэднэ. Харин тэр шовгоруудын дунд Дарханчуудын амин тэтгэгч болсон цэвэр усны байгууламж байдгийг тэндхийн ажилчид, анх барилгажуулсан цеехен хэдэн орос ах нараас еер хэн ч мэдэхгvй. Тэр хэдэн шовгоруудын дундаас хамгийн ендер нь болох нилээд эрсхэн эгц толгодын орой дээр босгосон чулуун овооны дэргэд очоод харахад хагархай шаазан, элдэв терлийн таяг, арц хvж асаасны ул мер нvдэнд тусна. Чухам тэр овооны дэргэдээс Дархан хотын терх байдлыг ажиглаж болно. Тэдгээр шовгоруудын эргэн тойронд евс ногоо бусдаас илvv сугсалзан найгалзах нь гал тvймрээс намайг авраач хэмээн дохилзож байгаа мат сэтгэгдэл терvvлнэ.

Monday, March 28, 2011

Хойт насандаа учирна

                  Манай ажлын харуул ах энэ номыг бариад сууж байхаар нь надад нэг уншуулчийт гээд аваад уншиж эхэллээ. Ажлын зав цаг чөлөө энэ тэрийн заваар нь уншсаар байгаад ер нь бол сонирхолтой хэсэг дээр ирцэн байгаа. Энэхүү эмгэнэлт роман нь маш гоё ном байна. Буриадуудын хэлмэгдүүлэлт тэдний амьдрал энэ тэрийг харуулан бас хайр сэтгэл, атаа жөтөө үхэл хагацал юу эс байхав ер нь бол бүх зүйлийг энэхүү романд гарч байна. Сэнгийн Эрдэнэний энэхүү ном та бүхэн олж уншаарай гайхалтай сонирхолтой ном гэдэгт итгэж болно шүү.
2011.03.30-ны өдөр л номоо уншиж дуусгалаа ш дээ хүүхэн хувилгааны хойд дүрээр тодорсон тэр хүү яасан бол тэр л их сонирхолтой байна.

Wednesday, March 23, 2011

Мастер Маргарита хоёр

   2010 оны зун эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа энэхүү номыг уншив. Сонирхолтой ном бас жаахан адал явдалтай. Энэ ном манайд хэдэн жил болсон бүү мэд намайг л 10 жилд байхад л энэ номыг аавд хэн нэгэн бэлэглэсэн гээл гэрт авч ирээл би ч энэ зузаан номыг яаж ч унших вэ дээ энэ одоо юуны тухай юм бол гээл эхлээд хэсэг гарчиглах санаатай уншиж байгаад залхуу хүрээд орхицон байсан юм. Харин энэ зун уншаад гайгүй бас яахав гэж бодлоо. Зугаатай сонирхолтой ном байсан. Надад таалагдсан ном энэ номыг уншихад илүүдэхгүй шүү.

Tuesday, March 22, 2011

Майкл Делл



Америкийн мэдээллийн технологи дахь бизнесмэн. "Делл Компьютер Корп." компанийг үүсгэн байгуулагч, эзэн, захирлуудын зөвлөлийн дарга. Уг компани нь компьютерийн систем, программ хангамж зэргийг зохион бүтээх, үйлдвэрийн салбарт тэргүүлдэг юм.
Харин яаж хэрхэн баяжсан гэсэн сонирхолтой түүхийг номноос уншаарай.
Эх сурвалж. ДЭЛХИЙН ШИЛДЭГ БИЗНЕСМЭНҮҮД номноос

Sunday, June 13, 2010

Сэтгэлийн зангилаа

Алтан нар нэлээн дээр мандан намрын нэгэн өдөр сайхнаар эхэлж байлаа.Солонгоо охин эртлэн босч, үхрээ сааж бэлчээртэй тууснаа хонь хариулахаар явдаа. уудам ногоон зүлгээр таран идээшлэх хонин сүрэг хивсэн дээр асгасан сувд мэт харагдана. хаяагаараа захалдсан хоёр малын хооронд Солонгоо Хүрлээ хоёр ихийг хуучлах зуураа удахгүй болох улсын наадмыг үл мэдэг таамаглах нь нууцхан уралдах мэт. Хүрлээ Солонгоо хоёр энэ л " Шивэрт"-ийн гол "Цэцэгт"-ийн талд хар бага наснаасаа хамт хөл нүцгэн гүйлдэн өссөн болоод ч тэр үү нэг гэрийн хүүхдүүд шиг дотно дасчээ. Солонгоогийн сэм сэмхэн тормолзох том хар нүд юуг ч өөрчилж чадам ухаалаг хөөрхөн зан цөөхөн боловч эрдмээр шижирлэгдсэн эвлэгхэн хэдэн үг Шивэртийн голоор угаагдсан бүсэлхий цохим гурваар дарсан гэзэг хэдий одоо 18хүрч байгаач арван гуравтай юм шиг намхан жаахан охины энэ л дүр Хүрлээ хүүгийн зүрхэнд аль багаас л хайрын гал асаажээ. Хүрлээ аав ээждээ туслахаар хичээлээс гарч малчин болсон бөгөөд энэ нутаг усандаа малд нүдтэй хэмээн сайшаагдсан сайхан сэтгэлтэй өндөр бор залуу боловч нутгийн сор болсон Солонгоо охинд сэтгэл алдарч гиюүрч яваа адуучин залуу болон хувирчээ. Хүрлээ Солонгоо хоёр ихийг ярих зуураа зүлгэн дээр тэмээн тавхай тоглох нь тэр хоёрыг арван наймтай гэхээргүй санагдана. Солонгоо ч гэсэн Хүрлээг үе үе бодож хонины захад уулзах бүрдээ жаргалын далайд умбан тэр мөчөө тэсэн ядан хүлээдэг болсоноо анзаарахгүйгээр өдийг хүрчээ. намар болж Солонгоо Улаангомд суралцахаар явах цаг нь болсон болохоор явахаас нь урьд хайраа илчилнэ гэж удаан бодсоны эцэст өнөөдөр л сэтгэлээ нээхээр хонинд явсан нь энэ байлаа. Хүрлээ хэлэх гэсэн үгээ яаж хэлэхээ мэдэхгүй түр тар гэсэнд Солонгоо үл мэдэг эвлэгхэн инээмсэглэн өөр яриа өрнүүлэхийг оролдоно. Тамираа Тулгаа хоёр зүүн үзүүрийн нууранд хонио хужирлачихаад Солонгоо Хрлээ хоёрыг чиглэн давхив. намар болсон болохоор дөнгөж саяхан л алыг нь мэдүүлэх гэж дөнгөж сургаж байсан дааганууд одоо хэнд ч гологдохооргүй хурдан ажнай болжээ. Тулгаа Тамираа хоёр салхи татуулан ирж зогссоноо дааганаасаа бууж тэр дөрөв ихийг ярьж суух болжээ. Тамираа Хүрлээгийн чанарлаг занд татагдаж багаасаа л сайн Хүрлээг гэсээр өдийг хүрсэн авч Тулгаа ч мөн Тамирыг өөрийг нь харах өдөр ирнэ хэмээн зүрхэндээ найдах болсон байлаа. Тамир Тулгаа Солонгоо Хүрлээ дөрөв ёстой л нэгнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй сайн найзууд хэвээр өдгөөг хүрсэн боловч сэтгэл зүрхэнд нь улалзах тус тусын хайр нь хааяа нэг энэ л найзуудын гинжин холбоо хөндийрөх шалтгаан болох болсоныг тэр дөрвийн хэн нь ч анзаарахгүй болов. Улаангомруу цэнхэр өнгийн ачааны машинаар эрдэм сурахаар Солонгоо ангийнхантайгаа хамв явсанд нөгөө гурав гаргаж өгөхөөр ирсэн байлаа. Хайраа илчилж чадаагүй Хүрлээ сэтгэлийг нь нууцхан хүлээж байсан Солонгоо хоёр нэг нэгрүүгээ хайрын харцаар ширтэх нь Тамирын сэтгэлд хар буулгах шиг болов. Дөрвүүлээ салж салж ядан дараагийн зуны амралт хүртэл баяртай гэж хэлтэл машин хөдөллөө. Солонгоо зам зуураа нулимсан дунд тормолзох нутгаа зүрхэнд нь ганганах шувуудаа сэтгэлийг нь шаналгах Хүрлээгээ гэх мэт олон зүйлийг эрэгцүүлэн бодсоор нэг л мэдэхэд Улаангомд ирчихсэн байлаа. Арван жил сурсаны эцэст сургууль авахгүй бол гэсэн бодол өөрт нь хэцүү санагдаж байсан ч Хүрлээгийн хөөрхөн инээмсэглэл түүний зүрхэнд тодорч сэтгэлийг нь баясгах шиг санагдана. Сумаас ямар л машин ирнэ суманд шинэ соргог юу л болно бүгдийг нь л Солонгоогийн ангийнхан дор нь мэддэг нь гэм биш ёс болжээ. Удсан ч үгүй "Хүрлээ Тамираа хоёр гэрлэх болсон гэнэ. Ээж аав нь хүчээр суулгах гэж байгаа боловч Хүрлээ дургүй л байгаа Тулгаа Тамираад сайн ч гэлээ Тамираа Хүрлээтэй гэрлэн гэж хатуу шийдсэн гэнэ" хэмээн цуу яриа Улаангомоор нэг тарах нь тэр Солонгоо эхэндээ ч итгэхгүй хичээлээ хийлгүй хайрын зовлон амссаар хэдэн сарыг хойноо үлдээлээ. Хавар болж цэрэг татлага явагдахад хайрт хархүү Хүрээ бас ирсэн сураг сонсогдов. Солонгоо Хүрлээг харахыг тэсэн ядан хүлээж, хурдан л Нийгэмлэг дээр очмоор байсан ч Тамираа гэж бодсоноо очиж зүрхлэсэнгүй. Дэмий л Нийгэмлэгрүү нэг алхсанаа нүднийхэн урд зурвасхийн торох Хүрлээг харсанаа нүдээ буруулж Хүрлээг өөрөөс нь илүү хайрлаж чадах хамгийн сайн найз Тамираагаа бодоод гэрлүүгээ алхлаа. Арван найман нас хүртлээ үерхэж дассан энэ л үерхэлээ авархын тулд өөрийнхөө хайрыг золиослох ёстой гэж өөрөө өөртөө үе үе шивнэвч зүрх нь нэг л зөвшөөрсөнгүй бололтой хариу нийгэмлэгрүү алхахыг санал болгох шиг болов. Солонгоо толгойд эргэлдэх бодлоо дийлсэнгүй бололтой гэртэй ирж дэмий л Хүрлээгийн хамт авахуулсан зургаа харж сэтгэлээ баясгана. Хүрлээ сумаар нэг тарсан цуу ярианаас хойш Солонгоотой ярих ч эрхгүй гэж өөрийгөө зэмлэх болсон болоод ч тэр үү Солонгоотой уулзаж зүрхлэхгүй л байсаар Улаанбаатар эх орныхоо үүрэгт албандаа ч мордох нь тэр Солонгоо Хүрлээ хоёр нэг нэгнийгээ үл ойлголцсоор Солонгоо нэгэнт сэтгэлийн найдлагагүй ганцаар үлдэв. Өөрийн ганцаардсан сэтгэлээ дарж ядахдаа аль есдүгээр ангид ирсэнээс нь хойш хойноос нь алхаха болсон дээд үеийнхээ Хуягаад сайн болох ёстой юм шиг Хуягаатай хааяа хааяа уулзах боллоо. Хуягаа хэдийн өөрийнхөн сумынх биш ч гэсэн даруухан ер нь л Улаангомын гэхэд гайгүй хүүхэд байсан болохоор Солонгоо Хуягаад тийм ч муу ханддаггүй байв. Солонгоо 10р ангиа төгсөн гээд өдөр шөнөгүй л хичээл давтаж Хүрлээг бодох зав өөртөө гаргахгүйг хичээнэ. Удсан ч үгүй Солонгоо шалгалтай амжилттай өгч хүссэн сургуулиа аван сумын зүг явлаа. Урьд нь сумруугаа ирэх мөч бүрд хайртай залуу нь нүдэнд нь үзэгдэж хурдан харихыг хүсдэг байсан ч харин одоо эзгүй зэлүүд харанхуй ойруу явж байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байв. Солонгоо төрсөн нутагтаа яагаад ингэж бишүүрхэж урьдын адил догдлохгүй байгаа шалтгаанаа өөрөөсөө эрсэн ч хариултыг нь үл олно. Олон нуурын ногоон зүлгээр өнгө өнгийн цэцэг найгаж дээгүүр нь эрвээхэй алагтарчээ. Усны шувууд гангар гунгар донгодож Шивэртийн голын малчид дөнгөж зусландаа буусан үе. Солонгоо 1р курс тул эрт тарж ирээд хоёр гурав л хонож байв. Солонгоогийн нэг дүү нь гаднаас орж ирсэнээ Эгчээ таныг дуудаж байна гэв. Ангийнхныхан нь нэгэн л байх гэж бодон Солонгоо гартал Хүрлээ Тамираа Тулгаа гурав ирчихсэн байлаа. Солонгоо нүдэндээ ч итгэсэнгүй дэргэд нь очиж чимээгүйхнээр мэндийг нь асуугаад дуугүй болов. Тамираа их л буруутай юм шиг харцаар харсанаа Солонгоо Уучлаарай. Би хэдий Хүрлээд сайн байсан ч Хүрлээгийн сэтгэлд чамаас өөр хэн ч байхгүй болохоор ер нь тэгээд Хүрлээ та хоёр бие биедээ сайн болохоор найз нь та хоёрт аз жаргал хүсье дээ. Би энэ олон жилийн турш Хүрлээ гэсээр Тулгаагийн сэтгэлийг ч олж харалгүй явжээ. Одоо харин би дахиж хэзээ ч Тулгааг зовоож хүлээлгэхгүй. Солонгоо чи ч гэсэн арван хэдэн жил зүрхэндээ хадгалсан энэ хайрандаа үргэлж эзэн нь байх ёстой шүү гэж хэлсэнээ за за миний үг ихэдлээ Солонгоо чиний хайртай хээр морийг чинь барьж ирсэн юм гэж тогтож ядан зогсох дөрвөн морьлуу гараараа заалаа. Солонгоо тийм сайн найзтайгаа сая л ухаарах шиг болж баярласандаа нулимс дусгаж байв. Хурдан мориныхоо эрчээр Цэцэгтийн талаар давхисаар Таван харын хяр дээр гарч ирэхэд багаасаа амьсгалж дассан төрсөн нутгийн нь агаар урдаас нь зөөлнөөр илбэж байлаа. Энэ л нутагтаа зүрх сэтгэлээрээ үүрд холбогдсон тэр дөрвийн сэтгэлд жаргалын гал асаж энэ нутагтаа үүрд амьдрах болно гэж чимээгүйхэнээр шивнэх нь сонсогдох шиг болов.

Tuesday, May 4, 2010

Бөгтөр охин

Бидний дунд нэгэн охин амьдардаг байлаа. Тэрээр бага байхдаа бидэнтэй адилхан жирийн л хүүхэд байлаа. Түүний гэрэл цацарсан инээд, тэгшхэн шүд, хүүхдийн гэнэн томоогүй аашинд хүн бүхэн л татагддаг байв. Охин их сургуулиа төгсөх жилээ нижгэр сайхан хурим хийж билээ. Миний хувьд түүнийг шохоорхохоос илүү юу ч хийж чадаагүйгээсээ түүнийгээ өөр хүнд алдсан юм. Одоо хэдэн хүүхдийн ээж болсон тэрээр сайхан л амьдарч яваа гэдгийг сонссон болоод нэг талаар сэтгэл өег байдаг ч насан туршдаа зөвхөн чамд л сайн сайхныг ерөөж амьдрах юм гэж хэн мэдлээ дээ. Энэ зун би чамтайгаа санаандгүй таарлаа. Чиний минь гэрэлтсэн алаг нүд холын холд очин, чи үл мэдэг ядарсан гэлтэй, бас чиний биеээ авч яваа байдал өмнөхөөсөө тэс өөр нь нэг л хачин. Чамтай энэ олон жил юу ч ярьж чадаагүйгээ нөхөх гэсэн мэт намайг чам руу хандахад чи минь өөрөөсөө ичингүйрэн цааргалсан янзтай надаас холдон одлоо. Би яг тэр л газраа хэдий удаан зогссоноо ч мэдсэнгүй, намар, өвөл, хавар, зун дахиад л намар ирж дээ... Харин энэ удаа чиний минь харц өмнөхөөсөө сэргэлэн байсан тул би чамтайгаа хүүрнэж эхэллээ. Чи минь сайн уу , одоо яаж шүү аж төрж байна даа? -Би сайн, нээрээ найз нь ээж болсон. Сайхан амьдарч байна аа. Энэ хэдэн хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулсан хүн л байна даа. Бага байхдаа энэ дэлхий уудам байна, хийх зүйл ч их байна, тэгээд зурагчин болоод энэ тэрүүгээр аялаад л олон сайхан сайхан орноор явж, олон гоё зурагнуудтай болно, олон ч найз нөхөдтэй болно хэмээн их боддог байж билээ. Гэтэл эргээд хартал би зүгээр л ээж л байсан байна, гэхдээ сайн ээж байсан гэж боддог. Харин хамгаас хайрт хань минь миний залуу сайхан байсныг огт мартсан юм шиг, би түүний хувьд зүгээр л эд хөрөнгө нь болсон байх юм. Гомдмоор байдаг ч одоо яая гэх вэ дээ, эх хүн, ээж хүн энэ хорвоо дээр үр хүүхдийнхээ төлөө л бууж ирдэг юм байлгүй дээ. - хн, чи ч гал цогтой сайхан хүүхэн байж билээ, чиний тас тас хийх инээдэнд би их дуртай байж билээ, - Тийм үү. би чамайг байдаг гэж мэддэг ч үгүй байсан. Дурлал гэдэг чинь угаасаа боломжгүй бүхний араас амиа өргөн гүйдэг болохоороо, нэг талаар өөрөө өөрийгөө гээх урлаг юм уу даа, байгаа бүхнээ хайртынхаа өлмийд өргөөд л өөрөө түүний нэг хэсэг болж орхих юм. - Чи минь хамгаас үзэсгэлэнтэй хэвээрээ л байна шүү дээ, яагаад байна найздаа хэлээч? - Би чинь одоо ийм болсон. Хар даа. Миний нуруу нэг ийм бөгтөр л болоод л байна. Яагаад ийм болсноо ердөө ч ойлгохгүй юм. Манай гэрийнхэн дотор над шиг хүн алга, азаар хүүхдүүд минь ч зүгээр байна, Одоо намайг ийм бөгтөр болсноос хойш би ханийнхаа хувьд ёстой л шүүр барьсан эмгэн болж харагддаг байх гэдгээс санаа зовох юм. Ямар сайндаа л үүр цүүрээр ингэж ганцаараа суух вэ дээ. Гадаа гараад сэрүүн агаар үнэрлээд л, холын холд байгаа одод руу хараа билчээн сэтгэлийн гүндээ нисэн одох л жаргал болж дээ. - Нээрээ чи нисэхийг хүсэж байна уу, тэгвэл гараа нааш нь өг дөө. Би түүнд гараа өглөө. Хамгаас энхрийхэн халуун дулаан гар намайг тэврэн авч тэнгэр өөд нислээ. Салхи татуулан дээшилсээр л байлаа, хараа хүрэмгүй өндрийн өндөрт ч би юунаас ч айлгүй, түүний энгэрт наалдан улам шурган эрхэлж байлаа. Над руу харах тэр харц, сэтгэл зоволтгүй ээ чи энэ хорвоогийн хамгийн эрхэм хүн минь шүү хэмээн энхрийлэн элбэх мэт ээ. Өндөрт гарсан хүн даардаг гэлцдэг гэтэл би даарсан ч үгүй, холын холд дээдийн дээдэд очсон хэрнээ, гүний гүнд бүхний гүнд нэвтрэн орсон мэт аз жаргал, баяр баясгалан энэ бүхнийг хэмжээлшгүйгээр мэдэрч байх нь гайхалтай. ....Дор тэртээ дор нэгэн жаахан охин тоглон наадна, тэрээр сайн ээж болох гэсийн хэмээхэд өөрөө хүүхэд байж яаж ээж болох гээ вэ хэмээн хэн нэгэн хүүрнэнэ. ....Нэгэнтээ шувууны дүрд хувилан энэ замбуулинд бууж ирэхдээ хайрын өмнө өвдөг нугаран хэн байснаа хүртэл мартсан аж. .... Нэгэн удаа гэрээ цэвэрлэж байгаад тавилганыхаа араас зөндөө их зулгарсан өд сөд олоод учиргүй их уйлж байж билээ, зүгээр л сэтгэл өмрөн тэр шувууны жигүүрийг хугалсан юм шиг шаналалд автаж байлаа. ... Голын эрэг дээр эрхлэн наадах бяцхан хүүхдүүд, нэгэн жаал гол руу унахад хэдий нь хүсэл сэтгэл минь түүнийг гаргаж авахаар усанд шумбан байсан юм. Ингээд л би энэхүү орчлонд эх хүн болж ирээд одоо нисэн байна даа. Дотор хүн маань хань маань унтаж байна, тэрээр миний бөгтөр нуруу түүний хувьд юу ч биш байдаг аж. Гагц хүү миний бодол л түүнийг минь надаас холдуулах шалтгаан байж шүү дээ. Би хорвоогийн олон зүүн сайн сайхан бүхний дотроос өөрт хамаатай бүхнээ уудлан уудалнам. Баяр хөөр дүүрэн би гунигын манангаа үлдэн хөөн, бөгтөр дээрээс минь жигүүр задран гарч буйг мэдэрнэм. Тийм ээ, би та нарын хайртай хүн байсан даа баяртай байна, газар дэлхийн бөгтөр охин би тэнгэрийн нэгэн дагина болоод одоо холын холдоо нисэн одьё доо. Хэзээ нэгэн цагт би хэрэгтэй босон цагт өр зүрхнээсээ хайгаарай, тэнд миний хайр хязгааргүй далай адил халгин залгин хүлээж байна би нислээ. холын холд бас гүний гүнд

Удвал

Баттулга онгоц газардахын өмнөх эвгүй чичэргээн дунд сэрлээ.Бээжингийн утаат саарал тэнгэр бүүдийн онгоцны өчүүхэн дугираг цонхоор буултын зурвас жирэлзээд ирэв. Гүйцээ. Толгойноосоо хүнд нойрыг сэргсэрэн хаяж Bашингтоноос тээж ирсэн салалтын гунигийг хамтад нь ор тас мартъя Хүмүүс онгоц саадгүй газардсанд баярлан алга ташицгаана. Түүнд ачаа тээш гэх юм байхгүй шахам. Ердөө л ганц хар цүнхээ барьсаар онгоцноос буух нь аятахан юм шиг . Далай гаталсан урт аянаас дөнгөж буусан аварга том Boing-ийг буудалтай холбосон нарийнхан хүзүүвчээс гаран гарталаа тэр Сайхнаагийн тухай огт бодохгүй байх оролдлого хийв. Оролдлого ч гэждээ :нэгл мэдэхэд *Бид хоёрт эвлэрэх найдлага гэж байхгүй шүү* гэж хашгирах мөртөө нулимс, горьдлого хоёроор дүүрэн байсан жижхэн хоёр нүд нь аягаа дүүрчихээд асгаран алдаад буй нулимсаа барих гэж хичээсэндээ хөхөртөл зуучихсан байсан нь одоо үл мартагдах амтат зузаан уруул, анх нүдийг булааж асан ч одоо түүнд улиг домог болж гүйцсэн гоолиг сайхан бие галбир нь, чичирхийлсэн мөр нь .. За болъё болъё. Манай баатар тэр хүүхнийг гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явснаа үл санана. Танилцсан түүх нь ч товчхон. Едөө л Bашигтоны метронд санамсаргүй танилцаад л тэр оройдоо орондоо орчихсон хоёр. Гэсэн ч Сайхнаатай холбоотой дурсамж дүүрэн дөрвөн жилийг сэтгэлээсээ баллуурдаж хаях тийм ч амаргүй чинээ санасангүй. Хүүхнүүд гэж хачин амьтад юм. Тиймээ, тэр Сайхнааг хуурсан нь үнэн. хуyрах ч юу байх вэ дээ. Түүнээс салаад Монголд ирэнгүүтээ шинэ шинэ бүсгүйчүүдтэй холбогдох болсноо хэлээгүй ч бас нуугаагүй шүү дээ. Яагаад гэвэл сэтгэл хөрчихсөн байсан. шинэ сэрэл, шинэ мэдрэмж, шинэ галбир, шинэ зүрх сэтгэл эр хүнийг татсанд буруу нь юу байгаа юм бэ? Тэгээд ч Вашигтонд ажлын далимаар очихдоо түүнд шууд үнэнээ хэлсэн. тэртэй тэргүй хоёр газар жил гаруй болсон хос бие биенээ хуураагүй гэж худлаа ярих хэрэг байсан юм гэж үү? Тэгтэл* Хоёyлаа болъё*. Зам замаа хөөе гэсэн тавхан үг Сайхнааг үхлийн тун хүрт гэсэн тушаал шиг л тийм сүртэй гомдоoх гэж. Өнгөрсөн жил Монгол руу хамтдаа буцъя гэхэд тэр өөрөө л дургуйцсэн биш үү? *Би тэнд чинь очоод юyгаа хийх юм бэ?*гэж тэр асуусан нь Баттулгад шал утгагүй асуулт байсан. тэгэд л сайхнаа харьд айлын гэр цэвэрлээд үлдэхэд мань эр Америкийн хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажиллахаар нутгийн зүг жолоо залсан. Ер нь хувь тавилан тэр хоёрын явцгүй холбоог тасалж ийнхүү хоёр тийш нь болгосонд дараа нь мань эр Монголд өөрийн эрхгүй баярласан билээ. Cайхнаа шиг богинхон бодолтой хүн амьдралын урт замд түүнд хэзээ ч хань болохгүй нь тодын тод байсан хэрэг Гэхдээ нэгэн цагт бие сэтгэл нийлэн дотносч явсан бүсгүйдээ салъя гэж улаан нүүр рүү нь харж байгаад палхийтэл хэлэх нь тийм хүндхэн байдгийн чинээ санаагүй нь үнэн. За болъё болъё. Өнгөрсөн бүхнийг Сайхнаатай, хэдэн хуучин цамц, сахлын хөөс үнэртэн, саван, шампунь сэлттэйгээ хамтад нь. тэнд Вашигтонд орхичихъё гэсэн тэрсүүд бодол нь түүнийг аяны цүнхээ хогийн хоолой руу шидэхэд хүргэсэн хэрэг. Ер нь ямар нэгэн юм болохгүи бол буянаараа болог гээд хаячихдсаг нь түүний зан билээ. Dirty free-ийн шилэн хоргонд тулж ирээд л мань хүн үнэртэй ус авах хэрэгтэйгээ санасан нь яамай. Сурсан зангаараа Emporio Armani-ийн ус руу хараа бэлчэснээ мэдээд нөгөө талын шилэн хоргон дахь Yves Saint Laurenын М-7 хэмээх усыг үнэртэж үзсэн ч үгүй сонгов. тэр Эмпортиогийн ус Сайхнаатай холбоотой болох болохгүй дурсамжийг хөндөх тул нэг л тиймхэн М-7 нь хаа очиж давгүй аятайхан үнэртэй байсан нь яамай даа. Сэтгэл нь нэг л хангалуун болоод явчихлаа. Таксинд суугаад *Торонто* буудал руу хөдлөхдөө мань хүн шинэ усныхаа зөөлөндүү үнэрт хуучны танил шиг дасчихсан байв.* БИ ямар Cайхнаа шиг Америкт хараар хорогдож байгаа амьтан биш. Монголдоо цагаанаар амьдраад. цалин их аваад, царайлаг бүсгүйчүүдтэй зугаалаад байж * За байз, ээж , бэргэн эгч хоёртоо бэлэг авахгүй бол болохгүй. Маргаашийн онгоцоор гэр рүү гээ нисэх хүн чинь өнөөдөр л Shoppingх ийдэг хэрэг* гэсэн бодол бас шургана. Бүх эрчүүдийн адил дэлгүүр хэсэнэ гэдэг түүний хувьд хамгийн үзэн яддаг ажил нь байв. Торонто- гийн өмнө такси зогч амжаагүй шахам байхад улаан хүрэм, улаан тоорцогтой залуухан хятад хаалгач гүйхээрээ угтах нь сэтгэлд таатай. Нэг хүний аятахан өрөөнд тухалж, усанд орж, хооллочихоод сайхан ааштай гэж жигтэйхэн , цэвэр цэмцгэр гэж цоо шинэхэн зутын доллар шиг л амьтан Swicих дэлгүүрийн үүдэнд буулаа. Цагаан сарын хямдрал дуусаагүй болохоор Бээжингийн хүүхнүүдийн нар нь гарч байгаа бололтой. Эмэгтэй хувцасны тасагт хөл тавих зай үл олдоно. Нүд эрээлжлэм их бараанаас өөрийнхээ хамгийн ойр дотны хоёр эмэгтэйд юу сонгохыг чөтгөр бүү мэд. Монгол хүүхнүүд зөндөө. Гялгар ууттай юмс хоёр гарт нь багтахаа больсон ч элдэв эрээн мяраан хувцаснууд руу анч бүргэдийн мэт онц гярхай харцаар нүд хэсүүлэн шавааралдах эхнэр хүүхнүүд дунд сондгой зогссон жижигхэн цагаан бүсгүй мань эрийн нүдэнд тусав. Харваас монгол охин . Сайханааг бодвол намхан , эрвэлзсэн алаг нүдтэй юм. Иймэрхүү тохиолдолд гаргадаг буурилхуу зангаа гарган хоолойн засаад: -сайн уу миний дүү? Ах нь ээждээ бэлэг авах гээд сонголт хийж чаддаггүй ээ гэвэл бүсгүй үүргэвэчээ мөрөндөө углаад гайхсан харцаар нэг харснаа: -Миний дүү гэнэ үү? Харсаар байтал надтай насаар үеийн юм байж юун ч ахархуу юм дээ? За, тэгэд ээж чин хэдтэй юм бэ? Ямар ажил мэрэгжилтэй хүн бэ? тарган юм уу туранхгай юм уу? хэмэн юу юугүй асуултаар түүнийг булчихлаа. - За байз манай ээж тавь хүрэх гэж байгаа . Сэхээтэн л хүн гэх юм уу даа. Лав л нээх бүдүүн авгай биш дээ. Баттулга имэрхүү нүүрэмгий бөгөөд түрэмгий зантай бүсгүйчүүдийн өмнө нэг л арчаагүй болчихдог билээ. Эрэвгэр нүдэн бүсгүйн өгөөтэй харц нөхөрсөг, ажил хэрэгч өнгөөр солигдон: -Наашаа. Тэр тасагт гэрийн гоё хувцас байна лээ. Алив. явъя хэмэн санаачлагыг гартаа авлаа. Цэвэр хөвөн даавуутай гэрийн хос хувцас түүнд шууд таалагдав. Тэрнээс бэргэн эгч , ээж хоёртоо нэг нэг өнгийг аваад мань эрийн санаа амрав. Ахдаа бол бэлэг мэлэг аваад байх хэрэг байх ч үгүй. Очсоныхоо маргааш оройн хоолонд даачихад л болоо. Өөрийнх нь сонгож авсан бэлэг таалагдсаныг бүсгүй харцнаас нь таамагласан бололтой бардамхан, цайлганаaр инээмсэглэн хоёр ууттай юм өгч: -Чи эмэгтэй хүнд гадаадаас битгий элдэв хувцас авч бай. Эмэгтэй хүний өмнөөс сонголт хийх шиг хэцүү юм байхгүй. Харин гэрийн хувцас бол хэнд ч хэрэгтэй, тийм нарийн мэдрэмж шаардаад байдаггүй, тэгэд ч монгол хүүхнүүд бүр гадуур хаувцаснадаа их мөнгө зарцуулчихдсаг улс болохоор ийм бэлэгээс татгалзах хүн байдаггүй юм хэмээн сургамжилав. Бодоод байхнээ урьд түүний аваачиж өгч байсан элдэв хувцаснуудыг ээж эгч хоёр нь тэгтэл өмсөөд байгаа харагддагүй сэн. Хэрэгтэй юмыг нь өгч байгаагүй бололтой. - За ингээд гүйцээ .Би яарч явна.Баяртай гээд бүсгүй жижигхэн гар сунгав. Ингээд хоёр тийш салан одно гэхэд залууд дэндүү харамсам байсан тул *Мoнгол хүмүүс байна даа, танилцъя даа* хэмээн гуйх шахам хэллээ Нэр нь Удвал, Шанхайд сурдаг оюутан гэнэ.Манай баатраас насаар ганц дүү, хорин нэг хоёртой бололтой харагдана. Уг нь шанхайгаас гэрийнхэндээ бүгдэд нь бэлэг авчихсан боловч нэг найз ни өчигдөрхөн төрсөн болохоор хялх хүүхдийн хувцас авахаар их дэлгүүрт явж байсан нь тэр аж. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээд Шанхайгаас юм авч чадаагүй юм л даа. Бодоод байсан чинь хөөрхөн хөвцас авчихдаг байж. Би уг нь охин төрнө гэж мэдээд л байсан байхгүи юу. Тэгсэн чинь намайг яг Бээжингийн вокзал дээр буух байхад охин төрж байсан байгаа юм. Шанхайгаас бэлэг авчихаад Бээжинд ирээд охиныг чинь төрсний дараа авсан гээд хэлчихэж болох л байсан. Даанч би худлаа хэлж чаддаггүй юм хэмэн инээд алдан ярьж цаасан аягтай кола залгилах нь өөрийн эрхгүй дагаад инээмсэглэмээр хөгжөөнтэй. Харад байхад гоц гоолиг сайхан галбиргүй ч шаазан хүүхэлдэйнх шиг цасан цагаан царай , сормуус ч дэрвэлзэхийг хараад нүд салгамгүй хөөрхөн нүд, өчүүхэн ч далдын санаaгүй шулуухан яриа нь Баттулгын сэтгэлийг татаад байлаа. Тэр ундааныхаа хоосон аягыг хогийн сав руу шидчихээд жижигэх гар сунган инээмсэглээд: - За баяртай. Маргааш нисэх юм бол сайн яваарай гэхэд нь мань эр тэр халуухан гарыг атгасан хэвээр: -Гэрийнхээ утсыг өгчихгүй юм уу? хэмээн даварлаа - Болъё доо . Замд танилцсан хүн болгонд утсаа өгдөг амьтан гэж бодоо юу? -Тэг л дээ. - Баяртай. Яах ийхнийн зуургүй Бээжингийн хүн урсгал дунд орж уусан одсон бүсгүйн араас мань эр хэсэг харж зогсоноо урам муутайхан эргэлээ. Таалагдсан бүсгүй болгоныхоо тухайд *Оронд ороод ямар ааштай бол?* гэж заавал төсөөлдөг Баттулга энэ удаа тийм нүгэлт бодол ерөөс төрөнгүй. Ямар ч гэсэн энэхэн учрал түүнд нэг л дулаахан , хөнгөхөн, хөгжилтэй сэтгэгдэл үлдээсэнд харин ч баярлах ёсотой бус уу? Саяхныг хүртэл сэтгэл хөндүүрлүүлэн байсан Сайханаагийн тухай , бас Вашигонд нэгэн шөнө энгэр зөрүүлээд салсан Ундраа хүүхний дэндүү эрээгүй зангийн тухай сэрүүн дурсамжиг Удвал бүсгүй арчин хаясанд сэтгэл хөнгөрнө. Мань эр буудалдаа очиж хооллоод нам унтчихжээ. Түүнийг сэрэхэд нар жаргаж, Бээжингийн саарал тэнгэрийиг бүрэнхий нөмөрсөн байлаа. Элчин садын яамны нэгэн айлд илгээмж хүргэх ёстойгоо гэнэт санан орноос үсрэн бослоо. Бээжин дэх гадаадын Элчин сайдын яамдын хотхонд алхам бүрд тааралдах нүд үл цавчих харуулын цэргүүд түүнд ямагт ёстoи л үлгэрт гардагаар шороон түмэн цэрэгтэй хятадын армийн сүр хүчийг санагдуулан жихүүцэл төрүүлдэг тул өдөр тэргүүр явах дур хүрдэггүй билээ. Харин өнөөдөр юун тэр тухай бодох манатай. Таkсинаас буугаад Элчин сайдын яамны дааман хаалганы өмнө Удвалтай болзоотой юм шиг мөргөлдчихсөндөө мэгдэж гүйцэв. Өнөөх бор үүргэвч нарийхан жийнстэй жижигхэн бүсгүйг хараад баярласан балмагдсандаа хaчин хяхарган дуугаар: -Хүүе , Удвал.. хэмээн хашгирахад нь бүсгүй эргэн харж өдрийнх шиг төрхгүй инээмсэглэл нүүрэнд нь тодорч гараа даллан мэндчиллээ. Хачирхалтай нь тэр хоёр хоёруyлаа нэг л айлыг зорьж ирээд энд тааралджээ. Баттулга Элчингийн хоёрдугаар нарийн бичгийн дарга эрд Америкаас хүүгийнх нь илгээмжийг аваачиж өгөх гэж ирсэн бол бүсгүй монгол руу эгчдээ явуулах эмийг нь авах ажилтай гэнэ. Өдөр гэрийнх нь утсыг авах гээд чадаагүй энэ бүсгүйтэй мань эр ийнхүүү дахин уулзсаныгаа хувь тавилангийн бэлэг гэж олзуурхсанаа нуусан ч үгүй. Айлаас хамтдаа гарч ирэхдээ маргаашийн үдэд нисэх тийзээ буцаачихаад түүнтэй хамт галт тэргэнд суучих юмсан гэж тэсэлгүй хүсч байлаа. Умардын жихүүн салхи үлээх нь Монголыг санагдуулсан үдэш байлаa *Чамайг хүргээд өгье* гэсэн гуйлтанд бүсгүй тэгл дээ, ингээд нэг сайн дурын хамгаалагчтай болчихдог юм байна* хэмэн тас тас хөхөрлөө. Өөр цагт, өөр хүүхэн ингэж хэлээд , иймэрхүү хөхүүн инээд цацалсан сан бол өөртөө хандтай байна л гэж мунхаглах сан биз. Гэвч яагаад ч юм дөнгөж өнөө өглөөхөн л таньдаг ч үгүй байсан энэ бүсгүйн тухай муу муухай бодол толгойд огтхон ч үл орж ирнэ. Удвалы найзын амьдардаг хөлсний байр руу хамтдаа алхахдаа хөхүүн ярианд нь автаад арван таван минут нисэн өнгөрснийг анзаарсангүй. Тэр шанхайд засал чимэглэлийн дизайны мэргэлжилээр сурдаг гэнэ. жаахан байхдаа айл болгон шалаа заавал шaр, цонхоо яг адилхан цагаанаар буддаг юм бол гэж гайхдаад байдаг байж. Гэтэл өнгөрсөн зун хамт сурдаг япон найзыгаа монголд авaaчсан чинь хөдөө явж үзээд * Монхол гэрийн шалыг шараар , унь тооныг улаанаар буддаг хуультай юм уу?* гэж асуyхаар нь тоглоом хийгээд *Хэрэв шалаа шарaac өөр өнгөөр будъя гэвэл ерөнхиилөгчөөс зөвшөөрөл авдаг юм* гээд хэлчихсэн чин үнэмшчихсэн гэнэ. Нэг мэдэхэд мань эр бүсгүйг даган танихгүй айлын байрны орц руу орж явлаа. Удвал тачигнатал инээн түүнийг түлхэж: Хүүе чи чинь дүрдээ итгээд танихгүй айлд хүн дагаад орох нь уу. Одоо буудал руу гаа явж үз. Гэрээ мартсан Гэсэр шиг амьтан бэ. дахиад надтай Бээжинд битгий л тааралдаж үзээрэй. за, баяртай, сайн яваарай даа гэчихээд гэчихээд тэр орц руу гүйн орлоо. Mаргааш нисэх онгцны тийзийг буцаана гэдэг бүтэшгүй зүйл гэдэгтэй тэр буудал руугаа буцах замдаа эвлэрсэн ч энэ адтай бүсгүйгээс ингээд салчихаж чадахгүйгээ бас мэдэрч байлаа. Tэр замдаа Удвалын тухай бодсоор буудалдаа ирээд дэрэн дээр толгой тавиут хөнгөхөн амттайхан нойронд автав. Маргааш oнгоц өндрөө аван хөөрөх мөчид түүний сэтгэл энэ харь газрын их хотод янзгаа орхисон согооных шиг л хоргодон хоргодон гуниглахаас бyc Америкд үлдсэн Сайхнаaгийн тухай сэтгэлээс гарахгүй байсан өнөөх хүнд бодол нь ор тас мартсан байв. Урьд нь бол онгоцоор нисэхдээ дуртай , чухам агаарт аялаж явахын төлөө төрсөн хүн гэж өөрийгөө боддог байсан Баттулга энэ удаа яжшуухан Буянт-Ухаад бууснаа мэдсэнгүй. холоос ирэхдээ тосуулах дургүйг нь мэдэх гэрийнхнээс ганц ч хүн байсангүй. Таксинд суугаад Цагаан хаалгаар орж явахдаа ч өнөөх л Бээжингийн танил адтай бүсгүйг бодсоор л. Удвал маргааш ирнэ гэсэн ганцхан өгүүлбэр тархинд нь эргэлдэнэ. Маргааш нь тэр Бээжингийн галт тэрэг ирэх цагийг амдан вокзал руу муу хуучин улааныхаа эцсийн хурдаар давхиж явлаа. Хуучин улаан гэдэг нь Америкаас ачуулсан Land rower жийп нь . Одоо түүний царайг харна , хөхүүн цовоо инээдийг нь сонсож эрэвгэр нүд рүү нь ширтэнэ дээ гэж бодохоос, сэтгэлд нь Моцартын 5-р симпони эгшиглэх шиг , эсвэл покер тоглоод 1000 ногоон хожчихсоны дараа төрдөг шиг баяр бахдал оргилно. Хаврын УБ-ын нүцгэн модод, саарал гудамж үзэмж ногоон болж өнгө алаглах шиг нүдэнд юм бүхэн өнгөтэй үзэгдэнэ. Яарсан сэтгэл нь түүнийг галт тэрэг ирэхээс хамаагүй эрт вокзал дээр авчирчихжээ. Өөртэй нь адилхан эртэлж ирсэн цөөхөн хүн галт тэрэ хүлээн холхилдоно. Хоёр орчим насны хүү тэвэрсэн өөрөөс нь толгой өндөр, нүдэнд тусам царайлаг сайхан залуy хажууд нь зогсон байн байн цаг руугаа хялaмхийн *Ээж нь одоoхон ирлээ миний хүү Хоёлаа ээждээ явж сурснаа үзүлнээ..*гэхчилэн тэр бяцxан амьтантай том хүн шиг хөөрөлдөх аж. Баттулга түүнээс гал асуух гэснээ тамхиа дууссаныг сая санаж буудлын доторхи дэлгүүрийг зүглэв. Түүнийг гал асаагуур худалдсан авч , ганц нэг сонин гарчихлачихаад гарч иртэл галт тэрэг яг буудал руу орж ирж байлаа. Удвалтай одоо уулзана гэж бодохоос зүрх түг түг цохилоод ирэв. Асаатай танхиа амнаасаа авч хаяд тэр гэлт тэрэг рүү зүтгэв. Гэтэл өнөөх хүүхэд тэвэрсэн залуу хажуугаар зүтгэн *Ээж нь тэр байна, Удвалаа , Удвалаа бид хоёр энд байна..* хэмээн хашгирах өндөлзөх нь тэр. Тэгтэл ч зүрх сэтгэлийг тэгтэл хурдан эзэмдсэн өнөөх бүсгүй..., алаг нүдэн Удвал.. нүд нь аз жаргалаар гийчихсэн* Миний хүү, Тулгаа ..*хэмээн гар даллах аж. Энэхэн хоромд мань эрийн хувьд газар дэлхий дайвалзаад ирэх шиг л.. Гагцxүү * Нөхөртэй юм байна. Нөхөртэй юм байна* гэхээс өөр бодол толгойд нь үл орж ирнэ. Ийм сэтгэл булаам бүсгүйг хорвоо өөртэй нь учруулах гэж л хадгалж харамлаж байх ёстoи юм шиг яаж бодож чадав аа? Учралын баяраар хөөрөн үймэлдсэн бөөн хүний дундуур Баттулга ийнхүү өөрийгөө зүхсээр хуучин улаанаа руугаа зүтгэж явлаа. Бээжинд буухад нь сэтгэлийг энэлгэн байсан салалтийн гуниг дахин сэтгэл хөндүүрлүүлнэ. Гэвч сайхан хүнтэй уулзуулсан энэ учрал сэтгэлд ер бусын урам зориг төрүүлсэн гэгээн гуниг үлдэснийг тэр мэдэрч байлаа.

180 хэм

Эгэл нэгэн өдрийн эгэл нэгэн өглөө. Баатарыг ердийнхөөс илvv нэг л зовиурт мэдрэмж нойрноос сэрээлээ. Юу билээ? Тэр урьдынх шиг хөнжилдөө шурган тавтайяа хэвтэж чадахгvй зvvнд хатгуулсан мэт ухасхийн өндийлөө. Сэтгэлийн гvнээс шөвөгдөх тэр тvгшvvрт мэдрэмж л ийнхvv урьд урьдын дадал заншлаа зөрчихөд хvргэв vv дээ. Урьд нь бол эхнэрийнхээ босох, гал тогоондоо сав суулгаа хангинуулах, хvvхдvvдээ сэрээх гэж vглэхийг нэг чихээрээ сонсч нөгөөгөөрөө гаргасан шиг санаа амар унтдаг сан. Гэтэл өнөө өглөө нэг л биш ээ. Бvх юм 180 хэм эргэчихэж. Өөрт нь нэгэн шинэ хэвшил бий болжээ. Орон дээрээ сандайлаад л орны хажуу дахь цаг руу хяламхийлээ. Долоо гуч. Үсрэн бослоо. Эхнэр нь амгаланаар нойрсоно. Харин тэр.Айлын нөхрийн өглөө бvхэн хийдэг олон ажил тvvнийг хvлээж байлаа. Юуны өмнө хvvхдvvдийг сэрээх. Хvvхдийн өрөө рvv орж сургуульд сурдаг ууган хvvгийнхээ хөнжлөөс татвал тэр яраглан цааш эргэв. -Босоорой, миний хvv. Хичээлээсээ хоцрох нь. Хvv хөнжлөөрөө биеэ ороогоод цааш эргэхдээ: -Аав, сvртэй юм. Манай эхний цаг биеийн тамир ш дээ. -Битгий худлаа ярь. Өчигдөр бас эхний цаг нь биеийн тамир байсан даг. Хурдан босоод цайгаа уугаад хичээлдээ яв чи. Эх шигээ нойрны тулам.Тэр яагаад ийнхvv vглээд байгаагаа өөрөө ч мэдсэнгvй. Чөтгөр аваг. Хэзээ нэгэн цагт тэр эхнэрээ ийнхvv vглэхэд жигтэйхэн их тээршаадаг сан. “Энэ гэрийн хамаг нэргvй ажил миний толгой дээр ядаж Дөлгөөн өглөө босохгvй юм. Багш нь бас л над руу ярьж байна лээ. Тулгааг цэцэрлэгт нь хvргэх гэсээр яваад би дандаа ажилдаа хоцорчих юм” Эмэгтэйчvvд яагаад vргэлж ингэж нэгэн хэвийн юм vглэж өөрсдийгөө ч өрөөлийг ч залхаадаг юм бэ? Хэрэв vглэж таашаал авдаг бол аймаар юм.Тэр ингэж боддог байсан бол одоо өөрөө Мань хvн хvvгийнхээ хөнжлийг сугавчлаад гал тогооны өрөө рvv шурдхийн орж ус буцалгагчаа залгаад хөшгөө татав. Шинэ өдөр эхэлж байна. Жигтэйхэн их ажилтай өнгөрөх жирийн нэгэн өдөр. Гэхдээ жирийн бусаар эхэлсэн хачин өдөр. Дараагийн гучин минутанд нойрмог нvдэлсэн том хvvдээ ундыг нь уулгаж, гэрийн эзэгтэйн ундыг бэлтгэн тавьж, бага хvvгээ босгон нvvрийг нь угааж хувцаслаад гарахдаа эхнэрээ болгоомжтойёо дуудан сэрээв. “Цаг яагаа ч vгvй байхад, яршигтай юм” гэж гэргий нь ярдаглаад хөнжлөө буцаан нөмрөх аж. Цэцэрлэгийн хаалга барихаас урьтан хvvгээ өгөөд ажилдаа ирэхэд хэлтсийн дарга авгай цаг руугаа ууртайхан хяламхийв. Ажлаасаа хожимджээ, тэр. Гучин минутын дараа хэлтсийн тайлангийн хуралтай. Гэтэл эхнэр нь залган” Миний утасны цэнэглэгчийг харсан уу? Хэмээн лавлаад орой хvvхдээ цэцэрлэгээс авч чадахгvйгээ дуулгав.. Ай яа яа. Хэлтсийн хурал дээр ажлын тайлангаа тавих ёстой байдаг. Бага хvv нь ханиагаад байсан тухай бодол сэтгэл зовооно. Хурлын дараа багын найз Цогоо нь утасдав. Үдийн цайны цагаар уулзмаар байна гэнэ. Цогоо ирэв. Зовлонгоо ярих гэж иржээ. Эхнэр нь залуухан амрагтай болчихсон бололтой. Гомдлоо хэлэхээр гар хvрсэн гэнэ. Баатар дотроо манай Энхмаа ч зvгээргvй дэг гэсэн тvгшvvрт бодлоо нухчин дарахаар тэмцэх зуур яаж дуугvй байхав. “Хvчирхийллийн эсрэг vндэсний төвд хандахгvй юу. Муу хогийг хашраагаад өг. Нэг орой завхарч яваад ирэхэд нь чи гурван хvvхдээ аваад явчихсан байвал хашрахгvй яадаг юм” гэв. -Дэмий байх аа. Цоомоо чинь цочмог ууртай. Тэнд очоод тvйвээж өгвөл яана. Аягvй бол сайн шалтаг. Намайг буцаад харихад залуухан өндөр банди авчирчихсан байвал би яах юм? Нээрээ л Баатар өөрөө ч эхнэрээ нэг л өдөр хаяад явах зvрхгvйгээ дотроо хvлээн зөвшөөрч байлаа. Байр хэнийх вэ? Эхнэрийнх. Мөнгийг хэн олдог билээ? Эхнэр. Эрх мэдэл хэнд байна вэ? Эхнэрт. Эрчvvд хоорондоо уулзаж зовлонгоо ярихаас хэтрэхгvй дорой амьтад юм чинь. Тэр хоёр ямар ч шийдэлд хvрч чадалгvй салцгаав. Үдээс хойш Баатар руу хадам аав нь утасдав. Орой очоод хаалга янзлаад өгөөрэй гэж байна. Гэрийн ажлаа дийлэхгvй байхад горьдов оо, бас. Гэвч очихгvй байж чадахгvй нь ойлгомжтой. Хvргэнvvд хэзээ сайн нэртэй байлаа. Ажилдаа овоо махарч суутал аар саар гэр ахуйн ажил толгойд орж ирээд vймрvvлж эхлэв. Маргааш чинь байр, утасны мөнгө төлдөг өдөр, гадагшаа хэд хэд ухасхийх нь. Хэлтсийн дарга авгай ч муухай харахаар тогтохгvй дээ гэсэн бодол эргэлдэнэ. Орой тав хагас болмогц бага хvvгээ цэцэрлэгээс авах цаг болж даргынхаа нvдийг хариулан өндөлзөж эхлэв. Банзай, Чука гээд тэдний хэлтсийн хэдэн харчууд бvгд л цаг руугаа хялалзан гэр гэр рvvгээ яарцгаах нь адилхан. Харин хvvхнvvд хаашаа ч адгасан шинжгvй, энэ орой хаана хөзөрдөцгөөхөө ярилцан, интернетээс сайхан залуугийн зураг vзэн морь шиг л шинжицгээх нь цаанаа л ихэмсэг. Тэдний ертөнц бол тэдний л ертөнц юм чинь яая гэхэв. Баатар бага хvvгээ цэцэрлэгээс нь аваад дэлгvvрээр шуртхийн талх хиам цуглуулж бариад таксидан хадмындаа очлоо. Хадам аав нь гал тогооны өрөөндөө хуушуур хайран хиншvvн дунд зогсоо харагдана Хадам ээж нь гэж цэмбэгэр амьтан буйдангаа налан зурагтаар мэдээ vзэж сууна. Баатар зочны өрөө рvv нь шагайн хадам эхийн мэндийг мэдээд гал тогоо руу шагайв. Хадам нь цай хийж өгөөд бага хvvгий нь дуудан vнсээд vглэж эхлэнэ. -Миний муу зээ яасан туранхай юм дээ.Эх нь гайгvй л мөнгө олдог шиг билээ. Амин дэм энэ тэр авч өгдөг ч юм уу, vгvй ч юм уу? Баатар цайгаа орхиод ухасхийн босч хаалгыг нь янзалж өгөөд хvvгээ дагуулан гарлаа. Хадмынхтай зэргэлдээ байранд өөрийнх нь ээжийнх байдаг. Ээжийнхээрээ орохгvй өнгөрчихөж чадсангvй. Гэр рvvгээ яарах ч хэрэг байсангvй. Эхнэр нь шөнийн бор хоногтоо л гэртээ шагайх нь ойлгомжтой. Тvvнд аав нь хаалга тайлж өгөөд “Миний хvv яасан ядруу харагдах юм. Цаад хvvхэн чинь ганц удаа хvvхэд цэцэрлэгээс нь авчихгvй юм даа” гэсээр хувцсыг нь авч өлгөв. Ээж нь зочны өрөөнд том охинтойгоо улс төр ярьж сууснаа өндийж: -Хvv ирээ юу? Хөгшөөн хvvдээ цай хоол гэсхийчихээд охинтойгоо аминч яриагаа vргэлжлvvлнэ. Эгч нь тэдний хvvг дуудан vнсээд ажаагийндаа очоорой хэмээн найр тавина. Зурагтаар УИХ-ын чуулганы тухай мэдээ гарч байв. 71 эмэгтэй гишvvний дунд тавхан эр харагдах нь тоон дотор vсэг..гэгчээр дэндvv сондгой. Гэтэл нэгэн эрэгтэй гишvvн шийдвэр гаргах тvвшин дэх эрчvvдийн оролцоог нэмэгдvvлэх хэрэгтэй байна гэхчлэн гомдоллож гарахад эгч нь тас тас хөхрөөд, -Энэ муусайн эрчvvд гэрээ сахиад л дуугvй сууж байвал барав. Бас жендер мендер ярьж яах нь вэ. Хvvхдийг нь бид гаргаж байна. Эрчvvд өсгөөд л гэртээ тэжээлгээд л сууж байдаг юм байгаа биз. Даварчихсан юм гэхэд аав нь ширээ арчих зуур, -Ер өө, ер. Залуучууд арын албаа гэрээ аятайхан залгуулаад л сууна биз. Эмэгтэйчvvдтэй эрх мэдэл булаацалдаж яана вэ? Хэмээн эхнэр, охин хоёртоо илт тал засна. Харин ээж нь сонин гарчиглангаа, -Тэгж бас болохгvй ээ. Эрчvvдийн ухаан ч төрд бас хэрэгтэй шvv гээд хvv рvvгээ нvд ирмэх нь сэтгэл уужрам. Тvvнийг багыгаа дагуулан гэртээ ирж хэдэн банш чимхэж жигнэх зуур том хvvгийнхээ тооны даалгаврыг хийлгэж зогстол утас дуугарав. Харилцуураа аваад, -Хэнтэй ярих вэ? Гэвэл залуухан эрийн урьхан дуу өдөнгvйгээр: -Энхмаагийнх мөн vv? Гэхэд хардлагын хар манан цээжийг нь хоромхон зуурт нөмрөвч биеэ барьж амжаад: -Мөн байна? -Өөртэй нь ярьж болох уу? -Байхгvй ээ гээд утсаа ууртай гэгч нь таслахад цаана нь доогтой инээд сонсогдоно. Залуучууд ичгvvргvйгээр айлын эхнэр эргvvлэх юм даа. Шөнө эхнэрээ ирэхэд нь энэ тухай цухуйлгачихвал бөөн хэрvvл болно яршиг. Бухимдлаа хэн нэгэнд яримаар. Хоёр хvvгээ хооллон унтуулчихаад эхнэрийнхээ маргааш өмсөх хувцаснуудыг бэлтгэв. Хоёр хvv нь том болоод ямар эхнэрийн царай харах бол доо? Охинтой байсан бол санаа амар байхгvй юу. Ядаж л удам залгах охингvй юм гэж амьтан гоочлоод байхгvй. Шөнө дунд болжээ. Санаа алдаад унтлагын өрөөндөө оров. Эр хvн оргилд нь бvv хэл хажуу бэлд нь хөл тавих нь хориотой тахилга сvлдэт уулын цаст оргилыг дvрсэлсэн уран зураг унтлагын орных нь ард өлгөөтэй. Эхнэр нь хэзээ ирэх юм бvv мэд. Хойноос нь утасдах гэснээ “Чи яагаад Шерлок Холмс шиг хvн мөрдөөд байгаа юм? Нөхөртөө атгуулсан хийморьгvй хvvхэн биш шvv. Та гурвын төлөө нойр хоолгvй яваад байхад давраад байвал” гэхээс хойш. Больё. Орондоо ороод сонин гарчиглав. “Ерөнхийлөгч Европын орнуудад албан ёсны айлчлал хийж байна” Манай Ерөнхийлөгчийн нөхөр тэргvvн ноёны донжлог хувцас хөгшин Европын дээдсийг гайхуулав ч гэх шиг. Эр хvн гэдэг чинь зvгээр л нэг хувцасны гол юм гэж vv? Гунигтай бодлоо vргээе. Тvvнийг дөнгөж зvvрмэглэх гэтэл хаалганы хонх жингэнэв. Цаг харвал шөнийн нэг цаг өнгөрч байлаа. Эхнэр нь ирж байгаа бололтой. Хvлээлтийн дунд нойрмоглосон зvрх нь баярлан цохилж хаалгаа онгойлгохоор ухасхийв. -Тvлхvvрээ мартчихаж. Чамайг сэрээчихэв vv дээ? Гэх тvvнээс өөр залуугийн сvрчиг анхилах шиг болоход өнөөх баяр хөөрийн оч тэр дорхноо унтраад, -Хоол идэхгvй л биз дээ? Гэж бувтнаад унтлагын өрөө рvvгээ зvглэв. Бурхан минь эхийн эрхт ёс тогтсон ганцхан өдрийн төгсгөл. Сэтгэлд нэг л гэгээн сайхан бодол орж ирнэ. Тэр нь айдас хvйдэс атгаг сэжиг хуралдсан шөнийн тvнэр харанхуйг vvрийн гэгээ мэт ярна. Маргаашийн наран мандана. Эрэгтэй, эмэгтэй алиныг ч vл ялган гийгvvлэх алтан наран мандана гэсэн бодол байлаа.

Хүнийх

Цолмон өглөө бүр зүрх зусам ганцаардал дунд сэрдэг. Өглөө нойрноосоо дөнгөж сэрэнгүүт бүсгүй нүдээ нээлгүй хэсэг хэвтэнэ. Ганц өрөө байрных нь цэв цэвэрхэн адар, цэнхэр цэцгэн хээтэй цаасаар саяхан цаасалсан хана , хоолны болон гоёлын ширээний үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг матигар хөлтэй жижиг шүүгээ, диваны өмнө өөр шиг нь ганцаардангуй хэвтэх гэрийн шаахай... Юм бүхэн нь энд нөхөргүй ганцаардсан нэг бүсгүй амьдардагийг илтгэх шиг. Бүсгүй найм гэхэд яг сэрнэ. Шөнө бүхэн нойр нь хулжин зурагтын суваг сольж үзсээр нойрны эмийн хүчинд унтдаг тул үүнээс өмнө сэрж чаддаг ч үгүй ажээ. Тэгээд нүдээ ч нээлгүйгээр хажуудаа тавиастай шилэн аягатай ус руу гараа явуулна. Усаа уучихаад халат нөмрөн өндийж өвдгөө тэврэн хэсэг сууснаа ухасхийн босно. Ус шоржигнуулан нүүрээ угаачихаад ганц алим юм уу , чанасан өндөг идчихээд хувцаслаж, нүүрээ хөнгөхөн будчихаад цаг харахад яг найм дөч болж байдаг юм. Өглөө бүхэн яг нэгэн хэвд цутгачихсан мэт адилхан. Цолмон энэ жил хорин наймтай. Амьдралдаа арчаа муутай нөхөртэй болохгүй гэсэн хувийн философи нь энэ хүүхнийг өнчин дэр сахиулсаар өдий хүргэжээ. Гадаа шуурга улин исгэрэхэд, зуны азарган бороо шаагин тэнгэр нижигнэхэд, эсвэл эр хүний хайр энхрийллийг хүсэн ганцаардсан шөнүүдэд тэр дотроо онгойтол асгаруулан уйлдаг юм. Хаврын салхи хуйсганасан энэ өглөө тэр орондоо хэвтээд л баймаар байв. Хэрэв хайр халамжтай сайхан нөхөртэйсэн бол түүнийгээ ундалж ажилд нь үдчихээд жаргалтай гэрийн эзэгтэйн ёсоор эргээд орондоо орох сон.

Гэвч яая гэхэв. Мөрөөдлийн ертөнцөөс энэ энэрэлгүй хатуу хорвоод бууж ирэхээс биш. Ажлаа тасалж болохгүй. Бүсгүй халатаа ч нөмрөлгүй босч хөшгөө нээлээ. Тэгээд инээмсэглэв. Учир нь тэр залуу тагтан дээрээ байгааг хараад л баярласандаа өөрийн эрхгүй инээмсэглэчихэв. Яг тэдний өөдөөс харсан сууцны нэг залуу өглөө бүхэн тагтан дээрээ гарч дасгал хийдэг юм. Цолмон санаа алдаад цонхноос холдов. Гялалзтал гельдсэн богинохон халимаг, дунд зэргийн нуруутай энэ цагаан залуу түүнд дэндүү таалагддаг. Тэр өглөө бүхэн ингэж тагтан дээрээ дасгал хийдэг заншилтай. Цолмон түүнийг нэгэн яамны сайдын зөвлөх, нэр хүндтэй, мөнгөтэй, дараагийн сонгуулийн дараа өөрөө сайд ч болчихож мэдэхээр ирээдүйтэй залуу болохоор нь ч шохоорхдог юм биш. Тэр бол хэн ч харсан царайлаг гэхээс илүү нүдэнд дулаахан эр байлаа. Харамсалтай нь мэдээж тэр гэр бүлтэй. Цолмонг өглөө ажил руугаа гарч явахад нь түүний шинэхэн гялалзсан гоё “Land Cruiser”-т нь авгай, хүүхэд нь суугаад хөдөлж байдаг. Авгай нь гэж энэ сайхан залууг юугаараа татсан юм болоо гэмээр намхан хөх хүүхэн. Тэгээд дэндүү даруухан хувцасладаг гээч. Тэднийх зургаа, долоон насны тэрсхэн хоёр бандитай. Тэр хоёр нь аавынхаа машинд суучихаад шилийг нь дээш нь доош нь болгон тоглох буюу, жолоочийн суудлыг нь булаалдан бөөн шуугиан болж байгаа нь харагддаг. Тэр үед нь нөгөө хөх хүүхэн жаргалтай гэгч нь инээмсэглэчихсэн нөхрөө түшээд зогсч байдаг билээ. Түүнийг ингэж авгай, хүүхэдтэйгээ байхыг нь харах бүрдээ хүүхний зүрх ёгхийн, санаа алдана. Цолмон тийнхүү тэр залууг өглөө бүр хөшгөө нээхдээ ганцааранг нь харж нэг баясаад, ажилдаа явахдаа гэрийнхэнтэйгээ байхад нь тааралдаж нэг гунигладаг юм.

Цолмон энэ жаргалтай гэр бүлийн дэргэдүүр азгүй хувь заяагаа зүхэн өнгөрч такси барина. Таксины арын суудалд суунгуут эмэгтэй хүний жөтөөч зан нь хөдөлж, энгэсгээ цүнхнээсээ гарган тольдоно. Тэгээд тагийг нь тасхийтэл хаагаад “Би түүнээс юугаараа дутуу юм бэ?” гэсэн адын бодол сэтгэл зүрх рүү нь тэвнэ шиг сүлбэдэг юм. Тийм ээ, Цолмон бол сайхан хүүхэн. Өндөр чилгэр нуруу, урт хөл, донжтой засалттай богинохон үс. Гуниглуун үедээ номхрон сормуус сүүдэрлүүлж, хөгжүүн загнахад нь эрвэлзэн асдаг гоё нүд, өөгүй цагаан царай. Гэтэл сайхан хайр бэлэглэх сайн ханьтай яагаад учирдаггүй юм бол? Хараад байхад өөрөөс нь хавьгүй зүс дорой, галбир муухан, ажил муутай анхиагүй амьтад сайхан залуустай суучихдаг нь хачирхмаар. Ер нь бурхан тэнгэр гэгээн мэлмийдээ юугаа тольдон болгоож суудгийг бүү мэд.

Өнөө өглөө хаврын хуйсгануур салхитай өдөр болох Шинжтэй. Цолмон сүүлчийн удаа өлгүүрийнхөө босоо толинд өөрийгөө хөлөөс толгой хүртэл хараад гарлаа. Өчигдөрхөн авсан бариу, урт хар цув нь зохисон гэж ванлий. Нурууных нь гоолиг, бэлхүүснийх нь нарийхныг харуулах гэсэн мэт яв цав таарчээ. Шатаар уруудаж явахдаа сэтгэл нь дэнслэн догдлоод байв. Шинэ хувцас анх өмсөхдөө догдолдоггүй хүүхэн ч гэж хаа байхав. Гэхдээ зөвхөн шинэ цув өмссөндөө ч биш удахгүй учрах ямар нэгэн баярт явдлыг зөгнөөд ч байх шиг. Байрныхаа буланг тойроод гунхалзан алхаж явтал түүний машин зогсож байв. Тэр өөрөө ч, эхнэр хүүхэд нь ч харагдсангүй. Цолмон тийнхүү алмайрч яваад замын хашлага руу халти гишгээд шурган ойчлоо. Босох гэтэл чадсангүй. Цувных нь урт хормой хөлийг нь ороож, толгой нь эргэн байв. Урт хормой хөл орооно гэж юутай үнэн үг билээ. Нүд нь харанхуйлан, газар дэлхий ээрүүлийн гол шиг эрчээрээ эргэлдээд байх шиг, өрөөсөн талынх нь хөл гар мэдээгүй юм шиг бадайран байснаа янгинан өвдөж эхлэв. Гэтэл...

- Та яав аа, алив өөрөө босч чадах нь уу? гэх ялдам дуу яг арханд нь гарч, нэг л мэдэхэд нөгөө залуу ирчихсэн зогсч байв. Цолмон баярласандаа ухаан алдах шахав. Бүтэн зургаан сарын турш өглөө бүхэн сэтгэлийг нь баясган зүрхэнд нууцхан хайрын гал асаасан нөгөө залуу тохой дээрээс нь түшээд зогсч байв. Түүнийг санан санан харж явдгийг нь бодоод бурхан энэ учралыг бэлтгэсэн юм байлгүй. Бүсгүй баярлаж догдолсондоо өвчнөө ч мартчихжээ. Сэтгэл булаасан түүндээ арчаа муутай харагдахгүй юмсан гэсэндээ аажуухан босч үсээ янзлаад хувцасныхаа шороог гөвлөө. Нөгөө залуу газар унасан цүнхийг нь авч өгөв. Цолмон чичирхийлсэн дуугаар баярласнаа хэллээ. Хачирхалтай нь энэ өглөө эхнэр хүүхэд нь харагдсангүй. “Зүгээр, зүгээр” гээд залуу халамжтай, бас нэлээд шохоорхсон нүдээр харан:

- Би хүргээд өгье дөө гэлээ. Ингээд л хоёр тийш салаад явна гэхээс харамссандаа зүрх нь салгалан цохилж байсан Цолмон баярласандаа хашгирах шахав.

- Зүгээр ээ, би өөрөө такси бариад явчихна гэсэн мөртөө бүсгүй өнөөх ганган машиных нь арын суудалд суучихлаа. Мэдээж эхнэрийнх нь суудаг урд суудалд санаархаж зүрхэлсэнгүй. Цувныхаа хормойг ярж үзээд өвдгөө язарч , шилэн трико нь урагдсаныг сая л мэдэв. Гэхдээ энэ сайхан залуутай танилцах шалтаг болсон тэр замын хашлагад талархан мэхийж, өвдөгний энэ шалбархайгаа энхрийлэн үнсмээр байлаа.

- Та хаана буух вэ?

- Би “Бодь цамхаг”-т ажилладаг.

- Аан, би Хууль зүйн яаманд. Бид хоёр чинь ойрхон ажилладаг юм байна гээд залуу машиныхаа толь руу харж инээмсэглэв. Нэгэнт урд, хойд талын суудалд суусан мань хоёрын хувьд тэр толиор дамжуулан бие биенийгээ харж байлаа. Цолмон ч толинд туссан цэмцгэр халимаг, ухаалаг нүдийг нь харан харан явлаа. Иймэрхүү бүдэгхэн гэрэлд тэр өөрийгөө ямархуу хөөрхөн харагддагийг ч бас мэднэ. Даруухан царай гарган харцаа доошлуулахад урт сормуус нь сүүдэрлээд, хацар нь амьсгалд хиртэм шинэ цас шиг цайран харц салгамааргүй сайхан харагдаж байгаагаа тэр мэдэж байв. Энэ машинд суугаад л энэ залуутай хамтдаа давхиад л баймаар бүх юм үнэхээр мөрөөдлийн юм шиг сайхан. Даанч тэр хоёрт ярилцах цаг гарсангүй. Залуу гар утсаараа зогсоо зайгүй ярьсаар явлаа. Бас нэг харамсалтай нь гэвэл бүсгүй энэ гоё машинд явахдаа юм болгоноос нь нэг л хүнийрхээд байгаагаа мэдрэв. Цолмонгийн хажууханд танихгүй сүрчиг үнэртүүлсэн мөнгөлөг алчуур тохоостой байгаа нь мэдээж эхнэрийнх нь биз. Өнөөдөр эхнэр хүүхэд нь яасан юм бол, муудалцаад салчихсан юм болов уу? ч гэж нэг горьдоод авлаа.

- Танай ажил дээр ирчихлээ гэх дуунаар бүсгүй бондгосхийтэл цоччихов.

- ЁСТОЙ их баярлалаа. Бид хоёр чинь танилцаж амжсангүй шив дээ гэж хүүхний харамсангуй дуугарахад залуу түүнд нэрийн хуудсаа сарвайгаад царай руу нь нэг сүрхий харав. Нэг ч их хүүхэмсэг хүн биш юм гэдгийг тэр харцнаас нь Цолмон ойлгов.

Гэвч эр хүн л юм чинь мэдээж ийм аятайхан хүүхнийг шохоорхсон өнгө харцанд нь илэрхий байлаа..

- Намайг Цолмон ....Энэ миний нэрийн хуудас гэж Цолмон өөрийн эрхгүй уянгалаг, хонгор дуугаар хэлээд буулаа. Залуу инээмсэглэчихээд давхин одлоо. Бүсгүй хойноос нь хэсэг харж зогсоод ажил руугаа оров. Цахилгаан шатанд хамт зогссон олон хүнийг бүгдийг нь үнсмээр, эсвэл ажил төрлөө хаячихаад бүх найзуудаа зоогийн газар цуглуулаад өнөөдрийн болсон явдлыг яримаар ч юм шиг сэтгэл нь дэнсэлж, баяр хөөр нь багтаж ядна. Тэгээд өрөөндөө орж, өөрийнхөө ширээнд суугаад гартаа тас атгасан нөгөө нэрийн хуудсыг уншлаа. Б.Мөнхжин, Хууль зүйн сайдын зөвлөх. Хамт ажилладаг хүүхнүүд нь түүний нүд гэрэлтэн бөөн баяртай байгааг гайхан харцгааж, зарим нь юу болсныг асуусан ч тэр хэнд ч юу ч хэлсэнгүй. Авгайтай залууд дурлачихаад юугий нь хүнд ярих билээ дээ. Өдрийн цайны цагаар Мөнхжинг ярих болов уу гэж горьдсон ч таг чиг. Ажил тарах цаг нэлээд өнгөрсөн хойно хүүхэн хавтастай юмаа мартсан хүн болж залуу руу залгав.

- Өө, өглөөний хүргүүлсэн бүсгүй юу? За, байз, миний машинд тийм юм харагдаагүй дээ. Дахиад үзэх үү?

- Зүгээр, зүгээр. Би хүнд баахан төвөг удчихлаа. Өнөөдөр ер нь миний час өдөр байх аа. Гэртээ орхичихсон юм байлгүй. Хэрэв таны машинд байсан бол мэдээж над руу утасдаж хэлэхгүй яахав дээ. За, баяртай. Энэ нь чи над руу ярихгүй яасан юм бэ, би өдөржин хүлээлээ гэснээс өөрцгүй үг байлаа.

- Юун төвөг байхав дээ. Хоёулаа ер нь нэг хоолонд орчих уу? Ингээд л Мөнхжин өгөөшинд нь орж эхэллээ гэж үү? Хүүхэн аргаа өөрчлөн бага зэрэг үнэд орж эхлэв.

-За байз, миний ажил амжих нь уу, үгүй юу? гэхдээ дотроо бол баярласандаа зүрх нь алга ташин дэвхцэж байсан нь мэдээж. Ийм сайхан урилгаас татгалзах юм бол өнчин дэрээ тэвэрч хэвтэхээс яахав дээ.

- Аль ресторанд орох дуртай вэ?

- Таны урьсан газар чинь л оръё. Хүүхэн үүгээрээ “Би чиний хүссэн бүгдийг чинь биелүүлэхэд хэзээд бэлхэн шүү” гэдгээ илэрхийлж байгаа хэрэг.

- Тэгвэл найман цагт “Модерн номадс”-ын кабинд.

- За, түр баяртай. Хүүхэн утсаа тавиад залуу яггүй хашир толгой болохыг ойлголоо. Амьтан хүний нүдэнд өртчихвөл төвөг гэж бодсондоо түүнтэй бүхээгэнд уулзахаар шийджээ. За яахав, Цолмон ч тэнэг хүн биш шүү дээ. Хүүхэн анхны уулзалтанд бэлтгэх хэрэгтэй байлаа. Гэртээ яаран очиж хувцсаа сольж задгай энгэртэй, бие нэвт гэрэлтдэг хар торон цамц, бариу банзал сонгов. Мөн л цаанаасаа гэрэлтээд байдаг унждаг хар ундрам ээмэг зүүлээ. Энэ орой түүний юм бүхэн гэрэлтэж байх ёстой.

Уулзалт үнэхээр романтик учрал боллоо. Мөнхжин жижигхэн сагстай цэцэг барьж иржээ. Хүүхэн ч гэсэн хар торон цамцны цаанаас гунхсан бие нь гэрэлтээд, хун цагаан хүзүүтэй хоршин ундрам ээмэг нь гэрэлтээд, хос хоёр од мэт талимаарсан нүд нь гэрэлтээд эр хүний сэтгэл алдуурам сайхан амьтан харагдаж байв... Гэвч хүүхэн энэ шөнийг залууд бэлэглэсэнгүй. Хорхойг нь хөдөлгөөд л орхих хэрэггэй гэж түүний туршлага нь хэлээд байсан юм. Мөнхжин түүнийг дүнхийсэн сайхан “Land”-аараа гэрт нь хүргэж өгөөд сая л мэдэж байгаа юм шиг:

- Бид хоёр чинь бараг хөршүүд байсан юм байна ш дээ. За баяртай. Сайхан амраарай гээд санаа алдсанаа давхин одов. Энэ өдрөөс хойш тэр хоёр салахаа болив. Маргааш нь бүр үдийн зоог хамт барив. Тэр оройдоо бүсгүй гэрт нь дагаж очсоноор анхны шөнө залуугийнд өнгөрөв. Цолмон ч айлын эзэгтэйг эзгүйчилж байгаадаа санаа зовсон ч үгүй “Кама сутра”-гаас бууж ирсэн хүүхэн мэт галзуу аашлав. Харин өглөө нь залуу түрүүлж сэрээд орны урдуур ойчсон эхнэрийнхээ унтлагын хувцсыг авч шүүгээнд хийхдээ харцанд нь гэмшил тодрохыг Цолмон соргог гэгч нь ажиглаад “Гэртээ харьж хувцсаа солилоо” гэсэн нэрийдлээр яаран гарч одлоо. Тэгээд ч үлгэрийн мэт гайхамшигтай шөнө нэгэнт өнгөрч айлын унтлагын өрөөнд танихгүй хүүхний үлдээсэн юм бүхэн сэтгэлийг нь хөндөөд, толины тавиур дээр тавиастай тэр хүүхний зураг өөрийг нь үзэн ядсан харцаар хялайх мэт санагдсан тул тэднийхээс гарч байж сэтгэл нь онгойж билээ. Ийнхүү халуун дулаан гал голомтоо нууц цэнгээнийхээ үүр болгох нь Мөнхжинд ч эвгүй байсан бололтой, маргаашнаас нь тавилгатай хөлсний байранд хүүхнийг аваачиж билээ. Цолмон түүнтэй хамт угтсан анхны өглөөний тэр хүнийрхлийг ор тас мартчихаад хайр дурлалдаа мансууран, нүд нь дандаа гэрэлтэн явах болж, өглөө цатгалан муур шиг л сэтгэл хангалуун сэрэх болжээ. Нөгөө шөнө нойр хулждаг нь ч аль хэзээний юм шиг мартагдав. Хөшиг татах бүрдээ санаа алдан хардаг байсан хайрын тэнгэр нь түүний өвөрт хэвтэж байдаг болсон юм чинь. Тэр хэзээ ч ганцаардан гашуун нулимсаа урсгаж байгаагүй юм шиг, хэзээ ч хань түшиг болох эр хүнийг мөрөөдөн нөгөө ганц өрөөндөө гуниг дүүрэн өглөөг угтаж байгаагүй юм шиг явах болов.

Мөнхжингийн эхнэр нь ажлаар ганц сар гадаад явсан юм байжээ. Хоёр хүүгээ хадмындаа аваачсан болохоор тэр салхи шиг чөлөөтэй, дөнгөж дурлал амсаж буй арван зургаат мэт соргог амьтан л байлаа. Урьд нь авгай, хүүхэн эргүүлж байгаагүй мань эр яагаад Цолмонтой тийм амархан орооцолдчихсоноо гайхаад барахгүй байлаа. Ямар ч гэсэн эгзэг нь тэгээд л таарчихсан хэрэг. Яг эхнэрийг нь явсан өдрийн өглөө тийм сайхан хүүхэнтэй санамсаргүй тааралдчихсан. Тэгээд орой эзгүй гэртээ яаж харина даа гээд ажил дээрээ гайхширч суутал Цолмон өөрөө ярьсан.Тэгэхэд л сэтгэлийн жолоо алдуурсан юм уу даа. Од шиг гялалзсан эрэвгэр нүдэнд нь ч анх татагдсан л даа.

Түүнийг гунхсан өндөр цагаан хүүхэн дагуулчихсан явахыг харсан найзууд нь эхлээд “Эр хүн. Согоо шиг амьтан дагуулчихаж” гэцгээж байснаа сүүлдээ “Хашир минь боль, авгай чинь ирэх боллоо. Хүүхнүүд аюултай шүү, наадахаасаа салах гэж бөөн юм болов оо.” хэмээн зэмлэцгээх болжээ. Цолмон тэр хоёрын анхны учралын бал мэт амттайхан өдрүүд өнгөрөх тусам мань эрийн сэтгэлийг гэмшил, шаналал зовоож эхлэв. Хүүхэн ч түүний эхнэрийг эзгүйчлэн, муугаар яривал хүний юм зөвшөөрөлгүй авчихсан хүн шиг муу юм хийгээд байгаагаа мэдрэх тусам битүүхэн сэтгэл түгшинэ. Тэгсэн мөртөө нууц амрагаасаа сэтгэлээ татаж үл чадна. Эхнэрийг нь ирэх ойртох тусам л тэр яаж ийгээд Мөнхжинг өөрийн болгоод үүрд хажуудаа байлгах юм сан хэмээн мөрөөдөх болов. Нэгэн шөнө тэр хоёр хайр дурлалын “нуувчиндаа” уулзан байтал Мөнхжингийн гар утас нь дуугарчээ. Гэмт амьтан гэлбэлздэг юм хойно мань хоёр утасны дуунд зүрхээ хагартал цочив. Тэдний хоёр хүүхдийг нь харж байгаа хадам нь ярив бололтой .

- Халуураад аа, аавын бүлтүүш үү? Яачихсан юм бол доо? Би гадуур л явна. Одоохон очлоо, ээж ээ гээд залуу ухасхийн босож нүд ирмэх зуур хувцаслачихаад:

- Манай бага халуураад байна гэнэ. Би явлаа. Чи эндээ хоночихно биз дээ? гээд түлхүүр ширээн дээр гаргаж тавьчихаад яаран гарч одлоо. Тэгээд машинаа асаан хөдлөхдөө сэтгэлдээ дотроо эхнэр хүүхдээсээ уучлал гуйн залбирч, өөрийнх нь завхай явдлын төлөө тэнгэр бурхан бяцхан хүүг нь цээрлүүлж байгаа мэт санагдан өр дээр нь нэг юм хөндүүрлэхийг мэдэрчээ. Харин хэдхэн мөчийн өмнө түүнд ор хөнжлийн жаргал эдлүүлсэн Цолмон хүүхэн яг энэхэн агшинд сэтгэлээс нь ор тас арчигдсан байлаа. Тэр түүний тухай бодохыг ч хүссэнгүй. Маргааш ирэх эхнэрээ л хэмжээгүй их санан гансарч байлаа.

Таг харанхуй хаврын шөнө, хөлсний байранд Цолмон гав ганцаар хоцорлоо. Цаг харвал шөнийн нэг өнгөрч байлаа. Хажуугийн айлын эр эм хоёр хэрэлдэн, гадаа согтуу хүн хашгична. Бүсгүйн зүрх дахиад л нөгөө аймшигт ганцаардлаар дүүрч, аз жаргалаар бялхаж байсан тэр өдрүүд нь үүрдийнх биш байсныг энэ л мөчид ойлголоо. Мөнхжин хүүдээ сэтгэл зовнин гарч одохдоо түүний хацарт ганц хошуу хүргээгүйг сая санав. Маргааш түүний эхнэр нь ирнэ. Тэгээд л тэр хоёрын зовлонт диваажин төгсөнө. Тийм ээ, Цолмон бол түүний хувьд хүний хүн. Тэр хоёрын анх танилцсан өдрүүдэд зоогийн газар идэж уучихаад мөнгийг нь төлөхдөө Мөнхжин хэтэвчиндээ эхнэр, хүүхдийнхээ зургийг хичнээн нандигнаж явдгийг тэр харсан билээ. Түүний хэтэвчинд

Цолмонгийн зураг байдаггүйтэй адилхан зүрхэнд нь түүнийг гэх өчүүхэн ч зай байхгүй. Мөнхжин “Чиний нүдэнд чинь л би дурласан” гэж хэлдэг нь ч худлаа байж. Ай, хөөрхий, Мөнхжин хэзээ ч өөрийнх нь байгаагүй, бас хэзээ ч түүнийх болохгүй гэдгийг хүүхэн яг энэхэн мөчид тов тодхон ухаарчээ. Тэр хүний аз жаргалаар хэд хоног сэтгэлээ баясгасан байж. Энэ хэд хоногт зүрхийг нь эзэгнэсэн тэр жаргал нь хүнийх байжээ. Хүнийх ...Одоо эзэн нь ирж яваа.

Гэнэтийн бэлэг

Оюyн ээлжээ хүлээлцчихээд өрөөндөө орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхүү халаад, малгайгаа тайлан, чагнуураа хүзүүнээсээ мулталж зогсохдоо жижүүрийн шөнийн хүнд ачаанаас саалж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хөөстэй бүлээн усаар дүүргэсэн онгоцонд хэвтэхийг мөрөөднө. Тэр цагаан халаад, эмчийн малгайгаа тайлан богинхон өдөн хүрэм, ноосoн малгай өмсчихөөд арван жилийн өмнөх шигээ сургуулийн сурагч охин мэт харагдана. Гэвч энэхүү өндөр турьхан бие, будаг шунхгүй цэвэрхэн бор царайтай бүсгүйн сэтгэлд удахгүй айлчлан ирэх гучин насны тухай бодол гуниг төрүүлэн, хайр амсаагүй зүрх нь үе үехэн ганцаардан гунигладгийг ээжээс нь өөр хэн ч мэдэхгүй. Дандаа л дөч хүртэл халуурч, амьсгаа нь ширүүсчихсэн хатгалгаа нь хүндэрсэн хүүхдүүд эсвэл хоолой нь боочихоо алдсан балчир амьтадтай өдөр шөнөгүй зууралдан эрчимт эмчилгээний өрөө, өвчний түүх овоолстой ширээний хооронд эргэлдсээр орой нь хөлөө даахгүй болтлоо ядарсан амьтан автобусны буудал руу алхана. Автобуснаас буугаад яг хоёр зуун алхам яваад л орцныхоо үүдэнд хүрнэ. Ийнхүү хөл татарсан өвлийн бүрэнхий орой тас харанхуй орц руу орох мөчид ч юм уу, эсвэл хаврын эхээр хамаг амьтан залуус гэгээн Валентины баяр, дараa нь Мартын 8 тэмдэглэн залуус цэцэг, бялуу барин гудамжаар зөрөлдөхөд зүрх сэтгэл нь хэзээ хэзээнээс илүү ганцаардлын хар гунигт автдаг юм. Тэр орой болсон хойно хариад ээжийнхээ аягалж өгсөн хоолны амтыг нь ч мэдэхгүй идчихээд хуучин буйдан дээрээ хэвтээд өгнө. Тэгээд л солонгос кино үзэх дуртай ээжтэйгээ суваг булаалдан орос, монголын бүх тв-ийн мэдээ үзсээр нэг л мэдэхэд бүхлээрээ таг унтчихсан байдаг билээ. Ийм л тогтсон хэмнэлтэй тогтоол уст цөөрөм мэт нэг хэвийн амьдралдаа тэр хэдийн дасчээ. Бодоод байхад ийнхүү орой гэртээ хариад бэлэн хоол идчихээд нөхөр, хүүхэд гэх эзэгтэй хүний ажил гэж үгүй, зурагтын өмнөх буйдан сахисаар унтчихдагаа бодохоор өөрийгөө эмэгтэй хүн гэхэд эргэлзмээр. заримдаа интэрнэт кафед очиж гадаадад гарчихсан ганц нэг найздаа э-мэил бичнэ. Ингэж яваад санаандгүй тохиолдлоор интэрнэтийн секс сонирхон донтчихоо дөхсөн ч удаатай. Хүүхдийн сэхээний эмч бүсгүйн энэ мэт нууцхан амьдралыг өөрөөс нь хэн ч үл мэднэ. Түүнийг эмнэлгийн хаалгаар гарч ирэхэд жижигхэн ширхэгтэй цас хялмаалж байлаа. байшин дотроос гарч ирсэн бүсгүй шинэхэн цасны гялбаанд нүдээ анивчин хэсэг зогслоо. Тийнхүү ер бусын цагаахан шинэ цасны өнгөнд нүд гялбан, өглөөний хүйтэн хаварт хацар, хамар нь чаcxийтэл даарахад сэтгэл нь нэг л сэргээд ирэв. Алгаа тосоход нь бээлий дээр нь буух цасан ширхэгүүдийн гоёмсог талстууд шинэ жилийн үдшийг санагдуулчихлаа. Аавынхаа амьдад тэр 20 хүрэн хүртлээ шинэ оны өглөө гацууртаа хүслээ шивнэдэг, санаa дагаад ч тэр юм уу гацуурт шивнэсэн хүсэл нь биелчихээд байдаг сан. Гацуурт шивнэсаэн хамгийн том хүсэл нь Анагаахын их сургуульд тэнцэхсэн гэсэн мөрөөдөл нь байлаа. Тэр нь ч санаснаар болж элсэлтийн шалгалтаа торолгүй давж аав ээж хоёроо хачин их баярлуулж билээ. Даанч дараa жил нь аавыгаа алдаж, бас анхны хайртдаа хаягдсан. Түүнээс хойш бүсгүй гацуур чимэхээ ч больж, гэрэл чимэглэл юутай хээтэй нь ахынхаа хүүд өгчихсөн билээ. Ийнхүү аавынхаа үхлээс хойш бүсгүй ямар ч гайхамшигт итгэхээ болин, анатомын зузаан зузаан сурах бичгүүдэд дарагдан, химийн хүнд туршилтууд, жил бүрийн дадлагын ажил ээлжилсээр эцэст нь хүүхдийн сэхээн амьдруулах тасаг амьдралынх сүүлчийн зогсоол болсон мэт санагдана. Гэвч зөрүүд зүрх нь дотроо ид шидийн гайхамшигт итгэх томоогүйхэн итгэлээ орхихыг хүсэхгүй л байж. Бүсгүй энэ жил нийслэлийн залуучуудын шинэ жилин үдшлэгт урилгаар оролцохдоо танхимын өндөр таазанд тулам сүрлэг гацуурт сэмхэн хүслээ шивнэжэ. Богд уулнаас авчирсан, ойн гайхам тансаг үнэр анхилуулсан тэр амьд ногоон гацуурт л түүний хүслийг биелүүлэх шид байх юм шиг этгээд бодол тэрхэн агшинд төрсөн ажгуу. гэрэл гэгээ, дуу хур, хөл хөөр бялхан, ганган даашинзуудад нүд гялбасан шинэ жилийн цэнгүүнд ирсэн хэнд ч анзаарагдамгүй нэгэн даруухан бүсгүй тэгж гэнэн загнасныг тэр их хөгжөөн цэнгээн дунд ажигласэн хүн нэг ч үгүй. Харин маргааш өглөө нь сэрэхдээ Оюyн гацуурт хүслээ шивнэн хүүхэд шиг хөгтэй зан гаргасандаа туйлын их ичихийн хамт сэтгэлд нь горьдлогын оч ассаар буйг мэдэрсэн сэн. Тэр нь ямар хүсэл байсан гээч. Энгийнээс энгийн, ердөө л ажлаасаа оройтоод харихад тосох хүнтэй болгож өгөөч гэсэн үгийг гацуурт шивнэсэн юм. Тэр өнөөдрийх шиг ээлжнээс буусан өглөө гэрийнхээ дэргэд байдаг шуудангийн сарбараар орж хэвлэлээ авдаг заншилтай. Бусад өдөр ээж нь авчихсан байдаг юм. Шинэ цасны чийг хаврын анхны бороогоор зөгнөн сэтгэл сэргээсэн энэ өглөө алхаад л баймаар. Гэхдээ тэр цасан дээр үлдэж буй мөрөө харах тун дургүй. Нуруулаг төрcнийх нь сүүдэртэй тал болсон том хөлөндөө ясны дургүйгээс тэр билээ. Оюyн шуудангийн хайрцгаа нээж өөрийнхээ байнга захиалдаг өдөр тутмын сонингийн шинэ дугаар, бас нэг шингэн савангийн сурталчилгааны хуудас хийсэн байсныг аваад эргэтэл нэгэн бяцхан ягаан дугтуй унаад ирэв. Ийш тийш хулмалзан харвал шуудангийн салбарын 2 хүүхэн ном уншаад анзаарсан шинжгүйд олзуурхан бушуухан тонгойж тэр дугтуйг шүүрэн аваад хар хурдаарааа гарав. Оюун урьд нь хэзээ ч хэнэс ч шуудангаар захиа авх үзээгүй тул энэ нь түүнд ёстой л гэнэтийн бэлэг байлаа. Түүний хувьд бүх л амьдрал нь ямар ч онцгой сонин юмгүй, алганы хээ мэт тов тодорхой зурагдчихсан зургийн дагуу өнгөрч байгаад дасч, энэ л эгэлхэн хувь заяатайгаа эвлэрсэн хүн . Анагаахад элcч, дараа нь эмч болоод, хүн гэдэг амьтан энэхэн богинхон насандаа элдэв өвчнөөр өвчлөн, амьдралын аар саар зовлон үзэж явсаар нэг л өдөр үхэлтэй тулгардаг нүцгэн үнэнд дассан хэрсүү ухаан нь элдэв янзын гэнэтийн бэлэг хүлээдэг ч үгүй билээ. Оюун тэр ягаан дугтуйнд тэсрэх бөмбөг байгаa мэт цүнхнээсээ гаргаж ч үзсэнгүй явсаар гэртээ ирлээ. Ашгүй ээж нь эзгүй байв. Харсаар байтал ингэж догдолж, хөлрөөд хөгийн царайлчихсаных нь учрыг ээж нь асууж л таараа. Гэтэл өөртөө тохиолдсон ямар ч явдлыг ярихыг хүсээгүй л бол хэнд ч дэлгээд байх дургүй гөжүүн зантай Оюун ээжийнхээ тийн элдвээр шалгаадгийг сүүлийн үед тэсвэрлэшгүй ихээр төвөгшөөх болжээ. Бүсгүй гутлаа ч тайлалгүй гал тогооны өрөөндөө орж сууж аваад өнөө ягаан дугтуйг гарган задаллаа. Гэгээн Валентины өдөрт зориулсан *Учраагүй хосуудын баяр*-ын урилга байв. Хэнээ ирснийг нь мэдэх гэж эргүүлэн тойруулан үзээд үзээд юу ч олсонгүй. Зүрх нь түг түг цохилон энэ учир битүүлэг тоглоомын эзнийг олох гэж хувцастайгаа цаг шахуу сугаад тоймтой юм толгойд нь орж ирсэнгүйд гуталаа солихоор босов. Хоёрхон эмэгтэй хүн амьдардаг. ямагт цэвэр цэмцгэр байдаг энэ айлын гал тогооны өрөөний элэгдсэн хулдан дээр түүний үзэн яддаг өнөөх том хөлийн мөр бөөн шавхай тарчихсаныг сая л анзаарав. Ээж нь ахных нь хүүхдийг харахаар явсан бололтой. Тэр халаадаа өмсөхөөр өрөөндөө орж ханан дахь хуанлигаа хараад л *Өнөөдөр чинь гэгээн Валентины өдөр юм байна шдээ* хэмээн дуу алдав. Тэгээд ээжиинхээ бэлдэж тавьсан хоoлыг халаан дурамжхан савхдаж суухдаа урилга явуулсан хэргийн эзнийг олоx оролдлого дахин эхлэв. Арван жилийн найзууд нь гэвэл ихэнх нь нөхөрт гарч эзэгтэй болоод олдохоо больсон . Харин Оюуныг хиймэл давхраа хийлгэж, хамраа өндөрсгөөд нөхрийн эрэлд идэвхтэй гарахыг ятгадаг багын найз галзуу Заяа байх болох л юм. Гэтэл тэр чинь хэд хоногийн өмнө дэлгүүртээ бараа татахаар Бээжин явсан байдаг.. Анагаахын дээдийн ганц найз нь өөрөөс нь ч дуу муутай бүлтгэр Одноо төрөл арилжаагүй л бол толгойд нь ийм бодол орж ирэх ч үгүй. Ер нь хэн явуулсан байлаa ч би л очихгүй бол боллоо биш ү? гэж тэр эцэст нь дүгнэлээ. Тэгээд гэнэт толинд хармаар санагдангуут хоолоо ширэн дээр орхичихоод цүнхнээсээ энгэсгээ гарган тольдож гарав. Шингэхэн тайрмал үс, давхраагүй боловч урт сормуустай тас хар нүд, намхан хамар, цэвэрхэн арьстай боровтор царай, нимгэн ч биш зузаан ч биш уруултай байдаг л нэг хүүхний царай өөдөөс нь ширтэнэ. Бие хаа ямар билээ. Тэр өөрийгөө гадны хүн шиг л шинжив. Хөх гэж гайхуулах юм алга, бие туранхай , хөл ч яaхав маажиг төрчихөөгүй нь яамай, ганц авах юм нь аюулын өндөр нуруутай юм гээч. Жижүүрээс буугаад усанд орчихоод нам унтдаг нь ч яалаа. сэтгэл нь дэнслэн хийх барих юмаа олж ядсаар их үд хүргэчихэв. Тэр үдэшлэгт очих уу, байх уу? гэсэн ганц асуулт л тархинд эргэлдсээр гиюүрч сууснаа гар утсанд мессеж ирэх дохионд бондcxийтэл цочоод сая бодох, хийх юмтай болсондоо сэтгэл нь түр ч гэсэн сэргээд утсаа авлаа. Өчигдөр шөнө хоолой боочих шахаж ирсэн хүүхдийн тухай заавал мэдэгдээрэй гэж гуйсных нь дагуу өнөөдөр ээлжинд гарсан Нараа эмчээс "Huuhed ovoo baina sanaa zoүoltgui shuu" гэсэн мессеж ирсэн байлаа. Энэ мессежинд сэтгэл нь тайвширран *Ашгүй дээ* хэмээн бодож, тэр хүүхдийн ээж 18-аас хэтрээгүй болов уу гэмээр жижигхэн охиныг яаж шуу ээж шиг ээж болно доо гэж өрөвдөж байснаа санав. Tэгээд сэтгэлийн тайван байдлаа олж авах санаaтай завтай цагтаа уншдаг Здоровье сэтгүүл гарган хүүхдийн амьсгалын замын өвчний тухай өгүүллээс хэдэн хуудас уншаад юу ч ойлгосонгүй буцаагаад ширээн дээр тавьчихлаа. Зурагт асаавал сумо гарч байв. Унтраачихаад цаг харвал гурав өнгөрч байлаа. Гэтэл үдэшлэг 7 цагт эхэлнэ. Тэр усанд орохоор шийдэмгий гэгч нь бослоо. Урьдынх шигээ хөөстэй онгоцонд тухалсан ч үгүй. Хам хүм шүршүүрт орчихоод өрөөндөө орж хувцасны шүүгээгээ онгичиж гарахдаа ч үдэшлэгт очих гэд байгаагаа өөртөө зөвшөөрч чадахгүй л байлаа. Цалин багатай эмч бүсгүйн хувцасны шүүгээ яаж дүүрэн байх билээ. Хааяа хурал муралд очихдоо өмсдөг жижүүрийн ганц цагаан хослолоо хэтэрхий албархуу гээд хажуу тийш нь түлхчихлэээ. Айл майлд очих, хоол зоoгонд орвол нүүр тахалдаг цэнхэр ноолууран цамц нь хөгшин стильтэй санагдах тул мөн л цааш нь тавиад өөр аятайхан хувцасны эрэлд гарлаа. Тэгээд яахав, торгон дээлнээс өөр юу ч алга. Гэтэл энэ чин ямар цагаан сар биш дээ. Тэгтэл .. аз болж шинэ жилээр өмсөх гэж бэргэн эгчэс гуйж авад буцааж өгөөгүй байсан богинхон хар даашинз гараад ирэв. ийм гоёлтой Валентиндаж болноо. Таван цаг болох нь ээжийхээ сувдан хослолыг авч зүүгээд үсээ гөлчийлгэн янзалж, нүүрээ хичээнгүйлэн будаж, хацараа ягаанаар өнгөллөө. Эцэст нь өвлийн эхээр гутлын дэлгүүрт хямдрал зарлахад авч хадагласан урт түрийтэй, өндөр өсгийтэй итали хар гутлаа өмсөөд хонгилд байх босоо толинд харлаа.Энэ чинь хэн бэ? Хувцас бурхaн бие чөтгөр гэж хичнээн үнэн үг вэ? Өнөө өглөө ээлжнээс бууж ирсэн, хувцас муутай, нүд нь сэлхэрсэн, хэний ч нүдэнд тусах юмгүй гонзгор туранхай эмч хүүхэн мөн үү?Танигдахын араггүй аятайхан хүүхэн харагдаж байлаа. Тэр өөртөө үнэхэр таалагдаж байнаа. Цаг зургаа болчихож гүйцээ . Үдэшлэгт явахаар шийдэв. Өнөөдөр чинь Валентины өдөр. Тэр яагаад дурлалт хосын баяраар гэртээ хөгширч буйгаа батлах мэт ээжтэйгээ зурагын суваг булаалцалдан хуучин буйдангаа сахиж хэвтэх ёсоти гэж? Өөрийгөө тийнхүү гоё харагдаж байгаад баярласандаа нүүр халуу оргин сэтгэл хөөрнө. Гадуур хувцсаа өмсөөд, сүрчиг цацаад яг гарах гэтэл ээж нь ороод ирэв. Охиноо жижүүрээс буугаад унтаж байгаа гэж бодсоор хаалгаа өөрийнхээ түлхүүрээр онгойлгон ороод иртэл ингэж гоёчихоод гарч явааг хараад гайхсандаа элдвийд ч шалгаах ч сэхээ ороогүй амаа ч ангайж шахам байхад нь Оюун шурдхийн зөрөөд *Ээж би оройтож магадгүй. Түлхүүрээ авчихсан шүү гэчихээд гарч алга боллоо. Үдэшлэг болох газар гэрээс нь тийм ч холгүй ажээ. Бүсгүй такси барих гэснээ болив. урилга явуулсан эзнийг нь ч мэдэхгүй байж ийнхүү Танилцаагүй хосуудын баярт явж байгааагаа өөрөө хүлээн зөвшөөрч чадаагүй мөртөө сэтгэл зүрхээ хорьж дийлэхгүй байгаагаа л тэр мэдэж байв. Ичиж эвгүйрэх сэтгэл нь арилж өгөхгүй аажуухан алхсаар байсан ч яах ихийн зуургүй өнөө газраа ирчихсэн байлаа. Бүсгүй төрж өссөн 40 мянгатын гудамжаараа алхах дуртай . Энд шөнийн хэдэн цагт ч хөл хөдөлгөөн татардаггүй. Алхам бүрд хоол зоогийн газруyд үсчин, гоо сайхан үйлчилгээ, дэлгүүр хоршооны гэрлэн чимэглэлүүд өнгө алаглан сэтгэлд хичнээн дулаан байдаг билээ. Цас өглөөнийхөөрөө хялмаасаар байлаа. Хаврын тэргүүн сарын цас гэсэндээ газар унамагцаа л хайлмагтах аж. Хувцсаа өлгүүлчихээд толинд харахаар 00-ийн өрөө рүү хам хун оров. Ашгүй дээ тэр тун аятайхан харагдаж байв. "Oдоoны хүүхнүүд сэргэлэн нь дэндэж байнаа, Эрэгтэйчүүдийн 00-оос л залуучууд ангуулчилдаг болжээ" гэх дуунааар харвал өндөр, нам хоёр залуу зогч байв. Оюун хаягийг нь сайн харалгүй эрчүүдийн жорлонд орчихоод тольдож зогссон бaиж ичсэн , бантсандаа нүүр нь хүрэнтээд явчихсаныг л мэдэрч байв. Юун хосуудын баяр маяр . Түүнээс хойш юу болсныг бүү мэд, нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа таксинаас бууж байв. Өнөөх тас харанхуй орц руу гүйхээрээ орж гэрийнхээ үүдэнд ирээд түлхүүрээ гарган хаалгаа онгойлгоод зочны өрөөнийхөө онгорхой хаалгаар гайхан харах ээжтэйгээ ч дуугарсангүй өрөөндөө орж орон дээрээ нүүрээ даран уналаа Ингэх гээд л байсан юм. Учраагүй хосуудын баяр гэнэ шүү. Шараа юм. хэмээн үглэсээр хувцсаа тайлаад нүүрийнхээ будгийг ч арилгасангүй. Толинд харахаас ч дургүй нь хүрээд байв.Тэгээд нойрны эм давхарлан уугаад л орондоо оров. Шөнө хар даран зүүдэлсээр олигтой ч амарч чадсангүй. Өглөө нь ажил дээрээ ирж хүүхдүүдээ үзэж суухдаал сая сэтгэл нь онгойж, урдын амаглан байдалдаа оржээ.Өдөр үдийн цайгаа уухаар өрөө рүүгээ орж явтал "Оюун эмчээ үүдэн дээр хүн уулзaя гэнээ" гэсэн хэл ирэв. Сэхээнээс тасагт шилших хүүхдийн ар гэрийнхэнээс л биз гэж тоомсоргүйхэн бодсоор очвол өчигдөрийн хоёр залуу зогсож байх нь тэр. Палхийгээд л явчихав. Хүүхдийн ар гэрийнхэн байх гэж тааmагласанда хар хурдаараа алхаж явсан хөл нь өөрийн эрхгүй зогтусчихлаа. гэтэл өчигдөр инээгээд элдвийн юм ярьж доохойлоод байсан нүүрэмгий намхан залуу нь "Хөөе бүсгүй ороолтоо ав. Ороолтоо хаячихаад явчихаар чинь манай найз олоод гэр хүртэл чинь дагаaд, танай гадаa хоносон юм байлгүй. Ажлыг чинь хүртэл мэдээд авчихсан. Ганцаараа авчирч өгхөөсөө ичээд намайг дагуулаад ирлээ. Гэснээ хажуудахдаа нудран Алив чи уузлаач дээ хэмээн өчигдөрийнх шигээ доогтой гэгч нь хэлээд тас тас хөхрөв. Нээрээ өчигдөр тэнд цагаан ноолууран ороолтоо хаячихcanaa сая л санав. Ороолтыг нөгөө өндөр залуу барьчихсан зогcч байв. Ингэж тэр нэгэн ягаан дугтуйн aчаар Оюун хайрттайгаа учирчээ.Ороолтыг нь авчирч өгөх далимаар танилцасан тэр өндөр залууг нь Гандөш гэнэ. Өөртэй нь адилхан эмч мэрэгжилтэй, онцлог нь Америкт мэс засалчаар ажилладаг, хань ижилгүй хүн байлаa. Амралтаараа нутагтаа ирэхэд нь Валентины өдөр таарч найзуудынхаа ятгалгаар учраагүй хосуудын баярт ирээд Оюунтай 00-ын өрөөнд таарч анхны харцаар дурлачихсан нь тэр. Харин Оюун хурим хийсэн хойноо ч тэр урилга явуулсан эзнийг мэдэж чадаагүй бөгөөд гацуурт хүслээ шивнэсэн нь биелчихсэнд дотроо итгэсээр явдаг юм. Ямар ч гэсэн илгээсэн эзэн нь үл мэдэгдэх тэр бяцхан ягаaн дугтуй түүнийг хайрттай нь учруулсан хамгийн том гэнэтийн бэлэг байсан юм. Үүнээс хойш бүсгүй гэнэтийн бэлэгт дуртай болж, элдэв ер бусын юманд тоомсоргүй хандахаа больжээ. Нээрээ амьдрал юутай баян билээ.